Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 421

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 6 дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:/-д холбогдох

10,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний  өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.******* нь 2015 оны 07, 09 дүгээр саруудад 2 удаа орон сууцны урьдчилгаа төлбөр нийт 10,900,000 төгрөгийг аваад 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Даланзадгад сумын нутагт баригдаж буй орон сууцыг хүлээлгэн өгнө гэж тохиролцон гэрээ байгуулсан боловч орон сууцаа бариагүй. Урьдчилгаа мөнгөө буцааж авъя гэсэн боловч олдохгүй алга болсон. Иймд Д.*******оос байрны урьдчилгаа төлбөр 10,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.                                                               

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ миний бие Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт оролцож байгаа. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 10,900,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна. А.*******аас орон сууцны урьдчилгаа төлбөрт 10,900,000 төгрөг авсан нь үнэн, маргах зүйлгүй.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* хариуцагч Д.*******оос 10,900,000 төгрөгийг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1001 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хариуцагчийг эрэн сурвалжилсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр түдгэлзүүлсэн шалтгаан арилж, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааг сэргээн явуулж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч А.*******ын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос 94,675 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 94,675 төгрөгийг тус тус гаргуулж А.*******т олгосугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                                                                              

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР