| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0161/Э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Н.Анармаа,
улсын яллагч Б.Чимгээ,
шүүгдэгч Б.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0859 60168 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Э, 1977 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Мираникс ХХК-д туслах гагнуурчин ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 217 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баягзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байх нийтийн байрны 511 тоотод хамтран амьдрагч Х.Отгонцэрэнг үсдэх, боох, зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Э нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр нүүхтэй холбогдуулан муудалцаж гар руу нь цохисон үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Х.Отгонцэрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 00 цагийн үед ажил дээрээ байж байтал хамтран амьдрагч Э залгаад хажуу талын гуанзны залуу загнаад байна гэсэн. Тэгэхээр нь гарч очоод манай нөхөр байгаа юм гээд явуулсан... тэгээд гэртээ ороход согтуу унтаж байснаа оронгуут сэрсэн. Чи гуанзны залуутай тамхи татдаг гэнэ, та хоёр учиртай гээд намайг барьж аваад баруун хацар руу 2-3 удаа алгадаад, баруун гарын бугалга руу өшиглөөд, зүүн гар руу цохисон. Тэгэхээр нь би гарч гүйгээд хажуу айл руу орж цагдаа дуудсан. Цагдаа аваад явсан боловч удалгүй цонх түлхээд ороод ирсэн. Тэгэхээр нь би нөгөө айд руу гүйгээд ортол араас орж ирээд намайг үснээс зулгаагаад гэр рүү авч ороод шөнөжин агмас тавьсан... тэгээд өглөө 8 цагийн үед гарч яваад архи авчирч уугаад согтоод унахаар нь би дахиад цагдаа дуудсан. Бид хамт амьдраад 4 жил болж байгаа. Баталгаагүй би өмнө нь цагдаа хуулийн байгууллагад хандаж байгаагүй... Би 2-3 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн болохоор хүзүүний улайлт бараг арилсан байсан. Харин гарны хөхрөлт няцралт хэвээрээ байсан...” гэх мэдүүлэг. /хх 10-11, 23, 59/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12381 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баягзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байх нийтийн байрны 511 тоотод хамтран амьдрагч Х.Отгонцэрэнг үсдэх, боох, зэргээр зодож хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүгдэгч нар нь торгуулийн ялыг төлөх нь зүйтэй гэж үзсэн учир шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Э-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР