| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2019/0082/Э |
| Дугаар | 93 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 93
2019 01 23 93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч С.Мөнхгэрэл,
Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Жаргалантай овогт Дамдинсүрэнгийн Аэд холбогдох эрүүгийн 201625022345 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.А нь талийгаач Ц.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлхийн зуслангийн амнаас зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамал болох 350 кг хуш модны самар түүж, бусдаас худалдан авч 50-86 УБД улсын дугаартай Хюнда грийс маркийн микро автобусаар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 30-31 дүгээр хуудасны хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн
тэмдэглэл, 47 дугаар хуудасны хохирогч Хүдэрийн мэдүүлэг, 77-78 дугаар хуудасны гэрч Батжаргалын мэдүүлэг, 86-87 дугаар хуудасны гэрч Хүдэрбатын мэдүүлэг,129 дүгээр хуудасны Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 99 дүгээр хуудасны Голд стандарт ХХК-иас гаргасан шинжээчийн дүгнэлт, 110 дугаар хуудасны Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн дүгнэлт, 94 дүгээр хуудасны Экологи эдийн засгийн үнэлгээ, 36 дугаар хуудасны самарт үзлэг хийсэн тэмдэглэл, 3-11 дүгээр хуудасны яллагдагчаар Аээс авсан мэдүүлэг, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/24, А/17 дугаартай тушаал, 61 дүгээр хуудасны А/17 дугаартай тушаалын хавсралт, 24 дүгээр хуудасны эд мөрийн баримтаар хураагдсан тогтоол, 147 дугаар хуудасны ял шалгасан тогтоол% 32 дугаар хуудасны эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 174 дүгээр хуудасны ял шалгах хуудас нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.А: Тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:
1. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Д.А нь талийгаач Ц.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлхийн зуслангийн амнаас зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамал болох 350 кг хуш модны самар түүж, бусдаас худалдан авч 50-86 УБД улсын дугаартай Хюнда грийс маркийн микробусаар тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь,
Хэргийн газарт нөхөн үзлэгээр “...Сэлхи, Бэлх гэдэг зуслан руу явах зам дагуу 8 км явахад сэлхи зуслан гэх амралтын хажуугаар өнгөрч 200 метр орчим явахад уулын хажуу бэлд сэжигтэн Бат-Эрдэнэ нь Алтанхуяг бид хоёрын самар түүсэн газар мөн байна гэж заасан...” гэх тэмдэглэл /хх-30-31/,
Хохирогч Б.Хүдэрийн “...байгаль орчин аялал жуучлалын яамны сайдын 2016 оны А/24 тоот тушаалаар 09 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө самар түүж болохгүй гэсэн журам байгаа тийм болохоор уг хүний үйлдэл хууль бус байна...” гэсэн мэдүүлэг /хх-74/,
Гэрч Э.Батжаргалын “...Бат-Эрдэнэ гэгч нь уг авто машинтай 7 шуудай /боргоцой/ самар авч явсныг хууль дүрмийн дагуу саатуулан бэлх-10 буюу хэлтэст аваачин шалгуулах шаардлагатай болсон...” гэсэн мэдүүлэг /хх-77-78/,
Гэрч Б.Хүрэлбатын “...манай хүргэн А би таны машинаар самар авч яваад цагдаад баригдсан, тэгээд цуг явсан найз минь нас барсан миний хэрэг одоо
шийдэгдэх гэж байна гэж хэлсэн, тэгээд би мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-86-87/,
Ц.Бат-Эрдэнэ нь яллагдагчаар мэдүүлэхдээ “...хоёр залуу хэдэн шуудай боргоцой аваач бид хоёр хоолны мөнгөгүй болчихлоо гэсэн тухайн үед манай А бид хоёр ярилцаж байгаад 5 шуудай самар /боргоцой/ авсан юм. Тэгээд хүмүүс самар түүгээд байхаар нь Аэд хоёулаа салхинд гарсаных самар түүж үзэх үү гээд бид хоёр самар түүсэн юм. Бид хоёр шуудай самар /боргоцой/ тэгээд нийт 7-н шуудай самартай болоод...” гэх /хх-129-130/,
“...1 кг цайруулсан самрын үнэ 4000 төгрөг, 58.2 кг самрын үнийг 232.800 төгрөгөөр үнэлсэн...” гэх Голд стандарт эстимэйт ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-99-104/,
“...самар нь хадгалалтын буруугаас мөөгөнцөрдсөн байна...хүнсний зориулалттай ашиглах боломжгүй шууд устгах хэрэгтэй...” гэх Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/338 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн шинжээчийн дүгнэлт /хх-110-111/,
Нийслэлийн Байгаль орчны газрын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/1110 тоотын хавсралт экологи-эдийн засгийн 2016/Т-28 дугаартай үнэлгээ /хх-94-96/,
2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн самранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-36-37/,
Яллагдагч Д.Аийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-3-11/, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайдын А/24, А/17 дугаартай тушаал, А/17 дугаартай тушаалын 2 дугаар хавсралт, /хх-61-63/, Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-24-29/, ял шалгасан хуудас /хх-147/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-32/, шүүгдэгч Д.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Д.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.А болон өмгөөлөгч нар нь улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг
баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Д.Аээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 120.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх...” гэсэн саналыг,
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч “…Шүүгдэгч Д.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр төлөх зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзээд 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү…” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Д.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, түүнчлэн хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх.” үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Бусад асуудлаар:
Эрүүгийн 201625022345 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Шүүгдэгч Д.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Д.Аээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 120.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 шуудай 58.2 килограмм самрыг устгасугай.
6. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ИДЭР