Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 305

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, иргэн П.Э гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г , гуравдагч этгээд “К б ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я , Г.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М к” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж “Б с” хотхонд байрлах ..В байрны зоорийн давхрын .., .. тоот авто зогсоолуудын Улсын бүртгэлийн Ү-*******..., Ү-*******... дугааруудтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098..., 000098... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн П.Э г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн П.Э гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт даалгах тухай,

Иргэн П.Э нь 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 139 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Б с” хотхоны ..В байрны .. тоот, 148.44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, мөн ..В байрны зоорийн давхарт байрлах .., .. тоот авто зогсоолуудын хамт захиалсан ба дээрх авто зогсоолуудын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно.

Үүний дагуу “М к” ХХК-иас авто зогсоолуудын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч П.Э гийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар байтал тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул П.Э нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Б с” хотхоны ..В байрны зоорийн давхарт байрлах .., .. тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан юм. Хариуцагч “М к” ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/04662 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр П.Э г тогтоосон. 

Иргэн П.Э нь Баянгол,  Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/04662 дугаар захирамжийг үндэслэн, үнийг нь бүрэн төлсөн авто зогсоолуудын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт хандсан боловч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, ..В байрны зоорийн давхрын .., .. тоот авто зогсоол нь “М к” ХХК болон К б ны хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №Т07/141 тоот барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 дугаартай албан бичиг, 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 124 тоот захирамжаар уг хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн байна” гэх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан. 

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг хүлээн авсны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гомдол гаргасан боловч тус байгууллагаас Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс нь таны гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гээд “К б ”-нд хүсэлт гаргаж, өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч, мэдүүлэг гаргана уу” гэсэн хариуг ирүүлж, авто зогсоолуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан болно. 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, ..В байрны зоорийн давхрын .., .. тоот авто зогсоолууд нь иргэн П.Э гийн өмч хөрөнгөөр бий болсон, хууль ёсны өмчлөгч нь иргэн П.Э байх атал Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг зөрчиж, авто зогсоолуудыг өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан, шалгалгүйгээр өмчлөх эрхгүй этгээд болох “М к” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн нь “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д Улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх”, “ ... нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” шаардлагыг ноцтой зөрчсөн байна. 

“М к” ХХК нь хууль бусаар нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээд зогсохгүй хууль ёсны өмчлөгчид огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр “К б ” ХХК-тай №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээг байгуулан, нэхэмжлэгчид огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь иргэн П.Э гийн эрх ашиг, сонирхлыг ноцтой хохироосон үйлдэл юм. 

Харин “К б ” ХХК нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна.”, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчиж, хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, иргэн П.Э гийн өмч хөрөнгөөр бий болсон үл хөдлөх хөрөнгүүдийг түүнд огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх тул нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд тус банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй. 

Тиймээс авто зогсоолуудын өмчлөгчөөр П.Э намайг улсын бүртгэлд бүртгэснээр “К б ” ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй бөгөөд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “ ... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд” гэдэгт “К б ” ХХК хамаарахгүй гэж үзэж байна. 

Иймд “М к” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-*******... дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн 000098..., 000098... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б с” хотхоны ..В байрны зоорийн давхрын .., .. тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр П.Э г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, .., .. тоот авто зогсоолуудыг иргэн П.Э гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: Иргэн П.Э гийн  нэхэмжлэлд дурдсан Эрхийн улсын бүртгэлийн  Ү-*******..., Ү-*******... дугааруудад бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж ..В дугаар байрны зоорийн давхрын .., .. тоот 90 хувийн гүйцэтгэлтэй авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь “М к” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд, 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн К б тай байгуулсан Т07/141 тоот барьцаат зээлийн гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 07/141 тоот гэрээнд зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07/141 тоот К б тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ тус тус бүртгэлтэй байна. 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 124 тоот захирамжаар захиран зарцуулах эрхийг нь тус тус түдгэлзүүлсэн байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32.1 дэх заалт, 32.2 дахь заалтуудыг үндэслэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, ..В дугаар байрны зоорийн давхрын .., .. тоот авто зогсоолуудын гэрчилгээнүүдийг хүчингүй болгох боломжгүй байна. 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээд “М к” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Иргэн П.Э нь 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай компанитай 139 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Б с” хотхоны ..В байрны .. тоот орон сууцыг тус байрны зоорийн давхрын .., .. тоот авто зогсоолуудын хамт захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан.  

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/04662 дугаар шүүгчийн захирамжаар П.Э г Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Б с” хотхоны ..В байрны зоорийн давхрын .., .. тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно. 

“М к” ХХК, “К б ” ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг “М к” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж буй “Б с” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм. 

Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд “М к” ХХК нь 205 автомашины гараашийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. 

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Батхүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Х т” хотхоны .. тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм. 

Мөн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-гээр “Ф” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М к” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж ..В тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ..Г тоотод байрлах 1692 мкв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг “К б ” ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд иргэдэд “Б с” хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар “К б ” ХХК нь 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт “Зээлийн барьцааг чөлөөлөх тухай албан бичгийг хүргүүлж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж ..В, ..Г тоотод байрлах, тус бүр 1692 мкв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас өөрсдийн санаачлагаар чөлөөлсөн. 

Ингээд 2010 оны 05 дугаар сард бид “К б ” ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтанд итгэмжлэл олгосноор “К б ” ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр 02-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг шинээр байгуулсан ба энэхүү гэрээгээр иргэн П.Э гийн “Б с” хотхоны ..В байрны зоорийн давхарт байрлах .., .. тоот авто зогсоолуудыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг зөвшөөрч байна.

Иймд “М к” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн зөвшөөрч байгаа бөгөөд П.Э гийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Б с” хотхоны ..В байрны зоорийн давхрын .., .. тоот зогсоолуудын өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ. 

Гуравдагч этгээд “К б ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:  Тус банк нь “М к” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 1,400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянга)-н ам долларыг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. 

Мөн “М к” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

-Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт;

-205 автомашины гарааш;

-3 өрөө орон сууц, гараашийн хамт;

-Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М ” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл.

Мөн тус банк нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот Зээлийн барьцааны гэрээг “Ф” ХХК-тай байгуулж, “Ф” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байна.

“М к” ХХК-ийн өмчлөлийн Ү-220600.... тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016... тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ..В тоотод байрлах 1692 м.кв талбайтай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;

“М к” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206009... тоот улсын бүртгэлийн дугаартай, 000041... тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ..Г тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн  гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;

-“М к” ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул, 11 дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар;

Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М к” ХХК-ийн өмчлөлд ..А, ..Б, ..В, ..Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр өдөр 02-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээгээр ..АБВГ дүгээр байрны 1-205 авто зогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан.

Тус банкны “М к” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм. 

Гэтэл “М к” ХХК нь иргэн П.Э тэй 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 139 тоот  “Орон сууц захиалагчтай байгуулах, автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Б с” хотхоны ..В байрны зоорийн давхарын .., .. тоот авто зогсоолуудыг худалдсан байна.

Энэ  нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1'-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмнлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170  дугаар  зүйлийн 170.62-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч П.Э нь 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/04662 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч П.Э гийн өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М к” ХХК-ийн өмчлөх эрхийг П.Э д шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" гэж заасны дагуу К б наас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч П.Э нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна.

Иймд нэхэмжлэгч П.Э гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээд “К б ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны актын хоёр асуудал яригдаж байгаа. Үүнд мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах, барьцааны хөрөнгийг бүртгэхээс татгалзсан үйлдэл, бүртгэх ёсгүй этгээдийн нэр бүртгэсэн үйлдэл байдаг. Захиргааны байгууллагын зүгээс бүртгэхээс татгалзсан үйлдлийг зөвхөн бүртгэхээс татгалзсан үйлдэлтэй холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргадаг. 

Захиргааны байгууллагын бүртгэсэн барьцаа хөрөнгө нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байгаа юм. Хамааралгүй асуудал дээр маргах боломж байхгүй. Улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаж байгаа тохиолдолд барьцаа нь хүчинтэй эсэх, нэхэмжлэгч авто зогсоолуудын төлбөрийг хэзээ төлсөн, төлбөрөө барьцаалахаас өмнө төлсөн эсэхийг тодруулж субъектив байдлаар хандах боломжгүй юм. Тухайн үед байсан үйл баримт ямар байсан талаар захиргааны байгууллага буюу захиргааны байгууллагын албан тушаалтан шийдвэр гаргаж бүртгэхээс татгалзаж байгаа. Тухайн үеийн хүчинтэй бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллага цуцлах үндэслэлгүй юм . 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах” асуудлыг зохицуулсан. Эрх бүхий байгууллага гэдэгт Монгол Улсын хэмжээнд өмчлөгч мөн эсэх тогтоодог байгууллага бол ганцхан шүүх юм. Эрх бүхий байгууллага болон шүүгчийн захирамжаар эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орж байгаа бол Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар зөвшөөрөл авах заалт нь мөн адил хамаарч байгаа юм. 

Нэхэмжлэгч тал шүүгчийн захирамж заавал биелэгдэх ёстой гэсэн байдлыг ярьдаг. Хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байхад хэрэглэх тусгайлан нарийвчилсан зохицуулалт байхгүй тохиолдолд  бүртгэхээс татгалзах нь зөв юм. Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэхээс татгалзсан үйлдэл нь хууль зүйн хүчин хүчинтэй татгалзал юм. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авчрахыг шаардаж татгалзсан юм. Зөвшөөрөл бол мэдүүлэгт зайлшгүй хавсаргах ёстой гэдэг байдлаар явж байгаа гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Э гийн ““М ” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж “Б с” хотхонд байрлах ..В байрны зоорийн давхрын .., .. тоот авто зогсоолуудын Улсын бүртгэлийн Ү-*******..., Ү-*******... дугааруудтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098..., 000098... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн П.Э г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн П.Э гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт даалгах тухай” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ /хх 15-19/. 

Маргааны үйл баримт, нотлох баримтыг үнэлж, дүгнэсэн талаар:

1. Маргаан бүхий авто зогсоолуудыг “М к” ХХК нь бариулж, уг барилгыг санхүүжүүлэх зорилгоор К б тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа буюу барьцааны зүйлд зээлээр санхүүжүүлэн барих Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Америк сургуулийн урд /тухай үеийн нэршлээр/ 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт; 205 автомашины гарааш зэргийг барьцаалсан гэдэг нь  “Зээлийн гэрээ” /хх 1-51-54/, зээлийн барьцааны гэрээ /хх 2-73, 74/, гуравдагч этгээдийн “М к” ХХК, К б ны бичгээр ирүүлсэн тайлбар /хх 1-190-191, 199-201/ зэргээр тогтоогдож байна.  

2. К б нь “Ф” ХХК-тай 2007 оны 12 дугаар сарын 25-ны  өдөр №Т07/252 тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа буюу барьцааны зүйлд зээлээр санхүүжүүлэн барих “М к” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 55%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга болох .. В байрыг барьцаалсан гэдэг нь “Зээлийн барьцааны гэрээ”  /хх 2-87-88/,  “М к” ХХК, К б ны бичгээр ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.  

3. “М к” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ..В дугаартай дуусаагүй буюу 55%-ийн гүйцэтгэлтэй байхад уг барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд анх эрхийн улсын бүртгэлийн Ү-220600.... дугаарт бүртгэж, гэрчилгээг 2007 оны 08 дүгээр сарын 20-ны өдөр олгосон гэдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 2-77/-аар тогтоогдож байна.  

4. “М к” ХХК-ийн хүсэлт /хх 2-75/-ийг үндэслэн айл бүрээр салгаж бүртгүүлэхтэй холбогдуулан дээр дурдсан Ү-220600.... дугаарын хувийн хэрэг бүртгэлийг хааж, уг дугаарыг болон гэрчилгээг хүчингүйд тооцсон гэдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 272 дугаар тушаал /хх 2-96-97/-аас тогтоогдов. 

5.“М к” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны, Зайсан “Б с” хотхоны ..В байрны зоорийн давхрын .., .. тоот авто зогсоолын зориулалттай  18 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “М к” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-*******...,  Ү-*******... дугааруудад бүртгэж, гэрчилгээнүүдийг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрүүдэд олгосон гэдэг нь өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг /хх 1-27, 85/, хүсэлт /хх 1- 29, 87/, гэрчилгээ /хх 1-38, 96/, хариуцагчийн тайлбар /хх 1-25/ зэргээр тогтоогдож байна. 

6. “М к” ХХК-иас 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “К б ” ХХК болон ““М к” ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09/15 тоот “Зээлийн гэрээ”,  “Зээлийн барьцааны гэрээ” 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний дагуу ..В байрны авто зогсоолуудыг зээлийн барьцаанд бүртгэх хүсэлт гаргасны дагуу маргаан бүхий авто зогсоолыг улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлд бүртгэсэн гэдэг нь  барьцаанд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг /хх 1-39/, хүсэлт /хх 41/, хариуцагчийн тайлбар зэргээс тогтоогдов. 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн маргаан бүхий авто зогсоолын улсын бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийгдсэн гэдэг нь хариуцагчийн хариу тайлбар /хх 1-25/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас улсын бүртгэлийн байгууллагад ирүүлсэн албан тоот, шүүхийн шийдвэрүүд /хх 1-135-141/ зэргээр тогтоогдож байна. 

8.Нэхэмжлэгч П.Э нь “М к“ ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ” /хх 1-7-10/-г 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 139 тоот гэрээ байгуулж, маргаан бүхий авто зогсоолуудыг үнийг бүрэн төлж /хх 1-11/ худалдан авчээ.

9.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/04662 дугаар захирамжаар /хх 1-12-13/-аар хариуцагч “М к” ХХК нь иргэн П.Э гийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхон ..В байрны .., .. тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталжээ. 

10.Нэхэмжлэгч П.Э нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр тогтоолгосон авто зогсоолуудыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт мэдүүлэг / хх 1-6/ гаргасан боловч улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ /хх 2 /. 

Нэхэмжлэгч улсын бүртгэгчийн энэ үйлдлийг хууль бус гэж 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дээд шатны байгууллагад хандсан боловч дээд шатны байгууллагаас улсын бүртгэгчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэсэн хариу /хх 14/ өгсөн учир тус шүүхэд ханджээ. 

Дээр дурдсан үйл баримтыг харьцуулан дүгнэхэд маргаан бүхий авто зогсоолуудыг “М к” ХХК нь К б тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу барьцаанд тавьсан харин нэхэмжлэгч маргаан бүхий авто зогсоолыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр худалдан авахаар гэрээ хийсэн. Үүнээс үзэхэд маргаан бүхий авто зогсоолыг гуравдагч этгээд К б ны барьцаанд тавьсанаас хойш нэхэмжлэгч маргаан бүхий авто зогсоолыг худалдан авсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн “М к” ХХК-иас 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус компаниас К б тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Т07/141 тоот зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээний дагуу маргаан бүхий авто зогсоолуудын бүртгэлд үл хөдлөх хөрөнгүүдийн барьцааны улсын бүртгэлийг хийлгэсэн харин нэхэмжлэгч маргаан бүхий авто зогсоолыг өмчлөх эрхтэй гэдгээ 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхээр тогтоолгосон. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийн маргаан бүхий авто зогсоолуудын өмчлөх эрх уг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг хийлгэснээс хойш үүссэн байна. 

Энэ байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн маргаж байгаа “...Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т зааснаар барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” үүрэгтэй байсан. Түүнчлэн барьцааны гэрээ байгуулах үед нэхэмжлэгч авто зогсоолыг өөрсдийн эзэмшил, ашиглалтад хүлээгээд авсан байдаг.” гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна. 

Хууль зүйн үндэслэлийн талаар:

Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн үйлдэлтэй холбоотой байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д Эд хөрөнгийн улсын бүртгэл нь эд хөрөнгө өмчлөх эрхийн, эд хөрөнгө эзэмших эрхийн, эд хөрөнгийн ашиглах эрхийн, барьцааны ... зэрэг төрөлтэй байхаар заажээ. Иймээс нэхэмжлэгчийн маргаж байгаа зүйл улсын бүртгэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн Гуравдугаар бүлэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэж баталгаажуулахтай холбоотой үүсэх харилцааг тусгайлан зохицуулжээ. 

Түүнчлэн улсын бүртгэгч нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан улсын бүртгэгчийн эрх, үүрэгтэй холбоотой болон улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөх журам зэргийг баримтлана. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтлөхөөр заажээ. Энэ хуулийн зохицуулалтаар улсын бүртгэгч эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хөтлөхдөө уг журмыг баримтлахыг улсын бүртгэгчид үүрэг болгосон байна. 

Иймээс улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ мөн хэрэглэхээр байна. 

Нэхэмжлэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.4-д заасны дагуу шүүхээр өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн маргаан бүхий авто зогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар өөрийн авто зогсоолуудын өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэнийг бүртгүүлэх мэдүүлгийг хариуцагч байгууллагад гаргажээ. 

Нэхэмжлэгчийн мэдүүлэг гаргах үед маргаж байгаа авто зогсоолуудыг анх баригдаж дуусаагүй байхад нь “М к” ХХК-ийн үл хөдлөх өмчлөх эрхэд 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгогдсон байсан. Тодруулбал, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд тусад нь бүртгэж хувийн хэрэг нээж, уг бүртгэлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг К б инд барьцаалсан тухай болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн тусгай тэмдэглэлд тусгагдсан байжээ.   

“М к” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй авто зогсоолуудын өмчлөх эрх нэхэмжлэгч П.Э д шүүхийн шийдвэрийн дагуу шилжсэн тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу улсын бүртгэгч “М к” ХХК-ийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэгчийн нэр дээр өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэнэ. Гэвч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө К б ны барьцаанд бүртгэлтэй талаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт тэмдэглэгээтэй байхад улсын бүртгэгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.1.3-д заасны дагуу барьцаалагч этгээдийн зөвшөөрлийг мэдүүлэг гаргагчаас заавал шаардах үүрэгтэй юм. 

Түүнчлэн маргааны үйл баримтаас үзэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн эрхийг хязгаарласан шийдвэр гарсан үндэслэлээр маргаан бүхий авто зогсоолуудын эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэгээтэй байгаа бөгөөд уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан үндэслэлээр улсын бүртгэгч уг бүртгэлд өөрчлөлт оруулна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д улсын бүртгэгч энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж заажээ. 

Үүнээс дүгнэхэд маргаан бүхий авто зогсоолуудын өмнөх өмчлөгчийн эрхийг нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд шилжүүлэн өөрчлөхөд эрх, ашиг хөндөгдөх К б ны зөвшөөрлийг хавсаргаагүй, тусгай тэмдэглэгээг өөрчлөх үндэслэл арилсан талаар баримтыг мөн хавсаргаагүй байхад нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд ийнхүү татгалзсан хариуцагчийн үйлдэл дээр дурдсан хуулийн хэм хэмжээнд нийцжээ. 

Маргааны үйл баримтаас маргаан бүхий авто зогсоолуудыг “М к” ХХК нь бариулж, уг барилгыг  дуусаагүй буюу 55% болон 90%-ийн гүйцэтгэлтэй байхад нь “М к”-ийн өмчлөлд бүртгэсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2004 оны 50 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.5.3-д “шинээр баригдсан орон сууцны зориулалттай барилгын өмчлөх эрхийг анх удаа бүртгэж баталгаажуулахад хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж  барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт,.. тусгасан байх шаардлагыг хангасан байх”, 4.11-д “Дуусаагүй барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бүрэн дуусгаж ашиглалтанд оруулсан тохиолдолд дуусаагүй барилгын өмчлөх эрхийн хувийн хэрэг гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрчилгээг сольж болно.”, 4.6-д Иргэн, хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр захиалан бариулсан сууцны өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ ...улсын мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан акт, гүйцэтгэгчтэй гэрээгээ дүгнэсэн акт зөвшөөрлийг хавсаргана”,  гэжээ. 

Энэ журмын заалтаас үзэхэд маргаан бүхий авто зогсоолуудыг хөрөнгө оруулж бариулсан этгээд нь “М к” ХХК бөгөөд тэдгээрийг барьж дуусаагүй байхад нь анхны өмчлөгчөөр бүртгүүлэх боломжтой. Харин иргэн П.Э нь авто зогсоолуудыг захиалсан этгээд бөгөөд 100 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн дууссан үед нь өмчлөх эрхээ улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар шилжүүлэн бүртгүүлэхээр байна. 

Дүгнэхэд улсын бүртгэгчийн нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн шилжилтийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан үйлдэл хуульд нийцээгүй бөгөөд уг үйлдэл нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд баталгаажуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд нийцээгүй үндэслэлээр зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.2, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.5, 24 дүгээр зүйлийн 24.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.10-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Э гээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ““М ” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж “Б с” хотхонд байрлах ..В байрны зоорийн давхрын .., .. тоот авто зогсоолуудын Улсын бүртгэлийн Ү-*******..., Ү-*******... дугааруудтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098..., 000098... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн П.Э г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн П.Э гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт даалгах тухай” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                     А.САРАНГЭРЭЛ