Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2016/00778

 

 2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2016/00778

                          Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Хишгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1943 оны 09 дүгээр сарын 15 өдөр төрсөн, 73 настай, эмэгтэй, Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг Сэрүүн дэнжийн 1 дүгээр байр 22 тоотод оршин суудаг, Авгууд Овогтой Дэндэвийн Хишигчулуун РД:/НЭ43091501/-ы нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Хишгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигчулуун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...Миний охин Хишгээгийн биеийн байдал муу Франц улсад эмчлүүлж байгаа. Өндөр насныхаа тэтгэвэрт гарах зорилгоор охин Ч.Хишгээ ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан. Ч.Хишгээ нь 1978 оны 08 дугаар сарын 17 өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 19 өдөр хүртэл Анхдугаар таван жил сонины газарт хэвлэгч, дэвтэрлэгчээр ажллаж байсан. Тухайн сонины газрын архив шатчихсан учраас тухайн үед гарсан тушаал олдохгүй байгаа. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн  Ч.Хишгээг 1978 оны 08 дугаар сарын 17 өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 19 өдөр хүртэл Төв аймгийн Зуунмод сумын Анхдугаар таван жил сонины газарт ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 4-5, 7-8, 15, 20-23/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Хишгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигчулуун нь Д.Хишгээг Төв аймгийн Зуунмод сумын Анхдугаар таван жил сонины газарт 1978 оны 08 дугаар сарын 17 өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 19 өдөр хүртэл хэвлэгч, дэвтэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ч.Хишгээгийн ажилд орсон болон халагдсан тушаал нь Төв аймгийн Архив, Үндэсний төв архиваас гарч ирээгүйгээс нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ч.Хишгээ нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлвэл: нэхэмжлэгч Ч.Хишгээ нь Төв аймгийн Зуунмод сумын Анхдугаар таван жил сонины газарт 1978 оны 08 дугаар сарын 17 өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 19 өдөр хүртэл хэвлэгч, дэвтэрлэгчээр ажиллаж байсан байдал нь:

  1. 1978 оны 09 дүгээр сарын 01 өдөр Анхдугаар таван жил сонины газраас Ч.Хишгээд олгосон 013080 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 4-5/,
  2. Ч.Хишгээгийн гадаад паспортын хуулбар /хх 7/,
  3. Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 13 өдрийн 374 дугаартай “Тус аймгийн Анхдугаар 5 жил сонины 1985 оноос 1990 он хүртэлх баримт төрийн архивт шилжиж ирээгүй тул иргэн Ч.Хишгээд лавлагаа олгох боломжгүй байна.” гэх бичилттэй албан тоот /хх 8/,
  4. Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 432623 дугаартай үнэмлэх /хх 15/,
  5. гэрч Д.Галхүүгийн мэдүүлэг /хх 20/, Д.Галхүүд 1968 оны 01 дүгээр сарын 22 өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 21/,
  6. гэрч Д.Лхагвагийн мэдүүлэг /хх 22/, 1969 оны 03 дугаар сарын 26 өдөр олгосон Д.Лхагвагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 23/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ч.Хишгээ нь Төв аймгийн Зуунмод сумын Анхдугаар таван жил сонины газарт 1978 оны 08 дугаар сарын 17 өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 19 өдөр хүртэл хэвлэгч, дэвтэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Их шавь овогт Чагнаагийн Хишгээ нь Төв аймгийн Зуунмод сумын Анхдугаар таван жил сонины газарт 1978 оны 08 дугаар сарын 17 өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 19 өдөр хүртэл хэвлэгч, дэвтэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Хишгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигчулууны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний   хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Э.АРИУНАА