| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0183/и |
| Дугаар | 405 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 405
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: “*******” ХХК
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум 1-р баг, ******* тоотод оршин суух, ******* огийн *******ийн ******* /РД:*******/
5641570,03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Сугирсүрэн оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ны Мандал-Овоо тооцооны төв нь *******тай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 14162 тоот Зээлийн гэрээ байгуулан 5000000 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу 12 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн.
Зээлийн барьцаанд:
1. 4-н ханатай гэр, 3х4, 4х4 харьцаатай пин 2ш, мал 474 толгой зэргийг барьцаалсан.
Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч ******* нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм. Зээлдэгч ******* нь 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 272 хоног хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1 дүгээр зүйлийг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болох талаар удаа дараа сануулсан болно. Зээлдэгч ******* нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна.
Үүнд: зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 4163597,74 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 1324304,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 153667,56 төгрөг, нийт 5641570,03 төгрөг байна.
Зээлдэгч *******гаас үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 5641570,03 төгрөгийг гаргуулж *******инд олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2016 оны 03 сарын 29-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******наас иргэн *******гаас зээлийн төлбөр болох 5641570,03 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Тус нэхэмжлэлийн дагуу зээлдэгч ******* нь тус зээлийг би аваагүй миний өмнөөс Б.******* зээлийг авч ашигласан гэх тайлбар гаргасны дагуу шүүхээс Б.*******гөөс тайлбар авсан болно. Тайлбартаа *******ы зээлийг би авч ашигласан тул тус зээлийг төлж барагдуулна, хариуцагчаар оролцох хүсэлтээ өгсөн байна. Иймд *******наас 2016 оны 03 сарын 29 -ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******наас иргэн *******гаас зээлийн төлбөр болох 5641570,03 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн хариуцагчийг Б.******* болгох хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.******* миний бие нь *******наас нэхэмжилж байгаа 5641570 төгрөг 03 мөнгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Мөнгөн дүн дээр маргаангүй байхгүй. Уг мөнгийг төлж *******ийг хохиролгүй болгоно гэжээ.
Үндэслэх нь:
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “Г Хариуцагч Б.******* миний бие нь *******наас нэхэмжилж байгаа 5641570 төгрөг 03 мөнгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Мөнгөн дүн дээр маргаангүй байхгүй. Уг мөнгийг төлж *******ийг хохиролгүй болгоно” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчдыг эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог бөгөөд 2068000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал болох 24019 төгрөгийг хариуцагчаас, орон нутгийн төсвийн орлогоос 24019 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