Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01078

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01078

 

ххххххы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/01333 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххххы нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххххт холбогдох,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-190/107 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу хххххх миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. Улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххх дүүргийн хх дугаар хороо, ххххххххх, ххххххх гудамж, хх дугаар байрны хххх тоот хаягт байрлах хх м.кв талбайтай орон сууцыг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан анхны дуудлага худалдаагаар 38,650,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Орон сууцыг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутанд чөлөөлж, ахмад ххххххх хүлээлгэн өгөх тухай 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4-190/23889 дугаартай мэдэгдлийг хүлээн авсан.

1.2. Тус байранд манай төрсөн ах ххххххх нь өөрийн эхнэр болон 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ах одоо 52 настай. Манай ах бага байхын астма буюу гуурсан хоолойн багираа хэмээх өвчтэй. Тус өвчин нь гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж, амьсгал боогдож, амьсгалын зам бөглөрөх шинж тэмдгээр илэрдэг амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин юм. Астма хэт хүндэрвэл хөдөлгөөн хязгаарлагдаж, ярих боломжгүй болох ч тохиолдол гардаг бөгөөд хэт хүндэрвэл амь насанд ч хүрэх аюултай өвчтэй юм.

Дүн өвлийн хүйтэнд гадаа өдөртөө, шөнөдөө -20-оос -30 хэм хүртэлх хүйтэрч, хүйтний эрч чангарч байгаа энэ үед өвчтэй ахыг минь болон 10 жилийн хүүхдүүдийг нь харгалзан үзэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түр хугацаанд түдгэлзүүлж өгнө үү хэмээн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хэлтсийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч хххххххд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх бүрэн эрхтэй хэр нь ийнхүү түдгэлзүүлэхгүй байгаа нь эс үйлдэхүй гаргаж байна.

1.3. ххххххт 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр удаа дараа хүсэлт хүргүүлсэн боловч дэд дарга, хошууч хххххххххх, дэд, дарга бөгөөд мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа ххххххх нар гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4-190/107 дугаартай мэдэгдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дах хэсгийн 27.2.4-д өвлийн улиралд орон байрнаас албадан нүүлгэх тухай шийдвэрийг нүүн гарч байгаа этгээдийн амьдралын нөхцөлийг харгалзан өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар гэж заасныг зөрчсөн байх тул иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01442 дугаар шийдвэрээр хххххх, ххххххх нараас 57,692,956 төгрөгийг гаргуулж хххххх ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулаагүй тул гүйцэтгэх баримт бичигт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан ххххххххххх дүүргийн хх дугаар хороо, хххххххххххххххххххх гудамж, хх дугаар байрны хххх тоот хаягт байрлах хх м.кв талбайтай орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад 38,650,000 төгрөгөөр худалдан борлогдсон байдаг.

2.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг бүрэн барагдуулаагүй, хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх хуульд заасан ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэгч хххххх 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн өргөдөлд хавсарган ирүүлсэн баримтыг хянахад худалдан борлогдсон орон сууцанд оршин сууж байгаа гуравдагч этгээд хххххххийн эрүүл мэндийн байдал болон амьдралын нөхцөлийг харгалзан орон байрнаас албадан нүүлгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нотлох баримт хавсралтаар ирүүлээгүй хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу хүргүүлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан ххххххт холбогдох, 2024 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 4-190/107 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ххххххы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. хххххх хууль зөрчиж шийдвэр гаргасан тухайд:

2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4-190/107 дугаартай шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг 27.2.4-т заасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зөрчиж шийдвэр гаргасан. Бидний нэрлэж заншсанаар билгийн тооллоор өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээс, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хүртэл өвлийн идэр есийн хүйтэн хэмээн үздэг. Аргын тооллын хамгийн хүйтэн сарууд нь 11 cap, 12 cap, 1 cap болж байхад ийнхүү орон байрнаас албадан нүүлгэх гэж байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөхгүй байна.

4.2. Манай ахын эрүүл мэндийн байдлыг огт харгалзан үзээгүй тухайд:

Улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххх дүүргийн хх дугаар хороо, ххххххххххххххххх гудамж, хх дугаар байрны хххх тоот хаягт байрлах хх м.кв талбайтай орон сууцанд миний төрсөн ах ххххххх нь өөрийн эхнэр болон 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ах одоо 52 настай. ххххххы ах багын астма буюу гуурсан хоолойн багираа хэмээх өвчтэй. Тус өвчин нь гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж, амьсгал боогдож, амьсгалын зам бөглөрөх шинж тэмдгээр илэрдэг амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин юм. Астма хэт хүндэрвэл хөдөлгөөн хязгаарлагдаж, ярих боломжгүй болох ч тохиолдол гардаг бөгөөд хэт хүндэрвэл амь насанд ч хүрэх аюултай өвчтэй гэсэн ххххххы дэлгэрэнгүй тайлбарыг харгалзан үзэлгүй Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч хххххх нь хариуцагч ххххххт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-190/107 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч худалдан борлогдсон орон сууцанд оршин сууж байгаа гуравдагч этгээд хххххххийн эрүүл мэндийн байдал болон амьдралын нөхцөлийг харгалзан орон байрнаас албадан нүүлгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нотлох баримт хавсралтаар ирүүлээгүй хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу хүргүүлсэн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. хххххх нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01442 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1656 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/00221 дугаар тогтоол, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. /хх-29-39/

3.2. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилж, барьцааны зүйл болох дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн.

3.3. Шинжээчийн үнэлгээг талуудад танилцуулж, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолын дагуу 2023 оны 02 дугаар сарын 17-ны анхны дуудлага худалдааг зохион байгуулж, дуудлага худалдаагаар төлбөр төлөгч ххххххгийн өмчлөлийн орон сууц 38,650,000 төгрөгөөр борлогдсон.

3.3. Үүнтэй холбогдон орон сууцыг сайн дураар чөлөөлж өгөх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4-190/23889, мөн оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4-190/26436, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4-190/107 дугаартай мэдэгдлийг тус тус төлбөр төлөгч хххххх, ххххххх нарт хүргүүлжээ. /хх6, 9, 16/

 

4. Талууд Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4-190/107 дугаартай мэдэгдэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан журмыг зөрчсөн эсэх талаар маргажээ.

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.2.4-т өвлийн улиралд орон байрнаас албадан нүүлгэх тухай шийдвэрийг нүүн гарч байгаа этгээдийн амьдралын нөхцөлийг харгалзан өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар ахлах шийдвэр гүйцэтгэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болно гэж зохицуулсан.

Төлбөр төлөгч ххххххы шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангах үндэслэлгүй талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4/1623 дугаартай мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч нарт дахин хүргүүлсэн нь /хх-58/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.10 дахь хэсэгт заасантай нийцжээ.

4.2. Түүнчлэн төлбөр төлөгч нь ххххххт хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийн үндэслэлээ нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч байгууллагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг зөрчсөн ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

5. Нөгөөтэйгүүр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4-190/107 дугаартай мэдэгдэл гарснаас хойш өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь дуудлага худалдаагаар худалдан борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураар чөлөөлөөгүй байгаа үйл баримт нь өвлийн улиралд орон байрнаас албадан нүүлгэх тухай шийдвэр гаргахдаа нүүн гарч байгаа этгээдийн амьдралын нөхцөлийг харгалзан өвлийн улирал дуустал ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлээгүй, хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийг үгүйсгэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

5.1. Харин, шийдвэрийн тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасан маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/01333 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 122 дугаар зүйлийн 122.4 гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД