Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 151/2016/00644/и |
Дугаар | 151/ШШ2016/00772 |
Огноо | 2016-07-18 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 151/ШШ2016/00772
2016 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 151/ШШ2016/00772 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1966 оны 07 дугаар сарын 10 өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Төв аймаг, Баянцагаан сум, 1 дүгээр баг, Дэлгэр гэх газар оршин суух, Адууч овогт Домдиндоржийн Даваасүрэн /РД:НЗ66071065/-гийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Даваасүрэн, нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Даваасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Би 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд 1982 оны 06 сард хөдөө аж ахуйн “Өрнөх-Амьдрал” нэгдэлд малчин болсон. Архиваас зарим нэг баримт бичгүүд гарсан боловч малчнаар ажилд орсон баримт гарч ирээгүй. Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байгаа боловч ажилд авсан, халсан тушаал олдохгүй байгаа. Төв аймгийн Нийгмийн даатгалын газраас ажилсан жилээ шүүхээр тогтоолгоод ир гэсэн. 1982 оны 07 сарын 01 өдрөөс 1991 оны 01 сарын 01 өдөр хүртэл Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-Амьдрал” нэгдэлд ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан /хх 4-7, 9-10, 12-13, 18, 19-20, 22-31/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Даваасүрэн нь Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-Амьдрал” нэгдлийн Өлзийт бригадад 1982 оны 07 сарын 01 өдрөөс 1991 оны 01 сарын 01 өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Д.Даваасүрэнгийн ажилд орсон болон халагдсан тушаал нь Төв аймгийн Архив, Үндэсний төв архиваас гарч ирээгүйгээс нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Д.Даваасүрэн нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлвэл: нэхэмжлэгч Д.Даваасүрэн нь Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-Амьдрал” нэгдлийн Өлзийт бригадад 1982 оны 07 сарын 01 өдрөөс 1991 оны 01 сарын 01 өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдал нь:
Нэхэмжлэгч Д.Даваасүрэнийг Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-Амьдрал” нэгдэлд 1982 оны 07 сарын 01 өдрөөс 1991 оны 01 сарын 01 өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Адууч овогт Дамдиндоржийн Даваасүрэн нь Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-Амьдрал” нэгдэлд 1982 оны 07 сарын 01 өдрөөс 1991 оны 01 сарын 01 өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА