| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00378/и |
| Дугаар | 373 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Ц
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний 1984 оны 07 дугаар сарын 14-нд Өмнөговь аймгийн захиргааны хэлтэсээс томилолтоор ахуй үйлчилгээний комбинатад ажилд орсон. Цээж зураг байхгүйн улмаас хөдөлмөрийн дэвтрээ нээлгэж чадаагүй байж байгаад 1986 оны 12 дугаар сарын 01-нд боловсон хүчин дээр очиж дэвтрээ нээлгэж авсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл 1984 оны 07 дугаар сарын 24-ний 114-р тушаалаар ажилд орсон байтал хөдөлмөрийн дэвтэр 1986 оны 12 дугаар сарын 01-нд нээсэн байгаа нь зөрүүтэй байх тул энэ хугацаа улсад ажилласанд тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд миний 1984 оны 07 дугаар сарын 24-ний тушаалаар ахуй үйлчилгээний конбинатад ажилд орсоноос хойш 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн дэвтэр олгосон хугацааны хоорондох ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Цэцэгмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Цэцэгмаа би 1984 оны 07 дугаар сарын 14-ний өдөр болон 1984 оны 11 дүгээр сард А.Ганчимэг , Д.Наран нартай Нийтийн аж ахуй үйлчилгээний конбинатад оёдолчноор ажилд орж байсан учир энэ 2 хүнийг гэрчээр татах хүсэлт гаргаж байна. 1984-1993 он хүртэл бид нар хамт ажиллаж байсан болохыг А.Ганчимэг , Д.Наран сайн мэдэх учир асууж тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Цэцэгмаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие БНХАУ-ын гүнээс эмч Эрдэнэчулуунтай 2 сарын өмнө тохирч 08 дугаар сарын 02-ны өдөр Шивээхүрэнгийн боомт дээр уулзаж биеэ үзүүлэхээр урьсан. Энэ эмч дахиж ирэх боломжгүй учир шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгч Н.Цэцэгмаа нь 1984 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ахуй Өмнөговь аймгийн ахуй үйлчилгээний комбинатад ажиллаж байсан болох нь:
Төмөртогоогийн Цэцэгмаагийн 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191891 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШШ2016/00099 дугаартай шүүхийн шийдвэр, гэрч А.Ганчимэг, Д.Наран нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч А.Ганчимэг, Д.Наран нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Архивийн тасгийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 502 дугаартай лавлагаа зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд Н.Цэцэгмааг Өмнөговь аймгийн ахуй үйлчилгээний комбинатад 1984 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байна гэж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Н.Цэцэгмаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан А.Ганчимэг, Д.Наран нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад тус тус ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191891 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШШ2016/00099 дугаартай шүүхийн шийдвэр, Өмнөговь аймгийн Архивийн тасгийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 502 дугаартай лавлагаа зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигин овогт Нансалмаагийн Цэцэгмааг 1984 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн ахуй үйлчилгээний конбинатад оёдолчноор ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР