Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00441/И |
Дугаар | 419 |
Огноо | 2016-09-12 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 419
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би
Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 1-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 7-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.тэй 2012 оноос хойш одоог хүртэл хамтран амьдарч байна. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2013 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүү төрсөн. О. нь Хэнтий аймгийн Бор-Өндөрт өөр эхнэртэй болсон ба сална гэхээр элдэвээр хэлж, айлган сүрдүүлж, олон удаа ийм зүйл болж байна. Бас алхам тутамдаа худал ярьж явдаг учраас одоо үгэнд нь ч итгэхэд хэцүү, хүүхэд байнга булаацалдаж, сэтгэл санааны дарамтанд оруулдаг тул амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байна. О. бид хоёр эд хөрөнгийн маргаангүй болно.” гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Б.******* нь О.д холбогдуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан билээ. Бид хоёр нэхэмжлэл гаргасны дараа уулзаж, хоорондоо ярилцаад, харилцан тохиролцоонд хүрсэн тул шүүхэд гаргасан уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгчийн хүсэлт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь О.д холбогдуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.тэй харилцан тохиролцож эвлэрсэн ба хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдсон, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.*******ын нэхэмжлэлтэй, О.д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Б.******* нь О.тэй харилцан тохиролцож эвлэрсэн үндэслэлээр татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР