| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0303/Э |
| Дугаар | 299 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 18.6.1., 26.1.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч П.Ганбаатар,
Өсвөр насны шүүгдэгч Ж.О, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхнасан, өмгөөлөгч Т.Даваажав,
Өсвөр насны шүүгдэгч Д.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Батбилэг, өмгөөлөгч Г.Алтанчимэг,
Өсвөр насны шүүгдэгч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Энхцэцэг, өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т, Б.Т нарт холбогдох эрүүгийн 1711012350260 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Өвсөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 17 настай, “Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори” сургуулийн 12б ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 байр 75 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Монгол улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 17 настай, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори” сургуулийн 12б ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 86-802 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй
Монгол улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 17 настай, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори” сургуулийн 12б ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид харш, 6а байр 86 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Өсвөр насны яллагдагч Ж.О нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургуулийн мэдээлэл зүйн танхимд байрлах 15 дугаартай сургалтанд ашигладаг компьютерийн гар дээрээс бичигдсэн иргэн Л.Дэжидийн “Хаан” банкны 5065249514 дугаарын дансны нэвтрэх нэр, нууц үгийг /Key logger/ нэртэй программыг ашиглан хуулбарлан авч хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан,
Мөн өсвөр насны яллагдагч Б.Т, Б.Т нартай бүлэглэн иргэн Л.Дэжидийн “Хаан” банкны 5065249514 дугаарын данснаас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 22 удаагийн үйлдлээр хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 559.900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр,
Өсвөр насны яллагдагч Б.Т нь өсвөр насны яллагдагч Ж.Оыг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургуулийн мэдээлэл зүйн танхимд байрлах 15 дугаартай сургалтанд ашигладаг компьютерийн гар дээрээс бичигдсэн иргэн Л.Дэжидийн “Хаан” банкны 5065249514 дугаарын дансны нэвтрэх нэр, нууц үгийг /Key logger/ нэртэй программыг ашиглан хуулбарлан авсан болохыг мэдэж, уг данс руу нэвтэрч бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахад зориуд хүргэж, уг гэмт хэрэгт хатгагчаар,
Мөн өсвөр насны яллагдагч Б.Т, Ж.О нартай бүлэглэн иргэн Л.Дэжидийн “Хаан” банкны 5065249514 дугаарын данснаас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 22 удаагийн үйлдлээр хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 559.900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт хатгагчаар,
Өсвөр насны яллагдагч Б.Т нь өсвөр насны яллагдагч Ж.Оыг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургуулийн мэдээлэл зүйн танхимд байрлах 15 дугаартай сургалтанд ашигладаг компьютерийн гар дээрээс бичигдсэн иргэн Л.Дэжидийн “Хаан” банкны 5065249514 дугаарын дансны нэвтрэх нэр, нууц үгийг /Key logger/ нэртэй программыг ашиглан хуулбарлан авсан болохыг мэдэж, уг данс руу нэвтэрч бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахад зориуд хүргэж, уг гэмт хэрэгт хатгагчаар,
