Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01157

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01157

 

ххххын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/01543 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххххт холбогдох,

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2/28 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, ххххххх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, түүний өмгөөлөгч ххххх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххххх, ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2271 дүгээр шийдвэрээр ххххаас 1,706,796,765 төгрөгийг гаргуулж "хххххх" ХХК-д олгож, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд ххххххххх дүүргийн ххх дүгээр хороо, ххх дүгээр хороолол, ххххххххх гудамжны ххх тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ххххххххх дугаартай хххх м.кв талбайтай хххх хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилга болон хххххххххх дүүргийн хххх дүгээр хороо, ххххххххххх нэгж талбарын дугаар бүхий, ххххххх дугаартай, хххххх м.кв талбайтай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хариуцагч хххххх явуулахдаа хххххххххххх ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххх дүүргийн ххх дүгээр хороо, хх дүгээр хороолол, ххххххххххх хаягт байрлах дуусаагүй барилгыг бүхэлд нь худалдан борлуулж, төлбөр төлөгч болон өмчлөгчийн эрх хөндсөн хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д заасан үндэслэлийн дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан ч холбогдох ажиллагаа хуульд нийцсэн тухай хариу өгч, гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргаж байна.

1.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч болох хххххххх ХХК нь хххххххххххх ХХК-ийн хххх хувийн гүйцэтгэлийн гэрчилгээтэй, хххх м.кв талбай бүхий барилгын зоорийн давхарыг 5,198,716,900 төгрөгөөр, хххххх м.кв талбай бүхий эзэмших эрхийн газрыг 3,139,319,200 төгрөгөөр буюу нийт 8,338,036,100 төгрөгөөр төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Уг үнэлгээгээр албадан дуудлага худалдааг хариуцагч байгууллага явуулахдаа холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгчид мэдэгдээгүйгээс шүүхэд хандаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 00599 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн 2022 онд хоёр дахь албадан дуудлага худалдааг дахин зохион байгуулж, хххх хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын зоорийн давхар, газрыг 10.1 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан ч дуудлага худалдааг нийтэд мэдээлэх ажиллагаа хууль зөрчин явуулсны улмаас тухайн дуудлага худалдаа хүчингүйд тооцогдсон. Түүнчлэн хоёр дахь дуудлага худалдааг дахин явуулах явцад төлбөр авагч "хххххх" ХХК-аас хүсэлт гаргаж, хххххххаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу албадан дуудлага худалдааг хойшлуулсан.

1.3. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 183/ШШ2022/03509 шийдвэрээр төлбөр авагчийн нэхэмжлэлийг хангаж, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, барьцаа хөрөнгийг 8,338,036,100 төгрөгөөр худалдан борлуулахаар шийдвэрлэсэн. Уг иргэний хэрэгт төлбөр төлөгч, хөрөнгийн өмчлөгч аль алиныг гуравдагч этгээдээр татан оруулах хүсэлт гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдэгдээгүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш энэ тухай шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдэж, хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд төлбөр төлөгч, өмчлөгчийн эрхийг хязгаарласан болно.

1.4. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн хариуцагч хххххххаас анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулан явуулахдаа дараах хууль бус ажиллагаа явуулсан. Үүнд:

хххххххххххх ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хххххххх ХХК-ийн үнэлгээний тайлангийн 3.2.3-т ...барилга улсын бүртгэлд бүртгүүлж байх үедээ хххх хувийн гүйцэтгэлтэй, нийт 20,48 м.кв буюу зоорийн давхарын бүрэн цутгалт хийгдсэн, түүнээс хойш барилгын ажил үргэлжилсээр өнөөдрийн байдлаар 70-80 хувийн гүйцэтгэлтэй, нийт тэнхлэг 42,101,6 м.кв талбайд цутгалт хийгдсэн, шинжээч томилсон тогтоолд хххх хувийн гүйцэтгэлтэй барилга гэж заасныг харгалзан үнэлгээнд зөвхөн зоорийн давхрыг хамруулсан тухай зааж, шинжээчийн дүгнэлтээ гаргасан байна.

Гэтэл хариуцагч байгууллагын анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 2/28 дугаар тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.6-д заасан шаардлага хангаагүй, тогтоол гаргах үндэслэлийн агуулгаа огт тусгаагүй, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2-т үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил, өмчлөгчийн тухай дуудлага худалдааны тогтоолд тодорхой заахаар хуульчилсан шаардлагуудыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайланд нийт үл хөдлөх эд хөрөнгөөс зоорийн давхарын 2,016 м.кв талбайг салгаж, газрын хамт үнэлгээ тогтоож, бусад давхарууд 22,085,6 м.кв талбайтай болохыг дурдаж, энэ нь нийт барилгын талбайн 91,64 хувийг хамаарч байгааг шинжээч тодорхойлсоор байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч тухайн барилгын үнэлгээ ямар хувь, хэмжээг үндэслэн тогтоогдсоныг үйлдсэн тогтоолдоо заагаагүй, зөвхөн "...дуусаагүй барилга" гэх тодотголоос өөр тодорхойгүй агуулгатай, тогтоол үйлдсэн байна.

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолд тухайн барилгын гүйцэтгэлийн хувь хэмжээ огт тусгагдаагүй, хөрөнгийн үнэлгээ хэрхэн тогтоогдсон, үл хөдлөх эд хөрөнгийн зориулалт, онцлогийн талаарх мэдээлэл байхгүй, нийтэд мэдээлэхдээ хххх хувийн гүйцэтгэлтэй гэх зөрүүтэй мэдээлэл тусгасан байхад борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хууль зөрчжээ.

1.5. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 183/ШШ2022/03509 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан барилгын гүйцэтгэлийн хххх хувийг тусган, шинжээч барилгын гүйцэтгэлийн хувь хэмжээнд үндэслэн хөрөнгийн үнэлгээ тогтоосныг шийдвэрт заагаагүй, мэдээлсэн нь хуульд нийцээгүй болохыг шүүх дүгнэж, 2022 онд явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон байна. Гэтэл дээрх зөрчлийг ахлах шийдвэр гүйцэтгэгч 2023 онд албадан дуудлага худалдаа явуулахдаа дахин гаргаж, одоогийн байдлаар 70-80 хувийн гүйцэтгэлтэй болсон барилгыг хххх хувийн гэрчилгээтэй, зоорийн давхар болон газрын үнэлгээгээр бүхэлд нь анхны албадан дуудлага худалдаагаар бусдад худалдан борлуулжээ.

1.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д заасан ажиллагaar дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчөөр томилогдсон этгээдээс гүйцэтгээгүй байна. хххххх дүүргийн улсын бүртгэлийн газраас барилгын тодорхой хэсэгт бусдын урьдчилсан тэмдэглэл бүртгэгдсэн, өмчлөх эрх шилжүүлэх боломжгүйг мэдэгдсэн байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх хөндөгдвөл зохих этгээд байгаа эсэхийг тодруулахгүйгээр худалдан борлуулах ажиллагаа явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д "бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно", мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т "эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигчигдсөн, тухайн эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд"-ийг дуудлага худалдааны оролцогч байж болохоор заасан байхад эрх хөндөгдвөл зохих этгээдүүдэд мэдэгдээгүй, барилгыг бүхэлд нь бусдад шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2023 оны 2/04 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт дуусаагүй барилгыг бүхэлд нь шилжүүлэх шийдвэр гаргасан нь нийтэд мэдээлсэн ажиллагаатайгаа зөрчилдсөн байна. Өмчлөх эрх шилжүүлэх тухай 2023 оны 2/04 дүгээр тогтоолыг нэхэмжлэгч надад хуулийн хугацаанд огт танилцуулаагүй болно.

