Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 205/МА2024/00010

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Б.Ариунбаярын нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 141/ШШ2024/00045 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******жийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох гэм хорын хохирол 89,548,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ж, хариуцагчийн өмгөөлөгч Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ж, Д.*******д холбогдуулан гэм хорын хохирол 89,548,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Д.******* 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 44-н зах дээр ******* ******* улсын дугаартай КИА пронтер маркийн автомашинаар ухрах хөдөлгөөн хийх үедээ Т.*******ийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 977 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Уг тогтоолоор Д.*******д гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан боловч түүний зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүргээ биелүүлэхгүй байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч амь хохирогчтой хамтран амьдарч байсан болохыг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02003 тоот шийдвэрээр тогтоогдсон бөгөөд хүү О.*******, О.*******, О., охин О. нарын эцэг Т.******* мөн болох нь тогтоогдсон учраас Б.******* нь өөрт учирсан сэтгэл санааны хохирол, мөн хүүхдүүдийнхээ олж авах байсан алдагдсан боломжийг мөнгөн дүнгээр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй. Амь хохирогч Т.******* 2005 оноос 2018 оны хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны тоосгоны 4-р гудамжны 45 тоотод амьдарч байсан бөгөөд амьдрах хугацаандаа 4 хүүхэдтэй болсон, Б.******* нь 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэсэн ангилалд багтан амьдарч байгаа. Иргэн Б.******* ээ ХХК-нд хандан хохирогчийн амь насанд учирсан хохирлын ээ шууд хохирол, алдагдсан боломж, сэтгэл санааны хохирлыг хийлгэсэн бөгөөд ээний нийт дүн 89,548,600 төгрөг гэж гарсан. Эдийн бус хохирол гэдэгт ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-дэх хэсэгт заасан гэм хорыг ойлгоно, эдийн бус гэм хор гэдэгт эдийн бус баялаг, хувийн эрх зөрчигдсөн байдлыг ойлгож болно гэж Улсын Дээд Шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолд заасан байдаг. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд ... зөвхөн эдийн бус гэм хор учирсан тохиолдолд сэтгэл санаанд учирсан үр дагаврыг харгалзан үзэх талаар заасан бөгөөд нэхэмжлэгчийн өөрийн хамтран амьдрагч нас барснаас үүдсэн сэтгэл санааны хохирол болох 32,188,600 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 228, 229 зүйлд хохирлыг арилгах ерөнхий зохицуулалт, 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах агуулга, зарчим тусгагдсан, мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөрчигдсөн эрхийг боломжгүй эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөж болно гэж заасан байх тул амь хохирогчийн 4 хүүхдийн хувийн эрх зөрчигдсөн байдлыг эдийн бус гэм хор учирсан гэж үзэж уг эрхийг сэргээх боломжгүй гэдэг агуулгаар, эдгээр хүүхдүүдийн олж авах байсан алдагдсан боломжийг мөнгөөр үнэлж нэхэмжилж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-т гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан. Энэ хор уршгаас үүссэн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа. Тийм учраас хор уршгийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдээс гаргуулах, гэм хорыг арилгуулах зорилготой. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хохирогчийн амь нас эрсэдсэн хохирол байгаа. Иймд хариуцагч Д.*******аас нэхэмжлэгч Б.*******ын хамтран амьдрагчийн нас барснаас үүдсэн сэтгэл санааны хохирол болох 32,188,600 төгрөг, амь хохирогчийн 4 хүүхдийн олж авах байсан алдагдсан боломжийг мөнгөөр үнэлсэн ээ болох 57,360,000 төгрөг нийт 89,548,600 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2.    Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

...Миний бие нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор намайг гэм буруутайд тооцож ял оногдуулсан бөгөөд тус шийтгэх тогтоолд ...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* гэмт хэргийн улмаас учирсан болон бусад хор уршгийн зардлыг нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хариуцагч -аа ХХК-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна. Мөн миний хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад болон хэрэг шийдвэрлэгдсэний дараа боломжоороо хохирол төлбөр болон хонины мах, сүү цагаан идээ зэргийг боломжоороо хүргүүлж байсан. Одоогоор би хөдөлмөр алдалттай хөдөө хүний мал маллаж амьдарч байна. Нэхэмжлэлд Арвижих ээ ХХК-ний ээ болох 89,548,600 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс сэтгэл санааны хохирол 32,188,600 төгрөг, 4 хүүхдийн хувийн эрх зөрчигдсөн байдлыг эдийн бус гэм хор учирсан гэж үзэж, уг эрхийг сэргээх боломжгүй гэдэг агуулгаар, эдгээр хүүхдүүдийн олж авах байсан алдагдсан боломжийг мөнгөөр үнэлж 57,360,000 төгрөг нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар дээрх төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч нь -аа ХХК нь хариуцахаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэжээ.

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар ... овогт ын *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч овогт аагийн *******д холбогдох Гэм хорын хохиролд 89,548,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөвхөн хариуцагчд ашигтай байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийг амь хохирогчийн хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлгүй учраас сэтгэл санааны хохирол гаргуулах шаардлага гаргах эрхгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй, учир нь: Иргэний Хуулийн 508 дугаар зүйлийн 5-д "гэмт хэргийн улмаас нас барсан иргэний, хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн... өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй", мөн хуулийн 508.1-д заасан "...энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг өв залгамжлагч шаардах эрхтэй" гэсэн заалтыг хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хуулиар олгогдсон боломж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо арилгуулах субьектив эрхийг тухайн амь хохирогчтой гэр бүл болоогүй, хууль ёсны өвлөгч нь байгаагүй гэх үндэслэлээр хязгаарласан нь бодит байдалд нийцэхгүй. 2. Нэхэмжлэл гаргах эрхтэй өв залгамжлагчийн хувьд Иргэний Хуулийн 508 дугаар зүйлийн 1 энэ хуулийн 508.5-д зааснаас бусад, гэм хор учруулсны төлбөр шаардах эрхтэй" гэх заалт нэхэмжлэгчд хамаарахгүй учир, түүнийг хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь няцаагдана. 3. Энэхүү нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч хууль ёсны өвлөгч байх, эсвэл амь хохирогчийн гэр бүлийн гишүүн байх эсэх нөхцөл байдал огт хамааралгүй, Иргэний Хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан эдийн бус хохирол" буюу хохирогчийн амь насанд хохирол учирсан байх, түүнээс үүдэн шаардах эрх үүссэн байх эсэх хамааралтай. 4. Б.*******ын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон, мөн амь хохирогчтой хамтран амьдарсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, амь хохирогчийн хүүхдүүдийг төрүүлж өсгөсний хувьд хамтран амьдрагчийнхаа нас барснаас үүдэн гарсан сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй. 5. Сэтгэл санааны хохиролтой холбогдох изхэмжлэлийн шаардлагыг хоёр өөр агуулгаар буюу нэхэмжлэл гаргах эрхгүй гэж хэрэгсэхгүй болгосон, мөн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр бодитой байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. 6. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хуулийг буцаан хэрэглэхгүй үндэслэлэр хэрэгсэхгүй болгосон үндэслэл үгүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн заалтыг үндэслэн асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжтой байгаа. 7. Иргэний Хуулийн 511 дүгээр зүйлд зөвхөн эдийн бус гэм хор учирсан тохиолдолд сэтгэл санаанд учирсан үр дагаврыг харгалзан үзэх талаар заасан, нэхэмжлэгчийн хувьд өөрийн хамтран амьдрагч нас барснаас үүдсэн сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байгаа, амь хохирогчоос эд хөрөнгө өвлөх, түүний өвлөгч мөн эсэх асуудал энэхүү нэхэмжлэлд огтоос хамааралгүй болно. Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлийн холбогдох заалт нь хохирлыг арилгах ерөнхий зохицуулалт, мөн хуулийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлийг зохицуулсан. 8. Монгол Улсын Дээд Шүүхийн 2009 оны 05 сарын 22-ны өдрийн 15 дугаартай тайлбарт ... гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран, зөвхөн хуульд заасан тохиолдолд иргэний журмаар шийдвэрлэнэ гэж заасан. 9. Эдийн бус хохирол гэдэгт ... Иргэний Хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-дэх хэсэгт заасан гэм хорыг ойлгоно, эдийн бус гэм хор гэдэгт ... эдийн бус баялаг, хувийн эрх зөрчигдсөн байдлыг ойлгож болно гэж Улсын Дээд Шүүхийн 2009 оны 05 сарын 22-ны 15 дугаар тогтоолд заасан байхад шүүхээс эдийн бус хохирлыг эд хөрөнгийн хохиролтой холбон хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хүүхдүүдийн алдагдсан боломжийг эд хөрөнгийн хохирол, эмчилгээний зардал, олох ёстой орлого зэрэг/-той холбон тайлбарласан нь үндэслэлгүй байна. 10. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг, мөн Иргэний хуулийг буцаан хэрэглэх үндэслэл гэж хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй, тухайн үед үйлчилж байсан хуулиар шийдвэрлэх боломжтой. 