Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 304

 

        

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

 

Улсын яллагч: Б.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: С.Уранбилэг,  

            Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Хашихынхан овогт Ш.Б холбогдох эрүүгийн 1903000890127 дугаартай 185/2019/0307/Э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Завхан мандал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд 2002 онд Завхан аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар 80.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Хашихынхан овогт Ш.Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны 19 цаг 55 минутын үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаагийн 33-ын завсарын буудлын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-а-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн хавсралтын 3.1 -д заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн:..”, мөн дүрмийн хавсралтын 5.1-д заасан “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй” гэсэн заалтуудыг зөрчин бүрэн бус Toyota Carina маркийн 20-54 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч А.Одонтуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би хойноос урагшаа чиглэлтэй явж байсан ба хохирогч явган хүний гарцаар гэнэт гүйж гарч ирээд машинд мөргүүлсэн. Тухайн үед цагдаа дуудаад хохирогчид эмнэлгийн  тусламж үзүүлсэн. Би 20-54 УБЦ карина маркийн машин жолоодож явсан. Би Замын хөдөлгөөний заалтыг зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа гэв.        

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Одонтуяа /хх-ийн 26-29/, иргэний хариуцагч Д.Дуламсүрэн /хх-ийн 32-33/ нарын өгсөн мэдүүлгүүд, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4, 12-14/, гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-ийн 7-11, 15-18/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1675 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59/, хохирогч А.Одонтуяагийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн Өвчний түүх /хх-ийн 103-112/ шүүгдэгч Ш.Бгийн урьд ял шийтгэгдэж байсан таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар  /хх-ийн 78-79/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.        

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны оройн 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаагийн 33-ын завсарын буудлын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-а-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн хавсралтын 3.1 -д заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн:..”, мөн дүрмийн хавсралтын 5.1-д заасан “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй” гэсэн заалтуудыг зөрчин тормоз бүрэн бус, гэрэлтүүлэг бүрэн бус Toyota Carina маркийн 20-54 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч, хохирогч Аюушийн Одонтуяаг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч А.Одонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 23-ны орой ажлаа тараад харих гээд автобуснаас буугаад гэрийнхээ зүүн талын хүнсний дэлгүүр ороод гарч яваад зам хөндлөн гарч явахдаа автомашинд мөргүүлсэн юм. Жолооч бууж ирээд намайг өргөөд машинд суулгасан байсан. ...Энэ ослын улмаас баруун гар хугарсан, зүүн хөлний шилбээр хугарсан, үүдэн шүднүүд хөдөлсөн байна. Тархи толгой хөдөлсөн. ...Би зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарч явсан, замын голд зогсоод хойд зүгт харахад машин хойд зүгээс нилээн хол зайтай харагдсан учир би гүйсэн юм. ...Жолооч Бямбасүрэнтэй бид харилцан тохиролцож миний эмчилгээний зардлыг бүрэн төлж бид хоорондоо харилцан тохиролцож эвлэрсэн учир одоо миний зүгээс гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29/, хохирогч А.Одонтуяагийн Тээвргийн прокурорын газарт гаргасан хүсэлтэнд: А.Одонтуяа миний бие нь 2018.01.23-ны өдрөөс 2018.02.13-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 626.687 төгрөг болсон. 2018.02.13-ны өдрөөс Нандин-Эрдэнэ сувилалд хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн зардал 700.000 төгрөг, нийт эмнэлгийн зардалд 1.326.687 төгрөг болсон. Үүнийг Ш.Б төлсөн. Одоо би жолооч Ш.Бтэй эвлэрэн зохицсон учраас миний хохирлын нөхөн төлбөр болгож надад 5.600.000 төгрөг нэмж бэлнээр өгсөн учраас гомдолгүй болно /хх-ийн 125/ гэжээ.

 

Иргэний хариуцагч Д.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Toyota Carina маркийн 20-54 УБЦ улсын дугаартай автомашин бол миний өөрийн эзэмшлийн машин байсан... машиныг миний нөхөр Бямбасүрэн тухайн үед барьж явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1675 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. А.Одонтуяа-н биед аарцаг ясны баруун дэлбээ, суудал яс, умдаг яс, баруун атгаал яс, зүүн шаант ясны хугарал, зулайн хуйханд шарх,                   1 шүдний сулрал, баруун гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Шинжээч эмч Б.Долгормаа гэсэн дүгнэлт /хх-ийн 42/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 02 дугаар сарын 23-ны  шинжээчийн №138 дугаартай дүгнэлтэд:      

  1. Toyota Carina маркийн 20-54 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Шижир овогтой Бямбасүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. …Мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна.       
  1. ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна... мөн хавсралтын 3.1-д заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн: ...5.1-д заасан Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй;” зэрэг заалтуудыг зөрчсөн байна.

Шинжээч, Цагдаагийн хошууч Б.Батзориг гэсэн дүгнэлт /хх-ийн 58-59/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд хэтэрхий хайнга хандаж замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг баримтлаагүйгээс гадна тормоз бүрэн бус, гэрэлтүүлэг бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй яваагаа мэдсээр байж үзэгдэх орчин хязгаарлагдсан шөнийн цагт хурдаа тохируулахгүй замын хөдөлгөөнд оролцсон нь шууд нөлөөлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ш.Б нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.        

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч А.Одонтуяа нь “..жолооч Б бид хоорондоо харилцан тохиролцож эвлэрсэн тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохоос татгалзаж байна. Цаашид нэхэмжлэх зүйл үгүй, гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 128/ гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Ш.Бд торгуулийн ял оногдуулахдаа улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна. 

 

Шүүгдэгч Ш.Бгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн осол хэрэг болсон байдлыг бичсэн 2 ширхэг сиди-г хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.