| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2015/00255/и |
| Дугаар | 367 |
| Огноо | 2016-07-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Гурвантэс сумын 4 дүгээр багт оршин суух, Бөх шар овогт Балдгарын Амаржаргал /регистрийн дугаар: КГ64111701/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо Зүүн баян-уул, 32-8а тоотод оршин суух Буурал өвгөн овогт Дашнамсрайн Жаргал /регистрийн дугаар: ЧН80020163/,
Хариуцагч: Өмнөговь аймаг Гурвантэс сум Урт багт байрлах Чинхуа-Мак-Нарийн сухайт ХХК,
Гэм хорын хохирол 200.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шилжүүлсэн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сонинбаатар, Д.Жамъян, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Энхмаа, гэрч С.Нямдаваа, Л.Жаалхүү, иргэдийн төлөөлөгч Д.Зинамидэр, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Амаржаргал миний өөрийн хүүхдүүд болох талийгаач Балжинням /12 настай/,
FILENAME \p \* MERGEFORMAT C:\Users\tuvshuu\Documents\2016 оны 07 сарын 22 өдөр.docx
Баасандорж /11 настай/ нар нь 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чин-хуа-Мак-Нарийн сухайт ХХК-н ашиглалтын талбайд ухаж нөөцөлсөн усанд живж зуурдаар нас барсан. Миний бие хэрэг гарсан цаг хугацаанд өөрийн хүүхдүүдийн амь насны хохирлоо хэнээс нэхэмжлэхээ мэдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Анх энэхүү хэргийг шалгаж хэргийг Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэцэгсүрэн 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор хэрэгсэхүй болгож байсан. 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан Улсын ерөнхий прокурорын туслах Болдын 5/97 дугаартай албан бичиг надад ирж би энэхүү хэргийг дахин шалгаж үнэн зөвийг нь олох нь гэж хүлээсэн. Энэхүү албан бичигт уг хэргийг Өмнөговь аймгийн эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн байна. 2 хүүхдийн амь нас хохирсон байх нь Усны тухай хууль, Газрын хэвлийг ашиглах тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн эсэх тухай түүнчлэн орон нутгийн засаг захиргаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзлээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгах, уг хэрэгт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн прокурорын газарт тус тус даалгасан байдаг. Гэтэл Улсын мөрдөн байцаах газраас болон Нийслэлийн прокурорын газраас намайг нэг ч удаа дуудаж уулзалгүйгээр хэргийг 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 100 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоолыг нийслэлийн прокурор Ж.Ганцэцэг гаргасан. Би энэ тогтоолд өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан шат шатанд нь олон гомдол гаргасаар байсан. Би хүний эрхийн үндэсний комисс, Улсын Ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт гомдол гаргаж байсан. Үүний эцэст Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбатаас 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1275 дугаартай хариу мэдэгдэх хуудас надад ирүүлсэн. Тус хариу мэдэгдэх хуудаст 2 хүүхдийн амь нас хохирсон байхад хэрэгт цугларсан нотлох баримтад бодитой дүгнэлт хийгээгүй гэм хорын хохирлын асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул тогтоолыг дараах байдлаар өөрчилсөн болно. Чин-хуа-Мак-Нарийн сухайт ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших 1816Х тусгай зөвшөөрөлтэй талбайд 20 х18 метрийн хэмжээтэй 3 м гүн нүх ухаж булгийн ус хуримтлуулж ашиглахдаа Монгол Улсын Усны тухай хуулийн 22.1, 23.1, 24, 26.1, 27.1 дэх заалтуудыг зөрчиж сумын засаг даргатай гэрээ байгуулж зөвшөөрөл аваагүй, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25.1.2 дахь заалтуудыг зөрчиж ухсан нүхээ булж бөглөж нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас 2 хүүхдийн амь нас хохирч гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдсон байна... Энэхүү гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэг байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэм буруутай албан тушаалтнуудыг эрүүгийн хариуцлагад татах боломжгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:Чин-хуа-Мак-Нарийн сухайт ХХК-иас гэм хорын хохирлоо арилгуулах талаар иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн байх тул миний хүүхдүүдийн амь насыг хохироосон Чин-хуа-Мак-Нарийн сухайт ХХК-аас 2
хүүхдийнхээ амь насыг хохироосон гэм хорын хохиролд 200.000.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид нартай эвлэрэх санаа зорилго огт гаргаагүй. Харин ч өөрийн хүүхдээ харж хандаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байсан. Өмгөөлөгч авна гэж шүүх хуралдааныг хойшлуулсан. Өмгөөлөгч аваад мөн эвлэрэх санал гаргаагүй. 200.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Прокуророос тогтоол гарсан байдаг. Хохирлоо иргэний журмаар гаргуулж болно гэсэн байдаг. Ингээд бид иргэний шүүхэд хандсан. Монгол Улсын Үндсэн хуульд хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл Хятад улс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Хятад хүмүүсийн хүнсэнд хэрэглэх ногоо тарих зорилгоор ухсан нүхэнд хоёр хүүхэд унаж нас барсан. Тусгай зөвшөөрлөө хуульд заасан журмаар авсан байх. Гэхдээ хоёр хүүхдийн амь нас хохирсон. Миний үйлчлүүлэгчийн бие маш их доройтсон. Ганц энэ хүн биш ар гэрийн бүх л хүмүүс нь сэтгэлийн зовлонтой байгаа. Ирээдүйд гарах шаардлагатай зардлыг нэхэмжилсэн гэв.
Хариуцагч Чинхуа-Мак-Нарийн сухайт ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн иргэн Бөх Шар овгийн Балдгарын Амаржаргал манай компаниас 200 сая төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэхүү нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1\02 тоот прокурорын тогтоолыг үндэслэжээ. Гэтэл МУ-ын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14-д зааснаар ......... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг уйлдсэн буруутайд тооцож үл болно. Мөн Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн Гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эруүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нотлох баримтыг үнэлэх гэсэн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт ...прокурор, шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж тус тус зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар мөрдөн байцаагч, прокурор нь тодорхой үйлдлийг шалгаад гэмт хэрэг мөн эсэх, мөн гэж үзэж байгаа бол шүүхээр тогтоолгох үүрэгтэй байхаар зохицуулсан. Гэвч шүүхээр гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад, гэм буруутай гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тус компанийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан ашигт малтмалын орд ашиглах 227А, 6852А, 5854А, 5459А дугаарын лиценз эзэмших ашиглалтын талбайд өртсөн Л.Баярсайханы эзэмшилд байсан Нарийн сухайтын шандын өвөлжөө, Хөх толгой, Хөөврийн хаваржаанаас нүүлгэн шилжүүлж, Гурвантэс сумын Засаг даргын 2006 оны 05-р
сарын 09-ны өдрийн 22 тоот ахирамжийн дагуу Бударгана ус хэмээх газар малчин Л.Баярсайханы захиалсан 500 бог мал байрлах төлийн пүнз, саравчтай чулуун хороо, 5x8 метрийн хэмжээтэй тоосгон хашаа бүхий, 3 өрөө орон сууцны зориулалтай барилга, мал услах гар аргын энгийн худгийн хамт барьж байгуулан 2006 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгсөн. Дээрхи барилга байгууламжийг барихад компаниас 68 000 000 төгрөгийн зардал гаргасан байдаг. Гэтэл Л.Баярсайханых уурхайн ашиглалтын талбайд зөвшөөрөлгуй бууснаас хоёр хуухдийн амь нас харамсалтайгаар хохирсон. Энэхүү золгүй явдал Гурвантэс сумын засаг даргын захирамжийг зөрчсөнөөс үүдсэн байдаг. Өөрөөр хэлбэл захирамжаар эзэмшүүлсэн Бударгана ус гэх өөрийн эзэмшлийн газарт нутаглаагүй, эцэг эх нь хүүхдээ хараа хяналтгүй орхисон, асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, хайхрамжгүй үйлдлээс болж дээрхи зол бус явдал үүссэн байдаг. Иймд өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон үйлдлээ манай компанид хамааруулан нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн болоод шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сонинбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг нь манай ашиглалтын талбайд гарсан. Манай компани нь Монгол Хятадын хамтарсан компани бөгөөд 2005 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тогтвортой байдлын гэрээгээр байгуулагдан үйл ажиллаагаагаа явуулж байна. Тухайн үед ашиглалтын 4 лицензтэй байсан. Баярсайхан гэдэг айлыг тухайн үед ашиглалтын талбайгаас нүүлгэн хороо, хашаа, худаг усыг нь гаргаж өгсөн байсан. Тухайн үед хуучин газраа очиж буусан байсан. Тухайн нүхийг ногоо тарих зориулалтаар ус хуримтлуулах гэж ухсан нүх гээд байна. Энэ нь технологийн зориулалтын усны нүх байсан. Эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас болж харамсалтай зүйл болсон. Бид ажил явдалд тусламж үзүүлсэн. Үүнээс өмнө манай компани Амаржаргалын хүүг Эрдэнэт хотод сургаж компанид экскаваторчин хийж байсан. Ажлаас гараад сүүлд өмгөөлөгч аваад ийм зүйл яриад байна. Бусад зүйлээр өмгөөлөгч тайлбар хийнэ гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Сонинбаатар болон өмгөөлөгч нартай ижил саналтай байна. Ярих зүйл байхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Энхмаа шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Хүний амь бол хэзээ ч олдошгүй. Харамсалтай зүйл болсон. Энд ихэнх нь хуульч байна. Прокурорын тогтоолд Чинхуа Мак ХХК гэж яваад байгаа. Эрүүгийн хуульд хариуцлагыг зөвхөн хувь хүн хүлээнэ гэж заасан байдаг. Тодорхой нэг албан тушаалтны буруутай үйлдэл байх ёстой. Энэ тогтоолд компанийн нэр дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Уг өнцөг буруу харагдаж байна. Мөн Баярсайханы эзэмшлийн газар байсан бол өөр. Энэ нь ашиглалтын хайгуулын талбай байдаг. Хэн дуртай нь ордог газар биш. Баярсайханы малын бэлчээр байсан бол нэг өөр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээдүйд гарах зардал нэхэмжилж байна гэж байна. Нотлох баримтууд шаардлага хангах нь муу байсан.
Амаржаргал гуай хил гарч эмчилгээнд явсан байдаг. Эмчилгээний нотлох баримтуудыг мөн нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байна. Тооцооны хуудсууд юуных гэдэг нь тодорхойгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтыг үнэлэх талаар заасан байдаг. 200.000.000 төгрөгийг яаж үнэлэх гээд байгаа юм бэ. Ирээдүйд гарах зардлыг мөн яаж үнэлэх гээд байгаа юм. Жаргал өмгөөлөгчийн хувьд 15 сая төгрөг авсан байдаг. Өмгөөлөгч байж байгаад итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон. 15 сая төгрөг авчихаад байраа солихоор ямар байх бол. Үүнийг анхаарч үзээрэй. Энэ хэрэг дээр гэмт хэрэг үйлдсэн субъект нь байхгүй. Нотлох баримт дээр үндэслэх хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч Л.Жаалхүү шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2007 онд Гурвантэс сумын засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Би осол гарах үед Өмнөговь аймагт байсан. Хиймэл цөөрөм хийж тэр цөөрөмд 2 хүүхэд унаж нас барсан байсан. Цөөрмийг анх ухахдаа ямар нэг зөвшөөрөл аваагүй. Компанийн хүнсний ногоо тарих зорилгоор ухсан гэдэг. Нүхийг хэн ухсан талаар мэдэхгүй. Тухайн үед би тооллоготой, орон нутгаар явж байсан. Гадуур нь хашаа барь гэж шаардлага тавьсан талаар сонсоогүй. Тэгээд осол гарсны дараа нүхийг тухайн үед нь булсан. Нүх булах үед би байсан. Гэхдээ би ажлын коммисын тэмдэглэлд гарын үсэг зураагүй. Ухсан нүх маш том байсан. Барагцаагаар өндөр нь 2 метр, урт нь 4 метр байсан. Нилээд гүн байсан. Амаржаргал нь манай дүүтэй 1995 онд гэр бүл болсон. Яриа хөөртэй нүүрний баясгалантай хүн байсан. Ослоос болоод ийм болсон. Малаа хариулж сүү саалиа хийж чадахгүй болсон. Яриа хөөрөөгүй цухалдуу болсон. Өөрийнхөө зүрхийг өвдөөд байна гэдэг. Олон нийтийн арга хэмжээнд огт оролцдоггүй гэв.
Гэрч С.Нямдаваа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Амаржаргал гэж айлд малчин болоод нэг жил болж байна. Сарын 350,000 төгрөгийн цалин авдаг. Амаржаргал эгч 2 хүүхдээ эндэхээс өмнө эрүүл саруул дуу шуутай сайхан хүн байсан. Хоёр хүүхэд нь нас барснаас болж сэтгэл санаа нь хямарч малаа маллаж чадахгүй болоод би малыг нь маллаж байгаа. Мал маллахаар 2 жилийн хугацаатай тохирсон. Амаржаргал эгчийг 2007 оноос өмнө таньдаг байсан. Айл саахалт амьдардаг байсан. Тухайн үед өөр хүн байсан. Сүүлийн үед ганцаардсан байдалтай, их уйлдаг болсон. Инээж байхыг нь сүүлийн үед огт хараагүй. Би өөрөө Тост багийн иргэн. Амаржаргал эгчийн хажууд нүүж ирээд малыг нь маллаж байгаа. Энэ айлд хөлсөөр ажиллаж байгаа. Ямар нэг гэрээ бичгээр байгуулаагүй. Цалингаа бэлнээр нь авдаг. Амаржаргал эгчийнх сумын төв рүү төвлөрч байгаа. Би гэрт нь үлдээд малыг нь малладаг. 4.200.000 төгрөг авсан. Мөнгө авсан тухай баримтаа гэртээ үлдээсэн байна гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.Амаржаргал нь хариуцагч Чинхуа-Мак-Нарийн сухайт ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 200.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн
шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ. Учир нь:
Нэхэмжлэгч Б.Амаржаргал нь ... миний хүүхдүүдийн амь насыг хохироосон Чинхуа-Мак-Нарийн сухайт ХХК-аас 2 хүүхдийнхээ амь насыг хохироосны улмаас гэм хорын хохиролд 200.000.000 төгрөг нэхэмжилж байна... хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж,
Хариуцагч Чинхуа-Мак-Нарийн сухайт ХХК нь ...захирамжаар эзэмшүүлсэн Бударгана ус гэх өөрийн эзэмшлийн газарт хариуцагч нутаглаагүй, эцэг эх нь хүүхдээ хараа хяналтгүй орхисон, асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, хайхрамжгүй үйлдлээс болж дээрхи зол бус явдал үүссэн байдаг. Иймд өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон үйлдлээ манай компанид хамааруулан нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн болоод шударга ёсны зарчимд нийцэхгүй байна... хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Хариуцагч Чин-хуа-Мак-Нарийн сухайт ХХКомпанид 2005 онд ажиллаж байсан БНХАУ-ын иргэд ногоо тарих зорилгоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших тус компаний тусгай зөвшөөрлийн тайлбайд газар ухаж, булгийн ус хуримтлуулж, Монгол улсын Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-.27.4 дэх заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг тус тус зөрчсөний улмаас 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдөр А.Балжинням,Б.Баасандорж нар живж нас барсан болох нь Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/02 дугаартай прокурорын тогтоол /20711184 тоот ЭХ-н хх-177/-оор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Амаржаргал нь хохирогч А.Балжинням, Б.Баасандорж нарын төрүүлсэн эх нь бөгөөд уг гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирол нь дараах баримтууд тогтоогдож байна. Үүнд:
Эрүүгийн хэргийн төв архив-хуулбар 56,000 төгрөг/ хх-3/, Сэтгэшгүй Ухаан ХХК-ийн кассын орлогын ордер 30,000 төгрөг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тооцооны хуудас 30,000 төгрөг /хх-186/, Монголын нотариатчдын танхим мөнгөний тасалбар 2,900 төгрөг /хх-201/, Монгол шуудан ТӨХК мөнгө хураах тасалбар 6380 төгрөг /хх-246/, хот хоорондын зорчих тасалбар 22.900 төгрөг, /2016.06.19/, орон нутан аймаг хоорондын зорчих тасалбар 21,400 төгрөг, Монгол шуудан ТӨХК мөнгө хураах тасалбар 7260 төгрөг, 100 нас эмнэлэг кассын орлогын ордер 60,000 төгрөг /хх-247/, Монголын өмгөөлөгчдийн холбоо тасалбар дугаар 366 15,000,000 төгрөг /хх-248/, Тэс петролиум иргэнд очих баримт 84,000 төгрөг /2-хх-14/, МТ Хан-Уул ХХК иргэнд очих баримт 100,000 төгрөг /2-хх-15 /, Мөнгөн буур ХХК тооцооны хуудас 60,000 төгрөг /2-хх-16/, Их ирвэс ХХК зочид буудлын тооцооны баримт 75,000 төгрөг /2-хх-17-18/, малчин авч ажиллуулж, түүнд цалинг бэлнээр өгсөн баримт болох мөнгө хүлээлцсэн тухай 4.200.000 төгрөгийн тодорхойлолт /2-
хх-19/, Ивээл эмнэлэг бэлэн мөнгөний орлогын баримт 455.000 төгрөг /2-хх-46-47/, Хан-Уул говь дисковэри 70.000 төгрөг /2-хх-48/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Дээрхи хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Б.Амаржаргал нь нийт 20.280.840 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу шаардах эрхтэй бөгөөд хариуцагчаас 20280840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин нэхэмжлэгчийн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас 63,645 төгрөг /хх-178/, 100 нас эмнэлэгийн кассын орлогын ордер 245,000 төгрөг /хх-179/ баримт засвартай, Их Учрал эмнэлгийн магадлагаа 450.000 төгрөг /хх-168/ төлбөр төлсөн эсэх нь тодорхой бус, Монгол эмимпекс 90.000 төгрөг /2-хх-45/ хэнд, ямар зорилгоор юу авсан нь тодорхой бус, Өвөр Монголын эзэнт хошууны эмнэлэгт үзүүлсэн баримт, эм, тариа бэлдэцийн үнэ /хх-202-207/ -ийг нотлох зорилгоор Монгол банкнаас зарласан 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ханш /хх-189-190/-ийг ирүүлсэн боловч уг хугацаагаар юаны ханшийг тооцож, хохиролыг тооцох үндэслэлгүй байх тул эдгээр баримтуудыг шүүхийн зүгээс үнэлээгүй болно.
Мөн нэхэмжлэгч цаашид хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардалагатай болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 179.719.160 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Л.Жаалхүү, С.Нямдаваа нарыг шүүх хуралдаанд гэрчээр асуусан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгч Б.Амаржаргалын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлын талаар мэдүүлсэн мэдүүлгийг үнэн зөвд тооцсон болно.
Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Энхмаа шүүх хуралдаанд ...Прокурорын тогтоолд Чинхуа Мак ХХК гэж яваад байгаа. Эрүүгийн хуульд хариуцлагыг зөвхөн хувь хүн хүлээнэ гэж заасан байдаг. Тодорхой нэг албан тушаалтны буруутай үйлдэл байх ёстой. Энэ тогтоолд компанийн нэр дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна... гэсэн тайлбарыг гаргаж маргаж байх боловч энэхүү иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь эрүүгийн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэл биш бөгөөд нэхэмжлэгч Б.Амаржаргал нь өөрт учирсан гэм хорыг нэхэмжилж буй иргэний нэхэмжлэл юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол
учруулсан буюу үүргээ биелээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Амаржаргалд учирсан гэм хорын хохирлыг Чин-хуа-Мак-Нарийн сухайт ХХК нь хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 70 дугаартай итгэмжлэл /хх-2/, 2015 оны 08 дугар сарын 14-ний өдрийн Чинхуа Мак Нарийн сухайт ХХК-ийн итгэмжлэл /хх-63/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04/1122 дугаартай албан тоот /хх-157/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот тодорхойлолт /хх-162/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/37 тоот тодорхойлолт /хх-163/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 118 тоот тодорхойлолт /хх-164/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2/61 тоот тодорхойлолт /хх-169/, Өвчний түүх /хх-170-177/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн жагсаалт /хх-178/, Өвчний түүх /хх-180-185/, Кассын орлогын ордер, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тооцооны хуудас /хх-186/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 336 дугаартай дүгнэлт /хх-208-209/, Зарлагын баримтууд /хх-246-248/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-249-250/, Б.Баасандорж, Б.Балжинням нарын сурагчийн хувийн хэрэг, Эзэнгүй төрийн эмгэнэл нэвтрүүлгийн бичлэг бүхий CD 1 ширхэг, Зарлагын баримтууд /2-хх-14-18/, Итгэмжлэл /2-хх-20/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2-хх-26-28/ зэрэг нь хэрэгт хамааралтай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангасан, гэрч Л.Жаалхүү, С.Нямдаваа нарын мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Харин 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 20711184 тоот эрүүгийн хэргийн материалын хуулбар /хх-4-56/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл зүйн оношилгоо /хх-165/, Сэтгэшгүй ухаан ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 48 тоот тодорхойлолт /хх-166-167/, Эмнэлэгийн магадлагаа /хх-168/, кассын орлогын баримт /хх-179/, Өвөр Монголын Эзэнт хошууны эмнэлэгийн баримт /хх-191-207/, Монгол эмимпекс баримт /2-хх-45/ зэрэг нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-66-74/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж /хх-75/, Монгол хятадын хамтарсан ЧинХуа Мак Нарийн сухайт ХХК-ийн 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаартай тусламж үзүүлэх тухай захирлын тушаал /хх-76/, ЧинХуа Мак Нарийн сухайт ХХК-ийн ахлах нягтлан бодогч П.Сүнжидмаагийн тодорхойлолт /хх-77/, ЧинХуа Мак нарийн сухайт ХХК, Гурвантэс сумын 4-р багийн малчин Лувсан овогтой
Баярсайхан нарын хооронд хийгдсэн ажил гүйтгэх гэрээ /хх-78-79/, Чин-Хуа Мак Нарийн сухайт ХХК-ийн захирлын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаартай тушаал /2-хх-39-43/ зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Чин-хуа-Мак-Нарийн сухайт ХХК-иас 20.280.840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Амаржаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Чин-хуа-Мак-Нарийн сухайт ХХК-иас 259.354 төгрөгийг гаргуулан орон нутгийн төвсийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ
Л.ХИШИГДЭЛГЭР