| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00293/и |
| Дугаар | 391 |
| Огноо | 2016-08-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,
Хариуцагч: Г.Б
2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3019-2014/23 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний үүргийг хугацаанаас нь өмнө цуцалж, 16.325.698 төгрөг 78 мөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Г.*******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Гэнийдоогийн ******* нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3019-2014/23 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 20,000,000.00 (хорин сая) төгрөгийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн. Гэтэл зээлдэгч Г.******* нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл хүүгийн төлөлтийг тогтоосон хугацаанд төлөлгүй 2015 оны 08 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 14,141,846.70 (арван дөрвөн сая нэг зуун дөчин нэгэн мянга найман зуун дөчин зургаан төгрөг далан мөнгө) төгрөг, үндсэн хүү 2,023,231.81 (хоёр сая хорин гурван мянга хоёр зуун гучин нэгэн төгрөг наян нэгэн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160,620.27 (нэг зуун жаран мянга зургаан зуун хорин төгрөг хорин долоон мөнгө) төгрөгийн төлөлтийг тус тус төлөөгүй байна. Тус банк нь зээлдэгч Г.*******ыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүүний төлбөрийг хугацаанд нь төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийг баримтлан 3019-2014/23 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээл 14,141,846.70 (арван дөрвөн сая нэг зуун дөчин нэгэн мянга найман зуун дөчин зургаан төгрөг далан мөнгө) төгрөг, зээлийн хүү 2,023,231.81 (хоёр сая хорин гурван мянга хоёр зуун гучин нэгэн төгрөг наян нэгэн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160,620.27 (нэг зуун жаран мянга зургаан зуун хорин төгрөг хорин долоон мөнгө) төгрөг, нийт 16,325,698.78 /арван зургаан сая гурван зуун хорин таван мянга зургаан зуун ерэн найман төгрөг далан найман мөнгө) төгрөгийг урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 239,578.49 (хоёр зуун гучин есөн мянга таван зуун далан найман төгрөг дөчин есөн мөнгө) төгрөгийн хамт зээлдэгч Г.*******аас нэхэмжилж байгааг хянан үзэн шийдвэрлэж өгнө үү. Тус банк нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай эвлэрэх санал байхгүй. Манай банк зээлийн хүүг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөр зогсоосон. 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хүү нэмэгдсэн байгаа. Гэхдээ манай нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Анх 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр цалингийн зээлийн гэрээ хийж 20 сая төгрөг олгосон. Зээлийн гэрээнд хавсралтаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү төлөх үүрэг хүлээнэ. Цалингийн зээл, хэрэглээний зээл гэж байдаг. Үүнд машин авах, байшин барих, сургалтын төлбөр төлөх гэх мэт орно. Зээлийн хувьд байшин барьсан нь хамаагүй. Манай банкнаас энэ хүний ажлыг, байгуулагыг дахин сэргэх боломжийг харж байсан. Мөн ******* ах машин зараад зээлээ төлнө гэж байсан. 360 хоногоос хэтэрсэн зээлийг шүүхэд өгдөг журмаар шүүхэд өгсөн гэв.
Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ер нь 20 сая төгрөг авсан нь үнэн. Төлөх нь үнэн. Цалингийн гэрээ хийсэн. Хувийн орон сууц барих зорилгоор зээл авсан. 2 давхар сууц дутуу байгаа. Тэтгэвэрт гарах үед бүх тооцоо дуусна гэж тооцсон. Гэтэл ажлын байр доголдож эхэлсэн. Ажилаа хийж байсан бол өнөөдөр төлж дуусах байсан. Цалингүй болоод төлж чадаагүй. Нэгдүгээрт байгууллага ажлаар хангаагүй, хоёрдугаарт орон сууцанд дэмжлэг байгаагүй. Миний хохирол юу вэ гэвэл байгууллага ажлын байраар хангаагүй. Би дарга Бат-Эрдэнэтэй уулзсан. 8 дугаар сарын дундуур эргэж холбоо барина гэсэн. Анх барилга барина гэж зээл авсан нь үнэн. Шүүхийн шийдвэрээр явна. Шоронд явдаг юм уу мэдэхгүй. Ямар ч байсан зээлээ төлж банкийг хохиролгүй болгоно. Би 5 хүүхдээ өсгөхийн тулд ямар ч өр зээл хийж байгаагүй. Одоо би 2 нялх хүүхэдтэй. Нэг нь 5 дугаар ангид сурдаг нэг нь 5 настай. Энэ хэдийгээ орох оронтой үлдээе гэж хийсэн зүйл. *******инд шүүхэд өгчих гэж би санал тавьсан. Одоо надад зээл өгөх газар байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, *******ны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2149 тоот итгэмжлэл, зээл зээлийн хүүгийн тооцоолол, 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3019-2014/23 тоот цалингийн зээлийн гэрээ, цалингийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ******* регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ, банкны дүрэм, *******ны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, Г.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3019-2014/23 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний үүргийг хугацаанаас нь өмнө цуцалж, 16.325.698 төгрөг 78 мөнгө гаргуулахыг тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Г.******* нь “... 20 сая төгрөг авсан нь үнэн. Төлөх нь үнэн. Цалингийн гэрээ хийсэн... Ажилаа хийж байсан бол өнөөдөр төлж дуусах байсан. Цалингүй болоод төлж чадаагүй. Нэгдүгээрт байгууллага ажлаар хангаагүй, хоёрдугаарт орон сууцанд дэмжлэг байгаагүй. Миний хохирол юу вэ гэвэл байгууллага ажлын байраар хангаагүй...” гэсэн тайлбарыг гаргаж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Учир нь: Г.******* нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3019-2014/23 дугаартай Цалингийн зээлийн гэрээг байгуулан 20.000.000 төгрөгийг 18-н хувийн үндсэн хүүтэй, жилийн 3,6 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 36-н сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан цалингийн зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч нь зээлдэгч Г.******* нь цалингийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн зөрчил тул банкны санаачлагаар 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчаас 16.325.698.78 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгч Г.*******т 20.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байх ба талууд энэ талаар маргахгүй байна. Зээлдэгч нь цалингийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2015 оны 08 дугаар сараас эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртлэх хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.
Талуудын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь нэг талын санаачлагаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгчээс цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Иймд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3019-2014/23 тоот Цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар “ зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх” мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь “ зээлдэгч гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно “ гэж заасны дагуу нэхэмжлэгч тал хариуцагчаас үндсэн зээл 14,141,846.70 төгрөг, зээлийн хүү 2,023,231.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160,620.27 төгрөг, нийт 16,325,698.78 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан *******ны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2149 тоот итгэмжлэл, зээл зээлийн хүүгийн тооцоолол, 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3019-2014/23 тоот цалингийн зээлийн гэрээ, цалингийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ******* регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ, банкны дүрэм, *******ны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт хамааралтай байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР