| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00233/И |
| Дугаар | 00251 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 00251
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын Ширхэнцэгийн 2 дугаар баг, Улиастайн ¹ 41 тоотод оршин суух, 1964 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, Мургуу овогт Батаагийн Оюунцэцэгийн хүсэлттэй /РД:ПВ64013004/
Буянтын тэжээлийн аж ахуйд ажилласан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цагаанцоож нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Б.Оюунцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд Монголын хувьсгалт залуучуудын илгээлтээр 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн саальчнаар ажиллаж эхэлсэн юм. 1990 он хүртэл тасралтгүй ажилласан бөгөөд уг байгууллага нь 1990 оноос эхлэн хувьчлагдсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр байсан боловч хувьчлагдсанаас хойш хариуцах эзэнгүй байсаар нэг мэдэхэд үрэгдэж алга болсон юм билээ. Иймд миний Буянтын тэжээлийн аж ахуйд 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 он хүртэл ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч Мургуу овогт Батаагийн Оюунцэцэг нь Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь Буянтын тэжээлийн аж ахуйн даргын 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ¹ 83 дугаартай тушаалын 1. 10 дугаар анги төгсөж ХЗЭ-ийн илгээлтээр ирсэн Б.Оюунцэцэг, Ж.Баярхүү нарыг YII/15-наас саальчнаар томилсугай гэснээр болон ¹ 517358 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх, хамт ажиллаж байсан Ш.Баярхүү, Д.Цэрэн, Ш.Цэцэгмаа нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Буянтын тэжээлийн аж ахуйд ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Мургуу овогт Батаагийн Оюунцэцэгийг Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.