11. Хохирлын ээний байгууллагын хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан ээг шүүгчийн захирамж гарган шинжээч томилоогүй гэж нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, эсрэг талд ашигтай байдлаар авч үзсэн нь нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрх, боломжийг хязгаарласан гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дах сум дундын шүүхийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 00045 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэх байр сууринаас оролцож байна. Хэрэг танилцуулах явцад өмнөх Улсын дээд шүүхээр хэргийг хэлэлцсэн талаарх асуудал яригдаж байна. Нэхэмжлэгч талаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралдаанд орсон учраас нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байсан. Улсын дээд шүүхээс Б. ******* нь гэр бүлийн гишүүн эсэх, бусад холбоотой зүйлсийг тодруулаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэх үндэслэлээр хэргийг буцаасан. Б.******* нь амь хохирогчтой хамтын амьдралтай байсан эсэх талаарх шийдвэр гарсан. Хэрэгт 2 шүүхийн шийдвэр байгаа. Нэг нь гэм буруутайд тооцсон. Нөгөө нь хамтын амьдралтай холбоотой асуудлыг шийдсэн байдаг. Энэ 2 шүүхийн шийдвэр дээр дүгнэлт хийх боломжгүй. Б.*******, талийгаач хоёрыг гэрлэлтээ батлуулж, эхнэр нөхөр буюу гэр бүлийн тухай хуульд заасан эрх үүрэг үүсээгүй талаар шүүх дүгнэлт хийсэн байдаг. Хоёрт, эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр дээр хуулийн этгээдийг хохирол хор уршиг төлөхөөр шүүх шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч талаас хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхтэй байдаг гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* гэх хүн маань нэхэмжлэл гаргах эрхгүй гэж шүүх дүгнэсэн талаар тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүх Б.*******ыг нэхэмжлэл гаргах эрхгүй талаар дэлгэрэнгүй дүгнэсэн байдаг. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд ... эхнэр, нөхөр гэж төрүүлсэн, үрчилж авсан, нас барсан хойно төрсөн хүүхэд нь хууль ёсны өв залгамжлагч байх талаар хуульчилсан. Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтийн талаар тодорхой заасан. Тиймээс Б.*******ын өвтэй холбоотой асуудал буюу өв залгамжлагч мөн эсэх, шаардах эрхтэй эсэх асуудлын талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэж байна. 2023 онд шинэчлэгдсэн хуульд зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс хойш үүссэн, маргаан дээр ашиглах боломжтой болсон. Сэтгэцэд учирсан хор уршиг гэх асуултын хувьд хуулийг буцаан хэрэглэхгүй боломжгүй нөхцөл байдал бий болсон. Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт буюу хохирлын ээг нотлох баримтаар үнэлээгүй асуудал байгаа. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүх шинжээч томилж гаргуулна гэх заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүх хуулийг зөрүүтэй, буруу тайлбарлаж хэрэглэсэн асуудал байхгүй учир шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******жийн нэхэмжлэлтэй гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 89.548.600 гаргуулах тухай иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******жийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ж нь хариуцагч Д.Билэгсайханд холбогдуулан болгоомжгүй гэмт хэргийн улмаас Т.*******ийн амь нас хохирсон шүүхээс Д.*******д гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар үүрэг хүлээлгэсэн боловч хор уршигийг арилгаагүй. Хүний амь нас хохирсонтой холбоотойгоор учирсан хохирлыг ээний байгууллагаар үнэлүүлэхэд 89.548.600 төгрөгний хохирол тооцогдсон гэж хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Билэгсайхан нь ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан болон бусад хор уршгийн зардлыг иргэний хариуцагч -аа ХХК-иас нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэр гарсан, мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах талаар хуульчилсан атал хуульд байхгүй, хуульд заагаагүй ээ гаргаж, энэхүү ээгээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж татгалзалын үндэслэлээ тайлбарлан мэтгэлцэж маргажээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 977 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шийтгэх тогтоолд хариуцагч Д.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Т.******* насбарсан үйл баримт тогтоогдсон, Д.Билэгсайханыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршигийг арилгах үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан болон бусад хор уршгийн зардлыг иргэний хариуцагч аа ХХК -иас нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй талаар дурдаж шийдвэрлэжээ.

Энэ үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзнэ.

Маргаан бүхий үйл явдал болох цаг хугацаанд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт ... хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон бусдад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэсэн зохицуулалт үйлчилж байсан байна.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилжээ. Уг хуулийн дээрх зохицуулалтын үзэл баримтлалын хүрээнд Иргэний хуулийн 230 дугаар зүйл, 497 дугаар зүйл, 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулж, сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх зохицуулалтуудыг шинээр тусгасан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тус хуулийн, сэтгэцэд учирсан хор уршгийн ээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан, бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлж байна.

Нөгөө талаар шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд хуульд ийнхүү тусгаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй байна.  

Нэгэнт сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шинээр зохицуулсан Иргэний хуулийн 230 дугаар зүйл, 497, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус заасан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул, эдгээр заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэхээр байх тул 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр болсон үйл явдалд буцаан хэрэглэх боломжгүй тул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч Б.******* болон тэдний хүүхдүүдэд сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.******* нь амь хохирогч Т.******* нар нь 2005 оноос 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан албан ёсны гэрлэлтээр баталгаажсан, хууль ёсны эхнэр биш тул, Т.*******ийн нас барснаас үүдсэн сэтгэл санааны хохирол шаардах эрх бүхий этгээд биш гэж дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 508.5-т ... Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй гэсэн зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуулийн зохицуулалтыг хууль хүчин төгөлдөр болсон үеэс хэрэглэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлд 520.1.1-т ... нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж зааснаас үзвэл нас барагч Т.*******ийн хууль ёсны эхнэр, хууль ёсны өвлөгч байхаар байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.*******, амь хохирогч Т.*******өөс төрсөн О.*******, О.*******, О. нарт төрсөн эцэг нас барсны улмаас алдагдсан боломж гэх 57.360.000 төгрөг нэхэмжилжээ. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэлээ сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирол гэж янз бүрээр тайлбарлаж байна.

Гэм хор, хохирлын асуудлыг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

Иргэний хуулийн ерөнхий ангийн 227, 228, 230 дугаар зүйлүүдэд Тухайлбал, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт ...үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт заасан Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эхсүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн ..., 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэх.., 228 дугаар зүйлийн 228.5 дэх хэсэгт хохирогч мэргэжлийн хөдөлмөрийн чадвараа алдсан ...,тохиолдолд нэхэмжлэх гэм хор, хохирлыг шаардах эрхтэй байх ба нэхэмжлэгчийн хүүхдүүдийн алдагдсан боломж гэсэн шаардлага нь хуульд заасан хохирол, гэм хорын агуулгад хамаарахгүй байна.

Түүнчлэн амь хохирогч нь ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч, орлого олж байгаагүй талаар тайлбар, дүгнэлт хэрэгт авагдсан байх ба амь хохирогчийн хувьд ирээдүйд ийм хэмжээний орлого олох байсан гэсэн ээний хийсвэр тооцоог үндэслэн гэм хорын хохирлыг гаргуулах боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч гэм хор учруулсны төлбөрийг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхой тусгаагүй тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт заасан гэм хорын төлбөр гэж хууль хэрэглэх боломжгүй юм.

Нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 230, 497, 508 дугаар зүйл, 511 дүгээр зүйлүүдэд заасан сэтгэцэд учирсан гэм хор, нөхөн төлбөрийн талаарх зохицуулалтууд нь 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул Иргэний хуулийн буцаан хэрэглэхгүй байх зарчмын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, мөн хүүхдүүдийн төрсөн эцэг нас барснаар хүүхдүүдийн алдагдсан боломж гэсэн шаардлага нь хуульд заасан гэм хор, хохирол гаргуулах үндэслэлд хамаарахгүй байна гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 141/ШШ2024/00045 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******жийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР