| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0565/э |
| Дугаар | 0626 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 0626
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Ба.Эрдэнэбаатар
Б.А өмгөөлөгч: Н.Ганбат
Ц.Т өмгөөлөгч: Б.Мөнхгэрэл
шүүгдэгч: Б.А, Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Б А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт И овогт Ц Т тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806065920328 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б А, 19 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт 1 дүгээр байрны 307 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Сум дундын 20 дугаар шүүхийн 0076 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Сум дундын 20 дугаар шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 5 жил 01 сарын хугацаагаар тогтооосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 5 жил 07 сарын хугацаагаар тогтоосон, уг хорих ялыг Дархан-Уул аймаг дахь хорих ангид биеэр эдлэж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 42 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 4 жил 10 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Дархан-Уул аймаг дахь хорих ангид эдлэж байгаад 2017 оны 8 дугаар сарын 11-нйи өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан гэх, РД: ,
2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, И овогт Ц Т, 19 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Б.А нь ажлын хөлсөө өгсөнгүй гэсэн зүйлээр шалтаглан Ц.Т бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Бага тэнгэрийн аманд байрлаж байсан Мөнх-Од ХХК-ны хашаан дотор байрлах гал тогооны зориулалтаар ашигладаг гэрт хууль бусаар нэвтэрч хээний градустай хөрөө нэг ширхэг, инженерийн дуран, дрилл, цахилгаан төмөр тасдагч багаж, жижиг хээний түрдэг хөрөө, самсунг галахси Эс-6 гар утас, чихэвч зэрэг эд зүйлсийг хууль бусаар хулгайлан авч 1.485.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.А архи уух зорилгоор 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны задгайд оршин суух Л.Н гэрт хоноод гарахдаа Самсунг галахси С-5 маркийн гар утас, жинсэн өмд, Нокиа маркийн гар утасыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.А нь архи ууж яваад дахин нэмж уух мөнгө олох зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ пабын урд талын зам дагуу үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Н эзэмшлийн хүнсний мухлагын цонхыг түлхэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч супер контик том 25 ширхэг, супер контик жижиг 35 ширхэг, янзага цайны печень 20 ширхэг, еэ еэ кофе тал уут, Хаан кофе 1 уут, хаан сүүтэй цай 2 уут, хатан сүүтэй цай 2 уут, чанадаг гоймон /ононг шим/ 40 ширхэг, доширак 8 ширхэг, бэлэн гоймон том аягатай 20 ширхэг, жижиг аягатай 20 ширхэг, напеолон жигнэмэг 20 ширхэг, орбит бохь 2 боодол, дирол бохь 1 боодол, спирмэнт бохь 2 боодол, түфифий набор 4 ширхэг, чоко пай том 2 ширхэг, жижиг 2 ширхэг, фабрика чипс том 2 ширхэг, жижиг 2 ширхэг, хрустик печень 15 ширхэг, юбилейний цайны печень жижиг 20 ширхэг, коровка цайны печень 20 ширхэг, счасливый день печень 25 ширхэг, орео печень 4 ширхэг, ням печень 10 ширхэг, коровка вафли 20 ширхэг, хаан чипс том 15 ширхэг, жижиг 17 ширхэг, сумо жижиг 22 ширхэг, колоа марч жижиг жигнэмэг 8 ширхэг, нипс үрэл жижиг 25 ширхэг, МхМ үрэл жижиг 22 ширхэг, сникерс том 20 ширхэг, жижиг 18 ширхэг, кит кат жижиг 18 ширхэг, максфан шоколад том 10 ширхэг, шоко россинен үзэмтэй үрэл том 4 ширхэг, жижиг 7 ширхэг, чүпс шоколадтай 2 уут, өглөө сүү 6 ширхэг, акбар жижиг 10 ширхэг, липтон 8 ширхэг, моя семья том 8 ширхэг, жижиг 6 ширхэг, гоё савтай 8 ширхэг, ёотон том 4 ширхэг, жижиг копот 3 ширхэг, соруултай сүү жижиг 25 ширхэг, сок жижиг 25 ширхэг, ред булл 9 ширхэг, бэлэн мөнгө 240.000 төгрөг, нокиа нэгж зардаг энгийн 4 ширхэг, самсунг Эс-4 гар утас хуучин зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч нийт 1.302.780 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Т нь Б.А бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Бага тэнгэрийн аманд байрлаж байсан Мөнх-Од ХХК-ны хашаан дотор байрлах гал тогооны зориулалтаар ашигладаг гэрт хууль бусаар нэвтэрч хээний градустай хөрөө нэг ширхэг, инженерийн дуран, дрилл, цахилгаан төмөр тасдагч багаж, жижиг хээний түрдэг хөрөө, Самсунг галахси Эс-6 гар утас, чихэвч зэрэг эд зүйлсийг хууль бусаар хулгайлан авч 1.485.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Т ахтай Солонгос компанид нэг хашаанд хоёр тусдаа газар ажиллаж байсан. Мөнх-Од компанид би арматур хийдэг байсан. Би тэндээс хулгай хийнэ гэж бодоогүй. Цалингийн асуудалтай байсан. Тэр өдөр бороо ороод байсан. 3 шөнө нойр хоолгүй хийсэн ажил дээр бид нарт мөнгө өгөхгүй байсан тул би тэр залуутай ядаж бороо орж байна таксины мөнгө өгчих гэтэл заргалддаг газраа очоод заргалдаад ав гэж хэлээд маргалдсан. Тэгээд уурандаа байрлаж байсан байрандаа ороод Т ахад өөр газар ажил олж хийе. Энэ газар цалин мөнгөө өгөхгүй байна гэж ярьсан. Тэгээд би энэ асуудлаас болж багажыг нь авсан. Тэр камерийн бичлэгт бид хоёрыг цуг явж байсан гэж байгаа. Бид хоёр юм бариад явж байсан. Т ахад би хөнжил гудсаа бариулаад, та аваад гарч бай гэж хэлээд явуулсан. Би өөрөө тэр багажыг аваад гарсан. Би гэм буруугаа 100 хувь хүлээж байгаа. Байцаагч надаас та хоёр ярилцаж тохиролцож хулгай хийсэн үү гэж асууж байсан. Би Т ахтай ярилцаж хулгай хийсэн асуудал байхгүй. Би өөрөө хулгай хийсэн. Т ахад хөнжил, гудас өгч гаргаад би өөрөө тухайн багажийг авсан. Нн гэдэг хүнийг нүүрэлдүүлэн байцаалт хийе гэж хэлтэл өөрөө зөвшөөрөөгүй. Нн намайг унтаж байхад дэрэн доороос гар утас, жийнсэн өмдийг хулгайлсан гэж яриад байгаа. Өдөр нь хамт байж байтал А гэж найз хүрээд ир энд зэрлэг зулгаадаг ажил байна гэж хэлэхээр нь би очсон. Тэгээд бид хоёр хамт хоёр шил архи уусан. Эхнэр нь надад чи дан өмдтэй явж байгаа юм уу гээд жийнсэн өмд өгөхөөр нь би өөрсдийнх нь нүдэн дээр өмссөн. Тэгээд шөнө намайг гарчихаад ирсэн гэж хэлсэн байсан. Би гэрт нь байж байхад бид хоёр Гандан ороод ирье гээд гэрээ цоожлоод гараад явсан. Тэгээд орой нь ирээд Нн эхнэрт битгий хэлээрэй гээд миний гар утсыг ломбарданд тавиад архи ууя гэсэн. Би нокиа гэдэг гар утсыг аваагүй. Тэгээд гадаа сэрүүн байна гээд надад нэг куртик өгсөн чинь энгэрийн халаасанд нь Нокиа гээд гар утас нь байсан. Тэгээд би нийлүүлээд 30.000 төгрөгөнд зарсан. Би Н өөрөө нэг утсыг нь авахыг зөвшөөрсөн. Надад хүний гар утсыг хулгайлаад ломбарданд тавих шаардлага байхгүй. Би нүүрэлдүүлэн байцаалт хийлгэх хүсэлт өгсөн боловч хүлээж аваагүй. Би тэр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр төлж барагдуулна. Саппорогийн тэнд хүнсний жижиг түц байсан. Тэр шөнө дөрөв, тавуулаа хоёр шил архи хувааж уучихаад тэр хэд явсан. Би явж байгаад тэр түцний ард нь бие засаад гараад явж байгаад цонхных нь хажуу талаас татсан чинь хаалт унаад ирсэн. Би ороод 5 шуудай бараа авсан. Дотор нь хувцас, чихэр жимс байсан. 5 шуудайтай эд зүйлийг такси бариад Баянхошуунд аваачиж дэлгүүрт тавиулсан. Бараа авахад шөнө 2 цаг болж байсан. Миний зарсан бараа хэд болсоныг тооцож байгаагүй. Бараа зарж олсон мөнгөөрөө найзуудтайгаа архи ууж дуусгасан. Би зугтаад явж байхад 15 хоногийн халтуурын ажил хийхэд 800.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. Гэтэл манай найз хаашдаа баригдана. Чи хохирол төлбөрт наад цалингийнхаа 500.000 төгрөгийг болтугай аваачиж өг гэж хэлсэн. Тэгээд би 800.000 төгрөгөө аваад нөгөө түц дээр очиход хаалттай байсан. Тэгээд хотод байдаг ах намайг чи зах орж дотуур хувцас ав гэхээр нь би хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд хөдөө би айлын туслах малчин хийж байгаад 02 дугаар сарын 8-ны өдөр баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлнө гэв.
Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Бага тэнгэрийн аманд барилга дээр ажиллаж байгаад цалин авах гээд орой 8.00 цаг хүртэл хүлээсэн. Гэтэл цалин өгөөгүй. Тэгээд А энд ажиллахаа болилоо. Та миний хөнжил, пүүгээг хүргээд өгчих гэж хэлсэн. Би тэгье гээд гадаа гараад машинд хүлээгээд сууж байсан. Тэгээд А 2 шуудаатай эд зүйл бариад гаргаад ирсэн. Тэгээд багааж онгойлго гэхээр нь би онгойлгож өгөөд, багаажинд хийгээд аваад явсан. Тэгээд Хонхорт манай гэрт очоод надад ямар учиртайг хэлсэн. Би буцааж аваачиж өг. Наадах чинь асуудал гарна гэж хэлтэл би өөрөө мэдэж байгаа. Цалингаа аваад буцааж өгнө гэж гэсэн. Тэгээд намайг та хот оруулаад өгчих гэхээр нь би Оффицерийн буудал дээр шуудайтай юмтай нь хүргэж өгсөн. Өөрөө цаашаа такси бариад явсан. Маргааш нь би Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэсээс дуудахаар нь очсон. Тэгээд би А холбогдох гэтэл холбогдож чадаагүй. Тэгээд өөрөө над руу яриад хулгайлсан багажийг нь хаана тавьснаа хэлээд намайг аваачаад өгчих гэж хэлсэн. Тэгээд би надад өгсөн утасны дугаараар нь ярьж байгаад багажуудыг нь аваад, буцааж өгсөн. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны зун 6 дугаар сараас би Бага тэнгэрийн аманд баригдаж буй барилга дээр ажиллаж эхэлсэн. 8 дугаар сард бригадын ахлах 5 хоногийн цалингаа өгөхгүй болохоор нь Т ахтай хамт ирээд Т ахыг барилгын гадаа хүлээж бай гээд барилгын хашаанд орж гал тогооны гэрийн бүслүүрийг гараараа татаж таслаад дотор нь байсан том градустай хөрөө, инженерийн дуран, тогны дрилл, түрдэг хөрөө зэрэг багажнуудыг аваад төмстэй байсан шуудайг суллаж байгаад дотор нь багажнуудаа хийгээд авч гараад Т ахын машинд хийгээд явсан. Маргааш нь би гадуур яваад таарсан авий гэсэн болгонд зарсан. Зарсан мөнгөөрөө архи авч уугаад байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна гэжээ. /1-р хх-ийн 37/
Шүүгдэгч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 11-ний шөнө 01.00 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Бага тэнгэрийн аманд баригдаж байгаа барилга дээр очиж А уулзахад миний хөнжил пүүгээг дөхүүлээд өгчих гэсэн. Тэгээд бид хоёр барилгын хашаа руу ороод би А хөнжил гудас, цүнхтэй хувцас зэргийг аваад гарахад А би гэрт байсан багажнуудыг авчихлаа гээд гартаа градустай модны хөрөө, нивлээр, шуудайн дотор жижиг цахилгаан багажнуудыг хийсэн бариад гараад ирсэн. Тэгээд А багажнуудыг аваад СХД-ийн 21 дүгээр хороолол явна гэхээр нь би офицерүүдийн ордоны автобусны буудал дээр буулгаж өгсөн. Би тухайн үед хулгайн эд зүйл тээвэрлэж байна гэдгээ мэдэж байсан. Би А чи боль маргааш баригдаад аюул болно ш дээ гэж хэлсэн. Тэгэхэд А би угаасаа цалингаа авч байгаад буцаагаад өгчихнө би өөрөө мэдэж байна санаа зоволтгүй гэсэн. Уг машин бол миний хувийн эзэмшлийн машин юм гэжээ. /1-р хх-ийн 39/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: Хэрэг учрал болсон гэх газар нь Бага тэнгэрийн ам гэх хийв гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 10-13/
Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 9-ний шөнө манай AHTBKR ХХК-ны өмч болох цахилгаан хөрөө, төмөр тасдагч багж, Нивлээр дуран, гар дрилл зэрэг эд зүйл алдагдсан байсныг 8 дугаар сарын 10-ны өдөр 8.30 цагт ирээд мэдсэн. Хоолны гэрийн зүүн хатавчийг сөхөөд дээрх зүйлийг авч явсан байсан. Манай объектод 2 камер байгаа уг камерт 2 хүний дүрс бичигдэж үлдсэн байгаа. Манайд нэг манаач байдаг. Түүнээс асуухад шөнө А ирж хоол өгөөд явсан гэж хэлсэн гэжээ. /1-р хх-н 30-33/
Хохирогч Л.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ эхнэр Ч хамт хашааныхаа зэрлэгийг зулгааж байтал хашааны гаднаас А хөөе Н ахаа гэж дуудсан. Тэгээд би А гэртээ оруулахад танайх энд байдаг юм уу мэдсэнгүй гээд манай гэрт байж байгаад манай эхнэрийн төрсөн өдөр болж байна гэхээр нь би Ч хамт БГД-т байдаг найзынд нь байж байгаад орой 22.00 цагийн орчимд гэртээ иртэл манай хашааны гадаа зогсож байсан. Би А чи яваагүй юм уу гэж асуухад би найзындаа очиж байж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд гэртээ ороод унтаж байгаад 20 минут орчмын дараа сэрээд хартал дэрэн доогуур байсан Самсунг Галакси S-5 маркын гар утас, Нокиа маркийн гар утас, миний жинсэн өмд зэргийг хулгайч аваад явсан байсан. Нокиа утсаа 50.000 төгрөгөөр үнэлж байна. Би А 2018 оны хавраас барилга дээр ажиллаж байгаад танилцсан юм гэжээ. /1-р хх-н 130-131/
Хохирогч С.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо Цэ пабын эсрэг талд хүнсний мухлаг байрлуулан ажиллаад нэг жил орчим болж байгаа юм. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 9-ний өдөр мухлагаа 22.30 цагийн орчимд хаагаад гэртээ харьсан. Өглөө нь 09.00 цагт ирэхэд манай мухлагын хаалт төмрийг авч хаяад цонхыг нь хагалж хулгай орж хүнсний барааг хулгайлан авсан байсан. Манайхаас нийт 1.256.450 төгрөгний эд зүйлс алдагдсан. Агэж манай Сэлэнгийн залуу байгаа юм. Тэр орой намайг дэлгүүрээ хаагаад явж байхад тааралдаад явлаа юу баяртай гээд жоохон сэжигтэй байсан. Манай дэлгүүрийн црнхыг хөшөөд зогсож байсан залууг манай нутгийн танил охин харсан байсан гэжээ. /1-р хх-н 181-187/
Гэрч Ш.Бт мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн амны Мөнх-Од ХХК-ний барилга дээр манаачаар ажилладаг юм. 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 09.00 цагт ээлж авч хоносон. Хонох хугацаанд 20.00 цагт ажилчид гарч дуусаад хаалгаа барьсан. 23.30 цагийн орчимд барилга дээр ажилладаг туслан гүйцэтгэгч компаний ажилтан А гэдэг залуу ууттай боов бариад ирсэн. Тэгээд надтай хамт 30-аад минут зурагт хараад сууж байгаад явсан. Дахин хүн ирээгүй. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 10-ны өглөө 08.00 цаг өнгөрч байхад барилгаа тойроод явж байтал гал тогооны гэрийн бүслүүрийг таслаад ханыг нь татаж онгойлгосон байсан. Тэгээд би дарга удирдлагууддаа мэдэгдсэн. Гэрээс 2 цахилгаан, невлер дуран, батеретэй дрил, гар тасдагч, гар утас цүнхтэй хувцас зэрэг зүйлс алдагдсан байсан. Амрааг сэжиглэж байна гэжээ. /1-р хх-н 34-35/
Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: А бол миний төрсөн хүүхэд юм. А 19 оны 12 дугаар сарын 11-нд Сэлэнгэ аймаг Хушаат суманд төрсөн. Айлын том хүүхэд юм доороо 2 охин дүүтэй. 6 дугаар анги хүртлээ сургуульд сурсан тэгээд сургуулиас гарсан. Яахав алдаг оног сургуульд явдаг байсан. Урьд нь 2 удаа цагдаад шалгагдаад ял аваад сууж байсан юм. Гэр орондоо бай гэхээр байхгүй юм гэжээ. /хх-н 67-68/
Гэрч Ч.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай нөхөр Ц.Т нь 1970 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Цагаан хайрхан суманд айлын том хүүхэд болон төрсөн. Эцэг эхээс 6-уулаа юм. Сургууль соёлоор явж байгаад 1989 онд цэргийн албыг 2 жилээр хаасан. Ц.Т бид хоёр гэр бүл болоод 28 жил болж байна. Манайх 2002 онд хотод орж ирсэн. Барилгын компанудаар сантехникийн ажил голдуу хийдэг юм. Манай нөхөрт муу зуршил гэж бараг байхгүй тамхи л татдаг. Үр хүүхэддээ хайр халамж сайтай, даруухан зантай хүн байгаа юм гэжээ. /1-р хх-н 106-107/
Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Ц.Т төрсөн хүүхэд нь байгаа юм. Манай аав бол ажил хөдөлмөрийг чин сэтгэлээсээ хийдэг, элдэв муу зан чанар гаргадаггүй юм. Намайг гэр бүл болоод тусдаа гарахад гэр бэлдэж өгөөд бүх тавилгыг маань өгсөн. Манай аавын дотны найз нь Мй гэж хүн байдаг юм. Өөр нэг их нийлээд байдаг найз байхгүй гэжээ. /1-р хх-н 107-108/
Эд зүйлийн үнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 41/
Тод үнэлгээ хөрөнгийн үнэлгээний тайланд:хээний граудстай хөрөө-500.000 төгрөг, инженерийн дуран-350.000, дрилл-150.000 төгрөг, цахилгаан төмөр тасдагч – 170.000 төгрөг, жижиг хээний түрдэг хөрөө 150.000 төгрөг, самсунг галахси С-6- 250.000 төгрөг, чихэвч- 5000 төгрөг,нийт 1.485.000 төгрөгөөр үнэлжээ. /1-р хх-н 42-43/
Эд зүйлийн үнэлгээ танилцуулсан тэмдэглэл /1-р хх-н 44-45, 136-137/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 134/
Тод үнэлгээ хөрөнгийн үнэлгээний тайланд: самсунг галахси эс-5-260.000 төгрөг, нокиа маркийн гар утас- 40.000 төгрөг, жинсэн өмд- 15.000 төгрөг нийт 315.000 төгрөг гэжээ. /1-р хх-н 135/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 201-202/
Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан: /1-р хх-н 199-200/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 189/
2017,12,20-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 190-197/
Эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /1-р хх-н 150-151/
Хэргийн газрын үзлэг хийссэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 163-174/
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 176-178/
Сэжигтнийг /Б.А/ шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, цагдан хорих хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол, прокурорын санал, цагдан хорьсон тухай шүүгчийн захирамжууд /1-р хх-н 47-57/, / 1-р хх-н 138-141/
Сэжигтнийг /Ц.Т/ шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, баривчлагдсан сэжигтнийг суллах тухай /1-р хх-н 58-59/
Б.А Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 61, 142, 202-203/, прокурорын тогтоол /1-р хх-н 62-64, 143-144, 211-212/ яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-н 65-66/, /1-р хх-н 145-146, 213-214, 218-219/
Б.А иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 71, 147 /, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /1-р хх-н 72-88/, зөрчлийн талаарх баримтууд /1-р хх-н 89-94/, эрэн сурвалжлалт зарласан баримт /1-р хх-н 95-100/
Ц.Т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /1-р хх-н 101/, прокурорын тогтоол /хх-н 102-103/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 104-105/
Ц.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 109/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 112 /, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 113/
Ц.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 110-111/ зэрэг болно.
Б.А нь Ц.Т бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Бага тэнгэрийн аманд байрлаж байсан Мөнх-Од ХХК-ны хашаан дотор байрлах гал тогооны зориулалтаар ашигладаг гэрт хууль бусаар нэвтэрч хээний градустай хөрөө нэг ширхэг, инженерийн дуран, дрилл, цахилгаан төмөр тасдагч багаж, жижиг хээний түрдэг хөрөө,самсунг галахси Эс-6 гар утас, чихэвч зэрэг эд зүйлсийг хууль бусаар хулгайлан авч 1.485.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.А нь 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны задгайд оршин суух Л.Н гэрт хоноод гарахдаа самсунг галахси С-5 маркийн гар утас, жинсэн өмд, Нокиа маркийн гар утасыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ пабын урд талын зам дагуу үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Нн эзэмшлийн хүнсний мухлагын цонхыг түлхэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч супер контик том 25 ширхэг, супер контик жижиг 35 ширхэг, янзага цайны печень 20 ширхэг, еэ еэ кофе тал уут, Хаан кофе 1 уут, хаан сүүтэй цай 2 уут, хатан сүүтэй цай 2 уут, чанадаг гоймон /ононг шим/ 40 ширхэг, доширак 8 ширхэг, бэлэн гоймон том аягатай 20 ширхэг, жижиг аягтай 20 ширхэг, напеолон жигнэмэг 20 ширхэг, орбит бохь 2 боодол, дирол бохь 1 боодол,спирмэнт бохь 2 боодол, түфифий набор 4 ширхэг, чоко пай том 2 ширхэг, жижиг 2 ширхэг, фабрика чипс том 2 ширхэг, жижиг 2 ширхэг, хрустик печень 15 ширхэг, юбилейний цайны печень жижиг 20 ширхэг, коровка цайны печень 20 ширхэг, счасливый день печень 25 ширхэг, орео печень 4 ширхэг, ням ням печень 10 ширхэг, коровка вафли 20 ширхэг,хаан чипс том 15 ширхэ, жижиг 17 ширхэг, сумо жижиг 22 ширхэг, колоа марч жижиг жигнэмэг 8 ширхэг, нипс үрэл жижиг 25 ширхэг, МхМ үрэл жижиг 22 ширхэг, сникерс том 20 ширхэг, жижиг 18 ширхэг, кит кат жижиг 18 ширхэг, максфан шоколад том 10 ширхэг, шоко россинен үзэмтэй үрэл том 4 ширхэг, жижиг 7 ширхэг, чүпс шоколадтай 2 уут, өглөө сүү 6 ширхэг, акбар жижиг 10 ширхэг, липтон 8 ширхэг, моя семья том 8 ширхэг, жижиг 6 ширхэг, гоё савтай 8 ширхэг,ёотон том 4 ширхэг, жижиг копот 3 ширхэг, соруултай сүү жижиг 25 ширхэг, сок жижиг 25 ширхэг, ред булл 9 ширхэг, бэлэн мөнгө 240.000 төгрөг, нокиа нэгж зардаг энгийн 4 ширхэг, самсунг Эс-4 гар утас хуучин зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч нийт 1.302.780 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч ... Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...цахилгаан хөрөө, төмөр тасдагч багж, Нивлээр дуран, гар дрилл зэрэг эд зүйл алдагдсан байсныг 8 дугаар сарын 10-ны өдөр 8.30 цагт ирээд мэдсэн. Хоолны гэрийн зүүн хатавчийг сөхөөд дээрх зүйлийг авч явсан байсан. Манай объектод 2 камер байгаа уг камерт 2 хүний дүрс бичигдэж үлдсэн байгаа. Манайд нэг манаач байдаг. Түүнээс асуухад шөнө А ирж хоол өгөөд явсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /1-р хх-н 30-33/
Хохирогч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... гэртээ ороод унтаж байгаад 20 минут орчмын дараа сэрээд хартал дэрэн доогуур байсан Самсунг Галакси S-5 маркын гар утас, Нокиа маркийн гар утас, миний жинсэн өмд зэргийг хулгайч аваад явсан байсан гэсэн мэдүүлэг1-р хх-н 130-131/
Хохирогч С.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Өглөө нь 09.00 цагт ирэхэд манай мухлагын хаалт төмрийг авч хаяад цонхыг нь хагалж хулгай орж хүнсний барааг хулгайлан авсан байсан. Манайхаас нийт 1.256.450 төгрөгний эд зүйлс алдагдсан. А гэж манай Сэлэнгийн залуу байгаа юм. Тэр орой намайг дэлгүүрээ хаагаад явж байхад тааралдаад явлаа юу баяртай гээд жоохон сэжигтэй байсан. Манай дэлгүүрийн цонхыг хөшөөд зогсож байсан залууг манай нутгийн танил охин харсан байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-н 181-187/
Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... 23.30 цагийн орчимд барилга дээр ажилладаг туслан гүйцэтгэгч компаний ажилтан Агэдэг залуу ууттай боов бариад ирсэн. Тэгээд надтай хамт 30-аад минут зурагт хараад сууж байгаад явсан. Дахин хүн ирээгүй. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 10-ны өглөө 08.00 цаг өнгөрч байхад барилгаа тойроод явж байтал гал тогооны гэрийн бүслүүрийг таслаад ханыг нь татаж онгойлгосон байсан. Тэгээд би дарга удирдлагууддаа мэдэгдсэн. Гэрээс 2 цахилгаан, невлер дуран, батеретэй дрил, гар тасдагч, гар утас цүнхтэй хувцас зэрэг зүйлс алдагдсан байсан. А сэжиглэж байна гэсэн мэдүүлэг /1-р хх-н 34-35/, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
Ц.Т нь Б.А бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Бага тэнгэрийн аманд байрлаж байсан Мөнх-Од ХХК-ны хашаан дотор байрлах гал тогооны зориулалтаар ашигладаг гэрт хууль бусаар нэвтэрч хээний градустай хөрөө нэг ширхэг, инженерийн дуран, дрилл, цахилгаан төмөр тасдагч багаж, жижиг хээний түрдэг хөрөө,самсунг галахси Эс-6 гар утас, чихэвч зэрэг эд зүйлсийг хууль бусаар хулгайлан авч 1.485.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч ... Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...цахилгаан хөрөө, төмөр тасдагч багж, Нивлээр дуран, гар дрилл зэрэг эд зүйл алдагдсан байсныг 8 дугаар сарын 10-ны өдөр 8.30 цагт ирээд мэдсэн. Хоолны гэрийн зүүн хатавчийг сөхөөд дээрх зүйлийг авч явсан байсан. Манай объектод 2 камер байгаа уг камерт 2 хүний дүрс бичигдэж үлдсэн байгаа. Манайд нэг манаач байдаг. Түүнээс асуухад шөнө А ирж хоол өгөөд явсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /1-р хх-н 30-33/ Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... 23.30 цагийн орчимд барилга дээр ажилладаг туслан гүйцэтгэгч компаний ажилтан А гэдэг залуу ууттай боов бариад ирсэн. Тэгээд надтай хамт 30-аад минут зурагт хараад сууж байгаад явсан. Дахин хүн ирээгүй. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 10-ны өглөө 08.00 цаг өнгөрч байхад барилгаа тойроод явж байтал гал тогооны гэрийн бүслүүрийг таслаад ханыг нь татаж онгойлгосон байсан. Тэгээд би дарга удирдлагууддаа мэдэгдсэн. Гэрээс 2 цахилгаан, невлер дуран, батеретэй дрил, гар тасдагч, гар утас цүнхтэй хувцас зэрэг зүйлс алдагдсан байсан. А сэжиглэж байна гэсэн мэдүүлэг /1-р хх-н 34-35/, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Б овогт Б А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж Б.А үйлдэл тус бүрийг зүйлчилж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасаныг үндэслэн зүйлчлэлийг нэгтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 гэж зүйлчилж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Б.А, Ц.Т нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Э.Т хулгайлан авсан эд зүйлийг буцаан өгсөн тул Б.А, Ц.Т нарыг Э.Т төлөх төлбөргүй гэж үзэв.
Б.А бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэсэн учир энэ хэргийн улмаас бусдад учирсан хохиролыг түүнээс гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгч Ц.Т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар .. ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүгдэгч Б.А ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Б А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг,
И овогт Ц Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.А 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ц.Т 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ан 2 хоног албадан саатуулагдсаныг болон 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 66 хоногийг эдлэх ялд нь, Ц.Т нь 2 хоног албадан саатуулагдсаныг эдлэх ялд нь оруулан тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Б.А, Ц.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.А 315.000 төгрөгийг гаргуулж Л.Н, 1.302.780 төгрөгийг С.Н олгох, Ц.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, Б.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН