Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 151/2016/00446/и |
Дугаар | 151/ШШ2016/00789 |
Огноо | 2016-07-25 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 151/ШШ2016/00789
2016 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 151/ШШ2016/00789 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Төрийн банкны Төв аймаг дахь салбар, Баянхангай тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюундалайгийн нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Баянхангай сум, Найрамдал 1 дүгээр багт оршин суух Л.Энхтүвшин,
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчид 11 дүгээр гудамжны 512 тоотод оршин суух Г.Ариунцэцэг нарт холбогдох,
Зээл, хүү 8 213 965.39 төгрөг гаргуулах, 2015 оны 09 сарын 09 өдрийн №310500055344 тоот зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюундалай, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны төв аймаг салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюундалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Өнөөдрийн байдлаар нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш зээлийн төлөлт хийгдээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа. 2015 оны 09 дүгээр сарын 09 өдөр Төв аймгийн Баянхангай тооцооны төвөөс 8 000 000 төгрөгийг зээл аваад, авснаас хойш үндсэн зээл 520 000 төгрөг төлсөн байдаг. Нийт зээл 904510 төгрөг төлсөн байгаа. Барьцаанд нь нэг автомашин байсан. Машинаа мөргөлдүүлсэн байж байгаад зарсан байсан. Одоо хөдөө орон нутагт ажил хийж байгаа гэсэн учраас цалингаас нь суутгуулах боломж байгаа болов уу. Барьцааны зээлийн барьцаанд угаалгын машин, өнгөт зурагт, гал тогооны хэрэгсэл, нийт 2 500 000 төгрөгийн үнэтэй эд зүйл байгаа. Мөн гэрийн эзэн Л.Энхтүвшин олдохгүй байгаа учраас хариуцагч Г.Ариунцэцэгээс нэхэмжилж байна. Зээлийн үлдэгдэл 7 430 807 төгрөгийн үлдэгдэл, зээлийн хүү 771 572 80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 585 55 төгрөг, нийт 8 213 965 39 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Шүүх хуралдаан дээр хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг /хх 6 7-9, 15, 21, 35-36/ шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Төв аймаг салбар нь хариуцагч Л.Энхтүвшин, Г.Ариунцэцэг нарт холбогдуулан зээл, хүүгийн үлдэгдэл 8 213 965.39 төгрөг гаргуулах, 2015 оны 09 сарын 09 өдрийн №310500055344 тоот зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Л.Энхтүвшин, Г.Ариунцэцэг нар 2015 оны 09 сарын 09 өдөр Төрийн банкны Баянхангай тооцооны төвтэй №31050055344 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 8 000 000 төгрөгийг жилийн 22,80 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн, 2016 оны 4 сарын байдлаар 7 430 807.04 төгрөгийн зээлийн төлбөр, хуримтлагдсан хүүгийн төлбөр 771 572.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11 585. 55 төгрөг, нийт 8 213 965.39 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга болон нэхэмжлэл /хх 6 7-9, 15, 21/ хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар /хх 35, 36/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюундалайгийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Г.Ариунцэцэг нь Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Л.Энхтүвшин олдохгүй байгаа тул хариуцагч Г.Ариунцэцэгээс төлбөрийг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох...” гэсэн заалттай нийцэж байна.
Иймд хариуцагч Г.Ариунцэцэгээс 8 213 965.39 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч Г.Ариунцэцэгийн хүсэлтээр өмнө нь шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулж байсан энэ удаагийн шүүх хуралдааны товыг тэрээр мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч ч ирүүлээгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хийсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ариунцэцэгээс 8 213 965 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Төв аймаг дахь салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146 373 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ариунцэцэгээс 146 373 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг шүүх хуралдаанд оролцсон талд мэдэгдсүгэй.
7. Шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА