| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00231/И |
| Дугаар | 00237 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 00237
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум 9 дүгээр баг, Энхтайваны № 61 тоотод оршин суух, Боржигон овогт Намсрайжавын Чинбат /РД:ХА73082732, Утас:94732427/, Сэлэнгэ аймаг Мандал сум 9 дүгээр баг, Энхтайваны № 61 тоотод оршин суух, Хар бүргэд овогт Ноосонгийн Чулуунцэцэг /РД:МЗ71032469, Утас:9997735199/ нарт холбогдох 99.665.579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Чинбат, Н.Чулуунцэцэг нар нь Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах ХААН банкны Зүүнхараа салбараас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/14/1987 тоот зээлийн гэрээгээр жилийн 26.4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлийн барьцаанд хувийн сууц газрын хамт, үйлчилгээний барилга эзэмших газрын хамт, орон сууц, бараа материал, автомашин, цахилгаан барааг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.1-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 3.661.420,69 /гурван сая зургаан зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун хорин төгрөг жаран есөн мөнгө/, нийт 26.537.100 /хорин зургаан сая таван зуун гучин долоон мянга нэг зуун төгрөг/ төгрөгийн төлбөр хийсэн байна. Зээлдэгч зээлийн гэрээний 4.2.1-д заасан үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр 203 хоногоор хугаца хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1.2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/14/1987 тоот дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах
2. 2016 оны 07 дугаар сарын 26-ны байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах
Үндсэн зээлийн үлдэгдэл 86.338.580 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөрт 13.235.464 төгрөг
Торгуулийн хүү 66.035 төгрөг
Нотариатын зардал 25.500 төгрөг
Нийт 99.665.579 төгрөг
3. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал:
Улсын тэмдэгтийн хураамж 656.278 төгрөг
4.Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Чинбат, Н.Чулуунцэцэг нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Намсрайжав овогтой Чинбат би эхнэр Н.Чулуунцэцэгийн хамт Хаан банкны Зүүнхараа салбараас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 84 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй 90.000.000 төгрөгний зээл авсан нь үнэн болно. 2016 оны 01 дүгээр сараас хойш графикийн хугацаандаа мөнгөө төлж чадаагүй болно. Иймээс Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжилж байгаа 99.665.579 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй төлж барагдуулах болно. Ойрын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 99.665.579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Чинбат, Н.Чулуунцэцэг нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 99.665.579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Чинбат, Н.Чулуунцэцэг нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 656.278 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Чинбат, Н.Чулуунцэцэг нараас 328.139 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 328.139 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН