| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00694/и |
| Дугаар | 151/ШШ2016/00791 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, Эцэг тогтоосон, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 151/ШШ2016/00791
| 2016 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 151/ШШ2016/00791 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1959 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эмэгтэй, 57 настай, Төв аймаг, Баян сум, 3 дугаар баг, Цавчир дашгай 3 дугаар гудамж, 3 тоотод оршин суудаг, Боржигон овогтой Чойдоржийн Энхтуяа РД:/НВ59102728/ -гийн
Ц.Галтбаатартай хамтын амьдралтай байсныг болон Э.Болдбаатарын эцэг нь Ц.Галтбаатар мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие Ч.Энхтуяа ньЦэмбэлдорж овогтой Галтбаатартай 1985 оноос хойш хамт амьдарч 1986 оны 08 дугаар сарын 05 өдөр гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд хүү Г.Бат-Эрдэнэ 1986 онд төрсөн. 2001 оны 05 дугаар сарын 04 өдөр төрсөн бага хүү Э.Болдбаатар төрөхөд талийгаач нөхөр Ц.Галтбаатар бид хоёрын гэрлэлтийн гэрчилгээ олдохгүй байсан учраас бага хүү Болдбаатарыг надаар овоглосон. 2016 оны 04 дүгээр сарын 27 өдөр нөхөр Ц.Галтбаатар нь өвчний улмаас нас барсан. Одоо насанд хүрээгүй хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл хүү Болдбаатар надаар овоглосон байгаа учраас Болдбаатарын төрсөн эцэг Ц.Галтбаатар мөн болохыг тогтоож, мөн хамтын амьдралтай байсныг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитоор шинжлэн судлав.
Үүнд: 2011 оны 11 дүгээр сарын 22 өдөр Галтбаатарын овог нэр өөрчилсөн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх 3/, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Ц.Галтбаатарын нас барсны бүртгэлийн хуулбар /хх 4/, 2001 оны 05 дугаар сарын 04 өдөр төрсөн Энхтуяагийн Болдбаатарын төрсний гэрчилгээний хуулбар /хх 5/, 2011 оны 05 дугаар сарын 27 өдрийн Ч.Энхтуяагийн Алдарт эхийн 2 дугаар одонгоор шагнуулсан үнэмлэхийн хуулбар /хх 6/, Ц.Галтбаатар, Ч.Энхтуяа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 7/, Ц.Галягийн бичсэн тодорхойлолт түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх 9/, гэрч С.Мөнх-Амгалангийн мэдүүлэг /хх 16/, гэрч Ч.Тунгалаг-Эрдэнийн мэдүүлэг /хх 19/, Ч.Энхтуяагийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хүсэлт /хх 22/ зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Энхтуяа нь тус шүүхэд Ц.Галтбаатартай хамтын амьдралтай байсныг болон Э.Болдбаатарын эцэг нь Ц.Галтбаатар мөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Ч.Энхтуяа нь Ц.Галтбаатартай 1986 оны 08 сарын 05 өдрөөс 2016 оны 04 сарын 27 өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болон Э.Болдбаатарын эцэг нь Ц.Галтбаатар мөн болох нь
Иймд Ч.Энхтуяа нь Ц.Галтбаатартай хамтын амьдралтай байсныг болон Э.Болдбаатарын эцэг нь Ц.Галтбаатар мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.14-т зааснаар Цэмбэлдоржийн Галтбаатар, Чойдоржийн Энхтуяа нарыг 1986 оны 08 сарын 05 өдрөөс 2016 оны 04 сарын 27 өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг болон 2001 оны 05 дугаар сарын 04 өдөр төрсөн Э.Болдбаатарын эцэг нь Ц.Галтбаатар мөн болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА