Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 0004

 

Р.Ганзориг, Б.Мөнгөнсүх нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 155/2016/0167/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Г.Ганхөлөг

Ялтан: Р.Ганзориг, Б.Мөнгөнсүх

Ялтны өмгөөлөгч: О.Алтанчулуу, Ч.Будхүү, Ц.Баасанбаяр, 

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолтой ялтан Р.Ганзориг, Б.Мөнгөнсүх нарт холбогдох 201622000323 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр  төрсөн, 42 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Цагаан хуулар овогт Равдангийн Ганзориг /регистрийн дугаар РО73110373/.

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр  төрсөн, 19 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хуулар овогт Батдалайн Мөнгөнсүх /регистрийн дугаар РА96111211/.

Р.Ганзориг, Б.Мөнгөнсүх нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 21-22-д шилжих шөнө Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг Нуурт гэх газар замын хажуу руу хажуулдан унасан иргэн Д.Бадамсамбуугийн эзэмшлийн камаз маркийн автомашинаас бор даавуун дээл, хос гутал, ком багаж, 5 ширхэг цахилгаан хөрөө зэрэг эд зүйлс хулгайлан авч 3 310 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг їйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор шїїгдэгч Хуулар овогт Батдалайн Мєнгєнсїх, Цагаан хуулар овогт Равдангийн Ганзориг нарыг бїлэглэн бусдын эд хєрєнгийг хулгайлах гэмт хэргийг їйлдэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг їйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар шїїгдэгч Р.Ганзориг, Б.Мєнгєнсїх нараас эд хєрєнгє хураахгїйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 52 дугаар зїйлийн 52.5-д зааснаар ялтан Б.Ганзориг, Б.Мєнгєнсїх нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлїїлж, Иргэний хуулийн 497 дугаар зїйлийн 497.1, 510 дугаар зїйлийн 510.1-д зааснаар шїїгдэгч Р.Ганзориг, Б.Мєнгєнсїх нараас тус бїр 1 615 000 тєгрєг гаргуулж хохирогч Д.Бадамсамбууд олгож, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 49 дїгээр зїйлийн 49.2-т зааснаар ялтан Б.Ганзоригийн гэх Мустанг-5 маркийн мотоциклийг улсын орлого болгохыг Шїїхийн шийдвэр гїйцэтгэх албанд даалгаж, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 59 дїгээр зїйлийн 59.1-т зааснаар ялтан Б.Ганзоригийн цагдан хоригдсон 110 хоног, ялтан Б.Мєнгєнсїхийн цагдан хоригдсон 107 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Эрїїгийн 201622000323 дугаартай хэрэгт эд мєрийн баримтаар хураагдсан эд зїйлгїй, бичиг баримтгїй болохыг дурьдаж, Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хїчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргїїцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг тїдгэлзїїлж, шийтгэх тогтоол хуулийн хїчин тєгєлдєр болтол шїїгдэгч Р.Ганзориг, Б.Мєнгєнсїх нарт урьд авсан батлан даалтанд єгєх таслан сэргийлэх арга хэмжээг єєрчилж, энэ єдрєєс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тус тус шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Ц.Баасанбаяр давж заалдах гомдолдоо: Миний өмгөөлүүлэгч Ганзоригийг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй дутуу хийсэн, ингэхдээ хэт нэг талыг баримталж зөвхөн энэ хоёр хүн авсан гэсэн байдлаар явуулж хэрэгт ач холбогдолтой бусад байдлыг тухайлбал, Мөнгөнсүх, Ганзориг нарыг Ханх сумаас хэдийд гарч Хатгал тосгон руу явсныг тогтоогоогүй, мөн гэрч 2016 оны 5 сарын 2, 3-ны өдөр Ханх сумаас гарсан гэж мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэгтэй ноцтой зөрүүтэй байхад зөрүүг гаргаагүй, Бадамсамбуу болон гэрч нарын ОХУ-аас Ханх суманд орж ирсэн хилийн бүртгэлийг аваагүй нь хэргийг бид хоёр үйлдсэн гэх үндэслэл болсныг шүүх анхаараагүй юм.

Түүнчлэн Бадамсамбуутай хамт явсан энд гэрч гэж тодотгож ороод байгаа хүнийг Хаан банкны машинд цуг сууж ирснийг асууж тодруулаагүй, хулгайд алдагдсан гэх хөрөөнүүд нь тухайн цаг үед байсан эсэх нь эргэлзээтэй, цасгүй байсан, цас орсон хугацааны алинд нь алга болсныг тодруулаагүй, хэргийн газрын үзлэг хийгдээгүй, мөн гэрч нь 2, 3-ны өдрүүдэд Ханх суманд орж ирсэн мөртөө бүтэн 20-н хэд хоногийн дараа мөн Ханх сумаас наашаа гарсан гэж ойлгогдохоор, олон зүйлийг шалгах байсан ч ингээгүй. Мөрдөн байцаагч нь томилолт авч хэргийг мөрдөн байцаалтад буцаасны дараа Ханхад очсон байдаг ч ямар ч ажиллагаа хийгээгүй. Хийсэн бол бид хоёр холбогдолгүй болох гээд байсан тул ингэхийг хүсээгүй юм.

Мөн шүүх нь мөрдөн байцаалтын шатанд нэг ч өдөр хориогүй байхад ялимгүй шалтгаанаар үндэслэлгүйгээр 90 гаран хоног цагдан хорьж хэргийг шалгахад саад болж магадгүй байна гэхчлэн хорьсон нь шүүх нэг талд орж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэстэй болгож байна.

Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, байцаан шийтгэх ажиллагаа буруу явагдсан тул хэргийг хянан 5 хөрөө хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ч.Будхүү давж заалдах гомдолдоо: ...ЭХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.2-д зааснаар “Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Мөнгөнсүхэд ял хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. Тухайлбал, ЭХ-ийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа \энэ нь ял шалгах хуудсаар тодорхойлогдож байгаа\ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй байгаа нь ЭХ-ийн ерөнхий ангийн 54 дугаар зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг зөрчиж байна. Мөн Б.Мөнгөнсүхийн хувийн байдал, ар гэрийн ахуй амьдрал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ЭХ-ийн 145.2 зааснаар баривчлах ял оногдуулж анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 43 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ялтан Р.Ганзориг, Б.Мөнгөнсүх нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 21-22-д шилжих шөнө Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг Нуурт гэх газар замын хажуу руу хажуулдан унасан иргэн Д.Бадамсамбуугийн эзэмшлийн камаз маркийн автомашинаас бор даавуун дээл, хос гутал, ком багаж, 5 ширхэг цахилгаан хөрөө зэрэг эд зүйлс хулгайлан авч 3 310 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг їйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан болон шїїх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Р.Ганзориг, Б.Мөнгөнсүх нар нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тул тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх ялтан Р.Ганзориг, Б.Мөнгөнсүх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн байхад “бага бус хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь буруу бөгөөд Р.Ганзориг, Б.Мөнгөнсүх нар гэмт хэрэг үйлдэхдээ хамтран оролцсон хэлбэрээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн субъект болж байгаа тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь хуульд нийцэх юм.

Мөн шүүх Равдангийн Ганзоригийн овгийн эхний үсгийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 5, 6 дахь заалтуудад “Б” гэж буруу бичсэн, тогтоох хэсэгт хоёр удаа 6, хоёр удаа 7 гэж дугаарласныг зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага  болгон ТОГТООХ НЬ: 

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ 1 дэх заалтын “...бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлсэнд...” гэснийг “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд” гэж,

б/ 3, 5, 6 дахь заалтын “Б.Ганзориг” гэснийг “Р.Ганзориг” гэж,

в/ 6, 7 гэснийг 8, 9 гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Ц.Баасанбаяр, Ч.Будхүү нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                       Б.СОСОБАРАМ

                            ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                             Н.БАЯРХҮҮ