| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 105/2019/0582/Э |
| Дугаар | 596 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 596
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Э.Гэрэлмаа,
хохирогч Н.О ,
шүүгдэгч Б.Ч , түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч т холбогдох эрүүгийн 1706 03291 0272 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Ч , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Ч нь 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Түүшин ХХК-ний хоёр давхарт байрлах Класс нэртэй караокены бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.О ыг зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай, зулай ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, эрүү яс, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөгт шарх, баруун нүдний алим, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө манай найз Мөнхбаяр над руу яриад өчигдөр найз нартайгаа уусан шартаад байнаа, очоод шараа тайлъя гэсэн. Би ирчихээд явахгүй юу гээд бид хоёр хамт архи ууж сууж байгаад хоёр найзыгаа дуудчих уу гэсэн. Тэгээд би тэг гэсэн. Тэгсэн цаг гарангийн дараа манай найз ирэхээ больчихлоо гэсэн. Тэгээд бид хоёр архи ууж сууж байтал үдээс хойш 15 цагийн алдад Отгонбаатар, Наранбаатар хоёр, хоёр найзынхаа хамт ирсэн. Бид нар архи ууж сууж байгаад ах эгч хоёр нь удаагүй явсан. Бид 4 үлдээд архи ууж, дуу дуулж сууж байгаад тэгээд би согтчихсон. Тэгээд би Отгонбаатар, Наранбаатар хоёртой маргалдаад, хоорондоо зодолдсон. Би Наранбаатартай маргалдаад байж байтал, Отгонбаатар салгасан. Тэгээд би Отгонбаатарыгаа гэмтээсэн гэв.
Хохирогч Н.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр 10-ны өдөр толгойны чамархайны яс цөмөрсөн. Гэмтлийн эмнэлэгт хэд хоног байсан. Одоо тэр өдрөөс хойш Чинзориг над дээр ирэхийн хувьд ирсэн. Би өдөрт 63.000 төгрөгийн эм тариа хэрэглэдэг байсан. Тэр өдөр хамт байсан Наранбаатар тэр хоёр маргалдсан. Би Чинзоригийн эхнэртэй хөгжим тоглоод байсан чинь Наранбаатар энэ хоёр маргалдаад би очоод салгасан чинь Чинзориг над руу дайрсан. Одоо биеийн байдал сайн байгаа. Одоо би группт байдаг. Энэ бэртлээсээ болоод группт орсон. Гэхдээ анх 80% байсан бол одоо 50% болсон. Надад шүүгдэгчээс нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Надад 10.000.000 төгрөг өгсөн. Тэгээд би тухайн үед эмчилгээ хийлгэх гээд хүнээс зээлсэн бүх өр ширээ дарсан гэв.
Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Класс караоке бааранд 19 цаг өнгөрөөгөөд найз Наранбаатартай очсон. Бааранд ороод шинээр Чинзориг, түүний эхнэртэй танилцсан. Миний таньдаг хүнээс Мөнхбаяр байсан. Бид хоёрыг ороход тэд нар согтуу байсан. Караокены өрөөнд Наранбаатарыг Чинзориг, Алдармөнх нар зодохоор нь би салгахад Чинзориг намайг ална шүү гэж хэлсэн тэгэхээр нь анх танилцаж байж ингээд яах бэ би найзыгаа аваад явчихъя гэсэн чинь Чинзориг надруу найзыгаа өмөөрлөө би зодооны спортоор хичээллэдэг хоёулаа үзье гээд ширээгээ холдуулаад байсан ба би найзыгаа аваад явлаа гээд Наранбаатарын хамраас цус гарсан байсныг дагуулж ариун цэврийн өрөө рүү оруулаад цусыг нь угааж өгөөд Наранбаатарыг гадаах хаалганы олчих би араас чинь гаръя гээд би гараа угаачихаад ариун цэврийн өрөөнөөс гараад ирсэн чинь тас гээд толгой руу цохиод би ухаан алдаад тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй байгаа..., Чинзоригийн эхнэр согтуу тэрүүгээр холхиод яваад байсан...би маш их гомдолтой байна. Чинзориг надад эмчилгээний зардал 900000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг. /хэргийн 180-186 дугаар хуудас/,
Гэрч Н.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “00 цагийн үед гэртээ хэвтэж байхад ах зодуулсан байдалтай нүүр ам нь хавдсан хувцас нь цус болсон байдалтай таксины мөнгө өгчих гэхээр нь гарахад хар өнгийн Приус-20 маркийн машин 35 орчим насны эгч байсан..., шар хаднаас ирлээ 5400 төгрөг авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 187-188 дугаар хуудас/,
Гэрч Д.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид хоёр мөнгөний боломж туу байсан тул 0,5 граммын нэг шил Хараа архи авч өгсөн. Отгонбаатар бид 2-ыг та хоёр жаахан дуулж байгаад явахгүй юм уу гээд бид хоёр хамт тэр бааранд орсон..., ороход Отгонбаатарын найз Мөнхбаяр, баарны эзэн гээд нэг залуу эхнэрийн хамт мөн жижигхэн биетэй залуу хамт байсан. Бид хоёр жаахан дуулж байгаад гарсан..., Мөнхбаяр баарны эзэн хоёр нилээн согтуу байсан..., эхнэр нь нилээн эршүүд маягийн хүүхэн байсан..., тэр хүүхэн ширээн дээр байгаа пивоноос минийх байгаа юм гээд хамаад уугаад байсан гэх мэдүүлэг /хэргийн 196-197 дугаар хуудас/,
Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...00-ын өрөөнд орсон чинь цус болсон байхаар нь би буцаж очоод тэр хоёроос энд юу болсон юм бэ гэж асуухад Хишигжаргал Наранбаатарын хамраас цус гарсан гэж хэлсэн..., хэн цохисон юм бэ гэхэд Наранбаатар, Отгонбаатар энэ гурав хоорондоо 00-ын өрөөний тэнд зодолдоод байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 198-199 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Алдармөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд харахад Чинзориг ах Отгонбаатарыг зүүн гараараа баруун гарынхаа тохойгоор толгойны зүүн хэсэг тал руу нилээн хэдэн удаа цохисон..., яг хэдэн удаа цохисныг хэлж мэдэхгүй байна. Тэгснээ ягаан өнгийн хуванцар хогийн шүүрээр баруун нүд рүү нь цохихоор нь би Чинзориг ахыг араас нь барьж аваад өрөөнд нь оруулсан” гэх мэдүүлэг /хэргийн 200-201 дүгээр хуудас/,
Гэрч Х.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг сэрсэн чинь 2-лаа зодуулсан байдалтай хаана байгаагаа мэдэхгүй сэргэсэн. Отгонбаатар бүүр явж чадахгүй байсан гэх мэдүүлэг /хэргийн 14-19 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹320 дүгнэлтэд: 1. Н.О ын биед зүүн чамархай, зулай ясны шугаман хугарал, тархины хальсан доорх цусан хураа, эрүү яс, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, баруун хөмсөгт шарх, баруун нүдний алим, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр учирсан байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталданд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ. /хэргийн 230-231 дүгээр хуудас/,
Өвчний түүх /хэргийн 34-58 дугаар хуудас/,
Хохирлын баримтууд /хэргийн 61-145 дугаар хуудас/,
Шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хавтас хэргийн 9-18 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2-р хавтас хэргийн 53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Түүшин ХХК-ний хоёр давхарт байрлах Класс нэртэй караокены бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.О ыг зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай, зулай ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, эрүү яс, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөгт шарх, баруун нүдний алим, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Би Наранбаатартай маргалдаад байж байтал, Отгонбаатар салгасан. Тэгээд би Отгонбаатарыгаа гэмтээсэн гэх, хохирогч Н.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Наранбаатар энэ хоёр маргалдаад би очоод салгасан чинь Чинзориг над руу дайрсан. Одоо биеийн байдал сайн байгаа. Одоо би группт байдаг. Энэ бэртлээсээ болоод группт орсон. Гэхдээ анх 80% байсан бол одоо 50% болсон. Надад шүүгдэгчээс нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Надад 10.000.000 төгрөг өгсөн. Тэгээд би тухайн үед эмчилгээ хийлгэх гээд хүнээс зээлсэн бүх өр ширээ дарсан гэх, хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Чинзориг надруу найзыгаа өмөөрлөө би зодооны спортоор хичээллэдэг хоёулаа үзье гээд ширээгээ холдуулаад байсан ба би найзыгаа аваад явлаа гээд Наранбаатарын хамраас цус гарсан байсныг дагуулж ариун цэврийн өрөө рүү оруулаад цусыг нь угааж өгөөд Наранбаатарыг гадаах хаалганы олчих би араас чинь гаръя гээд би гараа угаачихаад ариун цэврийн өрөөнөөс гараад ирсэн чинь тас гээд толгой руу цохиод би ухаан алдаад тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй байгаа гэх, гэрч Н.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...ах зодуулсан байдалтай нүүр ам нь хавдсан хувцас нь цус болсон байдалтай..., шар хаднаас ирлээ 5400 төгрөг авсан гэх, гэрч Д.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Мөнхбаяр баарны эзэн хоёр нилээн согтуу байсан..., эхнэр нь нилээн эршүүд маягийн хүүхэн байсан..., тэр хүүхэн ширээн дээр байгаа пивоноос минийх байгаа юм гээд хамаад уугаад байсан гэх, гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Хишигжаргал Наранбаатарын хамраас цус гарсан гэж хэлсэн..., хэн цохисон юм бэ гэхэд Наранбаатар, Отгонбаатар энэ гурав хоорондоо 00-ын өрөөний тэнд зодолдоод байсан гэж хэлсэн гэх, гэрч Ж.Алдармөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Чинзориг ах Отгонбаатарыг зүүн гараараа баруун гарынхаа тохойгоор толгойны зүүн хэсэг тал руу нилээн хэдэн удаа цохисон..., ягаан өнгийн хуванцар хогийн шүүрээр баруун нүд рүү нь цохихоор нь би Чинзориг ахыг араас нь барьж аваад өрөөнд нь оруулсан гэх, гэрч Х.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...нэг сэрсэн чинь 2-лаа зодуулсан байдалтай хаана байгаагаа мэдэхгүй сэргэсэн. Отгонбаатар бүүр явж чадахгүй байсан гэх мэдүүлэгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹320 дүгнэлтээр...Н.О ын биед зүүн чамархай, зулай ясны шугаман хугарал, тархины хальсан доорх цусан хураа, эрүү яс, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, баруун хөмсөгт шарх, баруун нүдний алим, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..., хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..., амь насанд аюултай тул гэмтлийн..., хүнд зэрэгт хамаарна гэх, өвчний түүх, хохирлын баримтууд, шийтгэх тогтоолын хуулбарууд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Ч ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд Б.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Ч нь хохирогчид 10.000.000 төгрөг төлсөн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Ч ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Б.Ч т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгч Б.Ч ийн цалин хөлс, орлого зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгуулын ялыг төлөх хугацааг хуульд заасны дагуу 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.