Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 406

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийж

Нэхэмжлэгч: ******* овгийн *******ийн *******

Ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Сугирсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1975 онд цэргийн албанд татагдаж Дархан хотын барилгын цэргийн 017-р ангид алба хааж 1978 онд цэргээс халагдаж 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарыг хүртэл Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторт нормчноор ажилласан. Ингээд ажилласан байдлыг тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байна гэж үзээд ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Би 2014 онд зүрхний шигдээс өвчний улмаас зүрхэндээ тэлэгч тавиулаад группт орсон. Иймд миний 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарыг хүртэл Барилга угсралтын конторт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би хөдөлмөрийн дэвтэрийн хуулбараа авч ирсэн байгаа. Тушаал нь тамга дээр нь бичигдсэн байна гээд зөрчилтэй гээд тэтгэвэрт гарч чадахгүйд хүрээд байна. Архивт тушаал нь байхгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага гарсан. Би Барилга угсралтын конторт цэргийн алба хааж ирээд 1978 оны 08 дугаар сараас 1994 оны 10 дугаар сар хүртэл ажиллааад барилгаас гарсан. Барилга дээр өрөг угсралтаас эхлээд бүх л ажлыг хийдэг байсан. Би 1982 онд Герман улсад курст суралцаж 6 сар сураад ирсэн. 1983 онд эргэж ирээд ажилдаа орсон гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.*******г 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал “Барилга угсралтын контор”-т өрөг угсрагчаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 375 дугаартай “*******ийн ******* нь Өмнөговь аймгийн Барилга угсралтын контор, Говь гурван сайхан пүүс, Говь гурван сайхан ХК-д норомчноор ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна гээд 1978 оны 9-12 саруудад 151-475 төгрөг, 1979 оны 1-12 саруудад 79-581 төгрөг, 1980 оны 1-4 саруудад 87-223 төгрөг, 6-10 саруудад 31-390 төгрөг, 12 сард 30 төгрөг, 1981 оны 1-12 саруудад 80-706 төгрөг, 1982 оны 1-7 саруудад 63-926 төгрөг, 1983 оны 3-12 саруудад 150-572, 1984 оны 1-12 саруудад 62-1300 төгрөг, 1985 оны 1-8 саруудад 29-889 төгрөг, 10-12 саруудад 48-1037 төгрөг, 1986 оны 1-12 саруудад 22-1103 төгрөг, 1987 оны 1-12 саруудад 86-1173 төгрөг, 1988 оны 1-8 саруудад 148-1240 төгрөг, 10 сард 1531 төгрөг, 12 сард 104 төгрөг, 1989 оны 1-12 саруудад 198-988 төгрөг, 1990 оны 1-12 саруудад 204-1127 төгрөг, 1991 оны 1 сард 526 төгрөг, 3 сард 509 төгрөг, 5 сард 454 төгрөг, 1992 оны 4 сард 4594 төгрөг, 10 сард 1277 төгрөг, 1993 оны 1-7 саруудад 1752-18495 төгрөг, 1994 оны 4-9 саруудад 5485-49898 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,  

 2. Гэрч Я.*******ы “Н.******* нь 1978 оны 08 дугаар сард цэргийн алба хааж ирээд Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторт өрөг угсрагчаар ажилд орсон. Улмаар 1994 оны сүүлчээр 09 дүгээр сарыг дуусгаад ажлаас гарсан. Үүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. Н.******* нь дээрх хугацаанд тасралтгүй өрөг угсрагчаар ажилласан” гэсэн мэдүүлэг

3. Гэрч Ч.*******гийн “Н.******* нь 1978 оны 08 дугаар сард цэргээс халагдаж ирээд Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторт өрлөгчнөөр ажилд орсон. Улмаар 1994 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаад ажлаас гарсан. Үүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. Н.******* нь дээрх хугацаанд тасралтгүй өрлөгчнөөр ажилласан. Бид нар барилгын бүх ажлыг л хийдэг байсан. Барилга дээр сантехник, цахилгаан хоёр нь тусдаа байдаг бусад зүйлийг нь бид бүгд хийдэг байсан” гэсэн мэдүүлэг

4. Нэхэмжлэгч Н.*******, гэрч Ч.*******, Я.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн Н.*******г ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт, гэрч Ч.*******, Я.******* нарын ажилласан түүхийг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.

Нэхэмжлэгч Н.*******гийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас түүний ажилласан жил тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.******* 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал “Барилга угсралтын контор”-т өрөг угсрагчаар ажиллаж байсан болох нь:

- Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 375 дугаартай “*******ийн ******* нь Өмнөговь аймгийн Барилга угсралтын контор, Говь гурван сайхан пүүс, Говь гурван сайхан ХК-д норомчноор ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна гээд 1978 оны 9-12 саруудад 151-475 төгрөг, 1979 оны 1-12 саруудад 79-581 төгрөг, 1980 оны 1-4 саруудад 87-223 төгрөг, 6-10 саруудад 31-390 төгрөг, 12 сард 30 төгрөг, 1981 оны 1-12 саруудад 80-706 төгрөг, 1982 оны 1-7 саруудад 63-926 төгрөг, 1983 оны 3-12 саруудад 150-572, 1984 оны 1-12 саруудад 62-1300 төгрөг, 1985 оны 1-8 саруудад 29-889 төгрөг, 10-12 саруудад 48-1037 төгрөг, 1986 оны 1-12 саруудад 22-1103 төгрөг, 1987 оны 1-12 саруудад 86-1173 төгрөг, 1988 оны 1-8 саруудад 148-1240 төгрөг, 10 сард 1531 төгрөг, 12 сард 104 төгрөг, 1989 оны 1-12 саруудад 198-988 төгрөг, 1990 оны 1-12 саруудад 204-1127 төгрөг, 1991 оны 1 сард 526 төгрөг, 3 сард 509 төгрөг, 5 сард 454 төгрөг, 1992 оны 4 сард 4594 төгрөг, 10 сард 1277 төгрөг, 1993 оны 1-7 саруудад 1752-18495 төгрөг, 1994 оны 4-9 саруудад 5485-49898 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа, 

- Гэрч Я.*******ы “Н.******* нь 1978 оны 08 дугаар сард цэргийн алба хааж ирээд Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторт өрөг угсрагчаар ажилд орсон. Улмаар 1994 оны сүүлчээр 09 дүгээр сарыг дуусгаад ажлаас гарсан. Үүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. Н.******* нь дээрх хугацаанд тасралтгүй өрөг угсрагчаар ажилласан” гэсэн мэдүүлэг

- Гэрч Ч.*******гийн “Н.******* нь 1978 оны 08 дугаар сард цэргээс халагдаж ирээд Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторт өрлөгчнөөр ажилд орсон. Улмаар 1994 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаад ажлаас гарсан. Үүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. Н.******* нь дээрх хугацаанд тасралтгүй өрлөгчнөөр ажилласан. Бид нар барилгын бүх ажлыг л хийдэг байсан. Барилга дээр сантехник, цахилгаан хоёр нь тусдаа байдаг бусад зүйлийг нь бид бүгд хийдэг байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрч Ч.*******, Я.******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч.*******, Я.******* нараас хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг. Энэ нь гэрч Ч.*******, Я.******* нарын хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн түүхээр нотлогддог. Гэрчүүдийг нэхэмжлэгчийн ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд шүүх гэрч Ч.*******, Я.******* нарын мэдүүлэг үнэн зөв ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Архивын лавлагаанд нэхэмжлэгч Н.*******г 1980, 1982, 1983, 1985, 1988, 1991, 1992, 1993 онуудын зарим сард цалин авч байсан талаар бичигдээгүй боловч Ч.*******, Я.******* нарын мэдүүлгээр нэхэмжлэгчийг “Барилга угсралтын контор”-т 1978 оноос 1994 оны 09 дүгээр сарыг дуустал ажилласан гэж мэдүүлдэг тул Н.*******г дээрх хугацаанд “Барилга угсралтын контор”-т ажилласан гэж үзсэн болно.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 375 дугаартай архивын лавлагаа, гэрч Ч.*******, я.******* нарын мэдүүлэг зэрэг нь бичгийн нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэлсэн болно.

Нэхэмжлэгч Н.******* нь 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “Барилга угсралтын контор”-т өрөг угсрагчаар ажилласан гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргадаг боловч архивын лавлагаанд 1978 оны 08 дугаар сард цалин авч байсан талаар бичигдээгүй, гэрч Я.*******, Ч.******* нар нь нэхэмжлэгчийг ажилд орсон огноог тодорхой гэрчлэхгүй зэргээс 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд Н.*******г 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал “Барилга угсралтын контор”-т өрөг угсрагчаар ажиллаж байсныг улсад ажилласнаар тогтоох үндэслэлтэй гэж үзсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн *******г 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал “Барилга угсралтын контор”-т өрөг угсрагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
  2. Н.*******гийн нэхэмжлэлээс 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Барилга угсралтын контор”-т өрөг угсрагчаар ажиллаж байснаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.УРАНЧИМЭГ