Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 345

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Улсын яллагч: П.Ганбаатар,

Нарийн бичгийн дарга: С.Уранбилэг,   

Шүүгдэгч, хохирогч М.Э, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, 

Шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

Шүүгдэгч, хохирогч Б.А, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                         

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас М.Э, Г.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар, Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709001270331 дугаартай 185/2019/0328/Э хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                   

           

            Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Их Сургуулийн Физикийн ангийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамт урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 1 жил 30 хоногийн хорих ял шийтгэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 423 дугаар нээлттэй хорих ангид одоо ял эдэлж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, шүүгдэгч Боржигон овогт М.Э

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, шүүгдэгч Хадган овогт Г.Ц

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, шүүгдэгч Боржигон овогт Б.А

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч М.Э, Г.Ц нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Кибер" цахим тоглоомын газар иргэн Б.Аз-Эрдэнийг хувийн таарамжгүй харьцаа буюу бооцоотой тоглоомын асуудлаас шалтгаалан маргалдан зодож биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Ц нь М.Этай бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Кибер" цахим тоглоомын газар иргэн Б.Аз-Эрдэнийг хувийн таарамжгүй харьцаа буюу бооцоотой тоглоомын асуудлаас шалтгаалан маргалдан зодож биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Кибер" цахим тоглоомын газар иргэн М.Эг хувийн таарамжгүй харьцаа буюу бооцоотой тоглоомын асуудлаас шалтгаалан маргалдан зодож биед нь зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ооч, цээжний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: Би Б.Аийг мөргөж биед нь гэмтэл учруулсан болохоо хүлээн  зөвшөөрч байгаа. Харин Би Аийг бүлэглэж зодоогүй гэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Б. Аийг М.Этай бүлэглэж зодоогүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Тухайн хэрэг гардаг өдөр маргааны улмаас энэ хэрэгт холбогдсон явдалд харамсаж байгаа. Намайг архи ууя, 150.000 төгрөг өгнө гэх зэргээр дуудсан тул би татгалзсан байгаа гэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Э мэдүүлэхдээ: Тухайн хэрэг гарах үед би зөөлөн эдийн няцрал, гэмтэл авсан тул эмчилгээ хийлгэлгүйгээр эдгэрсэн байгаа. Одоогоор гомдол саналгүй. Миний биед учирсан гэмтлийг М.А үүсгэсэн гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлэхдээ: Миний хамрын яс хугарсан мөн зөөлөн эдийн гэмтэл авсан. Зөөлөн эдийн гэмтэл нь ямар нэгэн эмчилгээ хийлгэхгүйгээр эдгэрсэн. Хамрын гэмтэл бүрэн эдгэрээгүй байгаа. Миний хамрыг М.Э тамхи татаад зогсож байх хооронд мөргөж гэмтээсэн. Духны зөөлөн эдийн гэмтлийг Г.Ц намайг доошоо харж унаад гараараа тулан дээш босч байхад толгой руу өшиглөн гэмтээсэн. Би одоогоор хамрын хагалгаа хийлгэх мэс ажиллагааны төлбөрт 3.200.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн томографийн зураг авахуулсан төлбөр 20 000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн төлбөр болох 125.000 төгрөгийн эмнэлгийн баримт байгаа тул М.Эгаас нэхэмжлэх болно гэв.                           

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.А /хх-ийн 24/, гэрч И.Гэрэлтбаатар /хх-ийн 28-29/, гэрч Э.Буянбадрах /хх-ийн 32/, яллагдагч М.Э /хх-ийн 67-68/, яллагдагч Г.Ц /хх-ийн 221/, хохирогч М.Э /хх-ийн 26-27/, яллагдагч Б.А /хх-ийн 82/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 8372 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 8265 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39/, Эд мөрийн  баримтаар хураагдсан Кибер цахим тоглоомын газрын хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21/ шүүгдэгч М.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123-124/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 441 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 148-153/, шүүгдэгч Г.Цгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 157/, шүүгдэгч Б.Аз-Эрдэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч М.Э, Г.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар, шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус ял сонсгож, яллагдагчаар татан шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Э нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Кибер төвийн цахим тоглоомын газарт хохирогч Б. Атэй бооцоотой тоглоомын асуудлаас шалтгаалан маргаан үүсгэж улмаар шүүгдэгч Г. Цтэй бүлэглэн түүний нүүр рүү цохиж, толгойн тус газарт мөргөн зодож биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,  шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Кибер төвийн цахим тоглоомын газарт шүүгдэгч М. Эг хохирогч Б.Атай бооцоотой тоглоомын асуудлаас шалтгаалан маргалдаж зодолдоход М.Эг үг хэл, үйлдлээрээ санаатай дэмжин хохирогчийн араас боож унаган улмаар толгойн тус газарт нь  өшиглөж духны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,  шүүгдэгч Б.А нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Кибер төвийн цахим тоглоомын газарт хохирогч М. Этай бооцоотой тоглоомын асуудлаас шалтгаалан маргалдаж улмаар түүнийг цохиж биед нь зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ооч, цээжний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:     

Хохирогч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Заяа гэх залуу биднийг гаргахгүй хэл ам хийгээд байхаар нь би тэвчилгүй Заяа гэх залуутай барьцалдаад авсан юм. Ингээд би түүний зүүн шанааны хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохиход Заяа гэх залуутай хамт явж байсан үл таних залуу араас боогоод хойш дарж унагаагаад Заяа болон намайг боож унагаасан үл таних 20-22 насны орчим залуу намайг дээрээс цохиж байгаад нэг хүн намайг боож байсан залууг салгахад боож байсан залуу цаашаа явахдаа миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би босож ирээд маргалдаад байж байхад Заяа гэх залуу миний нүүрний хамар хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөхөд хүмүүс бид нарыг салгасан бөгөөд хамраас их хэмжээний цус гоожсон. Тэр үед би Заяад хамар хугалчихлаа гэж хэлэхэд тэр цагдаагаараа яваад шалгуул, надад хууль үйлчлэхгүй, чи юу ч олж долоохгүй гэх зэрэг зүйл ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Гэрч И.Гэрэлтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А тэсэлгүй тэр залууг барьж аваад заамдахад тэнд байсан танихгүй гурван залуу манай найз Аз-Эрдэнийг араас нь боож унагаасан. Тэгээд салаад байж байхад маргаан эхлүүлсэн залуу бид нарыг гаргахгүй байсан. Тэгээд манай найз А тамхи татах гэж байхад нөгөө маргаан эхлүүлсэн залуу Азаагийн нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөхөд Азаагийн хамар хугарч цагдаа дуудсан.                      Аз-Эрдэнийг маргаан эхлүүлсэн залуу нэг удаа нүүр рүү нь гараараа цохиж, хамар рүү нэг удаа мөргөсөн. Бас түүнтэй хамт явж байсан залуу Аз-Эрдэнийн араас боож унагааж нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

 

Гэрч Э.Буянбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай найз Гэрэл, А бид нар PC тоглоомын газар очоод гурван хүнтэй бооцоотой тоглоом тоглосон. Эхлээд манай баг хожигдсон бөгөөд энэ PC их муу юм байна, өөр газар очиж тоглоё гэхэд бид нарыг үргэлжлүүлээд тоглочих, суучих гээд гаргахгүй байсан. Тэгээд манай найз А нэг залуутай заамдалцаад байж байхад Аийг хойноос нь нэг залуу боогоод авсан. Тэгээд шатны тэнд зогсож байхад нөгөө залуу Аз-Эрдэнийг мөргөөд хамарнаас нь их хэмжээний цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №8372 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Б.Аийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
  3. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй.

Шинжээч эмч Б.Ундармаа гэсэн дүгнэлт /хх-ийн 37/,

 

Яллагдагч М.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А бид хоёр хэрэлдэж цохилцсон. А эхэлж намайг зодож эхэлсэн. А эхлээд намайг хэд хэд цохисны дараа хоёр хөлийг нь хойш нь түрж унагасан. Энэ үед Цэцээ гэдэг залуу Аз-Эрдэнийг араас нь боож татаад өндийх үед нь нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд Цэцэн цаашаа аваад өгөх үед гадуур хувцсаа тайлаад над руу дахиж дайрсан. Энэ үед би коридор руу гарсан. А намайг коридорт боосон. Хажуунаас хүн салгаж боолтыг нь тавиулсан. Би өчнөөн зодуулж цохиулаад уур хүрч биеэ барьж чадалгүй Аз-Эрдэнийн нүүрэн тус газар нь нэг удаа мөргөж зодоон дууссан. Цэцэнтэй хамт нэг газар тоглодог, зүс таних учраас намайг өмөөрч зодоонд оролцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,

 

Яллагдагч Г.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Аз-Эрдэнийг салгах гэж оролдсон. А нь Эрдэнэзаяаг зодоод байсан. Би хоёр хүнийг зодолдож байх үед нь салгах гэж оролдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 221/,

 

 

Хохирогч М.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А гэх залуу миний нүүрнээс базахаар нь би тавиулах гээд цамцнаас нь татахад            А гэх залуу миний зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохиод тэнд байсан хүмүүс бид нарыг салгасан. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад тэр намайг цохих гээд дайрах үед нь өөрийгөө хамгаалах гэж түүнийг нэг удаа нүүрний хэсэгт нь толгойгоороо мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №8265 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. М.Эгийн биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ооч, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
  3. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Шинжээч эмч Б.Ундармаа гэсэн дүгнэлт /хх-ийн 39/,

 

Яллагдагч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд Эрдэнэзаяа бид хоёр заамдалцсан. Би Эрдэнэзаяагийн зүүн шанаа орчим нь хальт цохисон. Гэтэл Э миний бүсэлхийнээс доош өшиглөж, араас нэг залуу хоолой боосон. Энэ хоолой боосон залууг нь сүүлд нэрийг нь мэдэхэд Ц гэж мэдсэн. Энэ үед би хойшоо унах үед Э миний гэдэс хэсэг өшиглөсөн. Тэгээд газар унаад гараараа тулаад босох үед Ц миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Би босч гадуур хувцсаа тайлаад цээжээ нүцгэлсэн. Тэгтэл тэнд байсан хүмүүс салгаад дахиж зодолдуулаагүй. Тэгээд коридорт байх үед Эрдэнэзаяа намайг гэндүүлж хамар руу мөргөөд холдсон. Энэ үед Ц бас миний хөл рүү өшиглөсөн. Би хамар хугалчихлаа гэхэд Ц, Э нар гадагшаа гарсан. Эд учирсан гэмтлийг би учруулсан. Миний хамрын  гэмтлийг Э мөргөж, духны гэмтлийг Ц өшиглөж учруулсан. Би эмчилгээ хийлгээгүй, шинжилгээ хийлгэсэн баримтаа өгсөн, нэхэмжлэх зүйл гэвэл хамрын хагалгаанд орох зардал, өмгөөлөгч хөлсөлсний зардал нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хэрэг болсон өдрөөс хойш Цэцэнтэй уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 82/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хэн алины хувьд хүмүүс хоорондын харьцаа, ёс суртахууны наад захын хэм хэмжээ, хүлээцтэй байдал, соёл дутагдсанаас бусдыг үл тоомсорлон, дээрэнгүй зан байдал гарган, асуудлыг хүч бяраар шийдэх гэсэн балмад зан авир шууд нөлөөлсөн байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Б. Батбаяр нарын зүгээс хохирогч Б. Аийг М. Этай бүлэглэж зодоогүй, Г. Цгийн зүгээс хохирогчийг өшиглөөгүй, зодоон болоод бужигналдаж байх үед өвдөг эсхүл хөлөөрөө хальт шүргэсэн үйлдэл нь гэмтэл үүсгэхгүй, контакт байхгүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж маргаж байх боловч хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, зодоон болох үеийн нөхцөл байдлыг харуулсан Кибер төвийн цахим тоглоомын газрын хяналтын камерын бичлэг зэргээр шүүгдэгч               Г. Цэцэнгийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч М.Э, Г.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар: энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон.. гэмт хэрэг үйлдснээс хойш нэг жил өнгөрсөн..үндэслэлээр тэднийг ял, эрүүгмйн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ялын санкц нь торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялтай байх ба 2 зүйл ангийн аль аль нь дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т: хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон..гэдэгт багтаж байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын асуудлын хувьд хохирогч                    Б.Ад эмчилгээний зардал төлбөр болох толгойн компъютер томографийн үзлэг шинжилгээ хийлгэсэн 145.000 /нэг зуун дөчин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч М.Э, шүүгдэгч Г.Ц нараас хувь тэнцүүлэн гаргуулж, мөн хохирогч Б.Ан ЭМ БИ ЖИ МЕД ХХК-ийн эмнэлэгт хамрын ясны хуучин хугарал засах мэс засалд ороход шаардагдах 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирлыг уг гэмтлийг учруулсан шүүгдэгч М.Эгаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Э, Б.А нар нь хэн аль нь хохирогч болохын хувьд цаашид бие биенээсээ нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд эмчилгээ, хохирол, төлбөртэй холбогдсон асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жичдээ нэхэмжлэл гаргах эрхийг тэдэнд нээлттэй үлдээх нь зүйтэй юм.         

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Кибер цахим тоглоомын газрын хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Ц, Б.А нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй болно.           

 

Шүүгдэгч М.Э нь энэ гэмт хэргийн улмаас 47 хоног цагдан хоригдсон бөгөөд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 441 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 1 жил 30 хоногийн хорих ял шийтгэгдэж оногдуулсан ялыг одоо эдлэж байгаа тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 146/ш дугаар шүүгчийн захирамжаар 2019.02.23-ны өдрөөр тасалбар болгон ялын тооцоог хийж Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих 423 дугаар нээлттэй хорих ангиас Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 461 дүгээр Цагдан хорих төвд шилжүүлэн цагдан хорьж байгаа тул энэ хэрэгт цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсон болно.