Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 305

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

            Улсын яллагч Г.Цогтгэрэл,

            Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909011340333 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М.М /регистрийн дугаар

           

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

      Яллагдагч М. М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн талбайн урд талын автобусны буудлын орчимд хохирогч Э.Баттулгатай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.М-ыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн талбайн урд талын автобусны буудлын орчимд хохирогч Э.Баттулгатай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүх шүүгдэгч М.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

        Шүүгдэгч М.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн талбайн урд талын автобусны буудлын орчимд хохирогч Э.Баттулгатай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Э.Баттулгын “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өглөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Мийтинг баарны хойд талд баарнаас гараад гэртээ харих гээд явж байтал явган хүний зам дээр үл таних залуутай маргалдаж миний хөмсөг болон хөл рүү цохиод 80-32 УНХ улсын дугаартай машинд суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 4-5/,

            Гэрч М.М “...2019 оны 03 дугаар сарын 09-ний 07:00 цагийн үед Сүхбаатарын талбайн урд талын баарнаас гараад гэртээ харих гээд автобусны буудал дээр нилээн муудсан байж байсан. Тэгээд нэг мэдсэн гудамжинд нэг залуутай маргалдаад нүүр хөл хэсэг рүү нь хөл гараараа цохиод байсан..." гэх мэдүүлэг /хх-н 6/,

            Шинжээчийн “...Э.Баттулгын биед зүүн хөмсөгт өнгөц няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шагайн үений гадна хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх 3262 дугаартай дүгнэлт /хх-н 9/,

           

            Шүүгдэгч М.М-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өглөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Мийтинг баарны хойд талд үл таних залуутай маргалдаж муудалцан хөмсөг хэсэгт гараараа цохиж, хөл рүү нь хөлөөрөө нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-н 16/ гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

           

            Шүүгдэгч М.М нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, сайн дураараа хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч М.Мнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч М.М-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

           

            Иймд шүүгдэгч М.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

           

            Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч М.М450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.