Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

Б.Шинэбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Цэрэндорж,

Ялтан Б.Шинэбаяр, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

                                                                                                                            

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 5/05 тоот эсэргүүцлээр Б.Шинэбаярт холбогдох 201625011001 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                                                    

Таванбогд овогт Батхүүгийн Шинэбаяр, 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-4 гудамжны 117 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 369А дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 21 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 63 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 8 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД:НН88122876/,

Б.Шинэбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 9-ний шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 20-289 тоотод иргэн У.Оргилсайхан, Ч.Болдбаатар нартай хоорондын зүй бус харьцааны улмаас маргалдан улмаар У.Оргилсайханы зүүн нүд рүү сэрээгээр хатгаж хүнд гэмтэл санаатай учруулсан,

2016 оны 9 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны гадна байсан иргэн Л.Эрдэнэбалын 02-48 УНН улсын дугаартай “Mitsubishi Pajero” загварын автомашины хаалганы цонхыг хагалан нэвтрэн орж, эд зүйл хулгайлан 315.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Шинэбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Шинэбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Шинэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 cap хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Шинэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 cap хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 1 cap хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Шинэбаярт оногдуулсан 5 жил 1 capын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Шинэбаярын урьд цагдан хоригдсон 27 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Шинэбаяр нь хохирогч Л.Эрдэнэбалд төлөх төлбөргүй, хохирогч У.Оргилсайханы эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2.500.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч У.Оргилсайхан нь өөрт учирсан хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн металл сэрээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх шаардлагыг хангаагүй байна. Б.Шинэбаяр нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын9-ний өдрийн 369А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 cap хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 21 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 63 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 cap 8 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Б.Шинэбаяр нь хянан харгалзах хугацаанд буюу 2016 оны 3 дугаар сарын 9-ний шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 20-289 тоотод иргэн У.Оргилсайхан, Ч.Болдбаатар нартай согтууран хоорондын зүй бус харьцааны улмаас маргалдан улмаар У.Оргилсайханы зүүн нүдэнд сэрээгээр хатгаж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан, 2016 оны 9 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны гадна байсан иргэн Л.Эрдэнэбалын 02-48 УНН улсын дугаартай “Mitsubishi Pajero” загварын автомашины хаалганы цонхыг хагалан нэвтрэн орж, эд зүйлс хулгайлан 315.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 4 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг хамаарахгүй гэж заасан байхад прокуророос энэ зүйл хэсгийг өршөөлийн хуульд хамруулж, Б.Шинэбаярыг дээрмийн хэрэгт ял шийтгүүлж, ялтай хугацаа дуусаагүй байхад үйлдэгдсэн хулгайн хэрэгт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллахаар шүүхэд шилжүүлснийг шүүх хэлэлцээд шийдвэрлэхдээ, Б.Шинэбаярыг урьд ял шийтгүүлсэнд огт дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Шинэбаяр нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлэн, ялтай байх хугацаанд “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн” байх тул мөрдөн байцаалтад тус үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгох ёстой байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэн улмаар шүүх хэргийг прокурорын яллах дүгнэлтийн дагуу шийдвэрлэн эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 369А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 cap хорих ялаар шийтгэгдэж, Сум дундын 21 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 63 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 cap 8 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгон эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт Б.Шинэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахдаа эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх эсэхийг нь шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 57 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль зүйн үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Ялтан Б.Шинэбаярт 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Уг хорих ялыг 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 63 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сарын 8 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан. Уг үйлдэлтэй холбоотойгоор Б.Шинэбаяр нь 2016 оны 3 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд зааснаар бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулах, 2016 оны 9 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдсон зүйл яригддаг. Гэтэл прокурорын тухайн үйлдлээс яллах дүгнэлт буруу үйлдсэн тохиолдол гарсан учраас дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн хаалттай зүйл хэсгүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ялтай байх хугацаа нь дуусаагүй байгаа. Ялтай байх хугацаа дуусаагүй байхдаа гэдэг зүйл хэсгээр уг үйлдэл дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ялтай байх хугацаа дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэдэгт анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэх тогтоолд хамруулж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг дээр урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд хулгайн гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасны дагуу зүйлчлэх ёстой гэж заасан. Иймд энэ үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтад буцааж зүйлчлэх нь зүйтэй гэсэн саналыг оруулсан байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ялыг шийтгэх тогтоолд тусгаагүйгээр хорих ялыг оногдуулж өгнө үү гэсэн нэмэгдэл ялыг шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Ялтан Б.Шинэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтэй байна...” гэв.

 

Ялтны өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан гэж үзсэн. Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримталж, шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон, эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх ажиллагааны хэмжээ хязгаарыг прокурорын яллах дүгнэлттэй нийцүүлэн тогтоодог. Иймээс яллах дүгнэлт нь хэргийн талаарх прокурорын байр суурь буюу шүүгдэгчийг холбогдуулан яллах гэж буй хэргийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн, ойлгомжтой тусгасан байх нь чухал. Шүүх хуралдааны явцад яллах дүгнэлтэд тусгаагүй нөхцөл байдлыг тодруулах, мөрдөн байцаалтад байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчсөн тохиолдолд түүнийг засуулах ёстой. Гэтэл Б.Шинэбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулснаас цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн хэлэлцсэний улмаас шийтгэх тогтоол нь  хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх  хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна. Тухайлбал:

 

1. Ялтан Б.Шинэбаяр нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 369А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 63 дугаар захирамжаар Б.Шинэбаярын эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар /1-р хх-ийн 75-79, 81-92/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлт /1-р хх-ийн 80/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэн зөвхөн шинээр үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн байна гэж үзэв.

 

Түүнчлэн дээрх байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “…Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл, журмыг гагцхүү энэ хуулиар тогтооно” гэсэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцэхгүй юм.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн зарим зүйл, хэсэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх буюу хэрэглэхгүйгээр гэж заасан байдаг тул тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмчлөлийн эд хөрөнгийн нэр төрөл, хэмжээ, үнэлгээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд нэг бүрчлэн тогтоож, түүнчлэн шүүх эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахдаа хураах эд хөрөнгийн нэр төрөл, хэлбэр, тоо хэмжээ, түүний үнэлгээг мөнгөн илэрхийлэлд оруулж шийтгэх тогтоолдоо нэг бүрчлэн заах ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд дээр дурдсан шаардлагыг бүрэн хангасан байх ёстой.

 

Гэтэл Б.Шинэбаярын өмчлөлийн эд хөрөнгийн нэр төрөл, хэмжээ, үнэлгээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд тогтоож ирүүлээгүй, мөн анхан шатны шүүх эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэл /бүртгэл/-д өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ” гэсний дагуу Б.Шинэбаярын Сум дундын 21 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 63 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 8 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг өршөөлд хамруулсан эсэх тухай баримт хэрэгт авагдаагүй байна.  

 г тодруулж, бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Б.Шинэбаярын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаах” тухай эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй.  

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: