| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00228/И |
| Дугаар | 00252 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 00252
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн ¹ 60 тоотод оршин суух, 1977 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, Хоньчууд овогт Мягмаржавын Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй /РД: МЗ77102505/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Ноёдын ¹ 53 тоотод оршин суух, 1980 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, Улаан нүдэн овогт Хүдэрийн Цэндсүрэнд холбогдох /РД: ЙЖ80010507/
Газар чөлөөлүүлэх тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цагаанцоож нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч М.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2007 онд гэр бүлийн хэрэгцээний газар олгож байхад Ноёдын 53 тоот газрыг Мандал сумын газрын албанаас заалгаж авсан боловч тухайн үед засаг даргын захирамж гарч гэрчилгээ олгогдоогүй. 2008 онд Мандал сумын газрын даамал Алтанзулд уг газраа өөрийн болгож авахаар хүсэлт гаргасан. Тэгтэл бидэнд уг газрыг эзэмших эрхийг олгосон захирамж гараагүй. 2008 онд миний нөхөр байсан Өлзий-орших нь уг газрыг гэрчилгээ олгогдоогүй байхад иргэн Х.Цэндсүрэнд зарсан гэхээр нь би Х.Цэндсүрэнтэй уулзаж хэлж байсан. 2011 онд би уг газрыг хүү Ө.Ууганбаярд өмчилж авах хүсэлтийг газрын албанд гаргасан. Хүү Ө.Ууганбаярын овгийг нь 2014 онд солиод Хишигсүрэнгийн Ууганбаяр болгож өөрийн ээжээр овоглох болсон юм. Гэтэл мөн Х.Ууганбаярын хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан учир Сэлэнгэ аймгийн газрын албанд өргөдөл гаргасан. Гэтэл Х.Цэндсүрэн нь 2012 оны 09 дүгээр сарын 16-нд Ноёдын 53 тоот газрыг өмчлөх хүсэлт гаргахад нэг хоногийн дотор буюу 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр газар эзэмших гэрчилгээ, гэрээ зэргийг олгосон байсан. Тэгээд Сэлэнгэ аймгаас албан ёсны хариу ирсний дараа бидэнд 2011 оны хүсэлтийг үндэслэл болгож 2013 онд газар эзэмших гэрээ, гэрчилгээ олгогдсон. Ингээд хоёр хүнд нэг газрыг давхардуулан олгогдсон учир маргаан үүссэн. 2015 оны 11 дүгээр сард Мандал сумын засаг даргын захирамж гарч Х.Цэндсүрэнгийн Ноёдын ¹ 53 тоот газрыг эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон. Мөн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сумын засаг даргын захирамж гарч Х.Цэндсүрэнгийн эзэмшиж байсан газрыг чөлөөлөхөөр болсон. Иргэн Х.Цэндсүрэн нь миний эзэмшлийн газрыг чөлөөлж өгөхгүй байгаа учраас би шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Х.Цэндсүрэн нь биднийг газраа өмчлөхөд саад учруулж байгаа тул хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж албадан нүүлгэж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Цэндсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Хүдэр овогтой Цэндсүрэн би тус суманд 2008 онд ирээд иргэн О.Өлзий-Орших гэгч хүнээс Баруун өлөнт, Дунд өлөнт хоёрын дунд Ноёдын 53 тоот газрыг худалдаж авсан болно. Гэтэл түүний салсан эхнэр гэгч Оюунгэрэл гэдэг хүүхэн миний газар хэмээн шүүхэд өргөдөл өгсөн байна. Тус газар нь миний нэр дээр 2012 оны 09 дүгээр сарын 17-нд ¹ 000428327 тоот гэрчилгээ гарсан. Газрын албан дээр очиж шүүлгэхэд нэг газар дээр хоёр гэрчилгээ гарсан байсан. Газрын даамал Уранзаяа гэдэг хүүхэн 1 удаа миний гэрчилгээг булааж авч урахыг завдсаныг хажуу талын хүн нь болиулсан. Би тухайн үедээ өөрийн мөнгөөр тус газрыг худалдаж авсан нь үнэн. Тухайн газар дээрээ хашаа хатгаж тохижуулсан. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж асуудлыг шийдэж өгнө үү. Ийм байдал үүсэхэд анх зарсан Өлзий-Орших болон газрын гэрчилгээг давхардуулан олгосон сумын газрын алба ч буруутай гэж бодож байна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч М.Оюунгэрэл нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Ноёдын ¹ 53 тоот газрыг иргэн Х.Цэндсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Х.Цэндсүрэн нь уг газрыг 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 515 тоот шийдвэрээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан тул чөлөөлөх боломжгүй гэж маргасан байна.
Сэлэнгэ аймаг Мандал сумын засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ¹ 676 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн Хүдэр овогтой Цэндсүрэн нь 1 дүгээр баг Ноёдын 53 тоот газрыг эзэмшдэг бөгөөд тус газар нь бусдын өмчлөлийн газартай давхардсан, мөн 2 буюу түүнээс дээш жил ашиглаагүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосугай гэжээ.
Мөн засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ¹ 300 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 44 дүгээр зүйлийн 44.9, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийг тус тус үндэслэн тус сумын төмөр замчдын 1 дүгээр баг, Ноёдын 53 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Хишигсүрэн овогтой Ууганбаярт олгосон газар дээр иргэн Хүдэр овогтой Цэндсүрэнд давхардуулан газар эзэмших гэрчилгээ олгогдсон тул иргэн Х.Цэндсүрэнгийн эзэмшиж буй газрыг чөлөөлсүгэй гэсэн байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл шийдвэр гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан ба хариуцагч Х.Цэндсүрэн нь Мандал сумын засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ¹ 676, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ¹ 300 дугаартай захирамжуудад гомдол гаргаагүй байх тул уг захирамжууд нь хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Ноёдын 53 тоот газрыг эзэмших Х.Цэндсүрэнгийн эрх дуусгавар болсон байна.
Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглохоор заасан байх тул М.Оюунгэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Ноёдын ¹ 53 тоотод орших 18606416803107 нэгж талбарын дугаартай 1500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь Боржигин овгийн Хишигсүрэн Ууганбаяр /МЗ07262919/ гэсэн Сэлэнгэ аймаг Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдон тогтоож байх ба Х.Ууганбаяр нь 09 настай тул төрсөн эх М.Оюунгэрэл нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагч Х.Цэндсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 гаргуулж нэхэмжлэгч М.Оюунгэрэлд олгох, хариуцагч Х.Цэндсүрэнд шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Ноёдын ¹ 53 тоот газрыг Х.Цэндсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж албадан нүүлгэсүгэй.
2. Монгол улсын Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дах хэсэгт зааснаар газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг газар эзэмшиж байсан Х.Цэндсүрэн нь өөрөө хариуцахыг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Цэндсүрэнгээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Оюунгэрэлд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.