Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 0006

 

О.Баянмөнх, Б.Адъяасүрэн, Б.Эрдэнэбаяр, Н.Батцогт, М.Лхамгомбо,

Ж.Даваажаргал, Б.Ганхөлөг, Т.Мөнхбаатар, Д.Хунбаатар, Б.Батзаяа,

Ц.Баттулга, Г.Пүрэвбат нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 155/2016/0006/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

Ялтан: О.Баянмөнх, Б.Адъяасүрэн, Н.Батцогт, Ж.Даваажаргал,

Ялтны өмгөөлөгч: Б.Батдорж, В.Энхболд, Б.Амаржаргал, Г.Баярдаваа,           

Хохирогч: Б.Амаржаргал, С.Нямхүү, Х.Бямбадорж, П.Хайдав, Б.Бат-Очир,

 Хохирогч Б.Амаржаргалын өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Нарийн бичгийн дарга: С.Дэмбэрэлсамбуу нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолтой, О.Баянмөнх, Б.Адъяасүрэн, Б.Эрдэнэбаяр, Н.Батцогт, М.Лхамгомбо, Ж.Даваажаргал, Б.Ганхөлөг, Т.Мөнхбаатар, Д.Хунбаатар, Б.Батзаяа, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нарт холбогдох эрүүгийн 201522000076 дугаартай хэргийг хохирогч, түүний өмгөөлөгч, ялтан нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн  2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Гавъяат овогт Оросоогийн Баянмөнх, 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  /регистрийн дугаар: РП87010211/,

2. Монгол Улсын иргэн, Харсүрэгтэн овогт Мөнх-Очирын Лхамгомбо, 1985 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй,  2001 онд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ял биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2002 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 207 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг буюу 6 сарыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Хөвсгөл аймаг дахь давж заалдах шатны шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаартай магадлалаар 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 145.4 дэх хэсгийг 145.2 болгон өөрчилж 5 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 56 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 cap 1 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан /регистрийн дугаар: РЛ85042011/,

3. Монгол Улсын иргэн, Онход овогт Баянжаргалын Ганхөлөг, 1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай эрэгтэй, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ял хасагдаж, 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан /регистрийн дугаар: ЖЖ87110218/,

4. Монгол Улсын иргэн, Боржигон овогт Жамбаагийн Даваажаргал, 1984 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй,  Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай  /регистрийн дугаар: РП84022051/,

5. Монгол Улсын иргэн, Хотгойд овогт Батжаргалын Эрдэнэбаяр,  1981 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан /регистрийн дугаар: РА81120536/,

6. Монгол Улсын иргэн, Эрхэл овогт Нармандахын Батцогт, 1992 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  /регистрийн дугаар: РА92020819/,

7. Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Батхүүгийн Адъяасүрэн, 1983 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрын дугаар: РН83101871/,

8. Монгол Улсын иргэн, Шар гэвш овогт Бямбасүрэнгийн Батзаяа, 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй,  2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн /регистрийн дугаар: /РК93082031/,

9. Монгол Улсын иргэн, Өндөр овогт Дашцэрэнгийн Хунбаатар, 1992 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, 2009 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 08  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан /регистрийн дугаар: РН92072211/,

10. Монгол Улсын иргэн, Хар сүрэгтэн овогт Тогтохын Мөнхбаатар, 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан /регистрийн дугаар: РЛ87102537/,

11. Монгол Улсын иргэн, Анч овогт Гэрэлнямын Пүрэвбат, 1995 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: РД95083116/,

12. Монгол Улсын иргэн, Өөлд овогт Цогтбаярын Баттулга, 1990 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ял хасагдаж 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжаар 6 cap 12 хоногийн хорих ялаас  хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан /регистрийн дугаар: РЮ90080611/.

Холбогдсон хэргийн талаар:

1. О.Баянмөнх нь Б.Адъяасүрэн, Г.Мөнхбат, Ж.Даваажаргал, Х.Ганболд нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын сүүлчээр Улаан-Уул сумын Тоом багийн нутаг Дунд Тоомын зоо гэх газраас иргэн Б.Амаржаргалын 28 тооны адууг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хулгайлан авч 23.700.000 /хорин гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Б.Ганхөлөг, Ц.Баттулга нартай бүлэглэн, машин механизм ашиглан, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Рашаант сумын 2-р багийн нутаг Дондогийн толгой гэх газраас хохирогч Б.Эрдэнийн 3 тооны шар үхрийг хулгайлан авч 3.200.000/ гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Б.Ганхөлөг, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Галбангийн өвөр гэх газраас хохирогч Колягийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглаж хулгайлан авч 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, Б.Ганхөлөгтэй бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Галбангийн өвөр гэх газраас хохирогч Б.Ганхуягийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн машин механизм ашиглан хулгайлан авч 1.500.000/ нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Б.Ганхөлөг, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Цагаан-Уул сумын 3-р багийн нутаг Хоолойн өвөр гэх газраас хохирогч Г.Хаянхярваагийн 6 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн машин механизм ашиглан хулгайлж 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын нутаг Хядагийн рашаан Нам дөрөлж гэх газраас тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хохирогч Д.Сүхээгийн 2 тооны адууг хулгайлан авч 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн газраас хохирогч Д.Баяновын 4 тооны адууг хулгайлан авч 5.250.000 / таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, Ж.Даваажаргал, Г.Мөнхбат нартай бүлэглэн машин механизм ашиглан 2014 оны 02 дугаар сарын 27-ны орчимд Бүрэнтогтох сумын нутаг Хядагийн ам Сөртийн хөндий орчмоос хохирогч Ц.Лхагвадоржийн 4 тооны адууг хулгайлан 2.600.000 /хоёр сая зургаан зуун  мянган/ төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 06 дугаар сарын 14-нөөс 16-ны орчим Арбулаг сумын Буянт гэх газраас хохирогч Б.Даваахүүгийн бэлчээрт байсан 5 эр ямаа, 4 хонь хулгайлан авч 970.000 /есөн зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Бүрэнтогтох сум, Цагаан-Уул сумын хил залгаа нутгаас машин механизм ашиглан хохирогч Л.Дашдаваагийн 3 тооны үхрийг хулгайлан авч 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол  учруулсан, Б.Нямжаргал, Н.Батцогт, Ж.Даваажаргал, Ц.Баттулга, Т.Мөнхбаатар нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Шувуут гэх газраас хохирогч П.Хайдавын 21 тооны адууг хулгайлан авч 12.390.000 /арван хоёр сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Г.Нямжаргал, Н.Батцогт нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан 2015 оны 09 дүгээр сарын 23-наас  24-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Цагаан чулуут гэх газраас хохирогч Ж.Энхтуяагийн 1 тооны морийг хулгайлж 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Д.Дэлгэрмаагийн цавьдар зүсмийн гүүг хулгайлж 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Г.Нямжаргал, Н.Батцогт нартай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан 2015 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Мөрөн сумын нутаг Сүхийн ам гэх газраас хохирогч Г.Энхтуяагийн 3 тооны үхрийг хулгайлан авч 2.550.000 /хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Г.Пүрэвбат, Ц.Баттулга, Б.Ганхөлөг нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс иргэн П.Даваадоржийн Мустанг-5 маркийн цагаан өнгийн мотоцикль, Д.Цасчихэрийн улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлж 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан, Б.Батзаяа, Д.Хунбаатар  нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн Цацын Оно гэх газраас иргэн М.Манлайгийн 8 тооны адууг хулгайлж 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2. М.Лхамгомбо нь ялтай байх хугацаандаа буюу 2015 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө яллагдагч У.Самданшаравтай бүлэглэн машин механизм ашиглан Мөрөн сумын хойд тал Дулааны ар гэх газраас хохирогч Д.Батбаярын 22 тооны адууг хулгайлж  12.490.000 /арван хоёр сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Н.Батцогттой бүлэглэн 2014 оны 12  дугаар сарын 22-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Царын үзүүр гэх газраас хохирогч Ц.Батмягмарын 1 тооны хайнагийн шар хулгайлж  1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Т.Мөнхбаатар, Г.Пүрэвбат нартай бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Тосонцэнгэл сумын 4-р багийн нутаг Талын-Ус гэх газраас хохирогч Б.Сэнгээ, М.Манлай нарын 2 тооны адууг хулгайлж  2.500.000 /хоёр сая таван зуу мянга/ төгрөгийн  хохирол учруулсан,

3. Б.Адъяасүрэн нь 2014 оны 07 дугаар сарын 20-ны орчим Улаан-Уул сумын нутаг Хурганы тал гэх газарт байх иргэн Д.Нансалмаагийн гэрээс 3 ширхэг мөнгөн хазаар хулгайлж  2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2013 оны 12 дугаар сарын сүүлчээр Улаан-Уул сумын Тоом багийн нутаг Дунд Тоомын зоо гэх газраас иргэн Б.Амаржаргалын 28 тооны адууг  О.Баянмөнх, Г.Мөнхбат, Ж.Даваажаргал, Х.Ганболд нартай зохион байгуулалтайгаар, бүлэглэн, машин механизм ашиглан  хулгайлж  23.700.000 /хорин гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

4. Б.Эрдэнэбаяр нь Ж.Даваажаргал, Г.Мөнхбат нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Түнэл сумын нутаг Нарангийн энгэр гэх газраас хохирогч Б.Лхагва-Очирын 3 тооны үхрийг хулгайлан 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Ж.Даваажаргал, Г.Мөнхбат нартай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг,  машин механизм ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 26-наас 29-ний хооронд Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Далангийн дөрөлж гэх газраас хохирогч С.Нямхүүгийн 4 тооны адууг хулгайлж 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол  учруулсан,

5. Б.Ганхөлөг нь ганцаараа 2015 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө Шинэ-Идэр сумын төвөөс хохирогч Ц.Үнэнбуянгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй хөх өнгийн мотоцикль  машин механизм ашиглан  хулгайлж 750.000/ долоон зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан, О.Баянмөнх, Ц.Баттулга нартай бүлэглэн, машин механизм ашиглан  2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Рашаант сумын 2-р багийн нутаг Дондогийн толгой гэх газраас хохирогч Б.Эрдэнийн 3 тооны шар үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан хулгайлж  3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, О.Баянмөнх, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Цагаан-Уул сумын 3-р багийн нутаг Хоолойн өвөр гэх газраас хохирогч Г.Хаянхярваагийн 6 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан хулгайлж 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, О.Баянмөнх, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Галбангийн өвөр гэх газраас хохирогч Колягийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглаж хулгайлж 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, О.Баянмөнхтэй бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Галбангийн өвөр гэх газраас хохирогч Б.Ганхуягийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хулгайлж 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, О.Баянмөнх, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс иргэн П.Даваадоржийн Мустанг-5 маркийн цагаан өнгийн мотоцикль,  Д.Цасчихэрийн улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль  хулгайлж  нийт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн  хохирол учруулсан,

6. Н.Батцогт нь М.Лхамгомботой бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Царын үзүүр гэх газраас хохирогч Ц.Батмягмарын 1 тооны хайнагийн шар  хулгайлж 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн  хохирол  учруулсан, Б.Нямжаргал, Ж.Даваажаргал, О.Баянмөнх, Т.Мөнхбаатар нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Шувуут гэх газраас хохирогч П.Хайдавын 21 тооны адууг хулгайлж  12.390.000 /арван хоёр сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Ж.Даваажаргал, Г.Мөнхбат, Г.Нямжаргал нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын нутаг Төмөртийн ам гэх газраас хохирогч Б.Бат-Очирын 26 тооны адууг хулгайлж  14.250.000 /арван дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, Г.Нямжаргал, О.Баянмөнх нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг,  машин механизм ашиглан 2015 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Цагаан чулуут гэх газраас хохирогч Ж.Энхтуяагийн 1 тооны морийг хулгайлж 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Д.Дэлгэрмаагийн цавьдар зүсмийн гүүг хулгайлж  650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Г.Нямжаргал, О.Баянмөнх нартай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан 2015 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Мөрөн сумын нутаг Сүхийн ам гэх газраас хохирогч Г.Энхтуяагийн 3 тооны үхрийг хулгайлж  2.550.000 /хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, Г.Нямжаргалтай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Цагаанчулуут гэх газраас хохирогч Х.Бямбадоржийн 90 тооны бог мал  хулгайлж  8.560.000  /найман сая таван зуун жаран мянга/ төгрөгийн  хохирол учруулсан,

7. Ж.Даваажаргал нь 2013 оны 12 дугаар сарын сүүлчээр Улаан- Уул сумын Тоом багийн нутаг Дунд Тоомын зоо гэх газраас иргэн Б.Амаржаргалын 28 тооны адууг Б.Адъяасүрэн, О.Баянмөнх, Г.Мөнхбат, Х.Ганболд нартай зохион байгуулалтайгаар, бүлэглэн  тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан хулгайлж  23.700.000 /хорин гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан. Г.Мөнхбат, Б.Эрдэнэбаяр нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 23-нд шилжих шөнө Түнэл сумын нутаг Нарангийн энгэр гэх газраас хохирогч Б.Лхагва-Очирын 3 тооны үхрийг хулгайлж  2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Г.Мөнхбат, Б.Эрдэнэбаяр нартай бүлэглэн тусгайлан хэрэглэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 26-наас 29-ний хооронд Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Далангийн дөрөлж гэх газраас хохирогч С.Нямхүүгийн 4 тооны адууг хулгайлан авч 3.000.000 /гурван сая/  төгрөгийн  хохирол  учруулсан, Г.Мөнхбат, О.Баянмөнх нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2014 оны 06 дугаар сарын 14-нөөс 16-ны орчим Арбулаг сумын Буянт гэх газраас бэлчээрээс 5 эр ямаа, 4 хонь хулгайлж,  970,0 /есөн зуун далан мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, О.Баянмөнх, Г.Мөнхбат нартай бүлэглэн машин механизм ашиглан 2014 оны 02 дугаар сарын 27-ны орчимд Бүрэнтогтох сумын нутаг Хядагийн ам Сөртийн хөндий орчмоос хохирогч Ц.Лхагвадоржийн 4 тооны адууг хулгайлж 2.600.000 /хоёр сая зургаан зуу мянган/  төгрөгийн хохирол учруулсан, Цагаан-Уул сум, Бүрэнтогтох сумын залгаа нутгаас хохирогч Л.Дашдаваагийн 3 тооны үхрийг хулгайлж  2.400.000 /хоёр сая дөрвөн зуу мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, Г.Мөнхбат, Н.Батцогт, Г.Нямжаргал нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын нутаг Төмөртийн ам гэх газраас хохирогч Б.Бат-Очирын 26 тооны адууг хулгайлж 14.250.000 /арван дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Б.Нямжаргал, Н.Батцогт, О.Баянмөнх, Т.Мөнхбаатар нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Шувуут гэх газраас хохирогч П.Хайдавын 21 тооны адууг хулгайлж 12.390.000 /арван хоёр сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийн  хохирол учруулсан,

8. Б.Батзаяа нь Д.Хунбаатар, Г.Нямжаргал, Г.Мөнхбат нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Улааны үзүүр гэх газраас хохирогч Я.Баттуул, Я.Цэдэндорж нарын 2 тооны морийг хулгайлж  1.300.000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийн  хохирол учруулсан, О.Баянмөнх, Д.Хунбаатар  нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн Цацын Оно гэх газраас иргэн М.Манлайгийн 8 тооны адууг хулгайлж 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн  хохирол учруулсан,

9. Д.Хунбаатар нь Б.Батзаяа, Г.Мөнхбат, Г.Нямжаргал нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Улааны үзүүр гэх газраас хохирогч Я.Баттуул, Я.Цэдэндорж нарын 2 тооны морийг хулгайлж 1.300.000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан, Б.Батзаяа, Д.Хунбаатар нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн Цацын Оно гэх газраас иргэн М.Манлайгийн 8 тооны адууг хулгайлж 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн  хохирол учруулсан,

10. Т.Мөнхбаатар нь М.Лхамгомбо, Г.Пүрэвбат нартай бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Тосонцэнгэл сумын 4-р багийн нутаг Талын-Ус гэх газраас хохирогч Б.Сэнгээ, М.Манлай нарын 2 тооны адууг хулгайлж  2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийн  хохирол учруулсан,

11. Г.Пүрэвбат нь О.Баянмөнх,  Б.Ганхөлөг, Ц.Баттулга нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Галбангийн өвөр гэх газраас хохирогч Колягийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглаж хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан, О.Баянмөнх, Б.Ганхөлөг, Ц.Баттулга нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Цагаан-Уул сумын 3-р багийн нутаг Хоолойн өвөр гэх газраас хохирогч Г.Хаянхярваагийн 6 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан хулгайлж 5.100.000 /таван сая нзг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, О.Баянмөнх, Ц.Баттулга нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын нутаг Хядагийн рашаан нам дөрөлж гэх газраас тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглан хохирогч Д.Сүхээгийн 2 тооны адууг хулгайлж  3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн газраас хохирогч Д.Баяновын 4 тооны адууг хулгайлж  5.250.000 / таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн  хохирол  учруулсан, Ц.Баттулга, Б.Ганхөлөг, О.Баянмөнх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс иргэн П.Даваадоржийн Мустанг-5 маркийн цагаан өнгийн, Д.Цасчихэрийн улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцукль  хулгайлж 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан, Ц.Баттулга, Нямка гэгч нартай бүлэглэн 2015 оны 08 дугаар  сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Д.Түмэн-Очирын хашааны гаднаас  Мустанг-5 маркийн ногоон өнгөтэй мотоцикль  хулгайлж 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, 2015 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Алтрагийн гол Бургастын ам гэх газарт байх иргэн Б.Батхүүгийн өвөлжөөний байшингаас эд зүйлс, япон машин хулгайлж 8.550.000 /найман сая таван зуун тавин мянган/  төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 09 дүгээр  сарын 02-ноос  03-нд шилжих шөнө Нямка гэгчтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын төвд байх иргэн Л.Өлзийтогтохын хашаанаас Мустанг-5 маркийн мотоцикль  хулгайлж 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Нямка гэгчтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын төвд байх иргэн Д.Отгонбаатарын хашааны үүдэнд байсан Мустанг-5 маркийн улбар шар өнгийн мотоцикль хулгайлж 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, М.Лхамгомбо, Т.Мөнхбаатар нартай бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Тосонцэнгэл сумын 4-р багийн нутаг Талын -Ус гэх газраас хохирогч Б.Сэнгээ, М.Манлай нарын 1 тооны адууг хулгайлж 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан, ганцаараа 2015 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 33-р гудамжны 07 тоот хашаанаас П.Гэрэлтуяагийн Мустанг-5 маркийн мотоцикль  хулгайлж 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн  хохирол учруулсан, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Тосонцэнгэл сумын төвөөс хохирогч Ш.Мөнхтунгалагийн Sanya маркийн ногоон өнгийн мотоцикль  хулгайлж 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны орой Шинэ-Идэр сумын төвөөс хохирогч С.Цагаанхүүгийн 50-54 дугаартай Супер Bени маркийн мотоцикль хулгайлж 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Ц.Баттулгатай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ  зөрчиж мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн,

