Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 151/2016/00565/и |
Дугаар | 151/ШШ2016/00768 |
Огноо | 2016-07-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2016/00768
2016 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 151/ШШ2016/00768 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа би зээлийн гэрээний төлбөр 1 500 000 төгрөг гаргуулах тухай,
Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, Цэлмэгийн 4 тоотод оршин суух Э.Цэхшадад холбогдох, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 901 дүгээр байрны 12 тоотод оршин суух Б.Тэнгэрийн
нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 27 өдөр хүлээн авч, 2016 оны 06 сарын 02 өдөр үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Э.Цэхшад нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Эрхад овогтой Цэхшад миний бие 2016 оны 3 сард Б.Тэнгэрээс харилцан тохиролцсоны үндсэн дээр 2 000 000 төгрөг зээлсэн нь үнэн болно. 2016 оны 5 сард цалингаасаа 500 000 төгрөг төлсөн. Үлдсэн 1 500 000 төгрөгийг амралтын мөнгө буух үед болон 7 сардаа багтааж төлж барагдуулах болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно. Иймд хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Тэнгэр нь хариуцагч Э.Цэхшадаас зээлийн төлбөр 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Э.Цэхшад нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа /хх 11/ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Б.Тэнгэрийн нэхэмжилж буй зээлийн төлбөр 1 500 000 төгрөгийг 7 сардаа багтаан төлнө гэжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Б.Тэнгэрийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөр 1 500 000 төгрөгийг хариуцагч Э.Цэхшад нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөгийн 50 хувь болох 19 475 төгрөгийг улсын төсвөөс, 19 475 төгрөгийг хариуцагч Э.Цэхшадаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Тэнгэрт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА