Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 209/МА2024/00031

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  03 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШШ2024/00314 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Дархан-Уул аймгийн Дархан сум 12-р баг, ******* тоот, 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ:

...иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар иргэн ******* дангаараа юм. 16 давхар байрны 15 давхрын 50,5 мкв УБ Ү******* дугаартай орон сууцыг тус байр нь дээр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн үнэлгээ, төлбөр төлөгч *******, гуравдагч этгээд ******* төлбөр авагч Эко капитал ББСБ эдгээр оролцогч талууд нөхцөл байдалд тулгуурлан хэн нэгний эрх ашгийг хөндөлгүй Иргэний хуулийн 179 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар төлбөрийг хэсэгчлэн гүйцэтгэхээр тохиролцсон гуравдагч этгээд ******* би Экокапитал ББСБ буюу төлбөр авагчдын данс руу 53,000,000 төгрөг шилжүүлж улмаар улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх болсон гэтэл өнөөдрийг хүртэл чөлөөлүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Гэтэл миний хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь үндэслэлтэй тул хуулийн дагуу шийдвэрлэж өг гэсэн хариу өгсөн байдаг. /хавсралт 1/ Тойргийн шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч *******н түүнийг хорих ял эдэлж байгаа, цалин орлогогүй гэдгээр хязгаарлаж барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хэт нэг талыг барьж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зөрчигдсөн гуравдагч этгээдээр оролцож байсан бидний өмчлөх эрхэд хэт халдаж байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14 ний өдрийн 001/XT2022/00467 тоот тогтоолын үндэслэх хэсэгт ...гуравдагч этгээд нар нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч биш гэдэг нь өмнө нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нар нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч биш гэсэн агуулга бүхий анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэхээргүй байна гэж дүгнэсэн. /тогтоолын 8 дугаар хуудас/

Ингэснээр барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийн хэсэг төлөгдсөн учир барьцааны хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 дугаар байр, ******* тоот улсын бүртгэлийн Ү-******* тоот дугаартай 50.5 м.кв орон сууцыг улсын бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч ... тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгосон өөрөөр хэлбэл дахин албадан дуудлага явуулах ажиллагааг эхлүүлэх, мөн үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуултал барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй ... гэсэн агуулгаар хариу ирүүлсэн нь үндэслэлгүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар барьцаалуулагч ******* би барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 дугаар байр, ******* тоот улсын бүртгэлийн Ү-******* тоот дугаартай 50.5 м.кв орон сууц нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр 2 хүний дундын өмч, төлбөр төлөгч С.д ногдох хэсэг тэнцүү гэж үзвэл үнэлгээний 50 хувь болох 26,500,000 төгрөгийг л төлөх боловч, орон сууц бүхэлдээ барьцааны зүйл учир өөрийн хөрөнгөө худалдаж үнэлгээний дүнгээр төлбөр авагчид төлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн.

Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр төлөх төлбөр 148,586,001 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 900,880 төгрөгийг төлөх үүргийг хариуцагч ******* хүлээсэн.

Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж хуульчилсан. Үүнээс үзвэл ******* би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар ... өөрөө хөрөнгөө худалдаж ... үнийг төлбөр авагчид шилжүүлсэн нь хуулийн агуулгад нийцэж байна гэж үзэж байна.

Харин барьцаагаар хангагдах дүн нь 53,000,000 төгрөг болохыг төлбөр авагч зөвшөөрсөн буюу Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоолгох үүргээ биелүүлсэн, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон.

Иймд битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас Дархан сум, 12 дугаар баг, 16 дугаар байр, ******* тоот, 50.5 мкв талбай бүхий орон сууцыг чөлөөлж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 4-р бүлэг 60 зүйлд төлбөр авагчийн удирдлагад шилжүүлэх зүйл заалт байхад хуулийн дагуу шийдвэрлэхгүй байна. Барьцааны зүйл болох дээрх орон сууц болон *******, ******* нарын өмчлөлийн орон сууцыг өмчлөгч нар нь албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр худалдан борлуулж үнийг төлбөр төлөгчид шилжүүлсэн тул дахин албадан дуудлага худалдаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хариунд дурдсанаар ... төлбөрийн үлдэгдэлтэй... тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй бол барьцаа хөрөнгө өмчлөгч нарт ижил тэгш хандах учиртай мөн төлбөр авагч ... барьцаа хөрөнгийг чөлөөлөх хүсэлт гаргасаар байтал өмчлөгч миний хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаад гомдолтой байна гэжээ.

2. Хариуцагч  *******йн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 467 дугаар тогтоолоор ...барьцаа хөрөнгө болох ******* болон гуравдагч этгээд ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 3 өрөө орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгө болох гуравдагч этгээд *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22070750/05 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөр төлөгч ******* болон гуравдагч этгээд ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 4 өрөө орон сууцыг 2023 оны 03 дугаар сарын 15-ны Өдрийн 22070750/04 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 22070750/07 тоот тогтоолоор хурааж шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 68 дугаар зүйлийн 68.2, 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 23/02 дугаар тогтоол, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23/03 дугаартай тогтоолуудаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүйд тооцсон.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04-р сарын 10-ны өдрийн 410 дугаар шийдвэрээр *******гаас нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж *******ад, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02-р сарын 01-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор *******гаас .000.000 төгрөгийг гаргуулж *******ад 54.000.000 төгрөгийг гаргуулж *******д тус тус олгохоор, 6 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд тус газрын хорих ангид ял эдэлж байгаа болно. Гуравдагч этгээд болох *******, ******* нар нь 65.000.000 төгрөгийг, ******* 53.000.000 төгрөгийг сайн дураар төлбөр авагч "Экокапитал" ББСБ-ын дансанд төлсөн байх бөгөөд 33.666.801 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул төлбөрийг бүрэн төлж барагдуултал барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөх боломжгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д "Төлбөр төлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар төлбөр төлөгчийн хүсэлтэд заасан үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлж болно", 62 дугаар зүйлийн 62.1-д "Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах санал гаргаж болно" гэж тус тус заасан бөгөөд дээрх хуулийн заалтууд нь төлбөр төлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэх ажиллагаа бөгөөд төлбөр төлөгч ******* нь хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгч ******* нь төлбөр төлөгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч биш тул дээрх хуулийн заалтууд нь түүнд хамааралгүй заалт болно.

            Барьцаа хөрөнгө болох *******, ******* нарын өмчлөлийн Ү- эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөөгүй бөгөөд тус газрын 2023 оны 10-р сарын 10-ны өдрийн 01/1895 дугаартай албан бичгээр улсын бүртгэлийн хэлтэст эрх түдгэлзүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн.

            Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 467 дугаар тогтоолоор ын гаас 149,666,801 төгрөгийг гаргуулж "Экокапитал" ББСБ-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн тогтоол нь хүчин төгөлдөр байх тул төлбөрийн үлдэгдэл 33,666,801 төгрөгийг төлж барагдуултал Ү- ******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "Экокапитал ББСБ" ХХК-ийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Дархан-Уул аймгийн СДИХАШШүүхийн 2020/06/16-ны өдрийн 687 тоот шийдвэр, Дархан-уул аймгийн СДИХДЗШШүүхийн 2020/09/16-ны өдрийн 102 тоот магадлал, МУ-ын Дээд шүүхийн 2022/04/14-ний өдрийн 001/XT2022/00467 тоот тогтоолоор ын /РД:/-аас 148,586,001 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 900,880 тегрег, нийт 149,486,881 төгрөгийг гаргуулж Экокапитал ББСБ-д олгохоор, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 1. Дархан-Уул аймаг, Дархан сумын 16-р баг, 1 хороолол, 9-р байрны тоотод орших улсын бүртгэлийн дугаартай 42,1 м.кв талбайтай орон сууц, 2. Дархан-Уул аймаг, Дархан сумын 12-р баг, 6 хороолол, 16-р байрны ******* тоотод орших улсын бүртгэлийн ******* дугаартай 50,5 м.кв талбайтай орон сууц үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн билээ.

Барьцаа хөрөнгүүдийн өмчлөгч болох *******, ******* нар нь хэдийгээр төлбөр төлөгч биш боловч барьцааны гэрээнүүдийг шүүхээс хүчин төгөлдөр хэмээн үзсэн. *******гийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 16-р баг, 1 хороолол, 9-р байрны тоотод орших улсын бүртгэлийн дугаартай 42,1 м.кв талбайтай орон сууцыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь албадан дуудлага худалдаанд оруулаагүй байх үед ******* нь өөрөө төлбөр авагчид хүсэлт гаргаж 63,000,000 төгрөг /буюу зах зээлийн үнэлгээгээр тооцон тушааж орон сууцаа чөлөөлж авсан болно. Б.Сэмжээтанжидын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 12-р баг, 6 хороолол, 16-р байрны ******* тоотод орших улсын бүртгэлиййн ******* дугаартай 50,5 м.кв талбайтай орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 65,000,000 төгрөгөөр үнэлж, 2023/08/01-нд ДУА-ийн ШШГГ-т 45,500,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд орсон бөгөөд Сэмжээтамжид нь өөрөө 53,000,000 төгрөгөөр худалдаж авсан байх тул дээрх 53,000,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр төлүүлж орон сууцыг нь чөлөөлж өгсөн. Төлбөр төлөгч ******* нь энэ хугацаанд нэг ч төгрөгийн төлбөрийг төлөөгүй бөгөөд барьцаа хөрөнгүүдийн эзэн болох *******, ******* нар нь орон гэр, гал голомтоо алдахгүйн үүднээс дээрх төлбөрүүдийг хийсэн хэмээн тайлбарладаг.

Одоо төлбөр төлөгч *******гийн шүүхийн шийдвэрээс 33,486,881 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй. Гэвч ДУА-ийн ШШГГ-ын нэр бүхий албан тушаалтан нь "барьцаа хөрөнгөгүй болсон тул гүйцэтгэх хуудсаа хаах хүсэлтээ өг, эсвэл чөлөөлсөн үл хөдлөх хөрөнгүүдийг буцааж барьцаалан заавал албадан дуудлага худалдаанд оруулна" гэх мэт хууль бус шаардлага тавьж хүндрэл учруулж байсан. Монгол улсын нэрийн өмнөөс гарсан шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэх ёстой бөгөөд төлбөр төлөгч ******* нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй тул ДУА-ийн ШШГГазар нь шүүхийн шийдвэрээс үлдсэн 33,486,881 төгрөгийн төлбөрийг төлбөр төлөгч *******гаар төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох ёстой хэмээн үзэж байна гэжээ.

            4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 44 дүгээр зүйлийн 44.4-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдаж гомдол гаргаж байна.

Миний бие ******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор хохирогчоор тогтоогдсон. 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 135/Ш.2024/00314 дугаартай шийдвэрийг гаргахдаа шүүгч Д.Алтантуяа хохирогч *******ийн үндсэн хуульд заагдсан эрхийг болон боломжийг өргөн хүрээнд харгалзан үзэлгүйгээр Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны явцыг өнгөцхөн дүгнэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

6. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.  Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймаг дахь ШШГГ 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сум 12-р баг, ******* тоот, 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1хх 1-2/

Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бол бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэгч талын байр суурийг дэмжиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. /1хх 44, 45, 47, 48/

3.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 687 тоот шийдвэрээр Экокапитал ББСБ-ын нэхэмжлэлтэй *******д холбогдох 386,992,004 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, гуравдагч этгээд *******, *******, ******* нарын Экокапитал ББСБ болон *******, ******* нарын хооронд 2014 оны 5 сарын 15-ны өдөр байгуулсан 14/004 тоот зээлийн гэрээ болон 14/0004А тоот барьцааны гэрээг тус тус хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцаалагдсан орон сууцыг барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах шаардлагыг хянан хэлэлцэж *******гээс 217,172,003 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн зээлийн гэрээг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, барьцаа хөрөнгө болох ******* тоот 4 өрөө орон сууцны гэрчилгээг *******ад, тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг *******, ******* нарт олгохыг нэхэмжлэгч Экокапитал ББСБ-д даалгаж, барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргаснаар Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаар магадлалаар ******* болон гуравдагч этгээд ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 4 өрөө орон сууц, *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 3 өрөө орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор Улсын дээд шүүх хянаад 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 467 дугаар тогтоолоор *******гаас 148 586 001 төгрөг гаргуулан гэж өөрчлөн магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх52-69/

3.2. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эхлүүлсэн бөгөөд *******ын гаргасан “хөрөнгө битүүмжлэлээс чөлөөлүүлэх” тухай гомдолд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга бөгөөд мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 3-1/3114 албан бичгээр “...тус албанд хандаж гаргасан иргэн *******ын “үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх” гомдлоор холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянав. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, өмчлөгч өөрийн хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар худалдан борлуулсан, төлбөр авагч хуулийн этгээдээс уг барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан, иргэний гомдол үндэслэлтэй байх тул хуульд заасны дагуу шийдвэрлэж, иргэнд түүгээрээ хариу өгөхийг мэдэгдье” гэсэн хариуг өгчээ./хх 6/

3.3. Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэрт дурдсан *******, ******* нарын өмчлөлийн орон сууцыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр битүүмжилж, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хураан авч, төлбөр төлөгч, төлбөр авагч талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал өгөөгүй үндэслэлээр *******, ******* нарын хүсэлтээр 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч орон сууцыг 65 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 73-79/

3.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 23/02 дугаартай тогтоолоор ...ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гараагүй байхад хууль бусаар албадан дуудлага худалдааг нийтэд зарлан зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 68 дугаар зүйлийн 68.2 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хууль бусаар зохион байгуулсан албадан дуудлага худалдааны тэмдэглэл, холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг,

 мөн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23/03 дугаартай тогтоолоор ...44 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн Эд хөрөнгө хураах тухай 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 22070750/07 дугаартай тогтоол, шинжээч томилох тухай 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 05/06 дугаартай тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүйд тооцжээ./хх 84, 85/

4.Анхан шатны шүүх маргааны дээрх үйл баримтыг зөв тогтоосон хэдий ч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв. Тодруулбал:

4.1. Хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч нь талуудын хүсэлтээр үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна.

4.2. Капитал зууч ХХК нь зах зээлийн хандлагын аргыг ашиглаж үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-т заасан журам, аргачлал, шаардлагад нийцсэн байх ба талууд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргаагүй, гаргасан тохиолдолд үнэлгээтэй холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасны дагуу шүүх шийдвэрлэх тул шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон 05/06 дугаар тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүчингүй болгосон нь шинжээчийн дүгнэлт буюу үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон 05/06 дугаар тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүчингүй болгосон тул үнэлгээ хүчингүй” гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

5. Анхан шатны шүүх “....******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг тал буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш тул түүнтэй тохиролцсон болон түүний төлбөрт шилжүүлсэн төлбөрөөр барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай нийцээгүй байна.

5.1. Учир нь ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш боловч тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.-д зааснаар өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар шүүхэд гомдлоо гаргасан тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно.

6. Дархан-Уул аймаг Дархан сумын 12-р баг, 6 хороолол, 16-р байрны ******* тоотод орших улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 50,5 мкв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь *******, Б.Сэмжаатамжид нарын хамтран өмчлөх  дундын эд хөрөнгө болох нь зохигчдын тайлбар, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаар магадлалаар тогтоогдож байгаа ба хариуцагч энэ талаар маргаагүй.

6.1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5.-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5.-д “Энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна” гэж зааснаас үзвэл дундын өмчлөлийн зүйлийг тэнцүү хэмжээгээр хариуцаж, ногдох хэсгээс төлбөрийг гаргуулахаар хуульчилсан байна.

6.2.Зохигч хэрэгт зээлийн болон барьцааны гэрээг ирүүлээгүй байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүнг тодорхой дүнгээр тусгайлан тогтоогоогүй байх тул хуульд зааснаар хамтран өмчлөх хөрөнгийн *******д ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах нь үндэстэй, Б.Сэмжаатамжид төлбөр төлөгч биш атлаа үнэлгээгээр тогтоогдсон 65 000 000 төгрөгийн өөрт ногдох хэсгээс илүү буюу 53 000 000 төгрөгийг төлсөн байх тул эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, *******, Б.Сэмжаатамжид нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сумын 12-р баг, 6 хороолол, 16-р байрны ******* тоот улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 50,5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

7.Төлбөр төлөгч ******* “...Экокапитал ББСБ-гаас зээлсэн 80 000 000 төгрөгийг өөрөө хариуцан төлнө, барьцаанд тавьсан 2 байрыг эзэмшигчид нь олгох хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн /хх53х/,

төлбөр авагч Экокапитал ББСБ 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 23-03/68 дугаар албан бичгээр “...Б.Сэмжаатамжид нь 53 000 000 төгрөгийг төлбөр авагч Экокапитал ББСБ-ын Хаан банк дахь тоот харилцах дансанд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн тул *******, Б.Сэмжаатамжид нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сумын 12-р баг, 6 хороолол, 16-р байрны ******* тоот улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 50,5 мкв талбайтай орон сууцыг чөлөөлж өгнө үү” /хх12х/ гэсэн хариу өгсөн буюу төлбөр авагч хуулийн этгээдээс уг барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан байхад /хх12х/ анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “...Хэдийгээр уг хэрэгт шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа төлбөр авагчаас хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа боловч түүнд төлбөр гаргуулах гүйцэтгэх баримт бичгийн шаардлага бүрэн хангагдаагүй ба төлбөр авагч нь төлбөрийн үүргийг дуусгавар болгох хүсэлт гаргаагүй үндэслэлээр хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх боломжгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

8.   Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШШ2024/00314 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 44 дүгээр зүйлийн 44.4-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасныг тус тус баримтлан 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 22070750/04 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, *******, Б.Сэмжаатамжид нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сумын 12-р баг, 6 хороолол, 16-р байрны ******* тоот улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 50,5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй" гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “....нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэснийг,

 “....нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж”, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

      

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.МЯГМАРСҮРЭН

 

                                         ШҮҮГЧИД                                       Я.ТУУЛ

 

                                                                                                    Р.ҮҮРИЙНТУЯА