| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 185/2019/0297/Э |
| Дугаар | 291 |
| Огноо | 2019-03-27 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч Г.Цогтгэрэл
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909005650202 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд нь 2017 оны 03 дугаар сарын 13-нд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Э.Б,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Э.Батсайханы 5864 УБР улсын дугаартай автомашинд сууж таксигаар үйлчлүүлэх явцдаа бусдын эд хөрөнгийг гэмтээж 467.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-г Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Э.Батсайханы 5864 УБР улсын дугаартай автомашинд сууж таксигаар үйлчлүүлэх явцдаа бусдын эд хөрөнгийг гэмтээж 467.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Э.Батсайханы 5864 УБР улсын дугаартай автомашинд сууж таксигаар үйлчлүүлэх явцдаа бусдын эд хөрөнгийг гэмтээж 467.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Батсайханы “...2019 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө өөрийн 5864 УБР улсын дугаартай приус 20 маркийн машинаараа таксинд явж байгаад шөнийн 01 цагийн үед “Тэди” төвийн урдаас эмэгтэй, эрэгтэй хоёр хүн авсан. Тэр хоёр хүн 100 айл орно гэж автомашинд суусан. Тэгээд зам дагуу явж байгаад эмэгтэй нь бөөлжинө гэхээр нь Сүхбаатарын талбайн зүүн уулзвар дээр замын хажууд зогсож бөөлжүүлсэн. Эмэгтэй нь бөөлжиж байх үед би утсаараа оролдоод сууж байтал эрэгтэй нь хойд суудлаас намайг хэл амаар доромжилж байгаад миний күртикны захаар намайг араас татаад боосон. Би машин дотроо ноцолдож байгаад гарыг нь тавиулаад татаж буулгасан. Би тэр залууг больчихоо гэж хэлсэн боловч намайг хөөгөөд миний машиныг энд тэндээс нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,
Гэрч Э.Б-ний “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20 цагийн үед ах Мөнгөншагайгийн төрсөн өдөрт эхнэр Золжаргалын хамтаар “Тэди” төвийн урд талын Корга нэртэй ресторанд очиж тэмдэглэсэн. Тухайн үед эхнэр бид 2 архи уусан байсан. Манай эхнэр бид 2 нилээд их хэмжээний согтолттой байсан. Би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэхэд хоноод өглөө 10 цаг 30 минутад гарсан. Бид 2 уг таксинд суугаад 100 айл руу гэр рүүгээ явах гэж байхад таксины жолооч МУИС-ийн замаар явахад нь буруу замаар явлаа гэж хэлээд маргалдсан. Манай эхнэр таксинд явж байгаад бөөлжмөөр байна гэж хэлээд талбайн хажууд буусан. Энэ хооронд би таксины жолоочтой маргалдаж зодолдсон байх. Би тухайн үед их согтсон байсан болохоор юу болсон гэдгийг сайн санахгүй байна. Би таксины жолоочийн машиныг ямар учраас өшиглөж, сүйтгэсэн талаар санахгүй байна. Би өчигдрийн таксины жолоочид гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,
Гэрч Б.Золжаргалын “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ах Мөнгөншагайн төрсөн өдөр болсон юм. Нөхөр бид 2 шөнө гэр рүүгээ харих гээд Тэди төвийн орчмоос 100 айл руу гэр рүүгээ явах зорилготой такси барьсан. Тэгээд нэг мэдсэн чинь уг такси талбайн орчим явж байхаар нь дотор муухай оргиод бөөлжих гээд буусан. Би такси дээр эргээд очтол манай нөхрийг таксины жолооч зодож байхаар нь болиоч гэж хэлсэн. Жолоочийг зугтчих байх гэж бодоод машиныг нь унтраагаад түлхүүрийг нь аваад явсан. Би нөхрийгөө явъя гэж хэлтэл над руу агсраад байхаар нь гэр рүүгээ яваад өгсөн. Энэ асуудал болсноос хойш юу ч санахгүй байгаа. Тухайн үед согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-17/,
“Дамно” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн СБ1-19-71 дугаартай “...хөрөнгийн үнэлгээний тооцоо 467.800 төгрөг...” гэх дүгнэлт /хх-н 26-28/,
Шүүгдэгч Э.Б-ний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тэр залуутай маргалдаад машинаа тойрч зугатаагаад байхаар нь араас нь хөөж барих гээд шаралхаад машиных нь эд ангиуд руу цохиж, өшиглөж байснаа хальт орон гаран санаад байгаа. Би нилээн согтсон байсан. Би бүх хохирлыг нь төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-н 33-34/ гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Э.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Бнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Б-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Э.Б-д 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч Э.Батсайханд хохирол төлбөрт 700.000 төгрөг төлөхөө илэрхийлж баталгаа гаргасаныг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн
эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.