Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01119

 

 

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01119

 

ххххххын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

хххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/01518 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххххын нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххх, хххххх нарт холбогдох,

 

хххххххххх дүүрэг, хх дүгээр хороо, хх дугаар байр, ххх дугаар орцны, хххх м.кв талбай бүхий, хонгилын өрөөг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ххххххххх, хариуцагч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ххххххаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххххх миний бие иргэн ххххххтой 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хххххххххх дүүрэг, хх дүгээр хороо, ххх дугаар байрны хонгилын өрөө буюу подвалийг 27,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хххххх банк дахь өөрийн хххххххххххххх тоот данснаасаа 5,000,000 төгрөгийг хххххход түүний мөнгө шилжүүл гэсэн ххххх банк дахь ххххххххххх тоот данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөө 2022 оны 7 сард шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.

1.2. Би хонгилын өрөөнд хүн амьдардаг юм байна, гаргаарай, мөн зээлээ хааж гэрчилгээгээ чөлөөл гэж хххххход хэлэхэд тэрээр гэрчилгээ ххххххххх ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа, хонгилын өрөөг чөлөөлж өгнө гэж байсан. хххххх 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл мөнгөө нэхсэн ба өгөхгүй бол өөр хүнд худалдлаа, Австрали явах визний мөнгө хэрэгтэй байна гэсэн тул түүнд бэлнээр 17,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн. Надад 5,000,000 төгрөг дутсан ба хххххх мөн зээлээ хаагаагүй байсан бөгөөд би үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авахдаа үлдэгдэл мөнгөө өгөхөөр тохиролцсон.

1.3. Би 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөгийг тус тус хххххх банк дахь өөрийн хххххххххххххх тоот данснаасаа ххххххын мөнгө шилжүүл гэсэн данс руу шилжүүлэн нийт 27,000,000 төгрөгөө төлж дуусгасан. Миний бие тооцоо дууссан тул 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан.

1.4. Миний өмчлөлийн хөрөнгөд хххххх, хххххх нар амьдарч байгаа бөгөөд цахилгаан түгээх газраас цахилгааны төлбөр 700,000 төгрөгийг надаас нэхэмжилсэн ба цахилгааныг нь салгуулахаар хххххх, хххххх нар нууцаар залгаж, цахилгааныг хэрэглэдэг. хххххх миний өмчлөлийн хөрөнгийг хххххх, хххххх нар чөлөөлөхгүй байгаа бөгөөд миний бие өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна.

Иймд ххххххын өмчлөлийн ххххххххххх дүүргийн ххх дүгээр хороо, хх дугаар байрны хонгилын өрөөг хххххх, хххххх нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ххххххийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ххххххххххх дүүргийн хххх дугаар байрны хх дугаар орцны хонгилын өрөөнд миний төрсөн дүү ххххххххх одоогоос 10 жилийн өмнө буюу 2012 онд амьдарч байсан. Тухайн үед энэ хонгилын өрөө нь ххххххын хариуцсан хххххх ХХК-ийн өмчлөлд байсан бөгөөд хххххх ХХК-ийн захирал хххххх миний дүү хххххххххээс 35,000,000 төгрөг хүүгүй зээлээд хүүнд нь энэ хонгилын өрөөнд амьдрахаар тохирсон. хххххх зээлсэн мөнгөө буцаан авч хонгилын өрөөнөөс гарахаар тохиролцсон боловч тохиролцсондоо хүрэлгүй утсаа салган, холбогдохгүй алга болон сураг тасарсан.

2.2. 3 жилийн өмнө миний дүүг нас барахаас өмнө хххххх нэг удаа ирэхэд дүү маань зээлсэн мөнгөө өгчих, тэгвэл бид энэ хонгилын өрөөнөөс гарлаа гэхэд мөнгийг нь өгнө өө гэж хэлээд явсан. Энэ үеэс ххххххтай холбоо тасарч дүү маань 2018 онд нас барж бид ч мөн ххххххтай холбоогүй болсон. Бид ххххххаас зээлсэн мөнгөө буцаан авсан тохиолдолд уг байрнаас гарах боломжтой.

2.3. Уг хонгилын өрөөг ххххх СӨХ-нд шилжүүлж өгөх боломжтой эсэхийг шийдвэрлэж өгнө үү. хххххх биднийг байртай болгоход зуучилж өгнө гэж ххххх ХХК-д холбож өгсөн ба байрны урьдчилгаанд цувуулж 8,229,650 төгрөгийг ххххххаас ххххх ХХК-д өгсөн боловч тус компани нэг байранд захиалга авч дүүг маань хулхидсан байдаг.

