Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 0003

 

Б.Нямдоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 155/2017/0029/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Д.Оюунбилэг

           Ялтан: Б.Нямдорж,

Нарийн бичгийн дарга: С.Дэмбэрэлсамбуу нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолтой ялтан Б.Нямдоржид холбогдох 201622000635 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тайчууд овогт Бямбасүрэнгийн Нямдорж /регистрийн дугаар РЭ84111817/.

Б.Нямдорж нь 2016 оны 9 дїгээр сарын 22-ны єдєр Хєвсгєл аймгийн Тємєрбулаг сумын нутаг Жилчиг гэх газар иргэн Б.Бат-Оргилын эзэмшлийн Ланд круйзер 80 маркийн 62-26 ХЄЇ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад МУ-ын замын хєдєлгєєний дїрмийн 9 дїгээр зүйлийн 9.1-д заасан заалтыг зєрчсєний улмаас онхолдож, зам тээврийн осол гарган, уг автомашинд зорчиж явсан иргэн А.Эрдэнэчулууны бие махбодид хїнд гэмтэл учруулсан, мөн МУ-ын замын хєдєлгєєний дїрмийн 2 дугаар зїйлийн 2.5.В-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх їїргээ биелїїлээгїй гэмт хэргийг тус тус їйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Шїїгдэгч Тайчууд овогт Бямбасїрэнгийн Нямдоржийг хєдєлгєєний аюулгїй байдлын тухай хууль тогтоомж зєрчсєний улмаас бусдын бие махбодид хїнд гэмтэл учирсан гэмт хэргийг їйлдсэн, мєн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх їїргээ биелїїлээгїй гэмт хэрэг їйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, Б.Нямдоржийг Эрїїгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зїйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрїїгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зїйлийн 216.1-т зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 57 дугаар зїйлийн 57.1.1-д зааснаар эрїїгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зїйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд, Эрїїгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зїйлийн 216.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 52 дугаар зїйлийн 52.5-д зааснаар Б.Нямдоржид оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлїїлж, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 61 дїгээр зїйлийн 61.1-д зааснаар Б.Нямдоржид оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 61 дїгээр зїйлийн 61.4-т зааснаар Б.Нямдоржийн ял эдлэх засрал хїмїїжилд хяналт тавихыг Хєвсгєл аймгийн Цагдаагийн газарт даалгаж, энэ хэрэгт эд мєрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Нямдоржийн эзэмшлийн 264121 дугаартай жолооны їнэмлэхийг тогтоолын хамт шийтгэх тогтоол хуулийн хїчин тєгєлдєр болмогц Хєвсгєл аймгийн Цагдаагийн газарт шилжїїлэхийг шїїгчийн туслах Г.Тївшинтєгст даалгаж, энэ хэрэгт битїїмжилсэн эд хєрєнгєгїй, хохирогч нь гомдолгїй, нэхэмжлэх зїйлгїй, шїїгдэгч нь бусдад тєлєх тєлбєргїй, цагдан хоригдоогїй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч Д.Оюунбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулахдаа нэмэгдэл ял буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах эсэхийг заагаагүй орхигдуулсан нь буруу байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх ёстой” гэсэн заалт, 297 дугаар зүйлийн 297.5 дахь хэсэгт заасан “ шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөн байх ба ЭБШХ-ийн 321 зүйлийн 321.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иймд Монгол улсын ЭБШХ-ийн 303-р зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.Нямдорж нь 2016 оны 9 дїгээр сарын 22-ны єдєр Хєвсгєл аймгийн Тємєрбулаг сумын нутаг Жилчиг гэх газар иргэн Б.Бат-Оргилын эзэмшлийн Ланд круйзер 80 маркийн 62-26 ХЄЇ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад МУ-ын замын хєдєлгєєний дїрмийн 9 дїгээр зүйлийн 9.1-д заасан заалтыг зєрчсєний улмаас онхолдож, зам тээврийн осол гарган, уг автомашинд зорчиж явсан иргэн А.Эрдэнэчулууны бие махбодид хїнд гэмтэл учруулсан, мөн дїрмийн 2 дугаар зїйлийн 2.5.В-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх їїргээ биелїїлээгїй гэмт хэргийг тус тус їйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хавтаст хэрэгт авагдсан болон шїїх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн ялтан Б.Нямдоржийг хєдєлгєєний аюулгїй байдлын тухай хууль тогтоомж зєрчсєний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг їйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Харин жолооч осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх їїргээ биелїїлээгїй гэмт хэрэгт Б.Нямдоржийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглэх эсэх талаар тодорхой заагаагүй байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.1 гэж хуулийн зүйл, хэсгийг буруу бичсэнийг зөвтгөх нь зүйтэй.

Анхан шатны шүүх Б.Нямдоржид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2017.01.17-ны өдөр товлон зарлаж шүүх хуралдааныг хийсэн байхад шүүх хуралдааны тэмдэглэл нь 2017.01.07-ны өдөр гарсан мэт хайнга хариуцлагагүй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар” гэсний дараа “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр” гэж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “57.1.1” гэснийг “57.1” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг  хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               С.ЦЭЦЭГМАА

                                                                                Н.БАЯРХҮҮ