Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 468

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Төрийн банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Д.Сэрээтэрт холбогдох “2.585.31937 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын  15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Сэрээтэр нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр № 15/12 тоот зээлийн гэрээг байгуулан Төрийн банкны Сэлэнгэ салбарын харъяа Хушаат тооцооны төвөөс 5.500.000 төгрөгийг сарын 2.2% жилийн 26.4%-ийн сарын хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, Хушаат суманд байршилтай 48.72м2 талбайтай Ү-1313000136 улсын бүртгэлийн дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг, мөн суманд байрлалтай Г-1313000189 дугаартай 1872.7м2 өмчлөх газрын хамт барьцаалан зээл авсан юм. Зээлдэгч Д.Сэрээтэр нь зээл авснаасаа хойш үндсэн зээлийн төлбөрт 3.093.45630 төгрөг зээлийн хүүнд 1.352.31351 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.08101 төгрөг төлсөн байна.

    Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.5 дахь заалтыг зөрчиж 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн гэрээний 1 дүгээр хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байгаа тул хариуцагч Д.Сэрээтэрээс үндсэн зээлийн төлбөр 2.406.54370 төгрөг ,зээлийн хүүний төлбөр 178.77567 төгрөг, нийт 2.585.31937 төгрөг гаргуулж Төрийн банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 18 тоотод оршин суугч Боржигон овогт Дэмбэрэлдоржийн Сэрээтэр /МС-56091527/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Сэрээтэр миний бие нь Төрийн банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжилсэн 2.585.31937 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Уг мөнгийг 2016 онд бололцоогоороо төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч Д.Сэрээтэрээс “2.585.31937 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56.316 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28.158 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 28.158 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.                                                                                                                     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Төрийн банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Д.Сэрээтэрт холбогдох “2.585.31937 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 56.316 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 28.158 төгрөгийг, үлдэх 28.158 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