1.7. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд миний бие төлөөлөх эрхийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэн ххххххт 3 жилийн хугацаатай олгож, төлөөлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй байхаар заасан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгө албадан чөлөөлөх тухай 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 4-180/4758 дугаар мэдэгдлийг хххххххххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххд гардуулж хууль зөрчсөн байна.

Иймд хууль зөрчсөн дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нь хянаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны анхны албадан дуудлага худалдааны 2/28 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн ахан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2271 дугаар шийдвэрээр ххххаас 1,715,488,699 төгрөгийг гаргуулж хххххх ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ххххын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох хххххххххххх ХХК-ийн өмчлөлийн хххххх дүүргийн ххх дугаар хороо хххххх дугаар гудамж ххх тоотод байрлах үйлчилгэний зориулалттай, хххх м.кв талбайтай хххх хувийн гүйцэтгэлтэй барилгыг газрын хамт 2018 оны 17290140/140 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 17290140/140 дугаар тогтоолоор хураасан.

2.2. Талуудаас үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээч томилон зах зээлийн үнийг тогтооход 8,338,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Төлбөр авагч хххххх нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анхны болон 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3509 дүгээр шийдвэрээр 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/51 дүгээр анхны дуудлага худалдааны тогтоол, мөн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/22 дугаар 2 дахь албадан дуудлага худалдааны тогтоолуудыг хүчингүй болгож, хххххх дүүргийн ххххх дүгээр хороо хххххххххх гудамж хххх тоот хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн ххххххххх дугаар гэрчилгээтэй дуусаагүй барилга, нэгж талбарын ххххххххх дугаарт бүртгэлтэй ххххххх дугаартай хххххх м.кв талбайтай эзэмшлийн газрын хамт 8,338,036,100 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахыг ххххххт даалгаж шийдвэрлэсэн.

2.3. Үүний дагуу тус газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт анхны дуудлага худалдаанд 5,826,625,270 төгрөгөөр оруулахаар нийтэд зарлахад 5,860,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар мэдэгдэж, мөн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өмчлөх эрх шилжүүлэх тухай 2/4 дугаар тогтоолыг шүүхэд мэдүүлсэн хаяг болон биечлэн гардуулж өгсөн. Мөн хххххххххххх ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16753 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан байх тул төлбөр төлөгч ххххын гаргасан Үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххх ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. хххххххын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2/28 дугаартай тогтоолоор хххххх дүүргийн ххх дүгээр хороо, ххх дүгээр хороолол, ххххххххх тоотод байрлах хххх м.кв талбайтай хххх хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга, хххх м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт Иргэний хэргийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 8,338,036,100 төгрөгийн 70 хувь буюу 5,836,625,270 төгрөгөөр тогтоон дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагт хххххххын хххххх тоот өрөөнд зохион байгуулах анхны дуудлага худалдаагаар худалдан оруулахаар заасан.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар хххххххаас албан ёсоор 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр олон нийтийн өөрийн мэдээллийн хэрэгслээр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны зарыг байршуулсан бөгөөд тус зард хххххх дүүргийн ххх дугаар хороо, ххх дүгээр хороолол, хххххххххх тоотод байрлах хххх м.кв талбайтай хххх хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга, хххх м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан санал болгох доод үнийн тохиролцсон болон үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцож 5,836,625,270 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулахаар тусгасан байсан.

Мөн гуравдагч этгээдийн зүгээс дуудлага худалдааны зар тавигдсаны дараа тухайн хөрөнгийн хариуцсан шийдвэр гүйцэтгэгч хххххх, ахлах шийдвэр гүйцэтгэгч ххххххтай уулзаж тодруулга авахад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03509 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр дуудлага худалдааны зүйл болох хххххх дүүргийн хххх дүгээр хороо, хххх дүгээр хороолол, ххххххххххххх тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ххххххххх дугаар гэрчилгээтэй дуусаагүй барилга, нэгж талбарын ххххххххх дугаарт бүртгэлтэй ххххххх дугаартай хххх м.кв талбайтай эзэмшлийн газрын хамт 8,338,036,100 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахыг ххххххт даалгаж шийдвэрлэсний дагуу хххххххын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/28 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсан болохыг танилцуулсан тул гуравдагч этгээд хххххх ХХК нь Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.17, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх хэсэгт заасны дагуу дэнчин болох 10 хувьтай тэнцэх 583,665,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх газрын дансанд байршуулсны дагуу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдаанд 2 этгээд оролцож хамгийн өндөр үнийн санал буюу 5,860,000,000 төгрөгийн саналыг хэлснээр Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.7 дахь заасны дагуу дуудлага худалдааны ялагч хххххх ХХК болсон.

3.2. Гуравдагч этгээд хххххх ХХК-ийн зүгээс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дуудлага худалдааны төлбөр болох 5,276,335,000 төгрөг, дэнчингийн мөнгийг оролцуулаад нийт 5,860,000,000 төгрөгийг бүрэн төлснөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, газрын хууль ёсны эзэмшигчээр бүртгүүлэх эрх үүсэж, хххххххын Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гарч дуудлага худалдааны зүйл болсон барилгын өмчлөх эрхийг хххххх ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгасан.

3.3. Нэхэмжлэгч ххххын 100 хувийн хувьцааг нь эзэмшиж, эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хххххххххххх ХХК-ийн зүгээс дуудлага худалдааны зүйл болсон дуусаагүй барилга, газрын хамт нийт 8,338,036,100 төгрөгөөр үнэлсэн хххххххх ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00497 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр дуудлага худалдааны зүйл болсон дуусаагүй барилгыг газрын хамт 8,338,036,100 төгрөгөөр үнэлснийг буруутгах боломжгүй тул хххххххххххх ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

3.4. Нэхэмжлэгч хххха нь хххххххххххх ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд https://opendata.burtgel.gov.mn/lesinfo/ ххххх бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэгч хххха нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар бүрэн төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэлийг өөрийн төрсөн эх, хххххххххххх ХХК-ийн гүйцэтгэх захирал ххххххт 2021 онд 3 жилийн хугацаатай олгосон байдаг бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх тус итгэмжлэлийн дагуу болон Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасны дагуу хххххххххххх ХХК-ийг төлөөлөн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/28 дугаартай тогтоол болон 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дуудлага худалдаа, дуудлага худалдаанаас хойш гарсан хариуцагч байгууллагын гаргасан шийдвэрүүдтэй танилцаж тухай бүрт нь гомдол гаргаж байсан.

3.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заасныг зөрчиж нэг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг анхаарч үзнэ үү. Иймд ххххын гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххх ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар өмнө нь удаа дараа шийдвэрлэсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.5 дах хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 2/28 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хариуцагч хххххххаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ххххад олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ххххын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох хххххххххххх ХХК-ийн өмчлөлийн хххххх дүүргийн ххх дүгээр хороо хххххх дугаар гудамж хххх тоотод байрлах үйлчилгээний зориулалттай, хххх м.кв талбайтай хххх хувийн гүйцэтгэлтэй барилгыг газрын хамт 2018 оны 17290140/140 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 17290140/140 дугаар тогтоолоор хураасан.

Талуудаас үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4/217 дугаар тогтоолоор хххххххх ХХК-ийн шинжээч ххххххххыг томилон зах зээлийн үнийг тогтооход 8,338,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн ба үнэлгээний талаар төлбөр төлөгч ххххын итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх болон төлбөр авагч хххххх ХХК-д тус тус мэдэгдсэн.

6.2. Төлбөр авагч хххххх ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анхны болон 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3509 дүгээр шийдвэрээр 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/51 дүгээр анхны дуудлага худалдааны тогтоол, мөн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/22 дугаар 2 дахь албадан дуудлага худалдааны тогтоолуудыг хүчингүй болгож, хххххх дүүргийн ххх дүгээр хороо ххххххххххх гудамж ххх тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ххххххххх дугаар гэрчилгээтэй дуусаагүй барилга, нэгж талбарын ххххххххх дугаарт бүртгэлтэй ххххххх дугаартай хххх м.кв талбайтай эзэмшлийн газрын хамт 8,338,036,100 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахыг ххххххт даалгаж шийдвэрлэсэн.

6.3. Дээрх шийдвэрийн дагуу хххххххаас төлбөр төлөгч ххххын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хххххххххххх ХХК-ийн өмчлөлийн хххххх дүүргийн ххх дүгээр хороо хххххххххххххх гудамж ххх тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ххххххххх дугаар гэрчилгээтэй дуусаагүй барилга, нэгж талбарын ххххххххх дугаарт бүртгэлтэй ххххххх дугаартай хххх м.кв талбайтай эзэмшлийн газрын хамт Иргэнийн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тус үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн 70 хувь буюу 5,836,625,270 төгрөгөөр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт анхны дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлахад 5,860,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон байдаг.

Нийслэлийн тойргийн нотиратч ххххххххийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 55 минутын 481 дугаарт бүртгэгдсэн итгэмжлэлээр төлбөр төлөгч хххха нь өөрийн эх болох ххххххт 3 жилийн хугацаатай итгэмжлэл өгсөн байдаг. Дээрх итгэмжлэлийн дагуу ххххххт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг цаг тухай бүрд биечлэн болон баталгаат шуудангаар танилцуулж гарын үсэг зуруулан тэмдэглэл үйлдэн баталгаажуулан ажилладаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххх ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.1. Хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хххххххын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2/28 дугаартай тогтоолд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Анхан шатны шүүх маргаан бүхий ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2/28 дугаартай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил, анхны үнэ өмчлөгчийн тухай заана гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд тухайн 2/28 дугаартай тогтоолд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох хххххххххххх ХХК, байршил гэдэгт хххххх дүүргийн ххх дүгээр хороо, ххх дүгээр хороолол хххххххх гудамж ххх тоот гэж, хэмжээ гэдэгт үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга, хххх м.кв газар гэж, анхны үнэ гэдэгт шинжээчийн тогтоосон 8,338,036,100 төгрөгийн 70 хувь буюу 5,836,625,270 төгрөгөөр тогтоон дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож өгсөн байгаа нь хххххх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн тогтоох хэсэгт заасныг бүхэлд нь оруулж өгсөн байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн байхаас гадна шүүхийн шийдвэр нь шийдвэр гүйцэтгэгчийг тогтоолоо хуульд заасан шаардлагын дагуу үйлдэхэд саад болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

7.2. Нэхэмжлэгч хххха нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар бүрэн төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэлийг өөрийн төрсөн эх, хххххххххххх ХХК-ийн гүйцэтгэх захирал ххххххт 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 3 жилийн хугацаатай олгосон байдаг бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх тус итгэмжлэлийн дагуу болон хххххххххххх ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар хххххххын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/28 дугаартай тогтоол болон 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дуудлага худалдаа, дуудлага худалдаанаас хойш гарсан хариуцагч байгууллагын гаргасан шийдвэрүүдтэй танилцаж тухай бүрт нь гомдол гаргаж байсан.

Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хххха төлөөлөх бүрэн эрхийг ххххххт олгосон болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотлох баримтаар авагдсаар байхад анхан шатны шүүх ххххххийг төлөөлөгч бус гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчиж нэг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан.

7.3. Хариуцагч тал нь маргаан бүхий 2/28 дугаартай тогтоолыг нэхэмжлэгч ххххын итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххххххххх ХХК-ийн гүйцэтгэх захирал ххххххт 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр танилцуулсан, нэхэмжлэгч хххха нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө болон хххххххххххх ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийнхээ хувиар ч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/28 дугаартай тогтоолыг болон 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны талаар мэдэж байсан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан хугацааг хэтрүүлэн 2023 оны 11 дүгээр сард шийдвэр гүйцэтгэх газарт, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бодит нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нотлох баримтыг үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

8.1. хххххххх ХХК нь 2020 онд хххх хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын зоорийн давхарын 20,48 м.кв болон үйлчилгээний зориулалтай эзэмших газрын хамт 8,338,036,100 төгрөгөөр үнэлсэн. 2023 онд бид барилгаа бүхэлд нь үнэлүүлэхэд /11 давхар, 24,101,6 м.кв тэнхлэгээрх, 20693,4 м.кв ашигтай талбай бүхий үйлчилгээний зориулалттай 28,94,0 м.кв эзэмшил газрын эзэмших эрхийн хамт/ хөрөнгийг сууриар тооцсон үнэ цэнийг 150,494,575,1 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний компани албан ёсоор үнэлсэн. Гэтэл дуудлага худалдаагаар барилгын зоорийн давхарын хххх м.кв талбайг үнэлсэн 5,198,716,9 төгрөгийг анхны албадан дуудлага худалдаагаар 70 хувиар тооцоход 3,639,101,8хххх төгрөг болж байна. Одоогийн нийт 24,101,6 м.кв талбайтай 5,1 метрийн өндөртөй худалдааны төвийн барилгын 1 м.кв талбайг 150,990 төгрөгөөр хууль бусаар хххххх ХХК нь авах гэж санаархаж байгаа нь зах зээлийн нийгэмд байж боломгүй үнэ юм.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч хххххх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасныг зөрчиж төлбөр төлөгчийн эрх ашгийг ноцтой хохироосон хэмээн миний зүгээс үзэж байна. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нийт захиалагч болон миний өмчлөх эрхийг хамгаалан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

8.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан ...албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-той холбоотой дүгнэлт хуульд нийцээгүй тухай гуравдагч этгээдээс гаргасан гомдол үндэслэлгүй байна. Учир нь ахлах шийдвэр гүйцэтгэгчээс төлбөрт хураагдсан, дутуу барилгыг албадан худалдан борлуулах тогтоол үйлдэхдээ ...дуусаагүй барилга хэмээх ойлгомжгүй мэдээллийг тусгаж, шийдвэр гаргасантай холбогдуулан анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий, хуульд нийцсэн гэж үзэж байна.

Гуравдагч этгээд гомдолдоо Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/03509 дугаар шийдвэрийг л гүйцэтгэх ёстой тухай дурдсан байх бөгөөд тухайн ажиллагааны үндэслэл болох ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /шийдвэр/-д хөрөнгөтэй холбоотой бүхий л мэдээлэл тодорхой тусгагдсан байх хуульд заасан шаардлагыг хангасан байж, тухайн албадан дуудлага худалдаа хуулийн хүчин төгөлдөр болох учиртай. Гэтэл холбогдох шийдвэрт нь ...дуусаагүй барилга гэх тодорхойгүй мэдээлэлтэй, тухайн тогтоол болон худалдан борлуулах ажиллагааг нийтэд зарласан ажиллагааны мэдээлэл хоёр өөр хоорондоо зөрүүтэй, дуудлага худалдаанд оролцогчдыг төөрөгдүүлэхүйц, хуулиар тогтоосон үндэслэлийг зөрчсөн ажмллагаа явагдсан нь баримтаар тогтоогдсныг үндэслэн анхан шатны шүүх дүгнэлт хийсэн болно.

8.3. Гомдолд төлөөлөлтэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг үндэслэлгүй талаар дурдсан, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх эрх олгогдоогүй этгээдийг татан оролцуулсан нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтанд нийцээгүй, энэ талаарх үйл явдал нь баримтаар тогтоогдсоны дагуу анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Иймд гуравдагч этгээдийн үндэслэлгүй гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй тул хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах журмаар гаргасан гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хххххх ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:

9.1. Төлөөлүүлэгч хххха хүсэл зоригоо бодитой илэрхийлсэн гэдгээ нэхэмжлэл дээрээ дурдсан. Энэ хүсэл зоригоо ххххххт өгчихөөд байхад та нар танилцуулсангүй гэдэг зүйл ярьж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд итгэмжлэл олгож байгаа нь нэг талын хэлцэл тул хүсэл зориг нь үнэн бодитой, ххххххт мэдэгдсэн байсан гэдэг нь харагдаж байгаа. Нэхэмжлэл гаргаж байгаа асуудал нь шинжээчийн үнэлгээтэй холбогдож байгаа. Үнэлгээ бага байгаа учраас бид нар гомдож байгаа ярьж байна. Өмнөх байр сууриа бататгаад үнэлгээтэй холбоотой нэгэнт шийдсэн асуудлыг дахин шийдвэрлээд байна гэх тайлбарыг анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн. ххххыг хуульд заасан ямар эрхээ эдлэх гэж байхад нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаа зохион байгуулсан дээр тодорхой зүйл байхгүй. 5,800,000,000 төгрөгөөр худалдах гээд явж байхад нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад бид хохирчихоод байна гэх үйл явдал хэргийн материалд байхгүй.

9.2. Миний зүгээс нэхэмжлэгчийн эрхийг нь зөрчсөн гэх үйл баримтыг олж харахгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр төлөгчийн эрхийг тодорхойлсон. 5 эрх, үүрэг байсаар байхад тогтоол гаргаснаараа дуудлага худалдаанд оруулснаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-33.5 дахь хэсэгт заасан ямар эрх, ашгийг нь зөрчсөн нь тодорхойгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд өөрийн хөрөнгийг худалдан борлуулах талаарх эрхийг яаж зөрчсөн юм бэ. ххххаас худалдан борлуулъя, надад хугацаа өгөөч гэж хүсэлт гаргасан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар бие дааж тус эд хөрөнгийг худалдах эрхийг тухайн этгээд гаргасан зүйл байхгүй. Нэхэмжлэгч ххххын ямар эрхийг зөрчсөн нь тодорхойгүй байна. Дуудлага худалдаа явагдах талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдэгдсэн.

9.3. Төлбөр төлөгч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллийг авах бүрэн боломжтой. Гуравдагч этгээд хххххх ХХК тогтоолд хэрхэн бичсэнээс үл хамааран тухайн хөрөнгийн нөхцөл байдлыг тодруулсан. Ямар хөрөнгө худалдаж авах гэж байгаа талаар тодруулсан. хххххх ХХК дуудлага худалдаанд оролцоогүй. Өөр этгээд оролцож дуудлага худалдаа хүчинтэй болоод тухайн гэрчилгээн дээр хххх хувийн гүйцэтгэлтэй гэж бичигдсэн боловч бодит байдал дээр 70-80 хувь гэж бичигдсэн каркасыг авах гэж байна гэж ойлгож байгаа. 5,800,000,000 төгрөгөөр худалдагдсан нь буруу, миний үнэлгээ 150,000,000,000 төгрөгөөс илүү гэж тайлбарлаж байна. Газар, барилга нийт 5,800,000,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Дуудлага худалдааны зарыг мэдээд хүмүүс худалдаж авсныг яагаад анхны шатны шүүх дүгнэхгүй байгаа юм бэ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч хххха нь хариуцагч ххххххт холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2/28 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххх ХХК болон хххххх ХХК нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талыг дэмжин оролцсон байна.

 

3. хххххх нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02271 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын хххх-ны өдрийн 001/ХТ2016/00859 дугаар тогтоол, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байна /хх-144-156/

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2/28 дугаартай тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй, эрх нь хөндөгдвөл зохих этгээдүүдэд мэдэгдэлгүй барилгыг бүхэлд нь худалдан бусдад шилжүүлэх шийдвэр гаргасан, хөрөнгө албадан чөлөөлөх тухай 2023.03.13-ны өдрийн 4-180/4758 дугаартай мэдэгдлийг төлөөлөх эрхгүй этгээдэд гардуулсан гэж тайлбарлажээ.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

6. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээд хххххх ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

6.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил, анхны үнэ, өмчлөгчийн тухай, дуудлага худалдааг явуулах он, сар, өдөр, цаг, хаяг, уг дуудлага худалдаа нь албадан дуудлага худалдаа гэсэн тодотгол, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар зэрэг мэдээллийг тусгахаар заасан.

Хэргийн 111 дэх талд авагдсан Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/28 дугаартай тогтоолын Тогтоох хэсгийг 1 дэх заалтад ххххын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ххххххххх дугаартай, хххххх дүүргийн ххххх дүгээр хороо, хххх дүгээр хороолол, хххххххххх гудамж, ххх тоот хаягт байрлах дуусаагүй барилга, нэгж талбарын ххххххххх дугаарт бүртгэлтэй ххххххх дугаагртай хххххх м.кв талбайтай эзэмшлийн газрын хамт 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 17290140/5 тоот тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 8,338,036,100 төгрөгийн 70 хувь буюу 5,836,625,270 төгрөгөөр тогтоон дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад ххххххххххх дүүргийн ххх дугаар хороо, хххххххххх, хххххххын ххххх тоот өрөөнд зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсугай гэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

Уг тогтоолд дуудлага худалдаанд худалдан борлуулах эд хөрөнгийг дуусаагүй барилга гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх хххх хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга гэж бичсэн байгаа нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт нийцсэн. Өөрөөр хэлбэл нэгэнт шинжээчийн дүгнэлтээр 70-80 хувийн гүйцэтгэлтэй талаар дурдсан байхад энэ мэдээллийг тусгаагүй, дуусаагүй барилга гэхээс өөр тайлбар бичээгүй гэх үндэслэлээр 2/28 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хуулийн дээр зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

6.2. Нэхэмжлэгч хххха нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ххххххт 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгож, уг итгэмжлэлээр 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 533 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу төлбөр төлөгчийн өмнөөс шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах, холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах, гомдол гаргах, шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгахаас өмнө эвлэрэх, шүүхийн шийдвэрээр олгогдох мөнгө, эд хөрөнгийг хүлээлгэн өгөх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн дуусгавар болсон нөхцөлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгах, бусад, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурах үйлдэлд төлөөлөх эрх-ийг олгожээ. /хх-112/

хххххххын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/28 дугаартай тогтоолыг нэхэмжлэгч ххххын итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч гарын үсэг зурсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх-10/

6.3. Мөн хариуцагч байгууллага нь дуудлага худалдаагаар худалдан борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийг тогтоосон хугацаанд чөлөөлөх тухай мэдэгдлийг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 4-180/4509, мөн оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 4-180/4758 дугаартай мэдэгдлийг тус тус төлбөр төлөгч ххххад хүргүүлсэн байна. /хх-47-48, 166, 170/

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2/28 дугаартай тогтоолыг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гардан авсан байх тул дээрх хуульд заасан журмыг нэхэмжлэгч тал зөрчсөн гэж үзэхээр байна.

 

8. Анхан шатны шүүх шийдвэрийг хэвлэн гаргахдаа тодорхойлох хэсгийн хуудасны дугаарыг зөрүүлж, техникийн шинжтэй алдаа гаргасан болохыг тэмдэглэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч болон гуравдагч этгээд хххххх ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ххххххт холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч ххххын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/01543 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ххххххт холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч ххххын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээд хххххх ХХК нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд хххххх ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД