Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 242

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

 

Улсын яллагч: Н.Түвшинбаяр,

Нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,

            Шүүгдэгч О.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Боржигон овогт О.Бд холбогдох эрүүгийн 1809042660162 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилгын заслын ажил хийдэг гэх, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 323 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар      1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Монголын Тулгар Төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд,      60-аас дээш насны эрэгтэйчүүдэд өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-4-т зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөсөн, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигин овогт О.Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санрайз төвийн караоке дотор хохирогч Д.Батболдтой маргалдаж улмаар түүний “чам шиг архичин аав надад байхгүй” гэсэн үгэнд уурлан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Батболд /хх-ийн 11/, гэрч Б.Уянга /хх-ийн 16/, гэрч М.Цэрэннадмид /хх-ийн 17/, гэрч О.Б /хх-ийн 14/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10812 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/, шүүгдэгч О.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.         

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Б нь согтуугаар 2018 оны 09 дүгээр сарын 03-ны орой Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санрайс төвийн караоке дууны өрөөнд хохирогч Дэлгэрсайханы Батболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Д.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Санрайс үйлчилгээний төвийн караокед би эхнэртээ туслаад байж байсан... 3 номерын өрөөнд орсон хүмүүс гарах гэж байна гэхээр нь орсон. Тэгээд наад талынх нь өрөөнд юм хураагаад байж байтал манай эхнэр орилсон. Тэгэхээр нь очсон чинь тэнд үйлчлүүлж байсан эрэгтэй хүн манай эхнэр рүү архины шил далайгаад зогсож байсан. Би та болиоч ээ гэсэн чинь чи юу юм бэ гээд намайг барьж аваад өрөөнөөс гаргаад шууд цохиж аваад зодсон. Тэр хүн намайг ганцаараа зодсон. Миний уруул язарсан. Цамц пудволкийг минь урсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Гэрч Б.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 03-ны орой нөхер Баянтогоо болон түүний найзууд болох Эрдэнэхуяг, Майннэгэн нарын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Санрайс төвийн караокед орж үйлчлүүлсэн. Тэнд үйлчлүүлж байх үед найз Майннэгэн нэг архины рунк хагалсан. Караокений ажилтан эмэгтэй орж ирээд төлөхийг шаардсан. Би “хэдэн төгрөг юм бэ мөнгийг нь төлье” гэсэн чинь тэр эмэгтэй “10000 төгрөг” гэж хэлсэн. Би дургүйцэж “яахаар ийм жижигхэн рунк 10000 төгрег байдаг юм бэ 2500 төгрөг байдаг биздээ” гэсэн. Гэтэл тэр эмэгтэйгийн нөхөр нь гэх залуу ирээд “та нар ууж идэж чадахгүй хүний юм эвдэлчихээд ямар олон юм ярьдаг юм бэ” гэсэн. Энэнээс болж маргаан үүссэн. Тэр залуу над руу орилохоор нь нөхөр Баянтогоо “миний дүү одоо ингээд төлчихнөө” гэтэл тэр залуу албаар цохиулах гээд байгаа юм шиг орилж хашгираад бид нарыг архичид гэх зэргээр элдэвээр хэлээд байсан. Тэгээд Баянтогоо тэр залуу хоёр харилцан заамдалцсан. Тэр залуу Баянтогоог заамдсан чигээрээ чирээд текний дэргэд очсон. Тэгсэнээ тэр залуу “за хайраа камерт орцон шүү ёстой гоё шүү” гэх ззргээр дөвчигнөж өгсөн. Би Баянтогоод хандаж “наадах чинь албаар цохиулах гээд ингээд байгаа юм байна шүү” гэсэн чинь Баянтогоо “би цохихгүй ээ зүгээр мөнгөө төлчихөөд гаръя” гэсэн. Бид нар дундуур нь орж салгасан. Тэгээд би 10000 төгрөгийг нь өгсөн. Баянтогоо тэр залууд хандаж “надад чам шиг хүүхэд бий чи ийм зан гаргаад байж болохгүй чи надаас гадна олон хүнтэй харьцана шүү” гэсэн чинь нөгөөх нь “надад чам шиг архичин эцэг байхгүй” гэсэн. Гэтэл Баянтогоо тэр залуугийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Гэтэл удалгүй цагдаа нар ирсэн. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Гэрч М.Цэрэннадмид мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр Батболд орж ирээд та одоо болиоч гэсэн тэгэхэд шууд багалзуурдаад цохисон. Манай нөхөр Батболдын хувцасных нь захаар хоолойг нь боож нүүр рүү нь гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Яллагдагч О.Б мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...зөөгчийн нөхөр бололтой залуу орж ирээд мөнгөө төл гээд уурласан. Би босоод чи миний хүүхэд шиг залуу байна, чамд над шиг аав байгаа биз дээ, чи бид нарыг хүндэлж харьцах хэрэгтэй гэсэн. Гэтэл тэр залуу чам шиг новшийн архичин аав надад байхгүй гэхээр нь миний уур хүрээд биеэ барьж чадалгүй нүүр хэсэг рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10812 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Д.Батболдын биед дээд уруулын дотор салстад шарх, хүзүүнд зуулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Б.Даваасүрэн гэсэн дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны наад захын хэм хэмжээ, хүлээцтэй байдал, соёл дутагдсан байдал нөлөөлсөн гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Д.Батболд нь “...ямар нэгэн гомдол саналгүй тул хуралд оролцохгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 46/ гаргасныг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс О.Бд торгуулийн ял оногдуулахдаа улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.

 

Шүүгдэгч О.Бгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг О.Бд тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

 

Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.