Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 385

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

 татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

 

        Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /регистрийн дугаар: *******/,

        Хариуцагч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын *******т оршин суух, ******* овгийн *******ийн ******* /регистрийн дугаар: /,         

 

        290.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2016 оны 06 дүгээр сарын 10-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ийн ******* нь 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр цагаан сар болох гээд байна надад бага зэрэг бараа зээлж аваад одонгийн дэвтрээ өгье гээд авсан. Би яахав шинэ цагаан сар болох гэж байгаа учир үгүй гэж хэлж чадсангүй байгаа бараанаасаа өгч нэг жил шинэлүүлсэн. Удахгүй 2013 оны 03 сард одонгийн мөнгө буусан. Дэвтрээ аваад очсон гэрт нь. ******* гуай одонгийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн гэж худал ярьж хэлээд шинээр дэвтэр нээлгээд мөнгө төгрөгөө авсан байсан. Надад болохоор аваагүй болоогүй гээд байсан. Би өр авлагаа та өгөөрэй гэж хаяа нэг хэлдэг байсан. Та тэтгэврийн зээлээ авахаар суваргаад өгөөрэй гэж хэлдэг. Сүүлдээ нэхээд байхаар маш муухай харьцдаг. Янз бүрийн өвчин тоочоод муухай харьцаг. Сүүлдээ бүр өгөхгүй болохоор нь сумаасаа нотариатчин Хишигсүрэн дээр очиж хамаг учраа ярьж хуулийн зөвөлгөө авч ******* гуай дээр Хишигсүрэнг авч очсон. Тэтгэврийн зээл 2016 оны 02 сарын 01-нд авна тэгээд өгнө гэсэн боловч мөн өгөөгүй. Би тэвчээртэй хүлээцтэй хандсан. ******* нь 3 жил гаран болоод байгаа учир иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. *******гаас авах мөнгөн дүн 290.000 төгрөг. Энэхүү мөнгийг *******гаас гаргаж өгнө үү гэжээ.

 

 

            Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Б.*******гаас 290.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Б.*******гаас 2016 оны 07 дугаар сарын 08-нд  140.000 төгрөг авсан ба үлдэгдэл 150.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* гуай тэтгэврийн зээл аваад өгөхөөр тохиролцов. Н.*******, Б.******* нарын хоорондын тооцоог дуусгавар болгож нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Н.******* нь Б.*******д холбогдуулж 290.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжинд 4675 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 4675 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.*******од олгосугай.
  3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР