Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 607

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч О.А , түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А д холбогдох эрүүгийн 1906 00524 0546 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.А , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч О.А нь Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хадны 46-782б тоот гэртээ 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 12 удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн гэртээ агсам тавьж танхайран ахмад настай эх Д.О ийг хэл амаар доромжлон байнга догшин авирлан, тарчилаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Яллагдагч О.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би олон удаа баривчилгаанд явж байсан. Ээж О ийгээ их зовоосон...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-23 дугаар хуудас/,

Хохирогч Д.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А  архи уухаараа намайг элдэв янзын хараалын үгээр харааж шөнөжин орилж чарлаад амраадаггүй. А  намайг цохих гэж гараа далайгаад больдог. Арай л цохидоггүй юм. А  1999 оноос хойш архи уудаг болсон. Хэдэн удаа баривчилгаанд явсан тоог нь мэдэхгүй, зөндөө удаа явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-7 дугаар хуудас/,

Гэрч Б.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А  нь байнга архи ууж ар гэртээ агсам тавдаг хүн байгаа юм. Намайг 2019 оны 01 дүгээр сард 09 дүгээр хорооны хэсгийн байцаагчаар томилогдон очиход миний өмнө 09 дүгээр хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байсан цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар нь О.А ийг архаг архичдын судалгаа, хэрэгт холбогдож, өртөж болзошгүй этгээдийн судалгаа зэрэг судалгаанд хамруулж бүртгэлд авсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/,

Захиргааны зөрчийн шийдвэрийн бүртгэл /хэргийн 25-52 дугаар хуудас/,

Шийтгэврүүд /хэргийн 53-68 дугаар хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт  /хэргийн 76-81 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 24 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.А нь Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хадны 46-782б тоот гэртээ 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 12 удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн гэртээ агсам тавьж танхайран ахмад настай эх Д.О ийг хэл амаар доромжлон байнга догшин авирлан, тарчилаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь: яллагдагч О.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...“...Би олон удаа баривчилгаанд явж байсан. Ээж О ийгээ их зовоосон...” гэх, хохирогч Д.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...А  архи уухаараа намайг элдэв янзын хараалын үгээр харааж шөнөжин орилж чарлаад амраадаггүй. А  намайг цохих гэж гараа далайгаад больдог гэх, гэрч Б.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...О.А ийг архаг архичдын судалгаа, хэрэгт холбогдож, өртөж болзошгүй этгээдийн судалгаа зэрэг судалгаанд хамруулж бүртгэлд авсан байсан гэх мэдүүлэгүүд, захиргааны зөрчийн шийдвэрийн бүртгэл, шийтгэврүүд, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.А ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч О.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэр бүлийн хүчирхийллийг ахмад настны эсрэг үйлдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

   Хохирогч Д.О  нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

О.А ийг “гэр бүлийн хүчирхийллийг ахмад настны эсрэг үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Шүүгдэгч О.А д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал нь прокуророос “байнга догшин авирласан, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч дээрх үйлдэл нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар нотлогдож байгаа нь эргэлзээтэй байна. Иймд зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.А  нь удаа дараа ахмад настай төрсөн эх Д.О ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга догшин авирлаж, сэтгэл санааны шаналал зовиурт байлган тарчлааж байсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 19 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.