| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0269/Э |
| Дугаар | 262 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
Улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,
Шүүгдэгч Б.Н/өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ботахара едил овогт Б.Н холбогдох эрүүгийн 1909000000169 дугаартай 185/2019/0269/Э хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, Нуридел ХХК-д сантехникийн инженер ажилтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ботахара едил овогт Б.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ннь 2019 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айлофт” бааранд хохирогч С.Бэлчирийг хувийн таарамжгүй харьцааны улмаас цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нмэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 5 найзтайгаа бааранд орсон. Бид нарын зүүн талын ширээнд Бэлчир 3 найзтайгаа хамт сууж байсан. Бэлчирийн найз ирээд нэг ширээнд хамт сууя гэж хэлсэн. Хамт суугаад байж байтал Бэлчир яс үндсээр доромжлоод байхаар нь уур хүрээд 1 цохьсон. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Бэлчир /хх-ийн 4, 6/, гэрч Э.Билгүүн /хх-ийн 8/, гэрч Х.Бакжанар /хх-ийн 9/, гэрч Х.Динболат /хх-ийн 10/, яллагдагч Б.Н/хх-ийн 17/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2090 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13/, шүүгдэгч Б.Нурбахытын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ботахара едил овогт Б.Н нь 2019 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ай Лофт бааранд согтуугаар хохирогч Сэлэнгийн Бэлчирийг яс үндсээр нь дайрч доромжилсон гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүрний баруун нүд, хамран тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч С.Бэлчир мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дараа нь би архи аягалж байхад намайг нэг залуу нь цохьсон. Би юу болсныг мэдээгүй. ...Намайг тухайн үед цохьсон залуу нүдний шил зүүсэн, эрээн өнгөтэй сорочкон цамц өмссөн залуу байсан. Тэр залуу миний зүүн нүдний дээд хэсэг рүү нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 4,6/,
Гэрч Э.Билгүүн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд тухайн үед ширээн дээр 2 казак залуу болон манай 2 найз нар сууж байсан. Тэгээд манай Бэлчир миний баруун талд сууж байсан чинь нүдний шил зүүсэн эрээн өнгийн сорочкон цамцтай залуу Бэлчирийг нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
Гэрч Х.Бакжанар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд бид нар уугаад сууж байтал манай...Н цагаан өнгийн цамцтай урт үстэй нүдний шилтэй залуутай маргалдаад манай Нурбахыт тухайн залуугийн нүд хэсэг рүү нь нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
Гэрч Х.Динболат мөрдөн байцаалтын шатанд: “...цагаан цамцтай урт үстэй нүдний шилтэй залуу манай найз Нурбахыттай юм яриад сууж байсан. Тэгээд нэг харсан чинь хоёулаа газар буйдан дээр унаад өгсөн. Тэгсэн чинь цагаан цамцтай урт үстэй залуугийн нүдний шил унасан, баруун нүднээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/
Яллагдагч Б.Нмөрдөн байцаалтын шатанд: “...тэр үед урт үстэй нүдний шилтэй нэг залуутай нь буйдан дээр юм ярьж сууж байсан. Тэр үед тухайн залуу миний зүүн гар талд сууж байсан. Тэгээд би тухайн залууг ширээн дээрээ суулгахгүй гээд баруун гараараа баруун нүд хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Тухайн залуу тухайн үед нүдний шил зүүсэн байсан. ...би нилээн согтуу байсан. ...би тухайн залууг ширээн дээрээ суулгах дургүй байсан болохоор цохьчихсон юм...”, гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Шүүгдэгч Б. Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бааранд байхад хохирогч С.Бэлчир нь намайг яс үндсээр маань доромжилсон тул тэвчилгүй түүнийг цохьсон нь үнэн. Миний буруу. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2090 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогчийн хэн алины хувьд хүмүүс хоорондын харьцаа, ёс суртахууны наад захын хэм хэмжээ, хүлээцтэй байдал, соёл дутагдсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь шууд нөлөөлсөн байна.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Н/өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд шүүгдэгч Б. Н нь хохирогчид эмчилгээний болон бусад төлбөр гэж 3 500 000 төгрөг өгсөн байх ба хохирогч С.Бэлчир нь энэ тухай “...Б. Нурбахытаас 2019 оны 03 дугаар сарын 18-нд 3.500.000 төгрөгний хохирлыг бүрэн барагдуулж авсан. Түүнд ямар нэгэн гомдолгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 40/ гаргасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Б.Нурбахытад торгуулийн ял оногдуулахдаа улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч Б.Нын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагатай гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ннь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй болно.