Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 306

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

            Улсын яллагч Г.Ганбагана,

            Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Н т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909006970239 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б.Н

           

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

      Яллагдагч Б.Н нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-н автобусны буудал дээр замын зохицуулагч хийж байсан хохирогч У.Мөнхсоёмбыг “машиныг маань яв гэж хэллээ” гэж маргалдан түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

        Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-ыг 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-н автобусны буудал дээр замын зохицуулагч хийж байсан хохирогч У.Мөнхсоёмбыг “машиныг маань яв гэж хэллээ” гэж маргалдан түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүх шүүгдэгч Б.Нт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

        Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-н автобусны буудал дээр замын зохицуулагч хийж байсан хохирогч У.Мөнхсоёмбыг “машиныг маань яв гэж хэллээ” гэж маргалдан түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч У.Мөнхсоёмбын “2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын замын зүүн талын автобусны буудлын хойд талд замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслийг зохицуулж байсан. Сар шинийн баярын нэмэлт зохицуулагчаар үүрэг гүйцэтгэж байсан юм. 20 цаг 00 минутын үед автобусны буудал дээр приус-20 маркын машин зам хааж зогсоод жолооч нь бууж ирээд араас нь нэг хүн бууж ирээд хоорондоо ноцолдоод байхаар нь дөхөж очоод энд зам хааж зогсохгүй яваарай гэж хэлсэн. Тэгсэн жолооч нь машиндаа суугаад яваад өгсөн чинь нөгөө ноцолдож байсан хүн замын зүүн тал руу гараад бие зассан юм. Тэгээд эргэж харангуутаа над руу “чи миний машиныг явуулдаг хэн бэ” гээд дайрч байгаад миний нүдний шилийг гараараа татаад унагасан. Тэгэхээр нь нөгөө ахыг цааш түлхээд газарт унасан шилээ авах гээд доошоо хартал миний нүүр үү гараараа нэг удаа цохиод зугтах гэхээр нь барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед миний хамраас маш их цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-14 дүгээр хуудас/,

            Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “...У.Мөнхсоёмбын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2126 дугаартай дүгнэлт /хх-н 21 дүгээр хуудас/,

           

            Шүүгдэгч Б.Нын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед өөрийн төрсөн дүү Уянгын гэрээс гараад харих гээд дүү Бямба-Эрдэнийн машинд эхнэр, хүүхэд нарын хамтаар суугаад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар автобусны буудлын харалдаа түгжрээд явж байтал миний шээс хүрээд машинаас буугаад гудамж руу гүйгээд шээчихээд буцаад машинд суух гээд зам руу иртэл ногоон өнгийн хантааз өмсчихсөн үл таних залуу намайг “зайл” гэж хэлэхээр нь “чамд ямар хамаа байна, чиний гэрт байгаа юм уу” гэж хэлээд маргалдсан. Нөгөө залуу намайг түлхээд газарт унагаахаар нь босож ирээд нүүрэн тус газар руу нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 4-5 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

           

            Шүүгдэгч Б.Н нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Нт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

            Иймд шүүх шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Нт 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

            Шүүгдэгч Б.Н нь хохирогч У.Мөнхсоёмбын хохирол төлбөрт 400.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсоноос 200.000 төгрөгийг төлсөн, үлдэх 200.000 төгрөгийг 2019 оны 04 сарын 20-нд төлөхөө илэрхийлж баталгаа гаргасаныг дурдах нь зүйтэй. 

           

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.