| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0237/и |
| Дугаар | 407 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Сэврэй сумын 2-р баг, ******* гэх газарт оршин суух, *******т овгийн *******н Д /РД: *******/
Хариуцагч: Өмнөговь аймгийн Сэврэй сумын 2-р баг, ******* гэх газарт оршин суух ******* овгийн Дгийн Х /РД: *******/
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгээд хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Д.Х, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Сугирсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Хтой 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Улсын бүртгэлд гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү Ербиш төрсөн. Одоо 1 нас 1 сартай. Хамтран амьдарсан эхний жилүүдэд бид бие биенээ халамжилж, үр хүүхдээ сайн өсгөж байсан. Гэтэл сүүлийн 2 жилд үзэл бодол зан байдлын хувьд хоорондоо таарч тохирохоо больж, орон гэрээсээ хөөж, гар хүрдэг болсон. Энэ байдлыг нь тэсч тэвчдэг байсан ч бие сэтгэлээрээ маш их хохирсны улмаас цаашид хамт амьдрах боломжгүй байна. Иймд 2011 оны 04 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Д.Х сөрөг нэхэмжлэлдээ: Б.Д нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү Х.Ербишийг төрүүлсэн. Одоо 1 настай. Өөрийнхөө хүүхэдтэй уулзах гэхээр уулзуулдаггүй. Цаад нөхөр нь уурлаад утсаа тасддаг учир өөрийн хүү Д.Ербишийг өөр дээрээ авах хүсэлтэй байх тул хүсэлтийг хүлээж авна уу гэжээ.
Хариуцагч Д.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Х миний бие Б.Дтэй 2011 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэврэй сумын улсын бүртгэлд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2015 онд хүү Ербиш төрсөн. Б.Дг зодож хөөж байгаагүй. Маргалдаж хэрэлддэг байсан. Б.Д нь өөр хүнтэй болж салахаар шийдэж мал хөрөнгөө энэ оны 04 дүгээр сард аваад явсан. Явахдаа авдарт байсан 200000 төгрөгийг аваад явсан. Хүү Ербишийг өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна. Б.Дгээс гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Б.Д, хариуцагч Д.Х нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хүү Х.Ербишийн төрсний гэрчилгээний хуулбар, Б.Д, Д.Х нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Б.Дгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар, хариуцагч Д.Хийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн харуицагч Б.Дгийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Давааүсрэн нь Д.Хоос гэрлэлтээ цуцлуулж, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Х.Ербишид тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Хариуцагч О.Цогнэмэх нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрдөг боловч хүү Х.Ербишийн асрамж дээр маргадаг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.Д, Д.Х нар нь 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсоныг 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү ХЕрбиш төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байна.
Шүүх гэрлэгчдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээг авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сар 16 хохгийн хугацаагаар түдгэлзүүлсэн боловч энэ хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй байх тул гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүү Х.Ербиш нь эхийн хамт амьдарч байгаа, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо ёс суртхууны байдал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу хүүхдүүдийг эх Б.Дгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй. Иймд эцэг Д.Хоос хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан охин Х.Ербишийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Д.Хч нь хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Д.Хчийн хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Д хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хуульд заасны дагуу орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Хооч дээрхи улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгохоор шийдвэрлэв. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Д.Хоос улсын тэмдэгтийн хураамжид 28209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хариуцагч Д.Х нь хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 70200 төгрөг төлсөн бөгөөд Д.Х нь срөгө нэхэмжлэлээсээ татгалаж байх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж 35100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан Д.Хт олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Д.Х, Б.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар хүү Д.Ербишийг эх Б.Дгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Хоос хүү Х.Ербишийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Хоос гаргуулах хүүхдийн тэтгэлэг нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
6. Д.Х нь хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татглзасан болохыг дурдсугай.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Хоос улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд, 28209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар, Д.Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 35100 төгрөгийг гаргуулан Д.Хт тус тус олгохоорр шийдвэрлэсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь Дундговь Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