Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 214/МА2024/00008

 

 

Н.Н*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэгийн даргалж хийсэн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 132/ШШ2024/00155 дугаар шийдвэртэй,

 

Хүсэлт гаргагч: Н*******гийн Н******* -ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагч Н.Н*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 132/ШШ2024/00155 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Н*******гийн Н******* -ийг Б******* аймгийн М******* сумын ******* нэгдэлд тракторын жолоочоор 1979 оны 4, 7, 11-12 сар, 1980 оны 6 сар, 1981 оны 10 сар, 1982 оны 11-12 сар, 1983, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1979 оны 1-3, 5-6, 8-10 сар, 1980 оны 1-5, 7-12 сар, 1981 оны 1-9, 11-12 сар, 1982 оны 1-10 сарыг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жонг овогт Н*******гийн Н*******ийг Б******* аймгийн М******* сумын ******* нэгдэлд 1979 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 7 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ний өдрийг дуустал, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ний өдрийг хүртэл хугацаанд туслах ажилтнаар, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1979 оны 01 дүгээр сараас 03 дугаар сар, 05 дугаар сараас 06 дугаар, 08 дугаар сараас 10 дугаар сар, 1980 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар, 07 дугаар сараас 12 дугаар сар, 1981 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар, 11 дүгээр сараас 12 дугаар сар, 1982 оны 01 дүгээр сараас 08 дугаар саруудад туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Н*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ

 

Л.ХИШИГДЭЛГЭР