Мөн өсвөр насны яллагдагч Б.Т, Ж.О нартай бүлэглэн иргэн Л.Дэжидийн “Хаан” банкны 5065249514 дугаарын данснаас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 22 удаагийн үйлдлээр хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 559.900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэргэжлийн хичээлийн үеэр хичээлээ хийж дуусаад фэйсбүүк орсон. Дараа нь кэелоггер гэдэг программ руу өөрийнхөө фэйсбүүкийн нэвтрэх эрхийг арилгахаар орсон. Тэгж орохдоо Хаан банкны нууц үгийг харсан. Тухайн программ дээр бичигдсэн байсан. Дараа нь энэ талаар Тэнгис, Түвшээ хоёрт хэлсэн. Тэр өдөр гүйлгээ хийгээгүй. Маргааш орой нь бид 3 хамт байж байгаад юм авч идье гээд дэлгүүр орсон. 10 дугаар сарын 16-нд Эрдэнэтамирын данс руу 11.000 төгрөг шилжүүлсэн. 11 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагт Тансаг дэлгүүрээс 19.900 төгрөгөөр хоол авсан. Ингэхдээ гурвуулаа хамт байсан. 10 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 28 минутад 18.650 төгрөгөөр Тансаг дэлгүүрээс дахин хоол авсан. Шилжүүлгийг би хийгээгүй. 10 дугаар сарын 18-ны өдөр 19 цаг 50 минутад 13.100 төгрөгийг тансаг дэлгүүрт Мобикомын айпи хаягаас бид 3 мөнгө шилжүүлсэн. 10 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг 30 минутад 12.600 төгрөгийг Тансаг дэлгүүр рүү бид 3 шилжүүлсэн. Хэн шилжүүлснийг сайн санахгүй байна. 10 дугаар сарын 19-нд 12.600, 12.400, 6.800, 11.550 төгрөгөөр нийт 4 удаагийн шилжүүлэг хийсэн. Хэн хийснийг санахгүй байна. 10 дугаар сарын 2-ны өдөр “Тансаг” дэлгүүр рүү 10.700 төгрөгийн шилжүүлэг, 19 цаг 50 минутад “Тансаг” дэлгүүр рүү 17.150 төгрөгийн шилжүүлэг тус тус хийсэн байсан. Хэн хийснийг мэдэхгүй байна. 10 дугаар сарын 20-ны өдөр 60.000 төгрөгөөр Д.Т гитарандаа их дэлгүүрээс эд зүйл авсан. 10 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 48 минутад Цэнгэлмаагийн данс руу би 55.000 төгрөг шилжүүлж авсан. Дараа нь 45.000 төгрөгөөр хорооллын “Апекс” дэгүүрээс шорт авсан. 40.000 төгрөгийг тухайн өдөр мөн Цэнгэлмаагийн данс руу шилжүүлж авсан. 10 дугаар сарын 23-ны өдөр Түвшинтөр, Тэнгис, Билгүүн 3-тай хамт их дэлгүүрээс асаагуур 60.000 төгрөгөөр авсан. Дараа нь энэ өдөр 30.000 төгрөгийг шилжүүлж авсан байсан. Үүнийг мэдэхгүй байна...Л.Дэжидийн Хаан банкны данснаас нийтдээ 7-8 удаагийн гүйлгээ хийснийг зөвшөөрч байна...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 3 удаа хамт явж дэлгүүрээс хүнсний зүйл авсан. Сайн мэдэхгүй байна. Нийтдээ миний бодож байгаагаар 30.000-40.000 орчим төгрөг болсон. Бусад үйлдэл дээр байгаагүй. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Эрдэнэтамирын данс руу 60.000 төгрөгийн гүйлгээ хийснээс би 27.000 төгрөгөөр гитарандаа эд зүйл авсан. 10 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 07 минутад Тулгуур руу 57.000 төгрөг шилжүүлж авсан. Энэ мөнгийг би Ойдовоос зээлээд дараа нь өгье гэж хэлж авсан. 2017 оны 10 дугаар сарын 23-нд Б.Билгүүний аав Батын данс руу мөнгө шилжүүлж асаагуур авахад нь би байгаагүй. Өөр тасгаас юм үзэж байсан. Миний санаж байгаагаар Ойдов бүх гүйлгээнүүд дээр өөрөө нэвтэрдэг байсан. Түвшинтөр бид хоёрыг дансны мэдээлэл авах уу гэхэд нь үгүй гэж хэлсэн. Сүүлд ийм зүйл хийж болохгүй тухай өөрт нь хэлж байгаад утаснаас нь устгуулсан. Боль гэж зөндөө хэлж байсан... Би хүний данснаас нийтдээ 5-6 удаагийн гүйлгээ хийснийг зөвшөөрч байна...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би тухайн мэдээлэл зүйн танхимд суудаггүй. Ойдов хамт байсан гэж худлаа хэлж байна. Тэр өдөр Тэнгис байгаагүй. Бид хоёрыг хамт байсан гэж байгаа боловч бид 2 хамт байгаагүй. Дансны мэдээлэлд огт оролцоогүй. Анх надад энэ талаар хэлэхэд нь болохгүй гэдгийг өөрт нь тайлбарлаж хэлсэн. Шууд устга гэж Тэнгис бид 2 хэлж байсан. Ангидаа байж байтал орой нь аль хэдийн худалдаа хийсэн байсан. Тухайн үед урлагийн үзлэг болж байсан учир бид нар сургуульд дээр оройтдог байсан. Дараагийн өдөр нь Тэнгис бид 2 Ойдовыг дагаж дэлгүүр явсан. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хийсэн шилжүүлгийн үед би байгаагүй. Дараагийн өдрүүдэд хийсэн гүйлгээнүүдэд нь Тэнгис бид хоёр 1-2 удаа дагаж явсан. Би дансны мэдээллийн талаар мэдээгүй. Их дэлгүүр рүү хамт явсан. Хичээл тарсны дараа Тэнгис гитарын өсгөгч авна гэсэн. Билгүүн, Ойдов бид 3 хамт дагаж явсан. Гитарын өсгөгч үзэх гэж явсан. Авсан үгүйг сайн мэдэхгүй байна... Би хүний данснаас нийтдээ 4 удаагийн гүйлгээ хийснийг мэдсэн...” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Т.Мөнхнасан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Кэйлоггер гэдэг программыг хэн ч ашиглах боломжтой. Программ ашиглаж олж авсан мэдээллийн дагуу хүний данс руу нэвтэрч байгаа нь гэмт үйлдэл. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа 1 жил гаруй болж байгаа боловч хохирлын тооцоог гараагүй. Хохирлыг төлж барагдуулах боломжгүй байдал үүсгэсэн. Хэрэглэсэн мөнгөө Ойдовоос зээлж авсан гэж худлаа ярих хэрэггүй байна. Ойдов өөрийн үйлдсэн хэргээ хариуцна. Ар гэрийн зүгээс Ойдовт байнга анхаарал хандуулдаг. Тухайн үед урлагийн үзлэг гээд орой болтол сургуульд дээр нь байлгадаг байсан. Энэ нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Төлбөрийг тогтоогоод өгвөл төлнө. Хохирлыг тооцоог гаргаж өгөхийг хүсч байна...” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Н.Батбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Ойдов болон түүний ээжийн мэдүүлэг зөрүүтэй байгаа. Анхаарч үзэхийг хүсч байна. Миний хүүхэд хүмүүжлийн хувьд ямар нэгэн доголдолгүй, хамт олонтойгоо эвсэг найрсаг хүүхэд. Хэрвээ ямар нэгэн байдлаар буруутай үйлдэл хийсэн бол айж ичихгүйгээр тэр тухайгаа хэлэх харилцааны чадвартай. Ойдовыг худлаа яриад ангийнхаа хүүхдийг гүтгэж байна гэж үзэж байна. Ойдов гурвуулаа хамт ороод дэлгүүрээс авсан гэж байгаа боловч ангийнх нь хүүхдүүд олуулаа явж авсан, түүний дотор Түвшинтөр, Тэнгис нар байсан гэж бодохгүй байна...” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Н.Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...:Би хүүхэддээ байнга анхаарал халамж тавьдаг. Тухайн үед ангийнхаа урлагийн үзлэгийг давтуулаад, өөрөө зохион байгуулаад оройтсон нь үнэн. Анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн. 4 удаагийн үйлдэл өөрт нь хамаарна гэдэг боловч 3 удаад ангийнх нь хүүхдүүд бүгдээрээ явсан байдаг. Түвшинтөрийн ганц оролцоо нь их дэлгүүр рүү явж асаагуур авсан явдал. Яагаад асаагуур авах болсон талаар асуухад бид нар бүгд сонирхоод Ойдов авч өгсөн юм гэж хэлсэн. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна...” гэв.
Эрүүгийн 1711012350260 дугаартай хэргээс:
Өсвөр насны шүүгдэгч Ж.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би хичээлийн хажуугаар фейсбүүк рүү орж байсан ба уг компьютер дээр компьютерийн гарнаас өгсөн команд хуулдаг программ суугдсан байсныг өмнө нь хальт хараад өнгөрч байсан болохоор дэлгэцэн дээр хадгалагдсан байсан уг программ руу нэвтрэн орж өөрийнхөө фейсбүүкний аккаунт буюу нэвтрэх нэр нууц үг хадгалагдсан байсныг устгасан. Тэгтэл Хаан банкны данс, хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц дугаар хадгалагдсан байсан ба ямар хүний мэдээлэл гэдэг нь харагдахгүй байсан. Тэгээд би мэдээллийг ангийнхаа Тэнгист “энд дансны мэдээлэл байна” гэж сонирхуулж үзүүлсэн....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 164-166 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Ойдов, Тэнгис, Билгүүн нарын хамт их дэлгүүрийн хамгийн доод давхарт байрлах бэлэг дурсгалын зүйл зардаг лангуун дээрх барааг сонирхож явж байхад Ойдов “zippo” нэртэй асаагуур харчихаад “та нар авах уу би аваад өгье” гэхээр нь зөвшөөрөөд авахуулсан. Би хэний данснаас яаж мөнгө авсныг санахгүй байна. Тэр үед Тэнгис гитарын цохиур, Билгүүн бид хоёр асаагуур авахуулсан. Яг ямар үнэтэй асаагуур байсныг одоо санахгүй байна. Тооцоог Ойдов яаж хийснийг мэдэхгүй байна. Бусад гүйлгээний надад мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 39-43 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Ойдов урлагийн үзлэг бэлдэж байсан ангийн хүүхдүүдэд идэж уух юм авч өгсөн гэж хүүхдүүд ярьж байхаар нь Ойдовоос “юун мөнгө юм бэ чи авч өгсөн юм уу” гэж асуухад Ойдов мэдээлэл зүйн кабинетийн миний суудаг 15 дугаартай компьютер дээр чамайг ирээгүй болохоор key logger программ дээр хадгалагдсан хүний дансны мэдээлэл байсан. Тэр дансны мэдээллийг ашиглаад өөрийн гар утаснаас интернэт банкинд холбогдоод сургуулийн хажуу талын Тансаг нэртэй дэлгүүрийн данс руу мөнгө шилжүүлж эдгээр зүйлийг авсан гэж ярьж байсан. Ойдов хэд хэдэн удаа ангийн хүүхдүүдэд идэж уух юм авч өгч байсан ба ангийн хүүхдүүдэд “зун ажил хийгээд олсон мөнгөөрөө та нарыг дайлж байна” гэж ярьж явсан. Ангийн хүүхдүүд Ойдовыг цалингаараа юм авч өгч байна гэж ойлгож байсан. Сар өдрийг нь санахгүй байна. Түвшинтөр, Ойдов бид гурав Өргөө-3 кино театрт кино үзсэн бөгөөд Ойдов киноны билетийг өөрөөсөө бэлэн мөнгө гаргаж авч өгсөн. Кино үзэх санааг Ойдов гаргасан бөгөөд нэг хүний 15000 төгрөгийг буцаагаад эргүүлэн өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд төлбөрийг Ойдов өөрөөсөө гаргаж бэлнээр төлж байсан. Хүснэгтэн дээрх бусад гүйлгээг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 52-58 дугаар хуудас/,
Хохирогч Л.Дэжид мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний нөхөр Загдын Ариунболорын Хаан банкны 5065249514 тоот дансыг би хамтран эзэмшдэг. Тэгээд би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо 14 дүгээр хороолол 70 байр 41 тоотод гэртээ байж байгаад нөхөр З.Ариунболортой хамтран эзэмшдэг 5065249514 дугаарын данс бүртгэлтэй интернет банк руугаа гүйлгээ хийх гэж нэвтэрч орсон. Гэтэл тус дансанд байсан мөнгөний үлдэгдэл багассан байхаар нь би уг дансны хуулгыг авч харахад 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 5938086421, 5034270096, 5753750926, 5011416502, 5015285982, 5595116249, 5027525830, 5024785553 дугаартай Хаан банкны данснууд руу тус тус давхардсан тоогоор 22 удаагийн гүйлгээгээр 559.900 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн байсан. Тэгээд би төв Хаан банкны 1800-1917 дугаарын утас руу залгаж 5065249514 дугаарын дансыг түр хаалгасан. Тэгээд интернэт банкныхаа нэвтрэх нууц үг болон гүйлгээний нууц үгийг сольсон. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний ашигладаг ажлын [email protected] имейл хаяг руу миний интернэт банкны нэвтрэх нууц үг сэргээх хүсэлт ирсэн байсан ба би нууц үг сэргээх хүсэлтийг гаргаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 105-107 дугаар хуудас/,
Гэрч Л.Нацаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Өнгөрсөн долоо хоногт эгч Дэжид орой ажлаасаа ирчихсэн байхдаа “Миний данснаас миний хийгээгүй гүйлгээ хийгдсэн байна” гээд өөрийн дансаа шалгаж байсан. Мөн нөхөр Ариунболортой утсаар ярьж, хүү Тогтохтөрөөс асуухад тухайн хийгдсэн гүйлгээг сайн мэдэхгүй байсан. Би эгч Дэжидэд “Таны дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хакердсан байх, цагдаагийн байгууллагаар шалгуул” гэж зөвлөсөн. Би өөрөө эгч Дэжидийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг мэдэхгүй. Өмнө ямар нэгэн байдлаар эгч надад нэвтрэх нэр, нууц үгээ хэлж байгаагүй, эгч хаана, ямар байдлаар интернэт банкныхаа нууц үгийг алдсаныг сайн мэдэхгүй. Нууц үгийг нь өөр хүн хакердаж авсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 111-112 дугаар хуудас/,
Гэрч Г.Энх-Учрал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Одоогоос долоо орчим хоногийн өмнө эгч Дэжид гэрт байж байгаад “Миний данснаас өөрийн хийгээгүй гүйлгээгээр мөнгө гарсан байна” гэж ярьж байсан. Би яг ямар данс руу хэдэн төгрөгийн гүйлгээ хийгдсэнийг мэдэхгүй. Эгч интернэт банкаа ашиглахдаа өөрөө л ашигладаг. Би нэвтрэх нэр нууц үгийг зэргийг нь мэдэхгүй. Би өөрөө интернэт банк ашиглаж гүйлгээ хийж үзээгүй. Энэ талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 113-114 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.Тогтохтөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эцэг Ариунболорын данс руу утсаар холбогдоод чи миний данснаас мөнгө авсан уу, их хэмжээний мөнгө авсан уу гэж асуухаар нь би аваагүй гэж хэлсэн. Эцэг Ариунболорын Хаан банкны 5065249514 дугаарын данснаас гадна 5270224639 дугаарын дансны виза карт надад байсан ба би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байх ээжийн данснаас аавын 5270224639 дугаарын данс руу 12000 төгрөг шилжүүлж авсан. Энэ талаар ярьж байгаа байх гэж бодсон. Тэгээд би гэртээ ирэхэд эх Дэжид 5065249514 дугаарын данснаас олон удаа гүйлгээ хийгдсэн байна гээд интернэт банкаар надад ийм ийм данс руу мөнгө шилжиж орсон талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 115-117 дугаар хуудас/,
Гэрч Г.Норовсамба мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 5027525830 дугаарын дансаар тогтмол гүйлгээ хийдэг. Би 3, 4 дүгээр хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн хажуу талын Норд дэлгүүрт лангуу түрээслэж бэлэн хувцас худалдаалдаг ажил эрхэлдэг. Манай дэлгүүрээр хүмүүс үйлчлүүлээд хувцас худалдан авахдаа бэлэн бусаар буюу интернэт банк, мобайл банк зэргээр мөнгө шилжүүлсэн тохиолдолд өөрийн 5027525830 данс руу төлбөрийн мөнгийг хийлгэж авдаг. Би өөрөө уг дансыг эзэмшдэг хамтран эзэмшигч байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 118-119 дүгээр хуудас/,
Гэрч Л.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...5011416502 дугаарын данс нь миний нэр дээр бүртгэлтэй миний ашигладаг дансны дугаар. Ойролцоогоор 2017 оны 6 дугаар сараас хойш ашиглаж эхэлсэн. Уг дансыг хувийн хэрэгцээндээ ашигладаг мөн компьютер тоглоомын газарт байхдаа төлбөрийг тус дансаар авдаг байсан. Миний ажлуулдаг компьютер тоглоомын газарт тус дансыг 2017 оны 6 дугаар сараас хойш ашигладаг байсан ба 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл картын машин байхгүй шууд данс руугаа төлбөр хийх гэж байгаа хүнээс төлбөрийг авдаг байсан. Карт уншуулдаг машин авсанаас хойш тус данс руу үйлчлүүлж байгаа хүмүүс картын машинд картаа уншуулж төлбөрөө хийхээс гадна гар утсаараа ч юм уу мобайл банк ашиглаад шилжүүлдэг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 120-121 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Билгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 10 дугаар сарын сүүлээр эсвэл 2017 оны 11 дүгээр сарын эхээр байх би манай ангийн найз Ойдов, Түвшинтөр, Тэнгис нарын хамт хичээлээ тараад явж байгаа Улсын их дэлгүүрт очсон. Тэгээд бүгдээрээ мөнгөгүй гээд байж байтал Түвшинтөр надад “ээж над руу мөнгө шилжүүлэх гэж байна чи өөрийнхөө дансыг өгчих” гэж хэлэхээр нь би өөрийн ашигладаг 5024785553 дугаарын дансыг Түвшинтөрд өгсөн. Тэгээд удалгүй Улсын их дэлгүүрийн нэг давхарт байрлах Хаан банкны АТМ-д өөрийн 5024785553 дугаарын дансны картыг уншуулж үлдэгдлээ харахад миний дансанд 60.000 төгрөг нэмэгдсэн байсан. Тэгээд намайг 50.000 төгрөгийг нь авчих гэж Түвшинтөр надад хэлсэн ба би картнаасаа 50.000 төгрөг авсан. Тэгээд их дэлгүүрийн номын сан байдаг давхараас Түвшинтөр 40.000 төгрөгөөр нэг ширхэг “zippo” нэртэй асаагуур худалдаж авсан. Дараа нь Ойдов надад “чи асаагуур худалдаж авах уу би чамд авч өгье” гэж хэлэхээр нь би “тэгье дараа мөнгийг нь чинь буцаагаад өгье” гэж хэлэхэд Ойдов “тэг тэг, тэгж байгаад дараа нь буцаагаад өгчих” гэж хэлсэн. Тэгээд миний 5024785553 дугаарын данс руу Ойдов мөнгө шилжүүлсэн хэдэн төгрөг шилжүүлснийг нь би санахгүй байна. Тэгээр бэлэн мөнгөөр надад “zippo” нэртэй асаагуурыг 20.000 төгрөгөөр авч өгсөн. Тэгээд би өмнө нь мөнгө авсан УИД-ийн 1-р давхарт байдаг АТМ-с үлдсэн 10.000 төгрөг дээр шилжиж ирсэн мөнгийг нэмж авсан. Хэдэн төгрөг авсан эсэхээ одоо сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 123-124 дүгээр хуудас/,
Гэрч Д.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...5034270096 дугаарын данс миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Уг дансыг хувийн хэрэгцээндээ ашигладаг ба 10 жил ашиглаж байна. Заримдаа өөрийнхөө “Тансаг” маркет нэртэй дэлгүүр дээрээ байхдаа бэлэн мөнгөгүй, картгүй хэрэглэгчид интернэт ашиглан эсвэл мобайл банк ашиглан төлбөрөө хийх үед тус дансыг ашиглан төлбөрийг хүлээж авдаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 141 дүгээр хуудас/,
Гэрч О.Тулгуур мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хаан банкны 5015285982 дугаарын данс нь миний нэр дээр байдаг, би ашигладаг данс юм. 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13:07 цагийн үед миний 5015285982 дугаарын данс руу 5065249514 дугаарын данснаас 57.000 төгрөгийн орлого орсон. Тухайн гүйлгээ ЕВ-7899 гэх утгатайгаар орж ирсэн ба ЕВ гэх бичиглэлтэй интернэт банкаар хийгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 142 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч М.Эрдэнэтамирын мэдүүлэг /1 хх-ийн 140 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Наранбаатарын мэдүүлэг /1 хх-ийн 144 дүгээр хуудас/,
Иргэний хариуцагч Т.Мөнхнасангийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 239-240 дүгээр хуудас/,
Иргэний хариуцагч Н.Батбилэгийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч Н.Энхцэцэгийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 47-48 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “...Дэлгэцэн дээрээс Photo нэртэй цэс рүү ороход Camera Roll, Place, videos, selfies, screenshots, recently deleted гэх нэртэй хавтаснууд байсан ба тухайн хавтаснууд доторх зурагнаас хэрэгт ач холбогдол уүхий баримт байгаа эсэхийг харахад Camera Roll нэртэй хавтасан дотор December 9, 2017 13:47 гэх бичиглэлтэй зураг байв. /дээд хэсэгт нь/ Тус зурганд:
Нэр, Утга гэх хоёр хүснэгттэй, Харилцагчийн төрөл-Хувь хүн, Нэр-Дэжид, Овог Лхагважав, И-майл хаяг –[email protected], Гар утасны дугаар, Төрсөн огноо – 1973.11.27 12:11:00, Регистрийн дугаар – ГВ73112705, Төлөв – Хэвийн, Нээсэн огноо – 2013.10.30 12:10:31, Эрхийн дуусах огноо – 2017.11.02 12:11:00, Харилцагчийн нэхэмжлэхийн код – ГЮ73112705 гэх мэдээллүүд бичигдсэн. Доод хэсэгт нь Хадгалах, Имейл хаяг болон утасны дугаараа өөрчлөлт орсон тухай өөрөө солих, тохируулах боломжтой, ВАЛЮТЫН ХАНШ, COPYRIGHT, ВЕБ ХӨТӨЧ гэх бичиглэлтэй мэдээллүүд байсан болно.
Мөн December 9, 2017 11:16 гэх бичиглэлтэй /дээд хэсэгт нь/ зураг байсан ба тухайн зурганд:
Банк доторх шилжүүлэг, Гүйлгээ амжилттай хийгдлээ, Шилжүүлэг>Банк доторх шилжүүлэг гэж бичигдсэн, Шилжүүлэгчийн мэдээлэл хэсэгт Шилжүүлэгчийн данс 00000005065249514, Шилжүүлэх дүн 57,000 MNT, хүлээн авагчийн мэдээлэл, Хүлээн авагчийн мэдээлэл хэсэгт, Хүлээн авагчийн данс 5015285982, Хүлээн авагчийн дансны нэр ОРГИЛ ТУЛГУУР, Хүлээн авах дүн 57,000 MNT Төлбөрийн зориулалт 7899 гэх бичиглэлтэй мэдээллүүд байсан болно. Дээрх 2 зургийг дэлгэцэн дээрээс гар утсаараа дарж авсан зураг байх боломжтой мөн Хаан банкны интернет банкыг www.khanbank.com сайтаар нэвтэрч орж ашигласан байх боломжтой харагдаж байв...” /1 дүгээр хх-ийн 22-28 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл //Хаан банкны №45/2874 дугаар албан бичгээр ирүүлсэн 1 ширхэг сидинд үзлэг хийсэн/, /1 дүгээр хх-ийн 32-48 дугаар хуудас/,
“Хаан” банк депозит дансны хуулга /1 дүгээр хх-ийн 63-102 дугаар хуудас/,
Гэрч С.Жадамбын мэдүүлэг /1 хх-ийн 145-146/, гэрч С.Цэцэгдэлгэрийн мэдүүлэг /1 хх-ийн 147-149/, гэрч Ш.Отгонцэцэгийн мэдүүлэг /1 хх-ийн 150-151/,
Өсвөр насны шүүгдэгч Ж.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 153 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 154 дүгээр хуудас/, хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хх-ийн 155-159 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч Б.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хх-ийн 67 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 70 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Б.Тийн иргэний үнэлмлэхийн лавлагаа /2 дугаар хх-ийн 68 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 69 дүгээр хуудас/, хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хх-ийн 72-84 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Г.Алтанчимэгийн гаргаж өгсөн хохирол төлбөр болон өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 8 хуудас нотлох баримт, өсвөр насны шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргаж өгсөн өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 1 хуудас нотлох баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Ж.О 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургуулийн мэдээлэл зүйн танхимд байрлах 15 дугаартай сургалтанд ашигладаг цахим төхөөрөмж /компьютер/, мэдээллийн сүлжээнд өөр зорилгоор хууль бусаар халдаж иргэн Л.Дэжидийн хамтран эзэмшлийн “Хаан” банкны 5065249514 дугаар данс, дансны нэвтрэх нэр, нууц үгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нэвтэрсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Ж.Оын “...хичээлийн үеэр хичээлээ хийж дуусаад фэйсбүүк орсон. Дараа нь кэелоггер гэдэг программ руу өөрийнхөө фэйсбүүкийн нэвтрэх эрхийг арилгахаар орсон. Тэгж орохдоо Хаан банкны нууц үгийг харсан. Тухайн программ дээр бичигдсэн байсан. Дараа нь энэ талаар Тэнгис, Түвшээ хоёрт хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч Э.Түвшинтөрийн “...Тэр өдөр Тэнгис байгаагүй. Бид хоёрыг хамт байсан гэж байгаа боловч бид 2 хамт байгаагүй. Дансны мэдээлэлд огт оролцоогүй...” гэсэн мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч Б.Тийн “”...Ойдов мэдээлэл зүйн кабинетийн миний суудаг 15 дугаартай компьютер дээр чамайг ирээгүй болохоор key logger программ дээр хадгалагдсан хүний дансны мэдээлэл байсан. Тэр дансны мэдээллийг ашиглаад өөрийн гар утаснаас интернэт банкинд холбогдсон гэсэн...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Л.Дэжидийн мэдүүлэг, гэрч Л.Нацаг, гэрч Г.Энх-Учрал нарын мэдүүлэг, Ж.Ооос түр хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Ж.О, Б.Т, Б.Т нар бүлэглэн Ж.Оын цахим төхөөрөмж /компьютер/, мэдээллийн сүлжээгээр дамжуулж бусдын эзэмшлийн данс, түүнтэй холбоотой мэдээллийг олж танилцсан, нэвтэрсэн үйлдэл хийснээ Ж.О болон түүний үйлдлийг Б.Т, Б.Т нар мэдсээр байж иргэн Л.Дэжидийн “Хаан” банкны 5065249514 дугаарын дансанд нэвтэрч уг данснаас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 22 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хандаж бэлэн мөнгө, гүйлгээ хийж эд зүйл авч ашигласны улмаас нийт 559.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Ж.Оын “...Л.Дэжидийн Хаан банкны данснаас нийтдээ 7-8 удаагийн гүйлгээ хийснийг зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч Д.Тийн “...Ойдов хүний дансны мэдээллийг олсон талаар хэлсэн. Би хүний данснаас нийтдээ 5-6 удаагийн гүйлгээ хийснийг зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч Б.Тийн “...Ойдов хүний дансны мэдээллийг олсон талаар хэлсэн. Би хүний данснаас нийтдээ 4 удаагийн гүйлгээ хийснийг мэдсэн ...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Л.Дэжидийн “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 5938086421, 5034270096, 5753750926, 5011416502, 5015285982, 5595116249, 5027525830, 5024785553 дугаартай Хаан банкны данснууд руу тус тус давхардсан тоогоор 22 удаагийн гүйлгээгээр 559.900 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Л.Нацаг, Г.Энх-Учрал, Г.Норовсамба, Л.Энхбаяр, О.Тулгуур, нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Билгүүн, А.Тогтохтөр, М.Эрдэнэтамир, Б.Наранбаатар нарын мэдүүлэг,
Ж.Ооос түр хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,
Хаан банкны №45/2874 дугаар албан бичгээр ирүүлсэн 1 ширхэг сидинд үзлэг хийсэн тэмдэглэл,
“Хаан” банк депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Ж.Ооос сургалтын зориулалттай ашигладаг цахим төхөөрөмжөөр дамжуулан комьпютерийн өгөгдөл системээс Л.Дэжидэд мэдэгдэхгүйгээр далд аргаар данс, түүнтэй холбоотой мэдээлэлтэй танилцаж, нэвтэрсний дараа улмаар сургуулийн найз Б.Т, Б.Т нарт энэ талаар мэдэгдэж, тэдгээрээс Ж.Оын бусдын данснаас өөр дансууд руу мөнгө шилжүүлсэн, гүйлгээ хийж эд зүйл худалдан авсан хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр атлаа уг хууль бус шинжтэй үйлдэлд өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор үйлдлээрээ дэмжиж бүлэглэн оролцсон нөхцөл байдал тогтоогдсон тул өсвөр насны шүүгдэгч Ж.Оын үйлдэл нь “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах”, “Мөнгө угаах” хэд хэдэн гэмт хэргийн, өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.Т нарын үйлдэл нь “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Прокуророос өсвөр насны шүүгдэгч Ж.Оыг компьютерийн гар дээрээс бичигдсэн иргэн Л.Дэжидийн “Хаан” банкны 5065249514 дугаарын дансны нэвтрэх нэр, нууц үгийг /Key logger/ нэртэй программыг ашиглан хуулбарлан авч хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ялласан боловч ийнхүү “хуулбарласан” гэх үйлдлийг хэрхэн яаж хуулбарласан нь тодорхойгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилэх үндэслэлтэй байна.
Мөн прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хэргийн нөхцөл байдлаас үзвэл өсвөр насны шүүгдэгч Ж.Оын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг бусад баримтуудаар Ж.Ооос Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургуулийн мэдээлэл зүйн танхимд байрлах 15 дугаартай сургалтын компьютерийг ашиглах явцдаа комьпютерийн өгөгдөл, системд ганцаараа нэвтэрч хохирогч Л.Дэжидийн “Хаан” банкин дахь данс бусад холбогдох мэдээллийг олж, танилцсаны дараа Б.Т, Т.Түвшинтөр нарт мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон тул тэдгээрийн цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт оролцсон байдал нь үгүйсгэгджээ.
Прокурорын яллах дүгнэлтэд “...Ж.О, Б.Т, Б.Т нарыг бүлэглэн иргэн Л.Дэжидийн “Хаан” банкны 5065249514 дугаарын данснаас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 22 удаагийн үйлдлээр хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 559.900 төгрөгийн хохирол учруулсан...” гэж тусган, шүүх хуралдаанд ялласан боловч тэдгээрийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй байх ба харин мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул тэдгээрт уг хэрэгт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэргийн нөхцөл байдлаас үзвэл өсвөр насны шүүгдэгч нарын үйлдэл нь хохирогч Л.Дэжидийн дансанд 22 удаа хандаж, гүйлгээ, шилжүүлэг хийж олсон хөрөнгө, мөнгө байх бөгөөд энэ нь банк, санхүүгийн байгууллагийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй иргэн Л.Дэжид эд хөрөнгөөрөө хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзлээ.
Иймд шүүх өсвөр насны шүүгдэгч Ж.Оыг цахим төхөөрөмж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч Ж.О, Б.Т, Б.Т нарыг бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Ж.Оын цахим төхөөрөмж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн өгөгдөл, системд нэвтэрч, танилцсан гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй.
Харин өсвөр насны шүүгдэгч Ж.О, Б.Т, Б.Т нарын бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэргийн улмаас хохирогч Л.Дэжидэд 559.900 төгрөгийн хохирол учирсан байх тул уг хохирлыг өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Т.Мөнхнасан, Н.Батбилэг, Н.Энхцэцэг нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Ж.О түүний хууль ёсны төлөөлөгчөөс 187.000 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч Б.Т түүний хууль ёсны төлөөлөгчөөс 167.000 төгрөгийг хохиролд төлсөн болох нь банкны орлогын мэдүүлэг баримтаар тогтоогдож байх тул Б.Тийн хууль ёсны төлөөлөгчөөс үлдэгдэл 19.650 төгрөгийг, Б.Тийн хууль ёсны төлөөлөгчөөс 186.650 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Л.Дэжидэд олгож, Ж.Оыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Хоёр. Өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх өсвөр насны шүүгдэгч Ж.О, Б.Т, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон боловч тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-т зааснаар хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр тэдгээрт холбогдох тус хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.О, Б.Т, Б.Т нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх өсвөр насны шүүгдэгч Ж.От эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Өсвөр насны шүүгдэгч Ж.О нь 2001 оны 6 дугаар сарын 09-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт заасны дагуу өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хэрэглэх нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Ж.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгч Ж.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1-т заасан ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Ийнхүү шүүхээс Ж.От ял оногдуулахыг тэнссэн хугацаанд гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, өсвөр насны шүүгдэгч Ж.О, Б.Т, Б.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад өсвөр насны шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй, нөгөөтэйгүүр “Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори” сургуулиас сурагчиддаа сургалт явуулахдаа хяналт тавих байдал хангалтгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокуророос өсвөр насны шүүгдэгч Ж.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Прокуророос өсвөр насны шүүгдэгч Ж.О, Б.Т, Б.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
4. Өсвөр насны шүүгдэгч Ж.Ог цахим төхөөрөмж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
5. Өсвөр насны шүүгдэгч Ж.О, өсвөр насны шүүгдэгч Б.Т, өсвөр насны шүүгдэгч Б.Т нарыг бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
6. Өсвөр насны шүүгдэгч Ж.О, Б.Т, Б.Т нарыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Ж.О, Б.Т, Б.Т нарыг тус хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.От ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ж.От зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
9. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Ж.О, Б.Т, Б.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
11. Өсвөр насны шүүгдэгч Ж.О нь бусдад төлбөх төлбөргүй болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Тийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Н.Батбилэгээс 19.650 /арван есөн мянга зургаан зуун тавь/ төгрөг, өсвөр насны шүүгдэгч Б.Тийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Н.Энхцэцэгээс 186.650 /нэг зуун наян зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Л.Дэжидэд олгосугай.
12. Өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
13. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
14. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ж.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.Т нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН