Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 307

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

          Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.А  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809024250306 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютер графикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Н.А

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

      Яллагдагч Н.А нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших гэрчилгээг өмчлөх эрхийн гэрчилгээ болгож сольж өгнө гэж худал хэлж иргэн Т.Дашдолгороос 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 75.000 төгрөг нийт 275.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Аыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших гэрчилгээг өмчлөх эрхийн гэрчилгээ болгож сольж өгнө гэж худал хэлж иргэн Т.Дашдолгороос 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 75.000 төгрөг нийт 275.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

          Шүүх шүүгдэгч Н.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

        Шүүгдэгч Н.А нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших гэрчилгээг өмчлөх эрхийн гэрчилгээ болгож сольж өгнө гэж худал хэлж иргэн Т.Дашдолгороос 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 75.000 төгрөг нийт 275.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч Т.Дашдолгор “...2018 оны 04 дүгээр сарын 13-нд Скай плазагийн “Хар Чоно” хамгаалалтын албаны хмгаалагч Н.А нь надад “газрын албанд таньдаг хүн байгаа, таны газар эзэмших эрхийн гэрчилгээг өмчлөх эрхийн гэрчилгээ болгоод өгье” гэж  хэлээд 275.000 төгрөг аваад газрын эзэмших эрхийн гэрчилгээний эх хувийг сар хүрэхгүй хугацааны дотор гаргаж өгнө гээд авсан...” гэх мэдүүлэг /хх-н 17 дугаар хуудас/,

          Гэрч Н.А “...2018 оны 04 дүгээр сарын эхээр Дашдолгор эгчтэй тамхилаад зогсож байхад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 0.7 га газраа зармаар байна, өмчлөх эрхийн гэрчилгээтэй болгоод зарвал арай үнэд орох байх гэхэд надаас “чамд газрын албанд таньдаг хүн байна уу” гэж асуухаар нь өмнө нэг хүнээр гэрчилгээ гаргуулж байсан юм, тэрнээс асуугаад өгье” гэж хэлсэн. Тэгээд миний Хаан банкны 5022631037 тоот дансруу 200.000 төгрөг шилжүүлж, материалаа ажил дээр авчирч өгсөн... Би нийт Т.Дашдолгор эгчээс 275.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-н 21-22 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Н.Аын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан учраас Т.Дашдолгор эгчид худлаа ярьж нэмж 75000 төгрөг авсан бөгөөд нийт 275.000 төгрөгийг  газар эзэмших эрхийн гэрчилгээг нь өмчлөх эрхийн гэрчилгээ болгож өгнө гэж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 35 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Н.Ат танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

          Иймд шүүх шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.  

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.