Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2016/00795

 

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2016/00795

Төв аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа би гэм хорын хохирол төлбөр 510 000 төгрөг гаргуулах тухай,

Төв аймаг, Зуунмод сум, 2 дугар баг, Дэнжийн 16-09 тоотод оршин суух Хасууд овогт Баатарын Батболд,

Төв аймаг, Зуунмод сум, 4 дүгээр баг, Баянхошуу Шинэ хөтөлийн 7 тоотод оршин суух Боржигон овогт Очирсүхийн Эрхэмбаяр,

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлтийн зөрлөг 3-1 тоотод оршин суух Боржигон овогт Амаржаргалын Билгүүн нарт холбогдох, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, “Мөнгөн ундарга” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзоригийн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 27 өдөр хүлээн авч, 2016 оны 06 сарын 02 өдөр үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Б.Батболд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Баатар овогтой Батболд миний бие хохирлын 1 900 000 төгрөгнөөс 2015 оны 12 сарын 22нд 1 160 000 төгрөг “Мөнгөн Ундарга”-ний дансанд хийсэн үнэн болно. Одоо үлдэгдэл хохирлын мөнгө 510 000 төгрөгийг Очирсүхийн Эрхэмбаяр, А.Билгүүнээ 2 төлөх ёстой. Баатар овогтой Батболд миний бие хохирлын мөнгөө бүрэн бүтэн төлсөн учир дахин мөнгө төлөх үлдэгдэл байхгүй.” гэжээ.

 

Хариуцагч О.Эрхэмбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Очирсүх овогтой Эрхэмбаяр миний бие хулгайн хэргийн улмаас “Мөнгөн Ундарга” ХХК-ны барьцаалдан зээлдүүлэх газарт 1 900 000 төгрөгний хохирол учруулсан юм.Б.Батбаяр нь 1 000 000 төгрөгийг төлж Билгүүн бид хоёр үлдэх 900 000 төгрөгийг төлөхөөс би 40 000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэх 410 000 төгрөгийг төлөх болно. Миний бие нь тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй учир уг мөнгийг төлж чадахгүй удсан юм. Би энэ мөнгийг 8 дугаар сарын 10-ны дотор төлөх учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч А.Билгүүн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Амаржаргал овогтой Билгүүн миний бие хулгайн хэргийн улмаас “Мөнгөн Ундарга” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 1 900 000 төгрөгний хохирол учруулсан юм. Энэ мөнгөнөөс Батболд 1 000 000 төгрөгийг төлсөн. Билгүүн, Эрхэмбаяр бид хоёр нь 900 000 төгрөгийг хувааж төлөх ёстойгоос би 450 000 төгрөг төллөө. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 100 000 төгрөг төлсөн болно.” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно. Иймд хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мөнгөн Ундарга” ХХК нь хариуцагч Б.Батболд, А.Билгүүн, О.Эрхэмбаяр нараас гэм хорын хохирлын 510 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч А.Билгүүн, О.Эрхэмбаяр нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа /хх 21-22/ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, “Мөнгөн Ундарга” ХХК-ийн нэхэмжилж буй 510 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагч А.Билгүүн нь гэм хорын төлбөрөөс 100 000 төгрөгийг /хх 23/ төлж барагдуулсан байна.

 Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. “Мөнгөн Ундарга” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага гэм хорын хохирлын төлбөр 510 000 төгрөгийг хариуцагч А.Билгүүн, О.Эрхэмбаяр нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч “Мөнгөн Ундарга” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                             Э.АРИУНАА