12. Ц.Баттулга нь О.Баянмөнх, Б.Ганхөлөг нартай бүлэглэн, машин механизм ашиглан, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Рашаант сумын 2-р багийн нутаг Дондогийн толгой гэх газраас хохирогч Б.Эрдэнийн 3 тооны шар үхэр  хулгайлж  3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, О.Баянмөнх,  Б.Ганхөлөг, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Галбангийн өвөр гэх газраас хохирогч Колягийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан  хулгайлж 2.100.000 төгрөгийн  хохирол учруулсан, О.Баянмөнх, Б.Ганхөлөг, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Цагаан-Уул сумын 3-р багийн нутаг Хоолойн өвөр гэх газраас хохирогч Г.Хаянхярваагийн 6 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хулгайлж 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, О.Баянмөнх, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын нутаг Хядагийн рашаан нам дөрөлж гэх газраас тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хохирогч Д.Сүхээгийн 2 тооны адууг хулгайлж 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн газраас хохирогч Д.Баяновын 4 тооны адууг хулгайлж  5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн  хохирол  учруулсан,  2015 оны 10 дугаар сарын 01-ний  өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн төвд байх хашаан дотроос Ч.Амгалангийн 52-16 БУЛ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэл  хулгайлж 2.800.000  төгрөгийн  хохирол учруулсан, Г.Пүрэвбат, Б.Ганхөлөг, О.Баянмөнх нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах Соёлын төвийн гаднаас иргэн П.Даваадоржийн мустанг-5 маркийн цагаан өнгийн,  Д.Цасчихэрийн улбар шар өнгийн мустанг-5 маркийн мотоцикль  хулгайлж 3.000.000 /гурван сая/ төгрөгийн  хохирол учруулсан, 2015 оны 08 дугаар  сарын 24-ний өдөр  Г.Пүрэвбат, Нямка нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Д.Түмэн-Очирын хашааны гаднаас  Мустанг-5 маркийн ногоон өнгөтэй мотоцикпь хулгайлж 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө  Г.Пүрэвбат, Нямка нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын төвд байх иргэн Л.Өлзийтогтохын хашаанаас Мустанг-5 маркийн мотоцикль  хулгайлж 1.450.0 /нэг сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 09-р сарын 02-ны өдөр Г.Пүрэвбат Нямка нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын төвд байх иргэн Д.Отгонбаатарын хашааны үүдэнд байсан Мустанг-5 маркийн улбар шар өнгийн мотоцикль  хулгайлж 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 09 дүгээр  сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын иргэн С.Бат-Эрдэний хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлж 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,  2015 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Г.Пүрэвбат, Нямка нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом 3 дугаар багийн нутаг дэвсгэр Алтрагийн гол Бургастын ам гэх газарт байх иргэн Б.Батхүүгийн өвөлжөөний байшингаас эд зүйлс, япон машин хулгайлж 8.550.000 /найман сая таван зуун тавь/ мянган төгрөгийн хохирол учруулсан, Г.Пүрэвбаттай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ  зөрчиж,  мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Г.Пүрэвбат, Ц.Баттулга нарт Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар бүлэглэж мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 болгон өөрчилж, Шүүгдэгч Гавъяат овогт Орсоогийн Баянмөнх, Боржигон овогт Жамбаагийн Даваажаргал, Эрхэл овогт Нармандахын Батцогт нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлан онц их хэмжээний хохирол учруулсанд, Шарнууд овогт Батхүүгийн Адъяасүрэн, Анч овогт Гэрэлнямын Пүрэвбат, Өөлд овогт Цогтбаярын Баттулга нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулсанд, Харсүрэгтэн овогт Мөнх-Очирын Лхамгомбо, Онход овогт Баянжаргалын Ганхөлөг, Хотгойд овогт Батжаргалын Эрдэнэбаяр, Шар гэвш овогт Бямбасүрэнгийн Батзаяа, Өндөр овогт Дашцэрэнгийн Хунбаатар, Хар сүрэгтэн овогт Тогтохын Мөнхбаатар нарыг бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж гэмт хэргийг үйлдсэнд, шүүгдэгч Г.Пүрэвбат, Ц.Баттулга нарыг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар О.Баянмөнхийг 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Ж.Даваажаргалыг 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Н.Батцогтыг 1.000.000 /нэг сая/ төгрөгний эд хөрөнгө хурааж, 10 /арван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар Б.Адъяасүрэнг 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Баттулгыг 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, Г.Пүрэвбатыг 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар М.Лхамгомбыг 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгний эд хөрөнгө хурааж, 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Б.Ганхөлөгийг 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Б.Эрдэнэбаярыг 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Б.Батзаяаг 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Д.Хунбаатарыг 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Т.Мөнхбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар Г.Пүрэвбат, Ц.Баттулга нарт тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ц.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялд багтаан түүний биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Пүрэвбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялд багтаан түүний биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Б.Адъяасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг хасч 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч О.Баянмөнхөд оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ж.Даваажаргалд оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Н.Батцогтод оногдуулсан 10 /арван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Баттулгад оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг, Г.Пүрэвбатад оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Адъяасүрэнд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч О.Баянмөнхийн цагдан хоригдсон 233 хоног, Б.Ганхөлөгийн цагдан хоригдсон 54 хоног, Б.Эрдэнэбаярын цагдан хоригдсон 38 хоног, Ж.Даваажаргалын цагдан хоригдсон 71 хоног, Б.Адъяасүрэнгийн цагдан хоригдсон 78 хоног, Н.Батцогтын цагдан хоригдсон 193 хоног, М.Лхамгомбын цагдан хоригдсон 143 хоног, Т.Мөнхбаатарын цагдан хоригдсон 35 хоног, Г.Пүрэвбатын цагдан хоригдсон 382 хоног, Ц.Баттулгын цагдан хоригдсон 306 хоног, Д.Хунбаатарын цагдан хоригдсон 27 хоног, шүүгдэгч Б.Батзаяагийн цагдан хоригдсон 11 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Баянмөнхийн эзэмшлийн 18-57 ХӨВ улсын дугаартай ногоон өнгийн Истана маркын тээврийн хэрэгслийг, шүүгдэгч О.Баянмөнх, Д.Хунбаатар, Б.Батзаяа нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 төгрөгийг шүүгдэгч О.Баянмөнх, Д.Хунбаатараас, Б.Батзаяа нараас бүр 1.666.666 төгрөгийг, мөн цагаан өнгийн Супер Вени маркийн мотоциклын үнэ 270.000 төгрөгийг шүүгдэгч Т.Мөнхбаатар, Г.Пүрэвбат, М.Лхамгомбо нараас тус бүр 90.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал саарал өнгийн гялгар гадаргуутай эрэгтэй хүний хуучирсан дээл, нэг тал нь цэнхэр нэг тал нь цагаан өнгөтэй 1 м 80 см-ийн урттай хүзүүний ороолт, зүүн гарын хар өнгийн савхи бээлий 1 ширхэг, 49х28 см хэмжээтэй элгэн алчуур, нийт урт нь 44 см, ишний урт нь 38 см ажлын хэсгийн өргөн нь 9 см хэмжээтэй төмөр сүх, хөх өнгийн урд хэсэг нь задгай цахилгаантай, баруун энгэрт adidas гэсэн бичиглэлтэй, зүүн энгэрт Chelsea football club гэсэн бичиглэлтэй, хоёр ханцуйг дагасан гурван өнгийн цагаан судалтай, урд хэсэгт хоёр ширхэг халаастай, халааснууд хоосон, цамцны ар хэсэгт томоор Chelsea гэж цагаан өнгөөр бичсэн бичиглэлтэй, хөх өнгийн цамц Нийт урт нь 30 см урттай, ажлын хэсгийн урт нь 14 см урттай, 2.5 см өргөн, шар өнгийн иштэй 3 ширхэг хутга, нийт урт нь 25 см урттай, ажлын хэсгийн урт нь 13 см, 2.5 см өргөн, хар өнгийн иштэй хутга, нийт урт нь 28 см, ажлын хэсгийн урт 16 см, 4 см өргөн хар бор холилдсон иштэй, ногоон өнгийн тамхины асаагуур, "ГОЁ" цагаан усан үзэм гэсэн бичиглэл бүхий шошготой дундуур нь тайрсан ундааны сав, хар саарал өнгийн бөгс хэсэгтээ "Л" гэсэн бичиглэлтэй сумны хонгио зэргийг усгахыг, мөн гол төмрийн 15950 дугаартай, замагны 91495 дугаартай бор шаргал өнгийн модон хуйтай, бууны бөгс хэсэгт сум хадгалах зориулалт бүхий дайзтай бууг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Ч.Батсүхэд тус тус даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор А.Сэнгээгийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн Супер Вени маркийн мотоцикл битүүмжилснийг хүчингүй болгон буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.Адъяасүрэнгээс 4.740.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Амаржаргалд, шүүгдэгч О.Баянмөнхөөс 4.740.000 төгрөгийг гаргуулж Б.Амаржаргалд, 525.000 төгрөгийг гаргуулж Л.Коляд, 750.000 төгрөгийг гаргуулж Б.Ганхуягт, 1.250.000 төгрөгийг гаргуулж Д.Сүхээд, 1.750.000 төгрөгийг гаргуулж Д.Баяновт, 866.666 төгрөгийг гаргуулж Ц.Лхагвадоржид, 323.333 төгрөгийг гаргуулж Б.Даваахүүд, 800.000 төгрөгийг гаргуулж Л.Дашдаваад 1.200.000 төгрөгийг гаргуулж П.Хайдавт, 266.666 төгрөгийг гаргуулж Д.Дэлгэрмаад, 850.000 төгрөгийг гаргуулж Г.Энхтуяад, 5.100.000 төгрөгийг гаргуулж Хаянхярваад, 375.000 төгрөгийг гаргуулж Д.Цасчихэрт, 375.000 төгрөгийг гаргуулж П.Даваадоржид, 216.666 төгрөгийг гаргуулж Д.Дэлгэрмаад, шүүгдэгч Ж.Даваажаргалаас 4.740.000 төгрөгийг гаргуулж Б.Амаржаргалд, 866.666 төгрөгийг гаргуулж Ц.Лхагва-Очирт, 323.333 төгрөгийг гаргуулж Б.Даваахүүд, 800.000 төгрөгийг гаргуулж Л.Дашдаваад, 1.200.000 төгрөгийг гаргуулж П.Хайдавт, 1.250.000 төгрөгийг гаргуулж Б.Бат-Очирт, 1.000.000 төгрөгийг гаргуулж С.Нямхүүд, 800.000 төгрөгийг гаргуулж Б.Лхагва-Очирт, шүүгдэгч Н.Батцогтоос 1.200.000 төгрөгийг гаргуулж П.Хайдавт, 850.000 төгрөгийн гаргуулж Г.Энхтуяад, 216.666 төгрөгийг гаргуулж Д.Дэлгэрмаад, 1.250.000 төгрөгийг гаргуулж  Б.Бат-Очирт, 3.980.000 төгрөгийг гаргуулж Х.Бямбадоржид, шүүгдэгч Г.Пүрэвбатаас 1.516.666 төгрөгийг гаргуулж Б.Батхүүд 500.000 төгрөгийг гаргуулж Д.Түмэн-Очирт, 1.750.000 төгрөгийг гаргуулж Д.Баяновт, 483.333 төгрөгийг Л.Өлзийтогтоход, 525.000 төгрөгийг гаргуулж Л.Коляд, 1.250.000 төгрөгийг гаргуулж Д.Сүхээд, 375.000 төгрөгийг гаргуулж Д.Цасчихэрт, 375.000 төгрөгийг гаргуулж П.Даваадоржид, 380.000 төгрөгийг Б.Сэнгээд, 36.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Мөнхтунгалагт, шүүгдэгч Ц.Баттулгаас 1.750.000 төгрөгийг гаргуулж Д.Баяновт, 1.516.666 төгрөгийг Б.Батхүүд, 500.000 төгрөгийг Д.Түмэн-Очирт, 483.333 төгрөгийг Л.Өлзийтогтоход, 375.000 төгрөгийг  Д.Цасчихэрт, 375.000 төгрөгийг П.Даваадоржид, 1.250.000 төгрөгийг Д.Сүхээд, 525.000 төгрөгийг Л.Коляд, 1.066.666 төгрөгийг Х.Эрдэнэд, шүүгдэгч Б.Ганхөлөгөөс 1.066.666 төгрөгийг гаргуулж Х.Эрдэнэд, 525.000 төгрөгийг гаргуулж Л.Коляд, 750.000 төгрөгийг гаргуулж Б.Ганхуягт, 375.000 төгрөгийг гаргуулж Д.Цасчихэрт, 375.000 төгрөгийг гаргуулж П.Даваадоржид, шүүгдэгч Б.Эрдэнэбаяраас 333.333 төгрөгийг гаргуулж С.Нямхүүд, шүүгдэгч Д.Хунбаатараас 380.000 төгрөгийг гаргуулж Б.Сэнгээд тус тус олгож, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Баянмөнх, Ж.Даваажаргал, Н.Батцогт, Б.Адъяасүрэн, Ц.Баттулга, Г.Пүрэвбат, М.Лхамгомбо, Б.Ганхөлөг, Б.Эрдэнэбаяр, Д.Хунбаатар, Т.Мөнхбаатар, нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Батзаяад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Амаржаргал давж заалдах гомдолдоо:  Улаан-Уул сумын хэсгийн төлөөлөгч Ц.Бадрах нь мөрдөн байцаагч Н.Ганзориг, Х.Гантулга нар эрүүгийн хэргийг толгойлж зохион байгуулагчаар оролцсон М.Бат-Эрдэнэтэй хуйвалдаж хэргийг үнэн бодитойгоор шалгаж өгсөнгүй. М.Бат-Эрдэнийн гар хөл болсон эд хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй Б.Адьяасүрэн, О.Баянмөнх, Г.Мөнхбат, Ж.Даваажаргал нарт хэргээ үүрүүлж өөрөө зүгээр үлдлээ. Миний мөрдөн байцаалтын шатанд бичгээр өгсөн хүсэлтүүд хэрэгт байхгүй байгаа. Мөрдөн байцаагч Х.Гантулга мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дуусгаад хэргийн материалыг надад танилцуулаагүй байж миний гарын үсгийг дуурайлгаж хуурамчаар зураад прокурорт шилжүүлсэн. Хяналтын прокурор Л.Отгончимэг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр М.Бат-Эрдэнийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хохирогч надад мэдэгдээгүй. Хохирогч би хэргийн материалтай танилцаад шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтээ бичгээр гаргасан байхад шүүгдэгч О.Баянмөнхийн шүүх хуралдаанд хэлсэн хохирогч Б.Амаржаргалыг шүүх хуралдаанд оролцуулмааргүй байна гэснийг харгалзан үзэж шүүх хуралдаанд хохирогч намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн байна. Хохирогч би өмгөөлөгчөөр дамжуулж Ч.Мөнх-Эрдэнэ, Д.Нансалмаа, Ч.Бямбадорж нарыг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл улсын яллагч Л.Отгончимэг татгалзсан байна. Иймээс Ч.Мөнх-Эрдэнэ, Д.Нансалмаа, Ч.Бямбадорж нар надад ярьж хэлсэн зүйлээ мэдүүлэг  өгөхдөө хэлэлгүй өөрөөр хэлсэн учраас дахин байцаалт авч, нягтлан шалгаж М.Бат-Эрдэнэ зохион байгуулж оролцсон гэдгийг тогтоолгохоор Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад хэргийг буцаалгахаар хүсэлт гаргаж байна. Х.Ганболдын аав Буриадын Хүрэлбаатар, М.Бат-Эрдэнэ, миний төрсөн ах Бат-Очирын Хүрэлбаатар нар зохион байгуулж хулгай хийснийг Тулгаа гэдэг хүн надад ярьж гэрчилж байсан. /Одоо Түнэл суманд амьдарч байгаа/ гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл давж заалдах гомдолдоо: ... Энэ хэрэгт гэрч Д.Нансалмаа, Ч.Мөнх-Эрдэнэ, Ч.Бямбадорж нар анх хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Амаржаргалд ярьж байснаасаа өөр өөр мэдүүлэг өгч энэ нь зөрүүтэй байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд дээрх гэрчүүдийг биечлэн оролцуулах хүсэлт гаргаж байсан боловч шүүх бүрэлдэхүүн энэ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй. Энэ хэрэгт М.Бат-Эрдэнэ гол холбогдогч гэж хохирогч Б.Амаржаргал үздэг боловч уг хэргийг анхнаас нь хэрэг бүртгэгч Бадрах, мөрдөн байцаагч Ганзориг нар нарийн шалгаж тогтоогоогүйгээс уг М.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг прокурорын шатанд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хохирогч Б.Амаржаргал хүлээн зөвшөөрдөггүй юм. Иймээс М.Бат-Эрдэнийг энэ хэрэгт дахин шалгуулах шаардлагатай байгаа юм. Мөрдөн байцаах болон прокурорын шатанд ч хохирогч Б.Амаржаргалаас гаргаж байсан гомдол хүсэлтийн дагуу холбогдох шалгах зүйлүүдийг бүрэн гүйцэт хийгээгүй орхигдуулсан зэргийг анхааралтай авч үзэж хэргийг хянан шийдвэрлэнэ үү гэжээ.

Ялтан О.Баянмөнх давж заалдах гомдолдоо: Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би өөрт ногдох хохирол гомдлоо бүрэн барагдуулах болно. Эрүүгийн хэрэгт надад хамааралгүй 6 хэрэг байгаа. Үүнийг ялгаж, салгаж хамааралгүй болгож өгнө үү. 1. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэн Баяннов, Сүхээ нарын 6 тооны адууны хэрэгт миний оролцоо байхгүй. Баттулга миний машиныг гуйгаад манайх түлээ байхгүй болчихлоо гээд аваад явсан. Тэр өдрөө ирээгүй бөгөөд маргааш өглөө би Баттулгын утас руу залгахад холбогдохгүй байсан ба би өөрөө очиж машинаа авахад миний машиныг угаасан байсан. Үүнийг гэрчлэх хүмүүс байгаа. Би дээрх 6 адууны хэрэгт хамааралгүй гэж байцаагч болон хяналтын прокурорт удаа дараа хэлж байсан ч хамааралтай болгож ялласан ба уг хэргийг үйлдсэн Баттулга, Пүрэвбат хоёр шүүх хурал дээр хүртэл намайг хамааралгүй гэдгийг хэлж байсан. Би Баттулга, Пүрэвбат нарыг яг хэдэн тооны адуу авсныг ч мэдэхгүй.

2. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас авсан гэх 2 мотоциклийн хэрэгт хамааралгүй байхад хамаатай гэж үзээд байгаа. Надаас энэ тухай байцаалт авахад би мэдэхгүй гэж хэлэхэд мөн л энэ хэрэгт оролцсон байдлаар хавтаст хэрэгт бичсэн байсан. Баттулга, Пүрэвбат хоёр шүүх хурал дээр намайг хамааралгүй гэж мэдүүлсэн. Гэвч хамааралтай болгож ялласанд гомдолтой байна.

3. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэн Хайдав гэж хүний 24 тооны адууг хулгайлсан гэдгийг би огт мэдээгүй. Анх Нямжаргал Эрдэнэбилэг гэдэг айлын утсаар намайг тэднийд хүрээд ир эндээс юм ачуулах гэсэн чинь машин олдохгүй байна гэсэн. Ингээд Мөнхбаатар, Баттулга гарч Билгээ гэж айлын урдаас өгсөж явтал Даваажаргал, Батцогт хоёртой таарч бүгдээрээ айлын өвөлжөөн дээр очиход тэнд Нямжаргал, Баттогтох хоёр байсан. Нямжаргалтай уулзаад юун адуу вэ  гэж хэлэхэд хүний машин унагасан өрөнд өгөх гэж байгаа талаар надад хэлсэн. Тэнд очиход хоёр адуу хашаатай, 4 адууг нядалсан байсан. Мөнхбаатар бид хоёр мах ачиж Нямжаргал, Даваажаргал, Батцогт гурав үлдсэн 2 адууг нядалж, тэгээд бид дөрөв махаа ачаад наашаа Мөрөн орж махыг нь буулгаж өгөөд явахад Нямжаргал надад түлш хийгээрэй гэж 3 адууны арьс өгсөн. Энэ хэргээс Мөнхбаатар, Баттулга хоёрыг салгасан мөртлөө намайг салгаагүй байгаад гомдолтой байна.

4. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэн Коля гэж хүний 2 тооны үхэр хулгайлсан хэрэгт би хамааралгүй. Баттулга, Ганхөлөг, Пүрэвбат нар намайг холбоотой мэтээр худал мэдүүлсэн байсан.

5. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Манлай гэж хүний 8 тооны адууг Хунбаатар, Батзаяа нартай цуг хулгай хийсэн хэрэгт холбогдсонд харамсаж байна. Би хийгээгүй хэргээ хийсэн мэтээр байцаалт өгсөндөө өөрөө буруудаад байна.           Хунбаатар миний машиныг гуйгаад хужир ачаад ирье гээд надаас  гуйсан юм. Тэгээд би Хунбаатартай цуг гарч 9 дүгээр хороонд очиж Хунбаатарт машинаа өгсөн.  Тэр явдлаас хойш 2,3 хонож  байхад шөнө хошууч Мөнжаргал дөрвөн цагдаатай ирээд намайг аваад явсан. Батзаяа цагдаа намайг хэргээ хүлээ хэмээн зодож, Мөнхжаргал хошууч намайг хэргээ хүлээчих юм бол түгжихгүй, хүлээхгүй бол түгжинэ гээд байхаар нь худал мэдүүлэг өгсөн юм. Энэ хэргийг хүлээвэл прокурорт хэлэхгүй, цагдаа дээр дарна гэж хэлсэн. Хунбаатар, Батзаяа хоёр шүүх хурал дээр намайг цуг яваагүй гэж хэлсэн чинь намайг өөрөө хэргээ хүлээсэн болохоор тоогоогүй. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн Амаржаргал гэж хүний 21  тооны адууг анх Ганболд, Адъяасүрэн хоёр тууж ирсэн. Энэ адууг хаанаас авсныг би мэдэхгүй. Энэ адууг Амаржаргал гэдэг хүний алдсан 28 тооны адуу гээд байгаа. Энэ адууны тоо зөрүүтэй, маш өндөр үнэлгээтэй, энэ адууны үнэлгээг буулгаж, 28 биш 21 тооны адуу болохыг тогтоож өгнө үү.

6. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын иргэн Дашдаваа гэдэг хүний 3 үхрийг Мөнхбат, Даваажаргал бид гурвыг хулгайлсан гэж хэрэг тулгаад байсан. Би мэдэхгүй гэж байцаагчид хэлэхэд Даваажаргал чинь хүлээсэн чи юу ч гэж үгүйсгээд нэмэр байхгүй гэж Даваажаргалын өгсөн байцаалтыг үндэслэж надад энэ хэргийг хүчээр хүлээлгэсэн, надад ямар ч хамаарал холбогдол байхгүй. Дээрх 6 хэрэгт би ямар ч хамааралгүй тул надад хамааралгүй болгож өгнө үү. Би энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлээд өөрт ногдох хохирол гомдлоо бүрэн барагдуулна. Хэргийн зүйлчлэлийг минь өөрчилж, дэглэмийг минь бууруулж өгнө үү гэжээ.

Ялтан Ж.Даваажаргал давж заалдах гомдолдоо: ...Улаан-Уул сумын иргэн Амаржаргал гэх хүний адууг тухайн үед хулгайн адуу гэж мэдээгүй бөгөөд Баянмөнх, Мөнхбат хоёр манайд ирээд ярихдаа Баянмөнх 1 дүгээр хороонд байдаг хашаа,  байшингаа зарж өлтгөнд нь адуу авсан, түүнийг ачих гэсэн юм чиний таньдаг Эрдэнэбилэгийнд аваачина. Хамт ачилцаад өгөөч гэхээр нь ачилцаж өгөөд үлдсэн. Хаашаа аваад явсныг би мэдэхгүй. Мөн Цагаан-Уул сумаас 3 үхэр хулгайлсан хэрэгт эрүүгийн төлөөлөгч Нямдорж хүчээр ял тулгасан. Мөн Бат-Очир гэх хүний адууг хулгайлахад би оролцоогүй. Би тухайн үед холбогдох хүмүүст энэ хэрэгт хамааралгүй гэдгээ удаа дараа хэлсэн боловч хамааралтай болгосон. Мөн Хайдав гэх хүний 6 тооны адууг Нямжаргал утсаар яриад Эрдэнэбилэгийнхээс ирээд аваач би унаагүй болчихлоо гэхэд нь очиход Нямжаргал Батцогтыг очоод аваад ир гэсэн. Би Батцогтыг аваад очиход Баттогтох, Нямжаргал хоёр 6 адуу хашаанд нядалж байсан. Би тэр үед Нямжаргалаас 6 адууны талаар асуухад дүү нь хүний машин унагаагаад төлбөрт орчихоод байна,  надад туслаач гэхэд үлдсэн 4 адууг хамт төхөөрч өгөөд Батцогтыг хүргэж өгөхөөр явсан. Надад үүнээс өөр оролцоо байхгүй. Эрүүгийн төлөөлөгч Мөнхжаргал намайг зодож дарамталснаас болж буруу зөрүү ярьж хийгээгүй хэргээ хийсэн болгож хэлсэн. Иймд энэ хэргүүдийг үнэн зөвөөр нь шалгаж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.

Ялтан Н.Батцогт давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэн Бямбадоржийн 90 тооны бог мал хулгайлсан хэрэгт оролцоогүй. Энэ талаар мөрдөн байцаагч болон прокурорт удаа дараа хэлсэн.Энэ хэргийг хийсэн Нямжаргал нь намайг энэ хэрэгт оролцоогүй гэж хэлсэн боловч намайг ялласан. Энэ хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Мөн Алаг-Эрдэнэ сумын Хайдав гэх хүний 21 тооны адууг хулгайн адуу байсныг би мэдээгүй. Энэ хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Мөн Бүрэнтогтох сумын иргэн Бат-Очир гэж хүний 26 тооны адууг Баттогтох, Нямжаргал бид 3 хулгайлж уг адуунаас 3 тооны адууг барьж авсан. Бусдыг нь гэрийнх нь зүг туусан. Уг адууны хохирол өндөр байгаа. Хохирлыг бууруулах хүсэлтэй ба Баттогтохтой цуг хувааж барагдуулмаар байна. Энэ хэргийг Нямжаргал болон Баттогтохтой цуг шийдүүлэх хүсэлтэй байна. Уг гомдлыг минь хүлээн авч ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Ялтан Ц.Баттулга давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймгийн Рашаант сумын Эрдэнэ гэдэг хүний 3 үхэр хулгайлсан хэрэгт миний оролцоо байхгүй. Намайг гэртээ байхад Баянмөнх ирээд хөдөө цуг яваад өгөөч гэхээр нь цуг явж Тосонцэнгэл сумын нутагт явахдаа Ганхөлөгийг тэнд байгааг мэдсэн. Ганхөлөг үхэр нядлачихсан байсан. Ганхөлөг, Баянмөнх хоёр ярихдаа өрөндөө мал аваад байж байна гэж хэлж байсан. Тэгээд Мөрөн орж би замдаа буусан юм. Би тэр үхрүүдийг хулгайн юм гэж мэдээгүй. Баянзүрх сумын Түмэн-Очир, Батхүү, Галт сумын Өлзийтогтох, Отгонбаатар гэх хүмүүсийн алдагдсан эд зүйлсийг хулгайлсан хэрэгт холбогдсон. Пүрэвбаттай хулгай хийгээгүй. Энэ үед Эрдэнэтэд байсан ба гэрчлэх хүмүүс байгаа. Тухайн үед би энэ хэрэгт хамааралгүй гэдгээ хэлсээр байхад эрүүгийн төлөөлөгч Нямдорж гэдэг хүн Пүрэвбатын мэдүүлэгтэй тулгаж хүчээр байцаалт авсан. Дараа нь энэхүү хэргүүдийг хүчээр нэгтгэсэн. Мөн Сүхээ гэдэг хүний 2 адууг хулгайлсан хэргийг шалгуулмаар байна. Би 2014 оны 12-р  сарын 29-нд Мөрөнгөөс хот руу гарч байсан. Сүхээ гэдэг хүн ярихдаа 2014 оны 12-р сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө цоохор морь, цагаан гүү алдагдсан гэж байсан. Миний авсан адуунд цоохор морь, цагаан гүү байгаагүй дан морьд байсан. Иймд би өөрийн хийсэн хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Учруулсан хохирлоо төлнө, дэглэм бууруулж өгнө үү гэжээ.