ххххххаас зээлсэн мөнгөө буцааж авах эсвэл хххххх, хххххх нарыг жижиг ч гэсэн байр оронтой болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус заасныг баримтлан хххххххххх дүүрэг, ххх хороо, хххх байрны хххх дугаар орцны хххх м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй хонгилын өрөөг хариуцагч хххххххх, ххххххххххх нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ххххххын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хххххх, хххххх нараас нийт 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч хххххход олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн бодит байдал, хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Уг байрны үндсэн хаяг нь хххххх дүүргийн 1 дүгээр хороо биш 3 дугаар хороонд байрладаг. Шүүх хаягийн үнэн бодит байдлыг тодруулахгүйгээр алдаатай шийдвэр гаргасан.

ххххххххх дүүргийн ххх дугаар хороо, хх дугаар байрны хонгилын өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т зааснаар оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгө юм. Гэтэл хууль бусаар улсын бүртгэлд бүртгүүлж, худалдсан хөрөнгө юм. хххххх гэгч нь өөрийн эцэг хххххххид итгэмжлэл өгч, хххххход худалдан борлуулсныг шүүх шийдвэр гаргахдаа анхаараагүй.

4.2. Дээрх хууль бус хөрөнгийн бодит байдлын талаарх хххххх СӨХ-ын дарга ххххххг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хариуцагчийн хүсэлтийг хангаагүй. Мөн дундын өмчлөлийн хөрөнгийг хууль бусаар өмчилсөн хххххх, түүний эхнэр болох хххххх нарын холбоо хамаарлыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаагүй.

4.4. хххххх нь хххххход уг хонгилын өрөөг худалдан борлуулахдаа худалдах, худалдан борлуулах гэрээний 4.1-д заасныг илт зөрчсөн гэрээ байгуулсан. Эд хөрөнгө нь орон сууцны оршин суугчдын дундын өмчлөлийн бүх халуун хүйтэн усны анхны хаалт, цахилгааны шийт байрладаг СӨХ-ны өмч юм.

хххххх, хххххх нар нь хххххх, хххххх нарт мөнгө зээлдүүлж түүнийгээ олж авч чадаагүй, амь насаа алдсан хххххххххийн хууль ёсны өв залгамжлагчид нь юм. хххххх нь тэжээгчээ алдсан, түүний асран хамгаалагч хххххх нь ажил эрхэлдэггүй, хөдөлмөрийн чадвар алдалттай өрхийн амжиргаа 29.5 онооноос доогуур маш доод амьжиргааны түвшинтэй.

хххххх миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүхэд төлөөлж байгаа бөгөөд даралт ихсэж, өвдөгөөр маш цочмог хатгуулж явж чадахгүй болохоор эмчид үзүүлтэл /2024.03.20/ яаралтай эм ууж хэвтрийн дэглэм сахихыг шаардсан тул 2024 оны 3 дугаар сарын 20-ны шүүх хуралдаанд очиж чадахгүй хүндэтгэн үзэх эрүүл мэндийн шалтгаанаа шүүгчийн туслах болон шүүхийн цахим шуудангаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг уламжилсан байдаг. Гэтэл шүүх мэтгэлцэх зарчмыг хангахгүйгээр илт нэг талыг баримталсан шийдвэр гаргасанд маш гомдолтой байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд тухайн орон сууцны харьяалагдах хороог 1-р хороо гэсэн байх тул энэ нь бодит байдалд нийцсэн ба нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудалд ямар нэгэн зөрчил үүсгэхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны үед гэрчээр СӨХ-ны дарга хххххххыг оролцуулах нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчилж, эзэмшиж байгаа учир үүнийг чөлөөлж өгөөч гэх талаар СӨХ-ийн даргыг асуух шаардлагагүй байсан гэж үзэж байна. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь 6 өрөө буюу 168 м.кв бөгөөд СӨХ-ны дундын өмчлөлийн цахилгаан шат, халуун хүйтэн ус, цахилгааны шийд зэрэг нь хариуцагч нарын эзэмшиж амьдарч байгаа 3 өрөөнд ямар ч хамааралгүй.

5.2. Давж заалдах гомдлын 6 дахь хэсэгт анхан шатны шүүх хуралдааны үед хүндэтгэн үзэх шалтгаантай байхад шүүх хуралдаанд оролцуулаагүй гэж хариуцагч тал тайлбарладаг. Гэтэл анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр болсон бөгөөд 30-45 минутын хугацаанд бид хариуцагч нарыг хүлээн шүүх хуралдааныг эхлүүлээгүй боловч хариуцагч хххххх нь анхан шатны шүүхийн гадна байсан атлаа шүүх хуралдаанд оролцоогүй.

5.3. Мөн хариуцагч ххххххын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүн эрүүл мэндийн шаардлагаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх боловч энэ талаар нотолсон нотлох баримт байдаггүй. Иймд нэхэмжлэгч нь 27,000,000 төгрөгөөр худалдаж авсан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчилж байгаа хариуцагч нараас албадан чөлөөлүүлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

2.Нэхэмжлэгч хххххх нь хариуцагч хххххх, хххххх нарт холбогдуулан хххххххх дүүрэг, хх дүгээр хороо, хх дугаар байр, хх дугаар орцны, хххх м.кв талбай бүхий, хонгилын өрөөг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

3.1. ххххххххххххх дүүргийн хх дүгээр хороо, хх дугаар байр, хххх дугаар орцны хонгилын өрөө тоот хаягт байршилтай хххх м.кв талбайтай, зургаан өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ххххххыг эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ххххххххх дугаартай гэрчилгээ олгосон байна. /хх-7/ Улсын бүртгэл буруу, ташаа гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар бүртгэлийг үнэн, зөв гэж тооцно.

3.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

3.3. Хариуцагч хххххх, хххххх нар татгалзлын үндэслэлээ уг үл хөдлөх эд хөрөнгө нь хххххх ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө бөгөөд тус компанийн захирал ххххххх нь миний дүү хххххххххээс 35,000,000 төгрөг зээлж, зээлсэн мөнгөний хүүнд амьдрахаар болсон ..., ... дүү хххххххххийн хууль ёсны өв залгамжлагчид ... гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүйн гадна 2012 оноос хойш 52 дугаар байрны 2 дугаар орцны подвалийн өрөөнд амьдарч байгаа нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч гэдгийг тодорхойлохгүй юм.

3.4. Учир нь хэргийн 71 дэх талд авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл, маргаж буй дээрх үл хөдлөх хөрөнгө нь 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ххххххы өмчлөлд, 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ххххххгийн өмчлөлд, 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ххххххы өмчлөлд, 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хххххххийн өмчлөлд, 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хххххххын өмчлөлд, 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ххххххын өмчлөлд тус тус бүртгэлтэй байсан байна.

3.5. хххххх, хххххх нар 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хххххх нь хххххх дүүрэг, хх дүгээр хороо, хх дугаар байр, хххх дугаар орцны, хххх м.кв талбай бүхий, хонгилын өрөөний өмчлөх эрхийг худалдагчид шилжүүлж, худалдагч хххххх гэрээний үнэд 27,000,000 төгрөг төлсөн үйл баримт төлж, бэлэн мөнгө хүлээлцсэн баримт, хххххх банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-5, 8-12/

Иймд шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хөрөнгийг хууль бусаар улсын бүртгэлд бүртгүүлсэн нөхцөл байдлыг анхаараагүй гэсэн хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн боловч миний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн, нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй ... мэтгэлцэх зарчмыг зөрчсөн ... гэж давж заалдах гомдол гаргажээ.

4.1. Хэргийн баримтаас үзвэл, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс шийдвэр гаргасан 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 9 сар гаруй хугацаанд үргэлжилсэн байна.

4.2. Энэ хугацаанд шүүгчийн захирамжаар хариуцагч талыг шүүхэд албадан ирүүлж нэхэмжлэлийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг танилцуулсан, хэргийн материалтай танилцах, гэрчээс мэдүүлэг авахуулах, эмнэлгийн магадлагаатай, шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус тус гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байжээ.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрх, тэгш байх зарчимд үндэслэн явагддаг. Анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж, нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь дээрх зарчимд нийцэж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

 

5. Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хххххх СӨХ-ын дарга ххххххг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг анхан шатны шүүх ямар хүнийг гэрчээр асуулгахаа тодорхой заан хаягтай холбоотой мэдээллийг нь тусган тухайн этгээдээс ямар байдлыг тодруулах, ямар мэдээлэл авах хүсэлтэй байгааг хүсэлтэд заахаас гадна энэхүү мэдүүлэг нь шаардлага, татгалзал, тайлбарын үндэслэлийг нотлох, тухайн маргааныг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох зэрэг шаардлагыг хангаагүй гэж дүгнэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг шийдвэрлэжээ. /хх-68-69/

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. хххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/01518 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД