Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2016/00777

 

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2016/00777

                           Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1956 оны 08 дугаар сарын 10 өдөр төрсөн, эрэгтэй, 60 настай, Төв аймаг, Алтанбулаг сум, 3 дугаар баг, Алтан-Овоо гэх газар оршин суудаг, Тугчин овогт Баасанжавын Даваа РД:/НА56081079/-гийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Даваа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...1981 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01 өдөр хүртэл Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдэлд , 1992 оны 04 дүгээр сарын 01 өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01 өдөр хүртэл Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 4-17, 21, 23, 25-28, 32-40/ бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Даваа нь Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01 өдөр хүртэл Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” ХК-д , 1992 оны 04 дүгээр сарын 01 өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01 өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Б.Давааг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалын бичилт хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүйгээс нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Б.Даваа нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлвэл:

  1. Төв аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 22 өдрийн 83 дугаартай тодорхойлолт /хх 4/,
  2. Төв аймгийн архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 04 өдрийн 238 дугаартай Б.Даваагийн цалингийн түүвэр /хх 5/,
  3. Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол-Солонгос найрамдлын нэрэмжит “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 01 өдрийн ажилд томилох тухай 35 дугаартай тушаал, хавсралт /хх 6-7/,
  4. Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол-Солонгос найрамдлын нэрэмжит “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 28 өдрийн ээлжийн амралт олгох тухай 81 дугаартай тушаал /хх 8/,
  5. Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол-Солонгос найрамдлын нэрэмжит “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 01 өдрийн ээлжийн амралт олгох тухай 96 дугаартай тушаал /хх 9/,
  6. Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол-Солонгос найрамдлын нэрэмжит “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 10 өдрийн ээлжийн амралт олгох тухай 86 дугаартай тушаал /хх 10/, 
  7. Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол-Солонгос найрамдлын нэрэмжит “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 05 өдрийн ээлжийн амралт олгох тухай 69 дугаартай тушаал, хавсралт /хх 11-12/,
  8. Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдлийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 01 өдрийн ажлаас чөлөөлөх тухай 30 дугаартай тушаал /хх 13/,
  9. Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” ХК-ийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 15 өдрийн ажилд томилох тухай 07 дугаартай тушаал /хх 14/,
  10. Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” ХК-ийн захирлын 1994 оны 02 дугаар сарын 15 өдрийн ажлаас чөлөөлөх тухай 02 дугаартай тушаал /хх 15-16/,
  11. Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдлээс 1981 оны 06 дугаар сарын 01 өдөр олгосон Б.Даваагийн хөдөлмөрийн дэвтэр /хх 17/,
  12. Д.Пүрэвдоржийн бичсэн тодорхойлолт /хх 21/, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн шийдвэрийн хуулбар /хх 37/, Д.Пүрэвдоржийн гэрчийн мэдүүлэг /хх 39/,
  13. П.Цэвэлдоржийн бичсэн тодорхойлолт /хх 23/, шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх36/ Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол-Солонгос найрамдлын нэрэмжит “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 10 өдрийн ээлжийн амралт олгох тухай 96 дугаартай тушаал, тус нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 01 өдөр 96 дугаартай тушаал, 1990 оны 09 дүгээр сарын 05 өдрийн ээлжийн амралт олгох тухай 72 дугаартай тушаал /хх 32-34/,  Төв аймаг дахь Сум дундын шүүхийн шийдвэрийн хуулбар /хх 40/
  14. АДХ-ын гүйцэтгэх захиргаа, МХЗЭ-ийн хорооноос 1981 оны 01 дүгээр сарын 25 өдөр Б.Даваад олгож байсан диплом /хх 25/,
  15. Төв аймгийн “Хөдөлмөр” нэгдлээс Б.Даваад олгосон баярын бичиг /хх 26/,
  16. АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ХЗЭ-ийн хорооноос 1988 оны 02 дугаар сарын 09 өдөр олгосон баярын бичиг /хх 27/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Давааг Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01 өдөр хүртэл Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” ХК-д , 1992 оны 04 дүгээр сарын 01 өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01 өдөр хүртэл малчнаар тус тус тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тугчин овогт Баасанжавын Даваа нь Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01 өдөр хүртэл Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” ХК-д , 1992 оны 04 дүгээр сарын 01 өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01 өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Даваагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Э.АРИУНАА