Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 151/ШШ2016/00771

 

  2016 оны 07 сарын 18 өдөр

   Дугаар 151/ШШ2016/00771

                      Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1965 оны 04 дугаар сарын 29 өдөр төрсөн, 52 настай, Төв аймаг, Баянчандмань сум, 1 дүгээр баг, Чандмань 3 дугаар хороо, Нарст 6 дугаар гудамж, 2 тоотод оршин суудаг, Эрээн нуур овогт Бархасын Гантөмөр РД:/НХ65042913/-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Гантөмөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний эхнэр Ө.Уранчимэг нь 2016 оны 05 сарын 06 өдөр нас барсан. Миний бие нь Чандмань суманд хоёулаа амьдарч байсан. Эхнэр Ө.Уранчимэгийн улсад ажилласан хугацааны баримтыг архиваас шүүлгэхэд...байна.

Архиваас олдсон дээрх баримт, түүнтэй хамт ажиллаж байсан миний мэдэх хүмүүсийн тодорхойлолт зэргийг үндэслэн миний хань талийгаач Ө.Уранчимэгийг Батсүмбэр сумын эмийн санд 1987 оны 2 дугаар сарын 10 өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 20 өдөр , Баянчандмань сумын  аптект 1989 оноос 1991 он хүртэл улсад ажиллаж байсныг тус тус шүүхээр тогтоож өгнө үү..” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Гантөмөр нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ:

“...Ирж очих зардалын мөнгө олдохгүй байгаа ба миний бие нь хэрэгт шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн байх учир намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсье” гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан /хх 3-5, 7-10, 13, 16, 25-26,  33-34, 38-41/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Гантөмөр өөрийн эхнэр Ө.Уранчимэгийн Төв аймгийн Батсүмбэр сумын эмийн санд 1987 оны 02 дугаар сарын 10 өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 31 өдөр хүртэл шил угаагчаар, Төв аймгийн Баянчандмань сумын эмийн санд 1989 оны 02 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 20 өдөр хүртэл шил угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ө.Уранчимэгийн ажилд орсон болон халагдсан тушаалын зарим нь Төв аймгийн Архив, Үндэсний төв архиваас гарч ирээгүйгээс нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ө.Уранчимэгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор Б.Гантөмөр нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлвэл: нэхэмжлэгч Ө.Уранчимэг нь Төв аймгийн Батсүмбэр сумын эмийн санд 1987 оны 02 дугаар сарын 10 өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 31 өдөр хүртэл шил угаагчаар, Төв аймгийн Баянчандмань сумын эмийн санд 1989 оны 02 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 20 өдөр хүртэл шил угаагчаар тус тус ажиллаж байсан байдал нь:

  1. Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 17 өдрийн Б.Гантөмөр, Ө.Уранчимэг нарын гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх 3/,
  2. Төв аймгийн Баянчандмань сумын засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 15 өдрийн 01/286 дугаартай тодорхойлолт /хх 4/,
  3. Ө.Уранчимэгийн 2016 оны 05 дугаар сарын 06 өдрийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/,
  4. Төв аймгийн эмийн сангуудын удирдах конторын даргын 1987 оны 02 дугаар сарын 10 өдрийн ажлаас чөлөөлөх, ажиллуулах тухай 19 дугаартай тушаал /хх 7/,
  5. Төв аймгийн Баянчандмань сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 01 дүгээр сарын 31 өдрийн ажилд авах тухай 7 дугаартай захирамж /хх 8/,
  6. Төв аймгийн Баянчандмань сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 06 дугаар сарын 22 өдрийн комисс томилох тухай 28 дугаартай захирамж /хх 9/,
  7. Төв аймгийн эмийн сангуудын удирдах конторын даргын 1991 оны 04 дүгээр сарын 15 өдрийн тэтгэмжтэй чөлөө олгох тухай 77 дугаартай тушаал /хх 10/,
  8. Д.Энхтуяагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 25/,
  9. гэрч Ш.Өлзийдуламын мэдүүлэг /хх 33/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 13/,
  10. гэрч Т.Танангаагийн мэдүүлэг /хх 34/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 16/,
  11. гэрч Я.Оюунсүрэнгийн мэдүүлэг /хх 38/, Төв аймгийн Баянчандмань сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1983 оны 08 дугаар сарын 25 өдрийн ажилд томилж, амралт олгох тухай 59 дугаартай тушаал /хх 40/
  12. Я.Оюунсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 41/
  13. гэрч Х.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх 39/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 26/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч  Б.Гантөмөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ө.Уранчимэг нь Төв аймгийн Батсүмбэр сумын эмийн  санд  1987 оны 02 дугаар  сарын 10 өдрөөс 1989

оны 01 дүгээр сарын 31 өдөр хүртэл шил угаагчаар, Төв аймгийн Баянчандмань сумын эмийн санд 1989 оны 02 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 20 өдөр хүртэл шил угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Өлзийбатын Уранчимэг нь Төв аймгийн Батсүмбэр сумын эмийн санд 1987 оны 02 дугаар сарын 10 өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 31 өдөр хүртэл шил угаагчаар, Төв аймгийн Баянчандмань сумын эмийн санд 1989 оны 02 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 20 өдөр хүртэл шил угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Гантөмөр нь улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.АРИУНАА