Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00238/И |
Дугаар | 420 |
Огноо | 2016-09-12 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 420
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 1 дүгээр баг, Баруунсайханы 15-20 тоотод оршин суух Батгаа овгийн Дамжингийн Мөнхцэцэг
Хариуцагч: Өмнөговь аймгийн Баяндалай сум, 2 дугаар баг, Баруунсайханы 1-ийн задгай тоотод оршин суух Боржигон овгийн Бүдээгийн Мижигсүрэн
1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Мижигсүрэн 1,500,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сард дэлгүүрийн бараа авах мөнгө дутаад байна оронд нь түүхий эд, ноолуур авчирч өгнө гээд аман гэрээгээр авсан. Удаа дараа тааралдаж мөнгөө нэхсэн боловч өгөхгүй, утсаа авахаа больсон. Иймд Б.Мижигсүрэнгээс 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Мижигсүрэн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн 1,500,000 төгрөгийг Б.Мижигсүрэн би авсан нь үнэн болно. Энэ мөнгийг төлөхөд маргах зүйлгүй. Би банкны өртэй болчихоод өгч чадахгүй удаж байна. Ямар ч байсан төлж барагдуулна. Банкинд сар бүр нэг сая төгрөг төлж байгаа болохоор одоохондоо төлж чадахгүй байна” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг хариуцагч Б.Мижигсүрэнгээс 1,500,000 төгрөгийг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 854 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хариуцагчийг эрэн сурвалжилсан ба 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр түдгэлзүүлсэн шалтгаан арилж, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааг сэргээн явуулж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.Мижигсүрэн нь нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мижигсүрэнгээс 19,475 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 19,475 төгрөгийг тус тус гаргуулж Д.Мөнхцэцэгт олгосугай.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР