Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01194

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01194

 

 

ххххххийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

хххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01714 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххххийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххх ХХК-д холбогдох,

 

хххххх дүүрэг, ххх дугаар хороо, хххх дугаар хороолол, хххххххх гудамж, хххх тоот хаягт байршилтай, хххххххххххх худалдааны төвийн ххх давхрын хххххх м.кв үйлчилгээний зориулалттай, ххх тоот, ххххх м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 101,997,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20/04 дугаартай Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 121,425,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ххххххх, хххххх, хариуцагчийн өмгөөлөгч ххххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххххх нь хххххх ХХК-д 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Ажил үүрэг гүйцэтгэх явцад компанийн ерөнхий захирал ххххххтой харилцан тохиролцож, хххххх дүүрэг, хххххх дугаар хороо, хххх дугаар хороолол, хххххххх  гудамж, ххххх тоот хаягт байршилтай, ххххххххххххх худалдааны төвийн 1 давхрын ххххх тоот тоотод байрших үйлчилгээний зориулалттай хххххх м.кв талбайг худалдан авахаар харилцан тохиролцож, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ххххх дугаартай Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан.

1.2. Гэрээний 2.1-д дээрх талбайг 115,000,000 төгрөгөөр үнэлж, 2.2-д 50,000,000 төгрөгийг компанийн дансанд, 65,000,000 төгрөгийг ххххххын хххххх банкны дансанд шилжүүлэх-ээр харилцан тохиролцсон. Үүний дагуу хххххх нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 50,000,000 төгрөг хххххх ХХК-ийн хххххх дахь төгрөгийн хххххххх тоот дансанд, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 30,000,000 төгрөг ххххххын хххххх банк дахь төгрөгийн хххххххххххх тоот дансанд, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 30,000,000 төгрөгийг ххххххын хххххх банк дахь төгрөгийн хххххххххххх тоот дансанд, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 33,000,000 төгрөгийг ххххххын хххххх банк дахь төгрөгийн хххххххххххх тоот дансанд, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр харилцан тохиролцсоны дагуу Үл хөдлөх борлуулсны орлогын татварт 1,000,000 төгрөгийг болон өмчлөх эрхийн гэрчилгээ болон тэмдэгтийн хураамжийн төлбөрийг тус тус төлсөн.

1.3. Тухайн үед ерөнхий захирал хххххх нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 01/010 дугаартай хххххх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргуулах хүсэлт, холбогдох материалыг өгсөн боловч хххххх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ххххххны барьцаанд бүртгэлтэй хэмээн бүртгэхээс татгалзсан. Үүнээс хойш миний бие хххххх ХХК-д ажиллаж байгаа сарын өмнөөс үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Ажиллаж байх хугацаандаа ерөнхий захирал ххххххтой байнга уулзаж асуухад ххххххинд төлбөрөө хэвийн төлж байгаа, чиний асуудлыг шийдэж өгнө хэмээн хариу хэлсээр өнөөдрийг хүрсэн.

1.4. хххххх нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20/04 тоот Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул түүнийг хххххх дүүрэг, ххх дугаар хороо, хх дугаар хороолол, хххххххххх гудамж, ххх тоот хаягт байршилтай, хххххххххх худалдааны төвийн хх давхрын хххх тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай хххххх м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтуудыг Улсын бүртгэлийн газарт гаргаж өгөхийг хххххх ХХК-д даалгаж өгнө үү.

Тус үйлчилгээний талбайг би бусдад түрээслэж байсан. Хариуцагч тал түрээсийн төлбөрийг 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд авсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 227.4 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотой хохиролд 101,997,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. хххххх ХХК-ийн өмчлөлд ххххх давхрын ххххх тоот гэж дугаарлагдсан хххх м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байхгүй. хххххх ХХК нь ххххххтай байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ххххххххххххх дугаартай зээлийн гэрээ, мөн барьцааны гэрээний дагуу ххххххххх худалдааны төвийн барилга бүхэлдээ ххххххны барьцаанд бүртгэлтэй учир ххххххтэй гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус, хххххх ХХК нь хххххххххххх регистрийн дугаартай хххххх, ххххххххх регистрийн дугаартай хххххххх, хххххххххх регистрийн дугаартай хххххххх нарын 3 хувьцаа эзэмшигчтэй. Хувьцаа эзэмшигч нараас хуралдаж тогтоол гараагүй.

2.2. хххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00379 дугаартай захирамжаар хххххх ХХК-иас 10,893,373,418 төгрөгийг гаргуулан хххххх ХК-д олгохоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хххххх ХХК-д үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ дуудлага худалдаанд орох үе шатанд явж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. хххххх нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хххххх ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б22/020 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. хххххх ажиллаж байх хугацаандаа компанийг төлөөлөн хххххх ХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэг шаардсан иргэний хэрэгт компанийн өмнөөс оролцож 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 102/ШШ2019/00846 дугаартай эвлэрлийг баталсан захирамж гаргасан. хххххх нь хххххх ХК-ийн зээлийн төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээг байгуулахдаа компанийг үндэслэлгүй, баримт нотолгоогүй 4,468,328,892 төгрөг төлөхийг зөвшөөрч шийдвэрлүүлсэн. Мөн эвлэрлийн гэрээндээ зээлийн төлбөрт хххххх дүүрэг, ххххх дугаар хороо, ххх дугаар хороолол, ххххххххххххх гудамж, ххх тоот хаягт байршилтай, хххххххххх худалдааны төвийн 2 давхрын хххххх м.кв талбай, 1 давхрын ххххх м.кв талбайг шилжүүлэхээр шийдвэрлүүлж компанид хохиролтой шийдвэрийг гаргасан болохыг захирал би сүүлд ойлгосон.

3.2. Дээр дурдсан шүүхийн шийдвэр гарснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанийн харилцах данс хаагдаж компанийн дотоод үйл ажиллагааг явуулахад гүйцэтгэх захирал ххххххтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулан 1 давхрын хххх м.кв талбайг иргэн хххххх 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн компанитай гэрээ хийж түрээсэлж байсныг үргэлжлүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ххххххийн нэрээр ххххххг гэрээ хийлгэсэн. Гэтэл хххххх нь дүр үзүүлж хийсэн худалдах, худалдан авах гэрээг захирал хххххх өөрийн биеэр нотариатч дээр очоогүй үед гарын үсгийг нь хуурамчаар зурж, компанийн хөрөнгийг хууль бусаар авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

3.3. хххххх хууль бус шунахай сэдэлтэй үйлдлүүд хийснийг түүнийг ажлаасаа гарсаны дараа мэдэж, иргэн ххххххтай компани 2022 оны 7 сараас эхлэн түрээсийн гэрээ байгуулан түрээсийн төлбөрийг авч байгаа. хххххх нь хххххх дүүрэг, ххх дугаар хороо, ххх дугаар хороолол, ххххххххххх гудамж, ххх тоот хаягт байршилтай, ххххххххххх худалдааны төвийн ххххх давхрын хххх м.кв талбай түрээс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 м.кв 40,000 төгрөгөөр тооцож сар бүр 3,238,000 төгрөг нийт 15 сарын төлбөр 48,570,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 1 м.кв 60,000 төгрөг тооцож нэг сарын түрээс 4,857,000 төгрөг нийт 15 сарын түрээсийн төлбөр 72,855,000 төгрөг бүгд 121,425,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг хувьдаа авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.

Иймд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20/04 тоот Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, ххххххээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 121,425,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтад нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1. Хариуцагч 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20/04 тоот үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын үндэслэлээ хххххх нь ажиллаж байх хугацаандаа компанийг төлөөлөн хххххх ХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэг шаардсан иргэний хэрэгт компанийн өмнөөс оролцож 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 102/ШШ2019/00846 дугаартай эвлэрлийг баталсан захирамж гарсан. хххххх нь хххххх ХК-ийн зээлийн төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээг байгуулахдаа компанийг үндэслэлгүй, баримт нотолгоогүй 4,468,328,892 төгрөг төлөхийг зөвшөөрч шийдвэрлүүлсэн. Энэхүү шаардлагын үндэслэл нь ямар ч үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй байна гэж миний бие үзэж байна.

Учир нь дээрх иргэний хэрэгт эвлэрлийн гэрээ болон төлбөр төлөх графикт хххххх ХХК-ийн гүйцэтгэх захирал хххххх нь гарын үсэг зурж эвлэрсэн байдаг бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг мөн хххххх нь шүүхэд гаргаж өгсөн байдаг.

4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанийн харилцах данс хаагдаж компанийн дотоод үйл ажиллагааг явуулахад гүйцэтгэх захирал ххххххтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулан 1 давхрын хххх м.кв талбайг иргэн хххххх 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн компанитай гэрээ хийж түрээсэлж байсныг шилжүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ххххххийн нэрээр ххххххг гэрээ хийлгэсэн. Энэ нь бас л үндэслэлгүй юм. Учир нь хххххх ХХК-ийн захирал хххххх бидний хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20/04 тоот үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус зөвхөн данс битүүмжтэй тул түрээсийн мөнгийг ашиглахаар байгуулсан гэж үзвэл худалдах худалдан гэрээний 2.1-т заасан талбайн үнэ болох 115,000,000 төгрөгийг миний бие төлөх шаардлагагүй байх байсан. Талбайг худалдсаны төлбөрийг төлснөөр миний бие дээрх эд хөрөнгийг худалдаж авсан болно.

Иймээс дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 227 дугаар зүйлийн 227.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч хххххх ХХК-аас 101,997,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ххххххт олгож, Эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаартай, хххххх дүүрэг, ххх дугаар хороо, ххх дугаар хороолол, хххххх, хххххххххх гудамж ххх тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр давхрын хххх тоот, хххх м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ххххххийг тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримтыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргаж өгөхийг хариуцагч хххххх ХХК-д даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хххххх ХХК, хххххх нарын хооронд 2020 оны оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан 20/04 дугаартай Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэгч ххххххээс 121,425,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч хххххх ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ххххххээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,471,085 төгрөг, хариуцагч хххххх ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,498,025 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 738,135 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим шаардлагыг огт шийдвэрлээгүй орхигдуулсан. Маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө буюу ххххххххх худалдааны төвийн хх давхрын хххх тоот, хххх м.кв талбайг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлагыг нэхэмжлэгч талаас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэмэгдүүлэн гаргасан. Уг шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаараа 102/ШШ2024/01714 дугаар шийдвэрийн үндэслэл болон тогтоох хэсэгт огт заагаагүй.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн еренхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ. Өмчлөгч бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээс өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах бөгөөд хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг. Гэтэл нэхэмжлэгч талаас шаардлага тодорхойгүй, үндэслэл нь ойлгомжгүй нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авсан хирнээ уг шаардлагыг огт шийдвэрлээгүй орхигдуулсан төдийгүй нэхэмжлэгчийн зүгээс шаардлага бүрдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх ёстой бөгөөд шүүх түүнийг шийдвэрлэхдээ хариуцагч талд нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч хариуцуулж хуваарилах хуулийн зохицуулалттай. Гэтэл огт шийдвэрлээгүй шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж байгаа зэрэг нь процессийн ноцтой алдаа гэж үзнэ.

6.2. Мөн нэхэмжлэгч талын нэмэгдүүлсэн шаардлага болох хариуцагчаас гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хохиролд 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр болох 101,997,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагын үндэслэлээ гэрээний хохирол хэмээн тодорхойлсон. Нэхэмжлэгч хххххх нь түрээслэгч ххххххтай байгуулсан талбай түрээслэх гэрээг хариуцагч хххххх ХХК-тай байгуулан 101,997,000 төгрөг төлсөн байдлыг хариуцагчийн талбай худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөний улмаас үүссэн шалтгаант холбоо бүхий хохирол гэж үзэх үндэслэлгүй, мөн өмчлөх эрх үүсээгүй байхад өмчлөгчийн эдлэх эрхэд хамааруулан хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргийн бие даасан байдлыг хангах зарчмын дагуу нэг гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдсөн төлбөрийг нөгөө /өөр/ гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй.

6.3. Эрхийн Улсын бүртгэлийн ххххххххххххх дугаартай, хххххх дүүргийн ххххх дугаар хороо, ххх хороолол, ххххххххххххх тоот хаягт байршилтай, хххххххх худалдааны төвийн хх давхрын хххххххх м.кв үйлчилгээний зориулалттай талбайн ххххх тоот, хххх м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгож өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгах шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн байдлыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Дээрх шаардлагын үндэслэл нь нэхэмжлэгч хххххх нь хариуцагч хххххх" ХХК-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 20/04 дугаартай Үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үздэг. Харин хариуцагч хххххх ХХК-ийн зүгээс дээрх гэрээг байгуулаагүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж маргасан. Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байдаг. Маргаж буй гэрээний субъектүүдын хувьд эрх зүйн зохих чадамжтай ч субъектын шинжийг үгүйсгэх нөхцөл байдалтай.

Учир нь Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар дээрх гэрээг компанийг төлөөлөх ерөнхий захирал байгуулах эрхгүй. Субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцээгүй. Тухайн гэрээг байгуулах үед гэрээний зүйл болох үйлчилгээний талбай бүхэлдээ хххххх ХК-д барьцаалагдсан, барьцааны зүйлээр үүргийг гүйцэтгэлийг хангах ажиллагаа эхэлсэн байсан бөгөөд компаний дансаар тухайн талбайн түрээсийн төлбөрийг авах боломжгүй байдал үүсээд байсан тул гүйцэтгэх захирал ххххххтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулж, тус талбайн түрээсийн төлбөрийг ххххххээр дамжуулан авах авах зорилго байсан болохоос худалдаад өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориг огт байгаагүй, уг гэрээ ёсоор өмчлөх эрх шилжиж, улсын бүртгэл бүртгэх хийх ямар ч боломжгүй гэдгийг талууд ч өөрсдөө мэдэж байсан.

Дээрх гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурагдсан төдий хэлбэрийн шаардлагыг хангаж дүр үзүүлж байгаа хэдий ч хуульд тавигдах шаардлагыг хангаагүй байсан буюу нотариатаар баталгаажуулаагүй юм. Уг гэрээ хүчинтэй болох гол зохицуулалт болох нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрх үүссэнээр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцлийг хангаагүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн гэрээг нотариатаар баталгаажуулах ажиллагаанд худалдагч тал оролцоогүй, гарын үсгийг хуурамчаар үйлдэж, гэрээг хууль бусаар баталгаажуулсан үйлдлийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч тогтоож өгсөн.

Хүчин төгөлдөр гэрээг үндэслэн Улсын бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг бүртгэж баталгаажуулж байгаа нь улсын бүртгэл нь олон нийтийн итгэл үнэмшлийг тээж хамгийн найдвартай хэлбэрийн шаардлага буюу улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болж, худалдан авагчийн өмчлөх эрх үүсэж, худалдагчийн өмчлөх эрх дуусгавар болох хуулийн зохицуулалттайг талууд бүрэн ухамсарлаж байсан.

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахад гэрээг бичгээр байгуулах нотариатаар баталгаажуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг хуульд шууд тусгайлан зааж зохицуулсан байгааг шүүх анхаараагүйд гомдолтой байна.

6.4. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг, мөн хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэл үнэн зөвд тооцогдох зарчим үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн харилцаанд үйлчилдэг байтал хууль бус хэлбэрийг хангасан гэрээг үндэслэж өмчлөгчөөр тогтоосон, түүгээр ч барахгүй өмчлөх эрх үүсээгүй байх үеийн өмчлөгчийн эдлэх эрхэд хамааруулан хохирол гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэж, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байдаг.

Гэтэл өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасан улсын бүртгэл "үнэн зөв, бодитой", "нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх" үндсэн зарчимд нийцэхгүй. ххххххтэй байгуулсан гэх талбай худалдах, худалдан авах гэрээ нь өөрөө хүчинтэй байдлаа алдсанаас гадна уг гэрээг байгуулахаас өмнө барьцааны зүйл болчихсон байсан ба ххххххтэй байгуулсан дээрх гэрээнд барьцаанаас хэн хэзээ хэрхэн чөлөөлөх талаар огт дурдаж, тохиролцоогүй болно.

ххххххтэй байгуулсан гэх гэрээг нотариатаар баталгаажуулахад худалдагч талаас огт оролцоогүй, баталгаажуулахаар нотариатад хүрэлцэн очоогүй байхад хуурамчаар гарын үсэг зурж, хууль бусаар хуулийн шаардлага хангуулсан үйлдлийг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх ямар ч боломжгүй.

хххххх нь тухайн маргаан бүхий гэрээг байгуулахад хариуцагч компанид гүйцэтгэх захирлын албан үүргийг гүйцэтгэж, өдөр тутмын үйл ажиллагааг гардан гүйцэтгэж байсныхаа хувьд компаний бусадтай байгуулсан гэрээ хэлцэл, зээл санхүү, хөрөнгийн байдал зэргийг шууд мэдэж байсан этгээд юм. Түүнтэй байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр байх боломжгүй, өмчлөх эрх шилжих нөхцөл бүрдээгүй гэдгийг тэрээр мэдэж байсан. Албан тушаалын байдлаар олж авсан мэдсэн зүйлээ ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа эсрэгээр ашиглаж байна. Хууль бус нотлох баримт бүрдүүлж өмчлөх эрх шилжүүлэхийг оролдоод болохгүй болохоор нь шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гаргуулж байгаад нь гомдолтой байна.

6.5. Хууль бус аргаар олж авсан нотлох баримтаар хууль ёсыг хангуулахаар шаардах боломжгүй. Хавтаст хэрэгт авагдсан "хххххх" ХХК-ийн албан бичгээр ххххххт өмчлөх эрхийг шилжүүлж бүртгэнэ өгнө үү гэх утгатай албан бичгүүдийг хэрэг хянан шийдвэргэх ажиллагааны явцад бүрдүүлсэн байгааг анзаарах хэрэгтэй.

Шүүх өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэсэн. Уг даалгасан баримтууд нь хавтаст хэрэгт авагджээ. Тухайн албан бичгийг ххххххийг тус компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үеийн огноо байгаа. Энэ бичгүүдийг хуурамчаар үйлдэж бэлтгэсэн байх бөгөөд уг бичгүүдээ ашиглаад шууд улсын бүртгэлд бүртгүүлэхэд хожим илэрнэ гэдгийг мэдээд зориуд шүүхэд маргаан үүсгэж, хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсанаар хууль бусаар өмчтэй болохыг санаархсан үйлдэлд нь гомдолтой байна. Хариуцагч компанид гүйцэтгэх захирлаар ххххххийг ажиллаж байх үед өдөр тутмын гэрээ хэлцэл, албан тоот дээр Ерөнхий захирал хэзээ ч гарын үсэг зурж байгаагүй.

6.6. хххххх ХХК-д даалгасугай гэж шийдвэрлэсэн дараах үндэслэлээр, мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ.

хххххх ХХК-д хххххх нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Компанийн өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаартай, хххххх дүүрэг, ххххххх дугаар хороо, ххх дугаар хороолол, хххххххх  гудамж хххх тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай, ххххххх м.кв талбайтай барилга бүхэлдээ бүртгэлтэй. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ххххххтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар байгуулсан барьцааны ххххххххххххх дугаартай барьцааны гэрээгээр бүхэлдээ барьцаалагдсан. Худалдах, худалдан авах гэрээний зүйлийн талаар талууд тахайлан тохиролцсон, ямар нэгэн эрх, үүргийн зөрчилгүй, нотариатаар гэрчлүүлсэн байх хуулийн шаардлагатай. Гэтэл хххххх ХХК нь иргэн ххххххт үйлчилгээний зориулалттай талбай худалдахаар тохиролцож, хууль заасан шаардлага хангасан гэрээ байхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 20/04 дугаартай Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй бөгөөд ххххххны зээлийн барьцаанаас хххххх ХХК нь салгаж ххххххийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, худалдах ямар ч шаардлага, зорилго байгаагүй болно.

6.7. ххххххийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/04 дугаартай Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ нь хуурамч, гэрээний 1.2-т талбайн зургийг гэрээнд хавсаргахаар заасан боловч талбайн зургийг гаргаагүй, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18585 дугаар захирамжид заасан баримтаар 1 дүгээр давхарын хххх тоот гэсэн талбай бүртгэгдээгүй, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 14434 дугаартай захирамжид заасан баримтаар 1 дүгээр давхарын план зураг ирсэн бөгөөд тусдаа хххх м.кв талбай гэсэн план зураг байхгүй. Харин хххх гэсэн дугаарлалтын доор хххх м.кв талбайн гэсэн 1 дүгээр давхарын нийт план зураг ирсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хххххх дугаар захирамжид заасан баримтаар 1 дүгээр давхарын 115 тоот гэсэн хэсэг нь ххххххх худалдааны төвийн зүүн талд байрлах ба талбайн хэмжээ нь 88,5 м.кв гэсэн план зураг ирсэн ба нэхэмжлэгчийн ххххх тоот гэж заасан хэсэгт 127,128 гэж тус тус дугаарлагдсан.

Дээрх баримтуудаар ххххххийг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрт заагдсан талбай байхгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй бөгөөд хэргийн 1 дүгээр хавтасны 9, 54 дүгээр талд авагдсан план зургын хххххх ХХК нь хийлгээгүй, ийм хэмжээтэй талбай огт байхгүй.

Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16797 дугаартай захирамжаар Монголын Нотариатчдийн тахимаас ххх дугаартай нотариатч ххххххххийн хууль бусаар гэрчилсэн гэрээг бусад баримтуудын хамт ирүүлсэн. Энэ гэрээг гэрчилсэн он, cap, өдөр тодорхойгүй, хххххх ХХК-ийн гүйцэтгэх захирал хххххх би өөрийн биеэр очиж нотариатын үйлдэл хийгээгүй, хххххх нь хххххххх дугаарыг эзэмшиж байгаагүй, хувьцаа эзэмшигчийн шийдвэр байхгүй байхад нотариатч гэрчилж, шүүхэд нотлох баримтаар гарган өгч, тэр нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсонд гомдолтой байна.

6.8. Монголын Нотариатчдийн тахимаас ххх дугаартай нотариатч ххххххххийн хууль бусаар гэрчилсэн гэрээ, ххххххийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээнүүдийн 1.1-д талбайн хэмжээ, давхар, тоо, хэмжээ, 2.2 үнийн дүн, цаг хугацаа, алданги гэх мэтээр хоорондоо зөрүүтэй, план зураг байхгүй, хххххх нь байгууллагын И март, хххххх ХК нартай байгуулсан гэрээний хавсралт болох план зургийг хуурамчаар өөртэй нь байгуулсан гэрээний хавсралт мэтээр ашигласан, дээрх нөхцөл байдлуудаас үзвэл хххххх, хххххх ХХК нарын хооронд гэрээ байгуулагдсан гэх үндэслэл байхгүй байхад анхан шатны шүүх өмчлөгчөөр тогтоосон нь үндэслэлгүй.

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20/04 дугаартай гэрээг хххххх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад үзүүлэх зоригоор дүр үзүүлэн хийсэн бөгөөд ххххххт худалдах зорилго байгаагүй нь гэрээний ерөнхий захирал, гүйцэтгэх захирал нарын хооронд байгуулагдсан болохоос иргэн ххххххтэй гэрээ байгуулсан, тохиролцсон зүйл байхгүй. Гэрээний 5.3-т нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр үйлчлэхээр тусгайлан заасан.

хххххх гэрээний үнийг төлсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2 өөр гэрээнд үнийн дүн зөрүүтэй, мөн гэрээ байгуулсан гэх хугацаанаас өмнө буюу 2019 оны 12 дугаар cap, дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мөнгөн гүйлгээний баримтууд нь үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны үнэ биш гэдэг нь гүйлгээний утгаар нотлогдоно.

Мөн хххххх талбай худалдаж авсан, нотариатаар гэрчүүлсэн гэж үзэх бол үнийг төлөөгүй байхдаа нотариатаар тамга даруулж, үнийг төлөөгүй байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн татварт 1,600,000 төгрөгийг хххххх ХХК-ийн өмнөөс төлсөн мэтээр нэхэмжлэлдээ дурьдаж, холбогдох баримтыг хавсаргасан байгаа боловч тус баримтууд нь хөрөнгө боруулсаны албан татвар биш аж ахуй нэгжийн орлогын албан татвар төлсөн баримт, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ххххххээс 1,600,000 төгрөг төлсөн баримт нь Сонгинохайрхан дүүргийн хувь хүний орлогын албан татвар төлсөн баримт буюу хэрэгт хамрааралгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч татвар төлсөн мэтээр худал дүгнэлт хийсэн нь хэргийн материалаас тодорхой харагдаж байхад анхан шатны шүүх өмчлөгчөөр тогтоосонд гомдолтой байна.

6.9. хххххх би ххххххт итгэж, компанийн өдөр тутамын үйл ажиллагааг түр хариуцуулж, өөрөө эрүүл мэндийн болон ар гэрийн шалтгааны улмаас байгууллагын үйл ажиллагаанд оролцохгүй байх тэр цаг хугацааг далимдуулан өөртөө хууль бусаар компанийн өмчийг авах гэж байгаад нь гомдолтой байна. Мөн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ххххххинд хандаж 01/12 дугаартай албан бичгийг явуулаагүй. Энэ албан бичигт би гарын үсэг зураагүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. ххххххийн энэ хууль бус үйлдэлд хххххх ХХК-ийн зүгээс хххххх дүүргийн Прокурорын газарт гомдол гаргаж, прокуророос гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд хххххх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ххххххх дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг нээсэн. ххххххийн шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн, нотариатч ххххххх нарыг хуурамч гэрээ гэрчилсэн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэж хэлээд хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан байхад анхан шатны шүүх анхаарч үзэхгүй, хүлээж авахгүй, нэг талыг барьж шийдвэр гаргасан.

6.10. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20/04 дугаартай гэрээг хххххх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад үзүүлэх зоригоор дүр үзүүлэн хийсэн бөгөөд энэ нөхцөл байдлыг анх хххххх сайн мэдэж байгаа ...талбайгаа аваад үлдчихлээ, хххххх захирлаа танд хэрэгтэй ш дээ... гэж хэлж байсан. Би компанийн үйл ажиллагаанд оролцохгүй явж байсан учир түүнд итгэж ...өө за ашгүй дээ... гэж хэлж байсан, харин дараа нь ийм нөхцөл байдлыг хххххх үүсгэнэ гэж бодсонгүй. Компанийн эд хөрөнгийг хххххх түрээслэн өөрөө ашиг олох эрхгүй, хххххх хөдөлмөрийн гэрээний дагуу цалин авч байсан. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Цагдаагийн байгууллагаас гарах шийдвэр чухал гэж үзэж байна. Түүнчлэн хххххх нь компанид ажиллаж байхдаа өөртөө ашигтай байдлаар хуурамч нотлох баримт бүрдүүлсэнээ шүүхийн шийдвэрээр халхавчилж, хууль бусаар өмчлөх эрхийг өөртөө авах гэж оролдсон үйлдлийг нь таслан зогсоож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч хххххх нь хариуцагч хххххх ХХК-д холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаартай, хххххх дүүрэг, ххххх дугаар хороо, хх дугаар хороолол, хххххххххххх гудамж, хххх тоот хаягт байршилтай, хххххх худалдааны төвийн хх давхрын ххххх м.кв үйлчилгээний зориулалттай барилгын ххххх тоот хаягт байршилтай хххх м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 101,997,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20/04 тоот Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 121,425,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. хххххх нь хххххх ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 20/04 дугаартай Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр худалдагч хххххх ХХК нь хххххх дүүрэг, ххх дугаар хороо, ххх дугаар хороолол, ххххххххххх гудамж, ххх тоот хаягт байршилтай, ххххххх худалдааны төвийн хххххххххх тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, ххххххх тоот регистрийн дугаартай, ххх давхрын хххх тоот, хххх м.кв үйлчилгээний зориулалттай талбайг 115,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч хххххх нь гэрээний зүйлийн үнийг хххххх ХХК-ийн хххххх дахь хххххххххххх тоот дансанд 50,000,000 төгрөг, ххххххын хххххх банкны хххххххххххх тоот дансанд 65,000,000 төгрөгийг тус тус төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /2хх-47-48/

3.1. Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаж хариуцагч талаас шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилжээ. /1хх-90-91/

3.2. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2002 дугаар шинжээчийн дүгнэлтэд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20/04 дугаартай Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ гэсэн 2 эх хувь баримтын Худалдагчийг төлөөлж гэсэн хэсэгт зурагдсан гарын үсгүүд нь ххххххын гэх гарын үсгийн загваруудтай тохирсон, харин 2020.01.02-2020.05.18 гэсэн огноотой Гэрээ №01 гэсэн бүртгэлийн дэвтрийн 5 дугаар хуудсаны 29 дүгээр бүртгэлд зурагдсан гарын үсэг нь ххххххын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. /1хх-94-113/

 

4. Харицагч компанийн захирал хххххх нь нэхэмжлэгч ххххххийг шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэх үндэслэлээр хххххх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол гаргасныг хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн ххххххх дугаартай хэрэг нээн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч хххххх мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай хххххх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ххххх дугаартай албан бичиг хэрэгт авагджээ. /2хх-138/

4.1. Талуудын хооронд үүссэн гэрээний маргаантай холбоотой асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд дээрх хэрэг бүртгэлтийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан эсэхийг тодруулах нь иргэний хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байхад анхан шатны шүүх холбогдох ажиллагааг явуулаагүй, дээрх хэрэг бүртгэлтийн ххххххх дугаартай хэргийг шийдвэрлэхээс өмнө уг иргэний хэрэг шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл байдал байгаа эсэхийг анхаараагүй байна.

 

5. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. хххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01714 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,039,310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД