Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 432

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Г.Э, Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Э , Д.Г нарт холбогдох эрүүгийн 1906 00484 0459 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн Г.Э , /РД:/,

2. Монгол Улсын иргэн, Д.Ц, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Э, Д.Ц нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын орчим иргэн Д.Б үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Э, нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Д.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Таксинд явж байгаад БЗД-ийн Гачууртын замаас саарал өвлийн малгайтай куртиктэй, нөгөөдөх нь хөх өнгийн малгайгүй куртиктэй хоёр залуу гар өргөхөөр нь суулгаад явж байгаад хөх өнгийн куртиктэй залуу нь жолоочийн арын суудалд сууж явж байгаад цонх олгойлгоод бөөлжихөөр нь би зогсоод машин руу бөөлжчихлөө гэж хэлсэн чинь саарал өнгийн куртиктэй залуу нь чи юу гээд байгаа юм гэхээр нь би зүгээр л хэлж байна машин руу бөөлжчихлөө хэлээд зогсоод бөөлжихгүй яасан юм гэсэн чинь намайг дараад хоёулаа ээлжилэн толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан. Миний хамар хавдсан, амьсгалж чадахгүй байна. Би өмнө нь осолд орж байсан учир толгой өвдөж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 6-9 дүгээр хуудас/,

Яллагдагч Д.Ц өгсөн...Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр найз Энхбаатарын хамт Гацууртад байдаг ажлын газрын ахынд очиж байж байгаад 23 цаг өнгөрч байхад гарсан. Тэр айлд 2 шил архи 1 том пивыг Энхбаатар, ажлын газрын ах түүний эхнэр бид дөрөв хувааж уусан. Тэдний гэрээс гарахдаа Энхбаатар бид хоёр согтчихсон гарсан..., машинд гар өргөөд 20 билүү 30 приус ирж зогссон..., Г.Э, машины хойд талын цонх онгойлгоод бөөлжсөн..., жолооч машинаа зогсоогоод Энхбаатарыг машинаас буулгаад маргалдчихсан барьцалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод машины жолооч залууг түлхээд унагаачихсан..., унахаар нь 2-3 удаа тэр залууг өшиглөсөн, намайг өшиглөж байхад Г.Э, бас тэр залууг 2-3 удаа өшиглөсөн..., Г.Э, бид хоёр 2-лаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/,

Яллагдагч Г.Э өгсөн...би Амгаланд байдаг шатахуун түгээх станцын тэр хавид жолоочийн хойд талын цонхыг онгойлгоод машин явж байхад бөөлжсөн юм..., тэр залуутай муудалцаж байхад Цогтбаяр машинаас бууж ирээд жолооч залууг татаад газар унагаасан. Тэгэхээр нь би жолооч залуугийн куртикны малгайгаар нь доошоо дарж байгаад нүүр лүү нь 2-3 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуудас/,  

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹1108 дүгнэлтэд “Д.Б биед хамрын нуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоохөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 14 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 25, 27 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28, 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Э, Д.Ц нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын орчим иргэн Д.Б үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгпэгч Г.Э, нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэх, шүүгдэгч Д.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэх, хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...саарал өнгийн куртиктэй залуу нь чи юу гээд байгаа юм гэхээр нь би зүгээр л хэлж байна машин руу бөөлжчихлөө хэлээд зогсоод бөөлжихгүй яасан юм гэсэн чинь намайг дараад хоёулаа ээлжилэн толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан. Миний хамар хавдсан, амьсгалж чадахгүй байна. Би өмнө нь осолд орж байсан учир толгой өвдөж байна...” гэх мэдүүлэг, яллагдагч Д.Цогтбаатарын...айлд 2 шил архи 1 том пивыг Энхбаатар, ажлын газрын ах түүний эхнэр бид дөрөв хувааж уусан. Тэдний гэрээс гарахдаа Энхбаатар бид хоёр согтчихсон гарсан..., жолооч машинаа зогсоогоод Энхбаатарыг машинаас буулгаад маргалдчихсан барьцалдаад зогсож байсан...,  би очоод машины жолооч залууг түлхээд унагаачихсан..., унахаар нь 2-3 удаа тэр залууг өшиглөсөн, намайг өшиглөж байхад Г.Э, бас тэр залууг 2-3 удаа өшиглөсөн гэх, яллагдагч Г.Энхбаатарын...Цогтбаяр машинаас бууж ирээд жолооч залууг татаад газар унагаасан. Тэгэхээр нь би жолооч залуугийн куртикны малгайгаар нь доошоо дарж байгаад нүүр лүү нь 2-3 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹1108 дүгнэлтээр...Д.Б биед хамрын нуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Э, Д.Ц нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Э, Д.Ц нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Э, Д.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Г.Э, Д.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

   Хохирогч Д.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгч Г.Э, Д.Ц нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Э, Д.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Э, Д.Ц нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Э, Д.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.