Ялтан Г.Пүрэвбат давж заалдах гомдолдоо: ... Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багт аавынхаа хамт амьдардаг. Миний аав бие муутай бөгөөд аавыг маань надаас өөр харж хандах хүнгүй байдаг болохоор миний санаа маш их зовж байдаг юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ бүгдийг минь харгалзан үзэж дэглэмийг минь өөрчлөн жирийн дэглэм болгож өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Г.Баянбилэг давж заалдах гомдолдоо: ... Ц.Баттулга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.3, 261-р зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж хорих ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Миний үйлчлүүлэгч Ц.Баттулгыг анхан шатны шүүхээс бусдын эд хөрөнгийг хулгайлан авч их хэмжээний хохирол учруулсан гэж үззж ЭХТА-ийн 145-р зүйлийн 145.3 дахь хэсэг мөн Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас орох буюу ЭХТА-ийн 261-р зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулан шийдвэрлэсэн. Шийтэх тогтоолын тодорхойлох нь: хэсэгт “...12.Шүүгдэгч Ц.Баттулга нь... Шүүгдэгч Г.Пүрэвбаттай бүлэглэн 2015 оны 05 дугаар сары 20-ны өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:.. зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул” гэж тодорхойлоод тогтоосон нь тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар Ц.Баттулга, Г.Пүрэвбат нар нь бүлэглэн оргосон нь нотлогдон тогтоогдоогүй байдаг. Мөн өршөөл үзүүлэх тухай хуулийг анхан шатны шүүх нэг мөр ойлгож зөв хэрэглээгүй гэж үзэж байна. Ц.Баттулгын үйлдсэн ЭХТА-ийн 261-р зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан үйлдэл холбогдол нь өршөөлийн хуульд хамрагдаж өршөөн хэлтрүүлэхээр байхад шүүх энэ хуулийг хэрэглээгүй байдаг.

Ц.Баттулга нь бага насны 2 хүүхэд болон эцэг, эхийн хамт Мөрөн сумын 13-р багийн 9-3 тоотод амьдардаг. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу өрх юм. Ц.Баттулгын эцэг, эх нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хөдөлмөр эрхлэх боломжгүй байдалтай хүмүүс байдаг. Ц.Баттулга нь хорих ялаар шийтгүүлэхийн өмнө энэ айл өрхийн гол ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог хүн нь байсан учир Ц.Баттулга удаан хугацаагаар хоригдсоноор түүний бага насны хүүхдүүд, эцэг эхийн амьдрал маш хүнд байдалтай болохоор байна. Иймд дээрх байдлуудыг анхааран үзнэ үү.

Ц.Баттулга нь хэдийгээр гэмт хэрэг үйлдэж гэм буруутай үйлдэл хийсэн ч гэсэн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон ар гэрийнх нь нөхцөл, хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 7 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, чанга дэглэмийг хөнгөрүүлж ЭБШ хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч В.Энхболд давж заалдах гомдолдоо: ... Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй. Дүгнэлт нь шийтгүүлсэн этгээдийн гэм буруутай асуудлыг шийдвэрлэх, эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг зөв оногдуулахад нөлөөлж болохуйц ноцтой зөрүүтэй байхад зөрүүг гаргалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж хэт хүнд ялтай зүйлийг хэрэглэхэд хүргэсэн. Тухайлбал Б.Эрдэнэбаяр нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байдлыг болон ам бүлээ тэжээн тэтгэдэг, нялх хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг ял оногдуулахдаа анхаарч үзсэнгүй.

Н.Батцогтын хувьд иргэн Х.Бямбадоржийн 90 тооны бог мал хулгайлахад оролцсон нь нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй. Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр баг “Шувуут” гэх газраас иргэн П.Хайдавын 21 адуунаас 6 тооны адуунаас бусдыг нь авсан, Бүрэнтогтох сумын “Төмөртийн ам” гэх газраас хохирогч Б.Бат-Очирын 26 адуунаас 5 тооны адуунаас бусад адууг хулгайлсан гэх үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, субъектив тал  тогтоогдоогүй. Өөрсдийн авсан адуунаас бусдыг нь нутаг бэлчээр рүү нь туусан байдаг. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасантай зөрчилдөж байна. Хохирогч П.Хайдав, Б.Бат-Очир  нар  адуугаа нутаг бэлчээрээс нь олж авснаа шүүхэд болон мөрдөн байцаалтанд мэдүүлж нотолгоо гаргасан байдаг.  Иймд П.Хайдавын 21, Б.Бат-Очирын 26 тооны адууг хулгайлж хохирол учруулсан гэж үзэж ял халдаах үндэслэлгүй байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийг бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүхийн шийтгэх тогтоолд  “О.Баянмөнх, Б.Адъяасүрэн, Б.Эрдэнэбаяр, Н.Батцогт, М.Лхамгомбо, Ж.Даваажаргал, Б.Ганхөлөг, Т.Мөнхбаатар, Д.Хунбаатар, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж” гэснийг “цагдан хорих”  гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй,  дүгнэлт нь шийтгүүлсэн этгээдийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг зөв оногдуулахад нөлөөлж  болох ноцтой зөрүүтэй, шүүх хуралдааны явцыг тэмдэглэлд бүрэн тусгаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн дараах зөрчил гаргажээ. Үүнд:

Анхан шатны шүүх  “...Шүүгдэгч Ц.Баттулга нь ...Шүүгдэгч Г.Пүрэвбаттай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь: ...... шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай” гэж дүгнэсэн байх боловч дүгнэлтээсээ өөрөөр буюу хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 болгон өөрчилж шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсны дээр хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн үндэслэл, шалтгаанаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхойлоогүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д заасныг,

Шүүх хуралдааныг шөнийн цагаар явуулж  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  234 дүгээр зүйлийн 234.2-т "Шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна."  гэж заасныг,

Шүүх хуралдааны тэмдэглэлд Ц.Баттулга, Г.Пүрэвбат нарын биеийн байцаалт, Т.Мөнхбаатарын мэдүүлгийн агуулгыг тусгаагүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 253 дугаар зүйлийн 253.2-т заасныг  тус тус зөрчсөн байна.

Мөн шүүгдэгч О.Баянмөнх, Б.Адъяасүрэн, Б.Эрдэнэбаяр, Н.Батцогт, М.Лхамгомбо, Ж.Даваажаргал, Б.Ганхөлөг, Т.Мөнхбаатар, Д.Хунбаатар, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нарт хорих ял оногдуулж, шүүх хуралдаанаас цагдан хорьсон байх боловч “... нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, ... тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэснээсээ өөрөөр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан,

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь  тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй орхисон байна.

Мөн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд хамаарч байхад “О.Баянмөнх, Н.Батцогт, Ж.Даваажаргал, ...өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлтэй боловч үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг ялтай байх хугацаандаа дахин давтан үйлдсэн байх тул Өршөөлийн тухай хуульд хамруулах боломжгүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүйг дурдах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй байна.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.4, 320 дугаар зүйлийн 320.1,  325 дугаар зүйлийг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 24-ний  өдрийн 36  дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Баянмөнх, Н.Батцогт, Ж.Даваажаргал, Ц.Баттулга, Г.Пүрэвбат, Б.Адъяасүрэн, Б.Ганхөлөг, Б.Эрдэнэбаяр, Б.Батзаяа, Д.Хунбаатар, Т.Мөнхбаатар нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, М.Лхамгомбод бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Магадлалд  хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                        С.ЦЭЦЭГМАА

Б.СОСОРБАРАМ