Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 0005

 

А.Чоймаад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/00031/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Ялтан: А.Чоймаа,

Ялтны өмгөөлөгч: В.Энхболд,  

Хохирогч: Ч.Отгонмарт,

Хохирогчийн өмгөөлөгч: А.Ууганбаяр,

Нарийн бичгийн дарга: С.Дэмбэрэлсамбуу нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолтой ялтан А.Чоймаад холбогдох 201622000592 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр  төрсөн, 22 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Дотно овогт Аюурзанын Чоймаа /регистрийн дугаар УП95040877/.

А.Чоймаа нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны єдєр Хєвсгєл аймгийн Ханх сумын тєвд Супер вени-150 маркийн улсын дугааргїй мотоцикль жолоодож яваад Монгол Улсын Замын хєдєлгєєний дїрмийн 2 дугаар зїйлийн 2.2а, 9 дїгээр зїйлийн 9.2, 1 дїгээр зїйлийн 1.5-д заасан заалтуудыг зєрчсєний улмаас явган зорчигч Ш.Тэнгисийг мєргєн зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Ш.Тэнгис нас барсан гэмт хэргийг їйлдсэнд холбогджээ. 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолоор шїїгдэгч Дотно овогт Аюурзанын Чоймааг жолооч хєдєлгєєний аюулгїй байдлын тухай хууль тогтоомж зєрчсєний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг їйлдсэн гэм буруутайд тооцож, Эрїїгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зїйлийн 215.3-т зааснаар шїїгдэгч А.Чоймаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3/ гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 52 дугаар зїйлийн 52.5-д зааснаар А.Чоймаад оногдуулсан 3/ гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлїїлж, Иргэний хуулийн 497 дугаар зїйлийн 497.1, 505 дугаар зїйлийн 505.1, 508 дугаар зїйлийн 508.1-т зааснаар шїїгдэгч А.Чоймаагаас 16 728 183 /арван зургаан сая долоон зуун хорин найман мянга нэг зуун наян гурав/ тєгрєгийг гаргуулж хохирогч Ч.Отгонмартад олгож, Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 59 дїгээр зїйлийн 59.1, 59.2-т зааснаар шїїгдэгч А.Чоймаагийн цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрїїгийн 201622000592 дугаартай хэрэгт эд мєрийн баримтаар хураагдсан болон битїїмжлэгдсэн эд хєрєнгєгїй, хохирогч Ч.Отгонмарт нь 29 755 127 тєгрєгийн нотлох баримтаа бїрдїїлж иргэний журмаар шїїгдэгчээс нэхэмжилж болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч В.Энхболд давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтой нөлөөлж болохоор хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг анхааран үзэлгүйгээр нэг талыг барьж шийдвэр гаргалаа. Тухайлбал: А.Чоймаа нь 2016.08.30-ны өдөр Ханх сумын төвд Супер вени-150 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож яваад зорчигч Ш.Тэнгисийг мөргөсөн үйлдэлд нэг талаас А.Чоймаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.2а, 9-р зүйлийн 9.2, 1-р зүйлийн 1.5-д заасан заалтыг зөрчсөн нь тогтоогдож байгаа боловч нөгөө талаас явган зорчигч Ш.Тэнгис нь мөн дүрмийн 3-р зүйлийн 3.4, 3.9в-д заасан “ ... явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, “Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно” гэсэн заалтыг Ш.Тэнгисийн эцэг эх асран хамгаалагч нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3-р бүлгийн 13-р зүйлийн 13.2.7-д “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р зүйлийн 3.3-т заасан “Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж /тэвэрч/ явна гэсэн заалтыг зөрчсөн болохыг хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэнгүй.

Осол гарах үед хохирогч Ш.Тэнгис нь харгалзах хүнгүйгээр зам дээр бусад хүүхдийн хамт тоглож байсан, түүгээр ч барахгүй мотоцикль ойртож ирсэн үед гэнэт чигээ өөрчилж эсрэг зүгт эргэж гүйж мотоцикльтой тулгарсан байдаг. Энэ үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн өөр бусад заалтыг /3-р зүйлийн 3.9/ зөрчсөн гэж үзэх үндэслэл бүхий байна. А.Чоймаагийн үйлдэлд хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй байгаа. Хохирогч талд учирсан хохирлоос 4 200 000 /дөрвөн сая хоёр зуун мянган/ төгрөгийг төлсөн бусад хохирлыг иргэний журмаар нөхөн төлөхөө илэрхийлж байсан болно. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн А.Чоймаад хуульд зааснаас доогуур ял оногдуулах хуулийн зохицуулалтыг хэрэглэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

А.Чоймаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй, шүүх хуралдааны явцад хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр аймгийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан материалуудыг үндэслэн хэргийг хянахад шүүгдэгч А.Чоймаагийн унаж явсан “Супер вени-150” маркийн улсын дугааргїй мотоцикль нь хэний эзэмшлийнх болох нь тодорхойгүй, уг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг иргэний хариуцагчаар татаж байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулаагүй байна. Мөн ямар шалтгаанаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох болсныг тодруулаагүй. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.6-д заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу ашиглагч гэм хорыг арилгах үүрэгтэй тул “Супер вени-150” маркийн улсын дугааргїй мотоциклийн эзэмшигчийг иргэний хариуцагчаар татах нь зүйтэй.

Хэрэгт ач холбогдол бүхий иргэний хариуцагчийг байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь зайлшгүй хийвэл зохих ажиллагааг хийлгээгүй буюу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан гэж үзэх үндэслэл болох юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.2.1, 325 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасугай.

2. Шүүгдэгч А.Чоймаад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Магадлал нь эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

         ШҮҮГЧИД                                                               С.ЦЭЦЭГМАА

                                                                                         Н.БАЯРХҮҮ